12899708_1094998117189188_2051062461_n

ИЗОУИС-ийн Их Засаг кампусын Гадаад хэлний хөтөлбөрийн багаас “Vioce of the world” сэдэвт дууны уралдааныг амжилттай зохион байгууллаа

Их Засаг ОУИС-ийн  Их Засаг кампусын Гадаад хэлний хэлний хөтөлбөрийн багаас оюутнуудын гадаад хэл сурах  идэвхийг өрнүүлж, тэдний  нийгмийн идэвхийг дэмжиж,авьяас чадварыг хөгжүүлэх зорилгоор  Их Засаг кампусын 1-3-р курсын оюутнуудын дунд зохион явуулсан  “Vioce of the world” гадаад хэлний дууны уралдаан 2016.3.30-нд ҮИТС-ийн 2-р корпусын лекцийн танхимд амжилттай зохион байгуулагдлаа.
Тэмцээний дүнг танилцуулбал:
1-р байр ҮИТС-ийн  ЗБ-ийн 313-р бүлгийн оюутан Авидмаа,
2- р байр ҮИТС-ийн АЖ-ийн 214-р бүлгийн оюутан Энхжин,
2- р байр ХЗС-ийн  105-р бүлгийн оюутан Цэцэнхатан,
3- р байр ҮИТС-ийн ЗБ-ийн 213-р бүлгийн оюутан Нямтуяа
3- р байр ТУС-ийн 264-р бүлгийн оюутан Булганчимэг
Тусгай байрыг ҮИТС-ийн АЖ-ийн 214-р бүлгийн оюутан Цэнд-Очир нар тус тус  эзэлж өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа.
Уг тэмцээнд  Их Засаг капусын ХЗС,ҮИТС,ТУС,ДУДТС-иас нийт 21 оюутан англи , хятад, солонгос хэлээр дуулж оролцон ба оюутнууд дуулах ур чадвар,понограмм ашиглалт, гадаад хэлний дуудлага, тайзны соёл ба хувцаслалт гэсэн 4 шалгуураар оролцож авьяасаа сорилоо.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
1170790_1057116337686116_5069616771508384597_n

ИХ ЗАСАГ ОУИС-ИЙН СПОРТЫН “БАГА ОЛИМП-III” НААДАМ ШИЛДЭГ СУРГУУЛЬ, ШИЛДЭГ БАГ ТАМИРЧДАА ТОДРУУЛЛАА

Авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдөх торгон агшин Буянт ухаа спортын ордонд 3 дугаар сарын 24-ний өдөр боллоо.Их британий магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөр олон улсад магадлан итгэмжлэгдсэн Их засаг ОУИС-ийн оюутнуудын эв нэгдэлт спортын энэхүү наадам нь сагсан бөмбөг, волейбол, хөл бөмбөг, ширээний теннис, 100 буудалт даам, шатар, хөнгөн атлетикийн гэх мэт 10 төрлөөр зохион байгуулагдаж, шилдэг тамирчдаа тодрууллаа. Спортын бага наадамд харьяа бүрэлдэхүүний сургуулиуд болон Рояаль олон улсын дээд сургуулийн оюутнууд, Лицей дунд сургууль, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн сурагчид өрсөлдсөн юм. Их засаг ОУИС нь биеийн тамир спортыг дээдлэгч хамт олноор шалгарч байсан ба хувь хүний чадамжийг дээшлүүлэх бодлогыг барьж ажилласнаар тамирчдын эгнээ жилээс жилд нэмэгдсээр ирсэн. Нийт 5000 гаруй тамирчид нэгэн дээвэр дор хуран чуулж, 1200 тамирчид 370 гаруй багц медалийн төлөө хурд хүчээ сорилоо. Тус сургуульд спортын мастер 80 гаруй, спортын 1,2-р зэрэгтэй 500 гаруй оюутан залуус улс, эх орондоо төдийгүй тив дэлхий, олон улсын хэмжээнд нэр алдраа дуурсгалаа. Их засаг ОУИС нь цогц боловсрол олгох, оюутан залуусын бие бялдрын өв тэгш хүмүүжлийг хангаж ажилласнаар тамирчин залуусын тоо жилээс жилд өссөөр байна. “Бага олимп-2016” спортын бага наадмын шалгаруулалт төрөл тус бүр дээр тодорсон ба багийн нийт оноогоор Их засаг ОУИС-ийн Санхүү эдийн засгийн сургуулийн баг тамирчид тэргүүн байр, Хууль зүйн сургууль дэд байр, Чингис Соосэ олон улсын харилцааны сургуулийн баг тамирчид гутгаар байранд шалгарч, өргөмжлөл, цомын эзэд болцгоолоо.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
12

ИХ ЗАСАГ ЛИЦЕЙ СУРГУУЛИЙН БАГШ НАР ТЕЛЕ ХИЧЭЭЛ ЗААЖ БАЙНA.

“Бяцхан тархийг цэнэглэх” тэдний сурах сонирхол, сэдлийг төрүүлэх, бүтээлч үйл ажиллагааг нэвтрүүлэх, сургалтын олон талт аргуудыг ашиглан , тэднийг чөлөөт цагаар нь эрдэм номын ертөнцөөр аялуулах, сурах арга барилыг зөв эзэмшүүлэх тал дээр Их Засаг Лицей сургуулийнхан онцгой анхаарсаар ирсэн билээ.
Тус сургууль нь Нийслэлийн боловсролын газар, Рояаль телевизтэй хамтран теле хичээлийг зохион байгуулж эхэллээ. Теле хичээл нь математик, монгол хэл, физик, англи хэл, хими, биологи, нийгмийн тухай мэдлэг, орос хэл, монгол улсын түүх, газар зүй гэсэн төрлүүдээр 7 хоногийн мягмар, лхагва гарагт заахаас гадна мэргэжлийн тэргүүлэх зэрэгтэй багш нар хичээлийг хөтлөн зааж байна.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
10273875_1720234431552892_6396616736767485318_n

“МИНИЙ МЭДЭХ ТЭМҮҮЖИН” ТҮҮХИЙН ОЛИМПИАД БОЛЛОО.

Их засаг Лицей сургуулийн  анхан шатны тэнхимээс нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын 2-5-р ангийн сурагцагчдыг хамруулан зохион байгуулдаг уламжлалт Монгол хэл, хэл сэтгэхүйн “Миний мэдэх Тэмүүжин” олимпиад 3 дугаар сарын 23-ны өдөр буюу 12 дахь жилдээ шилдэг “зохиолч”-доо тодрууллаа.Энэхүү олимпиад нь мянганы суут удирдагч Их эзэн Чингис хааныхаа баатарлаг түүхийг судлан Чингис хаанаараа бахархах, суралцагчдын эргэцүүлэн бодох, чөлөөт сэтгэлгээг хөгжүүлэх, уран яруу найруулан бичих чадварыг хөгжүүлэх зорилготой зохион явууллаа. “Миний мэдэх Тэмүүжин” олимпиад нь Монголын нууц товчоогоо айл бүр гэртээ залж, уншиж судлан үр хойчдоо түгээн дэлгэрүүлэх Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигийг “Түүх соёлын тэргүүлэгч Их сургууль” болох сургуулийнхаа эрхэм зорилготой уялдуулан зохион байгуулдгаараа ач холбогдолтой юм.Энэхүү олимпиадад нийслэлийн 20 гаруй сургуулийн 364 сурагч оролцож,ангилал тус бүрээр алт, мөнгө, хүрэл медаль, тусгай байрын эздийг тодрууллаа. Тухайлбал:
Алтан медалийн эздээр :
⦁    22-р сургуулийн 2а ангийн сурагч Б.Ариунбаяр
⦁    ИЗЛС-ийн 3б ангийн сурагч Г.Тэргэлсаран
⦁    ИЗЛС-ийн 4а ангийн сурагч Ц.Маргад
⦁    “Шавь цогцолбор” сургуулийн 5г ангийн сурагч Г.Нямдорж
Мөнгөн медалийн эздээр:
⦁     ИЗЛС-ийн 2а ангийн сурагч Б.Соднамуун
⦁     4-р сургуулийн 3г ангийн сурагч М.Лхагважав
⦁    16-р сургуулийн 4г ангийн сурагч Б.Ариунцэцэг
⦁    “Монгени” сургуулийн 5д ангийн сурагч Д.Ариунтөгөл
Хүрэл медалийн эздээр :
⦁    71-р сургуулийн 2а ангийн сурагч М.Дэлгэрэхжаргал
⦁    4-р сургуулийн 3г ангийн сурагч У.Даваасүрэн
⦁    16-р сургуулийн 4г ангийн сурагч Г.Мөнхтуяа
⦁    ИЗЛС-ийн 5а ангийн сурагч Д.Намхайдорж
Тусгай байранд :
1.    2-р ангиудаас ИЗЛС-ийн 2б ангийн сурагч Б.Ундармаа
117-р сургуулийн 2б ангийн сурагч А.Алдархишиг
ИЗЛС-ийн 2б ангийн сурагч М.Бөртэ
ИЗЛС-ийн 2б ангийн сурагч Э.Болд-Эрдэнэ
Үй Цай сургуулийн 2а ангийн сурагч Б.Зэмү

2.    3-р ангиудаас ИЗЛС-ийн 3б ангийн сурагч Ү.Есүхэй
4-р сургуулийн 3г ангийн сурагч Э.Мөнхчимэг
ИЗЛС-ийн 3б ангийн сурагч Х.Мөнх-Очир
ИЗЛС-ийн 3а ангийн сурагч Д.Алтангэрэл
ИЗЛС-ийн 3а ангийн сурагч Б.Анхныбаяр

3.    4-р ангиудаас ИЗЛС-ийн 4а ангийн сурагч Б.Энхгэрэл
16-р сургуулийн 4г ангийн сурагч О.Халиунаа
30-р сургуулийн 4б ангийн сурагч Б.Адьяасүрэн
ИЗЛС-ийн 4а ангийн сурагч Б.Тэмүүлэн
ИЗЛС-ийн 4а ангийн сурагч Ө.Амина

4.    5-р ангиудаас 72-р сургуулийн 5г ангийн сурагч А.Ану-Үжин
Монгени сургуулийн 5д ангийн сурагч Х.Түшигсайхан
ИЗЛС-ийн 5а ангийн сурагч Г.Мөнхжин
ИЗЛС-ийн 5а ангийн сурагч Б.Энхзул
Үй Цай сургуулийн 5а ангийн сурагч М.Амин-Ундрал нар амжилттай оролцсон юм.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
943804_1685034471764056_7378877717499326026_n

“ЗУУНЫ ШИЛДЭГ РОМАН” УНШИГЧДЫН БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Монголын ард түмний ахуй амьдрал, нийгмийн олон давхаргын хүмүүсийн хоорондын зөрчил, тэмцлийг тольдон хүүрнэсэн роман бол “Тунгалаг тамир”. Энэ роман тухайн үеийн монгол зон олны зүрхэн тольт нь болж, олон уншигчдыг байлдан дагуулсан гэхэд болно. Тийм ч учраас түүнийг зууны шилдэг роман гэж тунхаглан зарласан билээ. Монголын утга зохиолд тод мөрөө үлдээсэн Ч.Лодойдамба хэмээх билигт нэгэн эрдэнэт хүний биеийг олсноос хойш бараг зуун жил нэгэнт өнгөрчээ. Тэрээр дөнгөж тавин нас хэвийгээд мөнх бусыг үзүүлсэн ч Лодойдамба хэмээх заан модыг монгол хүн, түүгээр ч барахгүй хилийн чанад дахь анд нөхөд уншигчдын дур сэтгэлийг соронзон адил эзэмдэн мөнхөрсөн юм. Зохиолд урд хожид дүрслэгдээгүй хүний эвийг олж зарцлах, хөрөнгөжиж бэлжихийн эв аргыг олсон, ямар ч нөхцөлд хэнтэй ч зохицож чаддаг овсгоотой баян хүний хэв шинжит дүрийг Итгэлтээр гаргасан байдаг юм. Ч.Лодойдамба зохиолынхоо Итгэлтийн дүрийг толгойгоо гашилгаж байж “Хоёр барилтай, давхар мэхтэй хүн” байхаар бодож боловсруулсан нь мэдээж. Энэхүү дүрийг мөнхлөн үлдээсэн хүн бол МУАЖ А.Очирбат. Их Засаг ОУИС-ийн номын сангийнхан “Тунгалаг тамир-Зууны шилдэг роман” уншигчдын бага хурал 3 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулж, тус арга хэмжээнд МУАЖ А.Очирбат, МУГЖ С.Дэлгэржаргал, “Засагт ханы Цахиур Төмөр”-ийн  гэргий Г.Чимэгдэлгэр нар хүрэлцэн ирлээ. Тэд “Тунгалаг тамир” киног бүтээхэд зохиолч дүрээ сонгосон тухай, уг кинонд тоглоход тохиолдож байсан дурсамжтай ба бэрхшээлтэй үйл явдлаасаа хүүрнэн ярьсан юм. Мөн алтан үеийн ахмад жүжигчид маань Их засаг ОУИС-ийн Хууль зүйн сургууль, Үндэсний инженер технологийн сургуулийн оюутнуудын сонирхсон асуутанд хариулж, сонирхолтой яриа өрнүүлсэн ба жүжигчин Т.Сандуйжавын гэргий Г.Чимэгдэлгэр эр нөхрийнхөө амьдралаар сэдэвлэн бичсэн “Цахиур Төмөр” дурсамж номоо номын сангийн хамт олонд бэлэглэсэн юм.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
12523952_956886091074065_3408505634076836033_n

“ЭРХ ЗҮЙН ШИНЭТГЭЛ” оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа.

Их засаг ХЗС-ийн ХЗ-н клиник сургалтын төвөөс зохион байгуулсан ЭРХ ЗҮЙН ШИНЭТГЭЛ оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа. Уг хуралд Тэргүүн байранд эрх зүйн 302-р бүлгийн оюутан Ууганбат, Дэд байранд 309-р бүлгийн оюутан Билгүүн, 3-р байранд 309-р бүлгийн оюутан Батмөнх, тусгай байранд 405-р бүлгийн оюутан Мөнхзаяа нар шалгарлаа. Уг тэмцээний шүүгчээр 2002 оны төгсөгч Их засаг төгсөгчдийн холбооны ерөнхийлөгч Баянжаргал, 2011 оны төгсөгч Дүнжингарав ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Нандин-Эрдэнэ, 2014 оны төгсөгч Легал консалтинг группын хуулийн зөвлөх Г.Лхагвасүрэн нар ажиллалаа.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
12920903_1060473114017105_366166866_n

САМБО БӨХИЙН ЗАЛУУЧУУДЫН 2016 ОНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН-ээс 64 кг-ийн жинд 3-р байр эзэлж хүрэл медаль хүртлээ.

Их засаг олон улсын их сургуулийн Санхүү эдийн загсийн сургуулийн Банкны эдийн засгийн 344-р бүлгийн оюутан Алтангэрэлийн Долгоржав самбо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт, олон улсын хэмжээний мастер Б.Гантөмөр-ийн нэрэмжит САМБО БӨХИЙН ЗАЛУУЧУУДЫН 2016 ОНЫ  АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН-ээс 64 кг-ийн жинд 3-р байр эзэлж хүрэл медаль хүртлээ.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
12342540_575075845977270_1951160041712840016_n

“ИХ ЗАСАГ-ОРЧИН ҮЕ” ОЛОН УЛСЫН ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН УДИРДАМЖ

Хурлын орилго:
Монгол улсын нийгмийн бүхий л салбар түүх, соёл, боловсрол, шинжлэх ухаан, улс төр, эдийн засаг, гадаад харилцааны хөгжилд тулгамдаж буй асуудлуудыг оюутан залуусаар судлуулах, тэдний эрдэм шинжилгээ, судалгааны ажлын арга барил, илтгэх ур чадварыг дээшлүүлэх, тэдний үзэл бодлоо шинжлэх ухаанчаар чөлөөтэй илтгэх бололцоог хангахад энэхүү хурлын зорилго оршино..

Хамрах хүрээ:  Монгол улсын болон гадаадын их, дээд сургуулийн оюутнуудаас гадна монгол улсад суралцаж буй гадаадын оюутнууд оролцоно.

Зохион байгуулалт, хугацаа:
1. Илтгэлийг 2016 он 4 дүгээр сарын 4-ний 16.00 цаг хүртэл ИЗОУИС-ийн Эрдмийн сургуулийн  202 тоот өрөөнд хүлээн авч бүртгэнэ.
2. Бүртгүүлэхдээ цээж зураг 1 хувь,  хураамж 3000 төгрөг авч ирнэ. Илтгэлийг электрон болон хэвлэмэл байдлаар авчирна. Комисс ирүүлсэн илтгэлүүдээс эхний шалгаруулалтыг хийж, 2 дугаар шатанд орох илтгэгчдэд 4 дүгээр сарын 6-нд  мэдээлнэ.
3. Эрдэм шинжилгээний хурал 2016 оны 4 дүгээр сарын 8-ний 14.00 цагт “ТҮҮХ-НИЙГЭМ-ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА,ОРОН СУДЛАЛ”, “ЭРХ ЗҮЙ”, “ЭДИЙН ЗАСАГ-ИНЖЕНЕР,ТЕХНОЛОГИ” гэсэн 3 салбар хуралдаанаар ИЗОУИС-ийн төв байранд явагдана.
4. Илтгэлийг 6 минутад багтаан хэлэлцүүлнэ. Асуулт, хариулт 2 минут байна.
Илтгэлд тавих шаардлага:
а. Илтгэлийн хэлбэр, бүтэц:
Илтгэл нь нүүр хуудас, төлөвлөгөө /гарчиг/, илтгэлийн хураангуй, түлхүүр үг, удиртгал /оршил/, үндсэн хэсэг, дүгнэлт, ном зүй /ашигласан материалын жагсаалт/, хавсралт гэсэн хэсгээс бүрдэнэ.
Нүүр хуудсанд илтгэлийн сэдэв, удирдсан багшийн нэр /гарын үсэгтэй байх/,  илтгэгчийн овог нэр, сургууль, анги, холбогдох утасны дугаар, цахим шуудангийн хаягийг тусгасан байна.
Үсгийн фонт Times New Roman, үсгийн хэмжээ 12pt, мөр хоорондын зай 1,5;
Цаасны зүүн талаас 3 см, бусад талаас 2 см зайтай бичнэ.
Илтгэлд 4-5 түлхүүр үг хэрэглэнэ.
10-аас доошгүй эх сурвалж ашиглаж, ишлэл зүүлтийг зохих ёсоор хэрэглэсэн байх;
Хуудасны тоо: А4, 7-10 нүүр;
Илтгэл өмнө нь хэвлэгдээгүй, хэлэлцүүлээгүй байх;
Илтгэлийг файлаар хавсаргах буюу amur_amar@yahoo.com, ikhzasag.edu.mn  хаягаар илгээсэн байна.
б. Илтгэлийн агуулга:
Шинэлэг санаа, шийдэл
Онол арга зүйн түвшин
Гаргасан дүгнэлтийн нотолгоо
Илтгэлийн бичлэгийн стандарт хангасан байдал\бүтэц, агуулга, найруулга, үг хэллэгийн сонголт, шинжлэх ухааны үндэслэл
Илтгэх ур чадвар

Шагнал урамшуулал:
Нийт шагналын сан: 2,500,000 төгрөг.
Салбар хуралдаан бүрээс дараах байрыг шалгаруулна. Үүнд:
Тэргүүн байр 1. Өргөмжлөл, алтан медаль, мөнгөн шагнал
Дэд байр 1. Өргөмжлөл, мөнгөн медаль, мөнгөн шагнал
Гутгаар байр 1. Өргөмжлөл, хүрэл медаль, мөнгөн шагнал
Тусгай байр 1. Өргөмжлөл, мөнгөн шагнал,
Дэмжигч байгууллагуудын шагнал
Шалгарсан илтгэлүүдийг  “Их Засаг” эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлэх болно.

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:  ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГА:
МОНГОЛЫН ХУВИЙН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН  ХОЛБОО
МОНГОЛЫН ОЮУТНЫ ХОЛБОО
МОНГОЛЫН ЛЕКТОР ТӨВ

МЭДЭЭЛЛИЙН ИВЭЭН ТЭТГЭГЧ:
ROYAL HD ТЕЛЕВИЗ

Лавлах утас: 88089895, 70157768
Цахим хуудас: ikhzasag.edu.mn

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
12380595_871216296322324_1236805332_n_1

Их Засаг ОУИС-ийн ТУЗ-ийн дарга Н.Учрал тив дамнан лекц уншиж явна.

Н.Учрал Европийн  бизнесийн ассемблейн  “Summit of Leaders” Манлайлагчдийн  чуулган”-д оролцож байна .  Энэ талаархи үйл явцаа ч цахим хуудсандаа мэдээлжээ.  Тэрээр  дэлхийн  тавцанд боловсролын чиглэлээр илтгэл тавьж, бас чиг ямархуу шаанстай залуу вэ?  гэдгээ үүгээрээ манлайлан харуулж явна.

Олон улс орны  манлайлагч болсон илтгэх ур чадвар бүхий лекц уншигчид  Европийн  энэхүү ассемблейн  индэр дээр гарах эрхтэй. Харин босго өндөртэй энэхүү чуулга уулзалтанд “Их засаг”-ийн  Н.Учрал  дэлхийн “боловсролын салбарын өнөөгийн хөгжил цаашдын чиг хандлагаар” илтгэл тавьж байна. Н.Учрал  өнгөрсөн хугацаанд “Нийслэлийн залуу багш нарын зөвлөгөөн”-ийг хйиж ,багш нарын тулгамдаж буй асуудлуудыг тусгайлан авч, нэгтгэн боловсруулж “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-д тусгуулахаар төслийн саналыг хүргүүлсэн.

 

Тус саналыг “Багш нараа сонсоё” хэлэлцүүлэгтэй нэгтгэж, энэ оны 3 дугаар сарын 16-ны өдөр болсон “1000 багшийн учирал” уулзалтаар дахин хэлэлцүүлж, түүнээс гарсан саналыг нэмж тусгасан төслийг улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрөөр дамжуулан төрийн бодлогод тусгуулахаар  Улсын дээд шүүхэд бүртгэлтэй намуудын дарга нарт хүргүүлж эхэлсэн. 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө багш нарын өмнө тулгамдаж буй асуудлыг тусгаж шийдвэрлүүлэх  намыг дэмжинэ хэмээн  өнөөгийн намын дарга нарыг ацан шалаанд оруулаад авсан.

 

Тиймдээ ч залуу багш нар энэ салбарынхаа өмнө сөхрөхгүйгээр тэмцэнэ гэсэн итгэлтэй болсон гэж байгаа.  Харин энэ бүхнийг хүчтэй хөндөн тавьж байгаа хэрсүү зантай Н.Учрал боловсролын салбарын сэдвээр тив дамнан лекц уншиж явна.  Монгол улс маань сайхан болох мөчийг ойртуулахад гар бие оролцмоор байна хэмээн ярьж яваа энэ залуу үнэхээр ч, хэлсэн ярьсан нь олон нийтийн сэтгэгдлээс  нэмэх оноо аваад байгаа билээ.

Эх сурвалж: news.zindaa.mn

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
baga olimp copy

“БАГА ОЛИМП-2016” СПОРТЫН НААДАМ ЭХЭЛЛЭЭ.

Их Британиий Магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөр олон улсад магадлан итгэмжлэгдсэн Их засаг ОУИС-ийн оюутнуудын спортын “Бага олимп” наадам өнөөдөр Буянт ухаа спортын ордонд ёслол төгөлдөр эхэлж байна. Энэ жилийн “Бага олимп” спортын наадам нь сагсан бөмбөг, волейбол, хөл бөмбөг, ширээний теннис, 100 буудалт даам, шатар, хөнгөн атлетикийн гэсэн 10 төрлөөр зохион байгуулагдаж, шилдэг тамирчдаа тодруулах юм. Их Засаг ОУИС-ийн спортын бага наадамд харьяа бүрэлдэхүүний сургуулиуд болон Рояаль олон улсын дээд сургуулийн оюутнууд, Лицей дунд сургууль, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн сурагчид өрсөлдөхөөр ирсэн байна. Их Засаг ОУИС нь биеийн тамир спортыг дээдлэгч хамт олноор шалгарч байсан ба хувь хүний чадамжийг дээшлүүлэх бодлогыг барьж ажилласнаар тамирчдын эгнээ нэмэгдсээр иржээ. Нийт 5000 гаруй тамирчид нэгэн дор хуран чуулан 1200 тамирчид орж, 370 гаруй багц медалийн төлөө өрсөлдөхийн зэрэгцээ спортын мастер 80 гаруй, спортын 1,2-р зэрэгтэй 500 гаруй оюутан залуус суралцаж, өөрийн амжилтаараа сургуулийнхаа нэр төрийг улс эх орондоо төдийгүй тив дэлхий, олон улсын хэмжээнд дуурсгаж  байна. Цогц боловсрол олгох, хувь хүний чадамжийг хөгжүүлэх бодлогын хүрээнд оюутан залуусын бие бялдрын өв тэгш хүмүүжлийг хангаж ажилласнаар Их Засаг ОУИС-ийн тамирчин залуусын эгнээ жилээс жилд өсөн нэмэгдсээр байна. Тив дэлхийд нэр алдраа цуурайтуулсан тамирчин залуус спортын бага олимп наадамд баг тамирчдынхаа хамт  авхаалж самбаа, хурд хүчээ дайчлан өрсөлдөхөөр ирээд байна.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй: