e72kwk1j0xcgrjtg7ialx5j0s

ИХ ЗАСАГ ОУИС-Д МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, УИХ-ЫН ГИШҮҮН, БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Ц.ЦОЛМОН ЗОЧИЛЖ, “ЦЭРГИЙН ТЭНХИМ”-ИЙН НЭЭЛТЭНД ОРОЛЦОВ.

Эх орныхоо төлөө тангараг өргөж, эр цэргийн албыг хаших хариуцлагатай цаг үе залууст тохион, тэр утгаараа жил бүр цэрэг таталтын үйл ажиллагаа улсын хэмжээнд явагддаг. Энэхүү үйл ажиллагааг төрөөс бодлогоор зохицуулан “Оюутан цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрлөө. Их засаг ОУИС энэхүү хөтөлбөрт анхаарлаа хандуулан “Цэргийн тэнхим” байгуулах үйл ажиллагааг 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хэрэгжүүллээ. Уг арга хэмжээнд Монгол улсын засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон болон бэлтгэл генерал, офицерууд хүрэлцэн ирсэн юм. Их засаг ОУИС-ийн ректор Н.Ням-Осор “Цэргийн тэнхим” байгуулагдаж байгаа баярт мэндчилгээг хүргэн, хүндэтгэл үзүүллээ.Тус сургууль нь 2014 оноос Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан Батлан хамгаалах яамнаас зохион байгуулж буй “Оюутан цэрэг” хөтөлбөрт 2014 онд 37 оюутан, 2015 онд 59 оюутан тус хөтөлбөрт хамрагдсан юм. Мөн 2016 онд 76 оюутан тус хөтөлбөрт хамрагдахаар цэргийн шалгуур үзүүлэлтэндээ тэнцээд байна. Нээлтийн арга хэмжээнд Их засаг ОУИС-ийн ректор Н.Ням-Осор тус сургуульд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан хурандаа генерал Ж.Авхиа Хууль зүйн сургуулийн профессор багшаар ажиллаж байх үедээ Монгол улсын гавъяат хуульч цолоор шагнагдаж байсныг дурсан тэмдэглээд эрдэмтэд, судлаачид цэрэг эх орны сэдэвтэй ном товхимол, өгүүлэл нийтлэл бичиж хэвлүүлсээр ирснийг тодотгон дурсан хүүрнэсэн юм.Түүний дотор хурандаа генерал, гавъяат хуульч Ж.Авхиа “Чингис хааны цэргийн 10 гайхамшиг” бүтээлээ бичиж хэвлүүлсэнийг цэргийн тэнхимдээ гардуулж өглөө.“Цэргийн тэнхим” байгуулснаар Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын их сургууль, цэргийн анги салбаруудтай хамтран ажиллах өргөн боломж нээгдэж байгаа юм.
Чингис хааны нэрэмжит Их засаг ОУИС дээр “Цэргийн тэнхим” байгуулагдаж байгаа нь тус сургуулийн оюутнуудад цэрэг армийг сурталчлах, цэрэг эх оронч хүмүүжлийг олгох,  эх орноо батлан хамгаалахын учир утгыг ойлгуулан таниулах зэрэг олон талын ач холбогдолтой юм. Мөн тус сургууль нь үүсэн байгуулагдсан цагаасаа эхлээд эдүгээ хүртэл цэргийн ангиудтай хөрш зэргэлдээ оршиж хамтран ажилласаар ирсэн билээ.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
10371666_1720234424886226_3847331462532193211_n

МИНИЙ МЭДЭХ ЧИНГИС ХААН ОЛОН УЛСЫН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ.

Их Засаг Лицей сургуулиас жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Миний мэдэх Чингис хаан” олон улсын уралдаан энэ жил 14 дахь жилдээ амжилттай явагдаж өндөрлөлөө. Энэхүү уралдаанд Оросын Холбооны Буриад улсын Улаан-Үүд хот, За байкал, Челутай мужуудаас, манай орны 13 аймаг, нийслэлийн 33 сургуулиудаас 527 сурагчид эсээ бичлэг, гар урлалын 75 бүтээлүүдээрээ оролцлоо. Гар урлалын бүтээлээр тэргүүн байранд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 2-р сургуулийн 12а ангийн сурагч Б.Санжаадорж, дэд байранд Улаанбаатар хотын Налайх дүүргийн 119-р сургуулийн 10г ангийн сурагч Б.Мөнхжаргал, гутгаар байранд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ЕБС-ийн 12а ангийн сурагч Б.Тэнүүн нар тэргүүлж, Чингис хааны “Алдрын од” медаль, мөнгөн шагналаар шагнагдлаа. Мөн эсээ бичлэгийн төрлөөр тэргүүн байранд Улаанбаатар хотын БЗД-ийн 84-р сургуулийн 11б ангийн сурагч Г.Хөлгөн, дэд байранд ОХ-ны Буриад улсын Улаан-Үүд хотын 1-р лицей сургуулийн 11-р ангийн сурагч Цыденова Анжела, гутгаар байранд Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын ЕБС-ийн 12а ангийн сурагч Б.Цэцэгмаа нар тэргүүллээ. Энэхүү уралдаанд оролцсон суралцагчдад Их засаг ОУИС-ийн I проректор, ШУ-ны доктор, профессор, Оросын холбооны Буриад улсын гавьяат багш Ж.Цэцэгмаа шагнал гардуулж, “Их Засаг” алтан медаль, мөнгөн шагналаар шагналаа. Мөн уралдаанд тусгай байранд шалгарсан 12-р ангийн 12 сурагчдад ИЗОУИС-д хүссэн мэргэжлээрээ суралцах эрхийн бичгийг гардуулсан ба гар урлал, эсээ бичлэгийн төрлөөр амжилттай оролцсон нэр бүхий дөрвөн сурагчийг тусгай байрын өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнаж, суралцах эрхэм үйлсэд нь амжилт хүсэн, талархал илэрхийлэв.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
13102745_10209229761040699_7335690722454718986_n

ТЕАТР УРЛАГИЙН БАГШ Б.БАТБААТАР ОЛОН УЛСЫН КИНО НААДАМД ЭРЭГТЭЙ ДҮРЭЭР ДЭД БАЙРАНД ШАЛГАРЛАА.

Театр урлагийн сургуулийн багш Б.Батбаатарын тоглосон “Зангараг” монголын уран сайхны кино Москва хотод зохион байгуулагдсан  “Detective fest” олон улсын 18 дахь удаагийн кино наадамд 57 орны 442 дэлгэцийн бүтээлийн уралдаанд шилдэг 35 кинонд шалгарлаа. Уг кино нь зохиол, найруулгын өнгө аяс, адал явдалт өгүүлэмжээрээ бусдаас ялгаран шилдгийн шилдэг киногоор тодорч, Гранпри шагналыг хүртсэн байна. Мөн киноны Цэнгэлийн дүрээр багш Б.Батбаатар адал явдалт, тулаант киноны шилдэг эрэгтэй дүрийн жүжигчний номинацад нэр дэвшиж 2-р байранд  шалгарч, уран бүтээлийн эрч хүчээ хурцаллаа.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
13041358_1672034256391653_8964154806838876175_o

ЦЭРГИЙН ТЭНХИМИЙН ТОО ДАХИН НЭМЭГДЛЭЭ

Батлан хамгаалах яамнаас Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан “Цэргийн алба хаагчдыг нөхөн хангах бодлогыг шинэчлэн, холимог тогтолцоог төлөвшүүлж, иргэдийн цэргийн алба хаах хэлбэрт шинэчлэл хийх” зорилтыг хэрэгжүүлэхээр хэд, хэдэн ажил зохион байгуулж байна. Үүний нэг нь их, дээд сургуулиудад суралцаж байгаа оюутнуудад цэрэг-эх оронч үзэл, сэтгэл зүй, бие бялдарын өв тэгш хүмүүжил олгох зорилго бүхий цэргийн бэлтгэл сургалт явуулах “Цэргийн тэнхим”-ийг байгуулах тухай юм. Үүний эхлэл өнгөрсөн жил Үндэсний дээд сургуульд тавигдсан бол энэ жил “Их засаг” сургуулийн удирдлагууд “Цэргийн тэнхим” байгуулах шийдвэр гаргаснаа УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонд танилцууллаа. “Их засаг” сургуулийн ректор, Монгол Улсын гавъяат багш , доктор профессор Н.Ням-Осор “Юуны өмнө урилгыг маань хүлээн авч оюутан залуучуудтай маань уулзаж байгаа Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон танд баярлалаа. Би өөрөө гурван жилийн хал цэрэг. Юугаа ч мэдэхгүй 18 настай залуу цэрэгт очоод 21 настайдаа бие бялдар төлөвшсөн сайхан эр хүн болоод ирж билээ. Халагдаж ирсэн жилдээ сумын клубын эрхлэгч болж байсан. Цэргийн алба бол эрдмийн алба гэдэгтэй би 100 хувь санал нийлнэ. Ийм ч утгаараа оюутан залуучуудаа “Оюутан цэрэг” хөтөлбөрт идэвхтэй хамруулж ирсэн. 2014 онд 30 гаруй, 2015 онд 50 гаруй оюутан энэ хөтөлбөрт хамрагдсан бол энэ жил 70 орчим оюутан албаны шалгуурт тэнцээд цэргийн эрдмийн хичээлд шамдан суралцаж байна. Нөгөө талаас манай сургууль өөрөө цэргийн орчинд байрлажээ. Хүнд орчин нөхцөл үнэхээр нөлөөлдөг юм байна. Эх орныхоо төлөө, аюулгүй байдал, амар тайван амьдралын төлөө зүтгэдэг цэрэг, цагдаагийн алба хаагчдыг харсаар байгаад хүндлэхийн аргагүй болсон байна. Манай сургуулийн хажууд Зэвсэгт хүчний анги, ХХЕГ, цагдаагийн салбарууд гээд хүчний байгууллагууд ихтэй” гээд “Цэргийн тэнхим”-ээ тохижуулах, техник технологи нийлүүлэхэд сургуулийн удирдлагын төвшинд бүх талаар дэмжиж ажиллана” гэсэн юм. “Их засаг” их сургуулийн “Цэргийн тэнхим”-ийн Эрхлэгчээр хошууч генерал, доктор, профессор Н.Жалбажав ажиллах бөгөөд түүний удирдлагад Зэвсэгт хүчин, цагдаа, хилийн цэрэгт хариуцлагатай ажил эрхэлж байсан хурандаа нар ажиллах юм байна. 2016 оны хичээлийн шинэ жилээс эхлэн тэнхим үйл ажиллагаа явуулж эхлэх аж. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон “Оюутан залуучуудад цэрэг-эх оронч хүмүүжил олгох хүндтэй ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаа Н.Ням-Осор багшид талархаж байна. УИХ-аас 2015 онд Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичгийг шинэчлэн баталсан. Батлан хамгаалах бодлогын тулгуур баримт бичигт хүүхэд, залуучуудад эх оронч хүмүүжил олгох, эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт иргэн бүрийн оролцоог хангах, иргэдийг эх оронч үзлээр хүмүүжүүлэхэд төрийн бүх шатны болон төрийн бус байгууллагын үйл ажиллагааг нэгтгэн чиглүүлэх, цэрэг иргэний харилцааг идэвхжүүлэхийг тусгайлан заасан. Үүний түүчээ болж “Их засаг” сургуулийн удирдлагууд Монголын ирээдүй болсон оюутан залуучуудад эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт сургах, тэдэнд цэрэг-эх оронч болон сэтгэл зүй, бие бялдарын хүмүүжил олгоход анхаарч байгаа нь маш зөв алхам. БХЯ, ЗХЖШ-ын зүгээс мэргэжил аргазүйн хувьд туслалцаа үзүүлэхэд бэлэн байх болно” гэсэн юм. Үүний дараа Ц.Цолмон сайд оюутан залуучуудад батлан хамгаалах тогтолцоо хуулийн хүрээнд хэрхэн шинэчлэгдэж байгаа тухай мэдээллийг өгч, сонирхсон асуултад нь хариулт өгсөн юм.  эх сурвалж http://www.mod.gov.mn/index.php?com=news&id=1100

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
header_image_DFitqHI

Их Засаг ОУИС “Боловсрол Шинэчлэл 2016” үзэсгэлэн яармагт оролцож байна.

БШУЯ, НБГазар, ХИДСХолбоо, ИДСКонсерциум, МСҮТөв болон “Мишээл Групп” ХХК хамтран дээд боловсролын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх хөгжүүлэх, боловсролын бодлогын асуудлыг сурталчилах, боловсролын салбарын хөгжлийн түвшин, өнөөгийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, нийгэмд эрэлт хэрэгцээтэй байгаа боловсролын чиг хандлагыг тодорхойлж, оюутан, сурагчдыг мэргэжлээ зөв сонгох, чанартай боловсрол эзэмшихэд нь туслалцаа үзүүлэх, их-дээд сургууль, коллежид элсэгчдэд шалгалтаа өгөх, бүртгүүлэхэд нь шаардлагатай заавруудын талаар танилцуулах, сурталчилах, олон нийтэд дэлгэрэнгүй мэдээ, мэдээлэл хүргэх зорилгоор “Боловсрол Шинэчлэл 2016” үзэсгэлэнг зохион байгуулж байгаа юм.
Үзэсгэлэн яармагт ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ нь жил бүр оролцож элсэлт, сургалтын хөтөлбөрөө олон нийтэд суртачилан  оролцож байна.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
13062897_1035130179940058_897651374900241449_o

“ЭРҮҮЛ ОЮУТАН-ИРЭЭДҮЙН БАТАЛГАА” ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

Их засаг ОУИС нь анх үүсэн байгуулагдсан цагаасаа суралцагчид, багш ажилчдынхаа суралцах, ажиллах орчин нөхцөлд анхаарлаа хандуулан, бүхий л боломжоор ханган ажилласаар ирсэн билээ. Үүний нэгэн тод жишээ бол эрүүл мэндийн боловсролд анхаарах асуудал юм. Оюутан суралцагчдын сурч боловсрох үйлст сургуулийн захиргаа, эрдэмтэн багш нар нь номын ашиг хүртээхээс гадна тэдний өв тэгш бие бялдар, өсөн төлжих оюун ухааныг цэнэглэхийг тулд эрүүл мэндийн асуудлыг хойш нь тавьсангүй. Энэ утгаараа эрүүл мэндийн холбогдолтой олон талт ажлуудыг дүүрэг, Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран зохион байгуулсаар өнөөг хүрсэн. Их засаг ОУИС нь “Эрүүл оюутан-Ирээдүйн баталгаа” сэдэвт аяныг 4 дүгээр сарын 20-23 өдрүүдэд Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн газартай хамтран, нарийн эмч нарийн бие бүрэлдэхүүн хүрэлцэн ирж, 250 оюутан, 150 багш ажилтанд зүрх судас, дотор, Эхо, рентген дуран, шинжилгээ лаборатори, эмэгтэйчүүд гэх мэт эрүүл мэндийн үзлэгт хамруулан, өвчин эмгэгийг оношлон, зөвлөгөө өгөн ажиллаж эхэллээ. Мөн нарийн мэргэжлийн эмч нар салбар сургуулийн оюутнуудад эрүүл ахуй, нөхөн үржихүй, зөв хооллолт, бэлгийн замын халдварт өвчний талаар шат дараалсан сургалтыг зохион байгуулан ажиллаж байна.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
13072241_1712118002360633_1238169131_o

МОНГОЛ БИЗНЕС ДЭЭД СУРГУУЛИЙН “ШИНЭ САНАА – ШИЛДЭГ ИЛТГЭЛ” ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Оюутнуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, судалгааны арга барилыг дээшлүүлэх зорилтын хүрээнд жил бүр “ШИНЭ САНАА – ШИЛДЭГ ИЛТГЭЛ” уриан дор зохион байгуулдаг оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Бизнес дээд сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа.

Тус хурлаар банк санхүүгийн салбарын хямралыг тодорхойлох арга зүйн асуудал, шинэчлэгдсэн НӨАТ-ийн тухай хуулийн асуудал, инфляци, валютын ханшид нөлөөлөх хүчин зүйлсзэрэг макро түвшний асуудлууд хөндөгдөн хэлэлцэгдлээ.
Энэ хичээлийн жилийн эрдэм шинжилгээний хурлын  онцлог тал нь оролцогч оюутнууд  аж ахуйн нэгжийн санхүүгийн шинжилгээнд эконометрик загвар ашиглах, байгууллагын борлуулалтын таамаглал дэвшүүлэх зэргээр эконометрик загвар түлхүү ашигласан байв.
“ШИНЭ САНАА – ШИЛДЭГ ИЛТГЭЛ”  Эрдэм шинжилгээ, онол практикийн бага хуралд дараах оюутнууд бусдыгаа манлайлан хошуучиллаа.

Үүнд: Тэргүүн байр. Маркетингийн III түвшний оюутан Г.Нямдорж, НББ-йн III түвшний оюутан Д.Мөнхзул нар “Эдийн засгийн идэвхтэй байдалд нөлөөлөгч хүчин зүйлсийн эконометрикийн шинжилгээ” илтгэлээр
Дэд байр. Нягтлан бодох бүртгэлийн II түвшний оюутан Г.Хонгорзул, Б.Анхбаяр нар “Чанаргүй зээлд нөлөөлөх хүчин зүйлийн судалгаа” илтгэлээр
Тусгай байр. Эдийн засаг-Менежментийн IV түвшний оюутан Р.Цолмонбаатар “Борлуулалтын таамаглал хийх арга зүйн асуудалд”
Байр эзэлсэн оюутнуудыг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан бөгөөд хэлэлцэгдсэн нийт илтгэлүүд Монгол Бизнес Дээд сургуулийн “Эрдэм шинжилгээ, Онол практикийн хурлын эмхэтгэл”-д хэвлэгдэх юм.

ЭРДЭМ НОМЫН ЦАГААН ЗАМ ҮРГЭЛЖ ДАРДАН БАЙГ

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
Bell1 copy

Их засагчууд “Мөнгөн хонхны баяр”-аа тэмдэглэлээ

Оюутан насны гэрэлт замаар оюун ухаанаа цэнэглэсэн “Их засаг”-ийн төгсөгчдийн 19 дэх удаагийн хонхны баяр 4 дүгээр сарын 15-ний өдөр боллоо. Хаврын дунд сард мөнгөн хонхны баяраа тэмдэглэж байгаа оюутны эл баярын өдөр хэдийгээр цас орж, цаг агаар таарамжгүй байсан ч сурсан мэдсэн зүйлээ бахархалтай тэмдэглэж байгаа төгсөгчдийн хувьд ямар ч бэрхшээлийг даван туулах чин эрмэлзэл өвөртөлсөн нь эндээс харагдаж байлаа. Эл өдөр бүгд л цог золбоотой, баяр жавхлантай, аав ээж, эх дүү, анд найз нь хуран цуглаж, сургуулиа амжилттай төгсөж байгаа хүү, охидоороо бахархан, цэцгийн баглаа, баярын нулимстай угтаж, баяр хүргэж байлаа.Их засаг ОУИС-ийн ректор МУ-ын гавьяат багш Н.Ням-Осор мөнгөн хонхны баяраа тэмдэглэж байгаа төгсөгчиддөө хандан баярын үгээ хэлж, нээлтийн үйл ажиллагааг эхлүүлсэн ба түүхэн хөгжлийнхөө 22 жилийн залгамж халаа, эрдмийн чимэг охид, хөвгүүд бакалаврын боловсрол эзэмшин нийт 1241 оюутан төгссөж, ажил амьдралын гараагаа эхлэхэд бэлэн боллоо. Өнгөрсөн жилүүдэд Их засаг ОУИС-ийн оюутнууд “Супер студент”, “Бага олимп”,”Оюутны урлагийн их наадам” зэрэг олныг хамарсан олон арга хэмжээнд амжилттай оролцсон нийт төгсөгчиддөө хандан эрдэмтэн багш, итгэлт үе тэнгийн анд найз нар нь сэтгэгдлийн үгээ хэлж, ая дуугаа өргөлөө. Их засгийн төгсөгч 16 мянган хүн эе эвээ зангидаж их хүчийг хуримтлуулваас төгсөгчид та бүхний ажил үйлс өөдрөг өрнүүн байх нь мэдээж.
Оюутан ахуй цагтаа олж авсан эрдэм мэдлэг, ёс суртахуун, хүмүүжил төлөвшил нь тэдний насан  туршийн амьдралын хөтөч байх болно. XIII  зууны дэлхий ертөнцийг төвхнүүлсэн Их Засаг хуулиар овоглосон Их засаг сургуулийн хийморь лундааг мөнх хөх тэнгэр, эзэн Чингис хаан, Их засаг хууль эрдмийн хамт олны сүр сүлд ямагт ивээж явах  болтугай.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
12922414_1017561884965339_843867143_o

“МЭРГЭЖИЛ СОНГОХ ӨДӨР” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Эрдэм номын охь уурхай Их засаг билээ. Оюунлаг, авьяаслаг, тамирчдын шилдгүүд энэ гэгээн эрдмийн суваргад нэрээ мөнхөлж, мөрөө үлдээдэг. Их засаг ОУИС нь 4 дүгээр  сарын 12-ны өдөр “Мэргэжил сурталчлах өдөр” нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа.  Ямар хүн төрүүлсэнээ ээж минь та хараарай, ямар хүнээр мануулсанаа эх орон минь та үзээрэй гэдэг шүлгийн мөртүүд өөрийн эрхгүй санаанд орж ирэх… Их засаг ОУИС-ийн авьяаслаг оюутан залуус эл өдөр энэ шүлгийг санагдуулам л сурч мэдсэн зүйлээ хуран чуулсан дунд сургуулийн дүү нартаа үзүүлэн мэлмийг нь баясгалаа. Энэхүү арга хэмжээнд бүрэлдэхүүн 9 сургуулийн залуу лидер оюутнууд  дуу хоолойгоо нэгтгэн, өөрийн сурсан мэдсэн зүйлээ бусдад харамгүй түгээж, эгшиг дуугаа өргөн, мөн сугалаат азтан тодруулж, нэгэн өдрийг хөгжилтэй өнгөрүүллээ. “Мэргэжил сонгох өдөр” нээлттэй өдөрлөгт дунд сургуулийн 2000 гаруй сурагчид анги хамт олноороо болон эцэг, эхтэйгээ хүрэлцэн ирж, мэргэжил сонгох зөвлөгөөг эрдэмтэн багш нараас авч, авьяаслаг оюутнуудын бүжиг, гимнастик, бие хамгаалах урлаг, бүжгийн халз тулаан, загварын шоу, гар зургийн уралдаан гээд олон үзүүлбэр номинацийг үзэн баяслаа. Мөн Их засагчууд “Student cinema” кино театрт анги хамт олноороо үзвэр үзэх, спорт цогцолборт үнэгүй тоглох, “Тэрэлж бумбан тур” жуулчны баазад амрах зэрэг эрхийн бичиг олгож, олон олон “сюрприз”-ийг өргөн барилаа.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
12948325_850303161765479_1695848555_o

“Их Засаг-Орчин үе” ОУ-ын оюутны ЭШ-ний хурал боллоо.

Их Засаг олон улсын их сургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг  “Их Засаг-Орчин үе” ОУ-ын оюутны ЭШ-ний хурал Эрхзүй, Түүх-нийгэм-олон улсын харилцаа, орон судлал, хэл шинэчлэл, Эдийн засаг-инженер, технологи гэсэн 3 салбар хуралдаантайгаар 16 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.
Оюутнуудын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын арга барил, илтгэх ур чадварыг дээшлүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү ЭШХ-д Их Засаг олон улсын их сургуулийн бүрэлдэхүүний сургуулиуд, болон МУИС, ШУТИС, МУБИС, БХИС, ХСИС, ХУИС, СЭЗДС, ОТИС, Шихихутуг хууль зүйн дээд сургууль, Улаанбаатар их сургууль, Сан ДС, зэрэг 10 гаруй их, дээд сургуулийн 70 оюутнууд оролцсоноос:
Түүх, нийгэм, олон улсын харилцаа, салбар хуралдааны
ТЭРГҮҮН БАЙР: Их Засаг ХЗС-ийн ЭЗ-201 бүлгийн оюутан Э.Энх-Өлзий,
ДЭД БАЙР:Улаанбаатар их сургуулийн 4-р курсын оюутан Д.Намжилдорж
ГУТГААР БАЙР: МУИС-ын 4-р курсын оюутан Б.Ариунболд,

Эрх зүйн салбар хуралдааны
ТЭРГҮҮН БАЙР: Их Засаг ХЗС-ийн ЭЗ-302 бүлгийн оюутан Х.Ууганбат,
ДЭД БАЙР: МУИС-ын 4-р курсын оюутан Д.Ганхүрэл
ГУТГААР БАЙР: Их Засаг ХЗС-ийн ЭЗ-309 бүлгийн оюутан Б.Билгүүн,
Эдийн засаг, инженер технологийн салбар хуралдааны
ТЭРГҮҮН БАЙР: Санхүү эдийн засгийн дээд сургуулийн оюутан А.Хонгор, Б.Дархандаваа,
ДЭД БАЙР: ИЗОУИС-ҮИТС-ийн КТХС 424-р бүлгийн оюутан Б.Мөнхтулга,
ГУТГААР БАЙР: ИЗОУИС-ИЗСЭЗС-ийн БиЗМ 247-р бүлгийн оюутан М.Оюунбилэг нар тус тус шалгарлаа.
ИХ ЗАСАГ ЦОГЦОЛБОРЫН ЗАХИРЛЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛ-ыг ИЗХЗС-ийн ЭЗ 302-р бүлгийн оюутан Б.Түвшинтөгс,
ЧИНГИС СООСЭ ЦОГЦОЛБОРЫН ЗАХИРЛЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛ-ыг  ИЗОУИС харъяа МБДС оюутан А.Урлаг нар тус тус хүртлээ.
ХУВИЙН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН ХОЛБООНЫ“ОЮУТНЫ АЛДАР” МЕДАЛИАР: УБИС Археологийн 4-р   курсын оюутан Д.Цэнд
Шилдэг илтгэгчээр шалгарсан оюутнууддаа баяр хүргэж сурлага хөдөлмөр, эрдэм судалгааны ажилдаа өндөр амжилт гаргахыг хүсье.

ИХ ЗАСАГ ОлОН УЛСЫН их СУРГУУЛЬ
ТҮҮХ, НИЙГМИЙН УХААНЫ ХӨТӨЛБӨРИЙН БАГ
2016.04.07

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй: