13237718_1242818795730288_2214612362936557181_n

УЛААН БУРХАН ӨВЧНИЙ ЭСРЭГ ВАКЦИНЖУУЛАЛТ ЯВАГДЛАА

Сүүлийн хэдэн жил улаан бурханы өвчний тархалт хот хөдөөгүй дэлгэрч, бага насны төдийгүй өсвөр болон насанд хүрэгчид уг өвчнөөр өвчилж байгаа билээ. Иймээс эрүүл мэндийн байгууллага тухай тухайн нутаг дэвсгэрт байгаа их дээд сургуулийн оюутан суралцагчдад улаан бурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулах арга хэмжээ авсан байна. Их засаг ОУИС-ийн харьяа Чингис Соосэ цогцолбор сургуулийн 26 багш, 1-3 дугаар курсын 928 оюутнуудад Сонгино хайрхан дүүргийн 27 дугаар хорооны өрхийн эмнэлэг, эрүүл мэндийн нэгдэл хамтран улаан бурхан өвчлөлтийн эсрэг вакцинжуулалтын ажлыг 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 10-16 цагийн хооронд зохион байгууллаа. Энэхүү вакцинжуулалтын аянд тухайн дүүргийн эрүүл мэндийн байгууллагын эмч, сувилагч, тус сургуулийн багш,  оюутан суралцагчид идэвхтэй оролцсон юм.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
13240681_1148971211828013_5079283340771053245_n

ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧИД РОМБО ДИПЛОМОО ГАРДАН АВЛАА.

Хүний амьдралын нэгээхэн оргил хэсэг бол залуу нас. Тэр тусмаа залуу насныхаа эрч хүчээр оюун ухаанаа хөглөн сурч боловсорно гэдэг бол нэгэн насны ач гавьяа. Монголын их дээд боловсролын салбарт цахиур хагалан, дэлхийд танигдан эх орны төдийгүй олон орны залуус зорин ирж суралцдаг болсон эрдмийн охь уурхай Их засаг ОУИС билээ. Тус сургууль нь оюутан залуусаа сурч боловсрох тал дээр анхаарч, олон хөтөлбөрт арга хэмжээ зохион байгуулахаас гадна хичээлээс гадуурх улс, тив, дэлхийн уралдаан тэмцээнд бэлтгэн амжилттай оролцуулдаг уламжлалтай. Энэ ч утгаараа Их засаг ОУИС-ийн оюутан залуус олон амжилтыг гаргасан бахдам авьяасыг дурсахад таатай байна. 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Их засаг ОУИС-ийн 2016 оны төгсөлтийн арга хэмжээ болж,оюунлаг, авьяаслаг, спортлог 1300 оюутан залуус 50 мэргэжлийн хөтөлбөрөөр төгсөж, энгэрийн тэмдэг, дэлхийд үнэлэгдэх дипломыг гардан авч, нийгмийн хариуцлагаа ухамсарлалаа.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
13165891_1050148688438207_6896789594026474653_n

ҮНДЭСНИЙ ИНЖЕНЕР ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛИЙН БАГШ АЖИЛЧИД “НОГООН ТӨГӨЛ” ХОТХОН БАЙГУУЛАХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЭВ

Хүний тус багадана гэж үгүй. Аливаа зүйлийг санаачлан бусдад түгээнэ, хүртээнэ гэдэг  хүн болж төрсний нэгэн орон зай юм. Их засаг ОУИС-ийн Үндэсний инженер технологийн сургуулийн багш оюутнууд Баянзүрх дүүргийн 5-р хорооны нутагт орших Оюутны 3-р дотуур байрныхаа талбайг тохижуулах зураг төсөл зохиож, “Ногоон хотхон”  болгох санаачилга гарган саяхан хүлээлгэж өглөө.

Уг арга хэмжээнд Их Засаг олон улсын их сургуулийн ректор, Монгол Улсын гавъяат багш, доктор, (Sc.D), профессор Намсрайн Ням-Осор  болон албаны хүмүүс оролцлоо. 

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
13227803_993752250673834_4975062654635861224_o

“Ухаан далай Номоос эхтэй” номын өдөрлөг амжилттай болж өнгөрлөө.

ИЗОУИС-ийн ҮИТС-ийн Номонд дурлагч Их Засагчууд клубээс зохион байгуулсан “Ухаан далай Номоос эхтэй” номын өдөрлөг амжилттай болж өнгөрлөө…Оюутны оюун санаанд үнэтэй сургаал хайрласан СГЗ Л.Нямаа багшдаа болон Номын худалдаа явуулсан Интер номын хамт олонд талархал илэрхийлье.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
13164422_1725054061041433_2844438126829520235_n

“Монгол омогшил бидний бахархал ” уран илтгэлийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

Их Засаг Хууль Зүйн Сургуулийн Оюутан Үйлчилгээний Төв-с Оюутнуудын цогц боловсролыг дэмжих зорилгоор жил бүр уламжлал бологон зохион байгуулдаг “Монгол омогшил бидний бахархал ” уран илтгэлийн тэмцээн амжилттай зохион байгуулагдсан.Ингээд
Тэргүүн байр ХЗС-н 101-р бүлгийн оюутан Э.Мөнхсүмбэрэл
Дэд байр ХЗС-н 105-р бүлгийн оюутан Ц.Цэцэнхатан
Гутгаар байр ХЗС-н 108-р бүлгийн оюутан н.Оргилболд нар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.Нийт оролцсон оюутнууддаа сурлага урлага спортын амжилтыг хүсэн ерөөж Улирлын шалгалтанд нь амжилт хүсэе.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
13230161_1609887882657679_8165036492029370984_n

Р.Чойном “Хүн” романаар хийсэн эссэ бичлэгийн уралдаан боллоо.

Оюутан сурагчдад цогц боловсрол олгох, хувь хүний чадамжийг хөгжүүлэх нэгдсэн хөтөлбөрийн хүрээнд Их Засаг ОУИС-ийн оюутнуудын заавал унших 100 номын хүрээнд Р.Чойном “Хүн” романаар хийсэн эссэ бичлэгийн уралдаанд 1-р байр ХЗС 302-р бүлгийн оюутан Х.Ууганбат, 2-р байранд ХЗС 309-р бүлэг Д.Батмөнх, 3-р байранд ХЗС 210-р бүлэг Г.Отгонзул нар шалгарсан байна.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
13174133_972405819533389_1636616067412271322_n

Их Засаг Хууль зүйн сургуулийн 204 бүлгийн оюутан Д.Цэрэнням Улсын аварга боллоо.

2016 оны Самбо бөхийн оюутны УАШТ-нд Их Засаг Хууль зүйн сургуулийн 204 бүлгийн оюутан Д.Цэрэнням Улсын аварга боллоо. Баяр хүргэж илүү их амжилтыг хүсье.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
13138741_1081821788568461_2480543260843422023_n

Бандны эдийн засгийн 344-р бүлгийн оюутан н. Долгоржав Жудо бөхийн УАШТ-ээс Мөнгөн медаль хүртэв.

Их Засаг Санхүү эдийн засгийн сургуулийн Бандны эдийн засгийн 344-р бүлгийн оюутан н. Долгоржав Жудо бөхийн УАШТ-ээс Мөнгөн медаль хүртсэн байна.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
pay62oew4o

Иргэний хэргийн шүүхийн мэтгэлцээнд ИЗОУИС-ХЗС-ийн баг ДЭД байр эзэллээ.

 Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит “Моск trial” шүүхийн мэтгэлцээний тэмцээн Иргэний хэргийн шүүхийн мэтгэлцээний тэмцээнээр үргэлжиллээ. Тус тэмцээнд МУИС-ийн ХЗС, Хууль сахиулахын их сургууль, “Их засаг”, “Шихихутуг”, “Улаанбаатар”, “Билиг” зэрэг сургуулийн зургаан баг өрсөлдсөнөөс МУИС-ийн ХЗС-ийн баг тэргүүн байр, “Их засаг” олон улсын их сургуулийн баг дэд байрт шалгарлаа.
Хууль зүйн сургуулийн оюутнуудыг “бодит хэрэг” маргаан дээр ажиллуулж шүүхэд нэхэмжлэл, хариу тайлбар боловсруулан гаргах, нотлох баримтад дүн шинжилгээ хийх, өмгөөлөгчийн байр сууринаас үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн хамгаалж оролцох зэргээр мэтгэлцээний үндсэн дээр мэргэжлийн дадал, ур чадварыг эзэмшүүлэх зорилготой юмаа.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
thuatnguhoa

“ХИМИ БИОЛОГИ”-ИЙН ХИЧЭЭЛИЙН ЭЧНЭЭ ОЛИМПИАДЫН УДИРДАМЖ

 ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ  СУРГУУЛИАС

ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ  “ХИМИ БИОЛОГИ”-ИЙН  ХИЧЭЭЛИЙН

ЭЧНЭЭ ОЛИМПИАДЫН УДИРДАМЖ

 

        2016.04.28                                                                                                              Улаанбаатар хот

                   Нэг. Зорилго:  Ерөнхий боловсролын сургуулийн 12-р ангийн сурагчдын Хими биологийн хичээлийн   мэдлэг  гүнзгийрүүлэх, бататгах, өөрсдийгөө сорих мэргэжлээ зөв сонгох боломжийг бүрдүүлэхэд оршино.

                   Хоёр. Сэдэв, хамрах хүрээ, тавигдах шаардлага

  • Сэдэв: Хими биологийн хичээлүүдийн  мэдлэгийн  хүрээнд  “21-р зууны залуу  эмч ” сэдэвт эссэ бичлэг /үгийн тоо 500-700/
  • Хот, хөдөөгийн ерөнхий боловсролын сургуулийн 12-р ангийн сурагчид оролцоно.

                    Гурав.Уралдаанд тавигдах шаардлага, бүртгэх журам

  • Ерөнхий сэдвийн дор тодорхой асуудал дэвшүүлж, нотлон баяжуулж бичих
  • Чөлөөт сэтгэлгээ, бичлэгийн ур чадвар, хэл найруулгын шаардлага хангасан байх
  • Эссэ бичлэгийн үндсэн шаардлагын дагуу, түүхэн баримтад тулгуурлан уран сайхны аргаар бичих
  • Бичилтийг Arial 12 фондоор бичих
  • Бүртгэлийг 2016 оны 05-р сарын 05-наас 2016 оны 06-р сарын 10-ны өдрүүдэд оролцогч өөрийн биеэр, цахим хаягаар ирүүлж болно.
  • Хүлээн авах газар Их Засаг олон улсын их сургуулийн Эрдмийн сургуулийн 25 тоотод . /Орон нутгаас оролцогчид дараах цахим   хаягаар бүртгүүлэн, материалаа ирүүлж болно. /dulma_119@yahoo.com/

                     Дөрөв.Шагнал, урамшуулал

  • I байр Өргөмжлөл, “Их засаг” алтан медаль Их засаг олон улсын их сургуульд хүссэн мэргэжлээрээ эхний нэг жил үнэ, төлбөргүй суралцах эрх
  • II байр Өргөмжлөл,“Их засаг” мөнгөн медаль Их засаг олон улсын их сургуульд хүссэн мэргэжлээрээ эхний нэг жил сургалтын төлбөрийн 90 хувийн хөнгөлөлттэй  суралцах эрх
  • III байр Өргөмжлөл, Сургуулийн брэнд бүтээгдхүүн Их засаг олон улсын их сургуульд хүссэн мэргэжлээрээ эхний нэг жил сургалтын төлбөрийн 80 хувийн хөнгөлөлттэй  суралцах эрх
  • IV байр Өргөмжлөл, Их засаг олон улсын их сургуульд хүссэн мэргэжлээрээ эхний нэг жил сургалтын төлбөрийн 70 хувийн хөнгөлөлттэй  суралцах эрх
  • V байр Өргөмжлөл, Их засаг олон улсын их сургуульд хүссэн мэргэжлээрээ эхний нэг жил сургалтын төлбөрийн 60 хувийн хөнгөлөлттэй  суралцах эрх
  • VI байр Өргөмжлөл, Их засаг олон улсын их сургуульд хүссэн мэргэжлээрээ эхний нэг жил сургалтын төлбөрийн 50 хувийн хөнгөлөлттэй  суралцах эрх
  • VII байр Өргөмжлөл, Их засаг олон улсын их сургуульд хүссэн мэргэжлээрээ эхний нэг жил сургалтын төлбөрийн 40 хувийн хөнгөлөлттэй  суралцах эрх
  • VIII байр Өргөмжлөл, Их засаг олон улсын их сургуульд хүссэн мэргэжлээрээ эхний нэг жил сургалтын төлбөрийн 30 хувийн хөнгөлөлттэй  суралцах эрх
  • IX байр Өргөмжлөл, Их засаг олон улсын их сургуульд хүссэн мэргэжлээрээ эхний нэг жил сургалтын төлбөрийн 20 хувийн хөнгөлөлттэй  суралцах эрх
  • X байр Өргөмжлөл, Их засаг олон улсын их сургуульд хүссэн мэргэжлээрээ эхний нэг жил сургалтын төлбөрийн 10 хувийн хөнгөлөлттэй  суралцах эрх

      Холбоо барих:

  • Утас: 88007056, 70157768
  • E-mail: dulma_119@yahoo.com
  • Хаяг: Их Засаг олон улсын их сургуулийн Эрдмийн сургуулийн 205 тоот

Зохион байгуулагч

ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

СУРГАЛТЫН НЭГДСЭН АЛБА

 

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй: