14513613_1197526163645132_1287018718_o

ИХ ЗАСАГ ОУИС-ИЙН САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН СУРГУУЛЬ “ТӨСӨЛ БИЧИХ АРГАЧЛАЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Их Засаг ОУИС-ийн салбар сургуулиуд өөрийн сургуулийн онцлогоос хамааран нийгмийн сайн сайхан, бүтээн байгуулалтын төлөө олон арга хэмжээг санаачлан зохион байгуулсаар ирсэн билээ. Их Засаг ОУИС-ийн Санхүү эдийн засгийн сургуулиас зохион байгуулсан “Education and Business partnership” өдөрлөгийн хүрээнд 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр СХД-ийн хороодуудын дэргэдэх жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Төсөл бичих аргачлал” сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулав. Сургалтанд  СХД-ийн Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээс гадна хамтран ажиллагч байгууллагууд оролцсон юм. Энэхүү сургалт 2 өдрийн турш үргэлжилсэн бөгөөд амжилттай хамрагдсан иргэд сертификатаа гардан авлаа.  Төсөл бичиж, бизнес сэтгэлгээгээ хөгжүүлж, худалдаа арилжаагаа өргөжүүлэх сайхан боломжийг олгосон тус сургуулийн хамт олонд сургалтанд хамрагдсан иргэд талархал илэрхийлж байсан юм.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
5

Япон улсын Фүкүока хотын “Кёорин” олон улсын гадаад хэлний сургуулийн захирал хатагтай Күмико Ямашибу болон тус сургуулийн багш ноён Увано Наокүни нар ЧСОУХС-д зочиллоо

Япон улсын Фүкүока хотын Кёорин олон улсын гадаад хэлний сургуулийн захирал хатагтай Күмико Ямашибу, багш ноён Увано Наокүни нар 2016-09-23-ны өдөр ЧСОУХС-д зочилсон юм. Зочин багш нар ЧСОУХС-ийн захирал Б.Насан болон  2-р цогцолборын захирал М.Даваадорж нартай уулзан, цаашид хамтран ажиллах гэрээг байгуулахтухай ярилцаж тохиролцлоо. Япон хэл суралцаж буй оюутнуудтай уулзаж, япон хэл хэрхэн сайн судлах талаар болон Япон улс дахь өөрийн сургуульдаа ямар шалгуураар суралцах боломж нөхцөлийг дэлгэрэнгүй танилцууллаа. Зочид сургуулийн орчинтой танилцаж, Япон улсын тухай ханын самбар, мэдээллүүдийг машид сонирхож, идэвхтэй дэмжиж сайшааж байв. Айлчлалын үеэр 1-р курсын оюутнуудын “Тангаргийн баяр” болж байсан тул баярын үйл ажиллагааг сонирхон үзсэн юм.Монгол улсад ирээд анх удаагаа дээд сургуульд зочилсон явдал нь сэтгэлд нь маш их нийцэж, сургууль болон оюутнуудын талаарх сэтгэгдэл өндөртэй, үзэж сонирхсон бүхнээ талархан сайшааж байлаа. Кёорин олон улсын гадаад хэлний цаашид хамтран ажиллаж, оюутан солилцооны хөтөлбөрийн эх суурь тавигдаж сэтгэгдэл өндөр байсан юм.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
14352234_206416663109812_260139751456164057_o

МЭРГЭЖЛИЙН НОМ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Номын ид шидээр хорвоогийн үнэн мөнийг ойлгож, ухааран аливаа шинжлэх ухааны учгийг олж авдаг. Оюутан суралцагчдад уран зохиолын ном гэхээсээ илүүтэйгээр эрдэм шинжилгээний, мэргэжлийн ном зохиол нь тэдний сурч боловсрох нэн тэргүүн эгнээнд тавигдана. Ийм учраас Их Засаг ОУИС-ийн Төв номын сан, Номын сангийн зөвлөлтэй хамтран 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр “МЭРГЭЖИЛ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ”-ийг ИХ ЗАСАГ EVENT HALL-д амжилттай зохион байгууллаа. Тус өдөрлөгөөр мэргэжлийн номын үзэсгэлэн худалдаа гаргасан ба багш нарын шилдэг ном бүтээлийг дэлгэн тавилаа. Энэ өдөрлөгөөр Их Засаг ОУИС-ийн 7000 гаруй оюутнууд үйлчлүүлж, 600 гаруй мэргэжлийн ном бүтээлийн үзэсгэлэн гарлаа.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
14483921_246474115754293_74002257_n

“SPELLING AND SCRAMBLING WORDS” АНГЛИ ХЭЛНИЙ ҮГСИЙН САНГИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Өнөөгийн залуус эх хэлээ сурахаасаа илүүтэйгээр дэлхийн нийтийн хэл англи хэлийг түлхүү судалж, их сургууль байтугай цэцэрлэгийн багачууд англиар дуулдаг болсон цаг болж… Их Засаг ОУИС-ийн харьяа салбар цэцэрлэг, сургууль мөн л гадаад хэлний сургалтаар суралцагчдаа дэмжсээр ирсэн. Энэ ч утгаараа гадаад хэлний сургалтууд систем дэс дараалалтай хичээллэж, олон оюутан залуус гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлсэн амжилт илхэн байна. Их Засаг ОУИС-ийн ҮИТС-ийн 1-р курсын оюутнуудын англи хэл сурах сонирхолыг өрнүүлэх, оюутнуудын англиар унших, бичих, сонсох чадварыг сайжруулах зорилгоор “SPELLING AND SCRAMBLING WORDS” англи хэлний үгсийн сангийн тэмцээнийг 2016 оны 9.22-ны өдөр Гадаад хэлний хөтөлбөрийн багаас амжилттай зохион байгууллаа. Тус сургуулийн 1-р курсын нийт 8 бүлгээс тус бүр 5 оюутны бүрэлдэхүүнтэй багууд оролцсоноос: 1-р байрыг ГД-124-р бүлгийн Online Kingdom баг, 2-р байрыг ДИ-ийн 174-р бүлгийн Best of the best, 3-р байрыг БИ-ийн 172-р бүлгийн Star, ЦИ-ийн 173-р бүлгийн Storm багууд тус тус эзэллээ. Амжилттай оролцсон оюутнууддаа баяр хүргэе!

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
14435136_1066167546823882_1110683565366291392_o

Их Засаг Олон Улсын их сургуулиас “Цогц боловсрол олгох хөтөлбөр”-ийн хүрээнд

Их Засаг Олон Улсын их сургуулиас “Цогц боловсрол олгох хөтөлбөр”-ийн хүрээнд бүлгүүдийн нэрэмжит 7 хоногийг зохион байгуулдаг билээ. Энэ ажлын хүрээнд Их Засаг Хууль зүйн сургуулийн А.Урантогос даргатай Эрх зүйн 101 бүлгийн нэрэмжит хоногийн ажлын хүрээнд Нийгэмд тустай ажил хийх зорилгоор Баянзүрх дүүргийн ТҮК-ийн ажилчдад 2016.09.27ны өдрийн 05:30-08:30 цагийн хооронд өглөөний халуун цай, хоолоор үйлчилж сэтгэлийн туслалцаа үзүүллээ.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
14453918_847488535387729_62264875_o

EDUCATION AND BUSINESS PARTNERSHIP -2016 ЧУУЛГАНЫ НЭЭЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО.

ИЗСЭЗС-аас зохион байгуулж буй “БОЛОВСРОЛ БА БИЗНЕС ТҮНШЛЭЛ-2016” амжилттай эхэллээ. Боловсролын болон бизнесийн байгууллагуудын түншлэлийн харилцааг сайжруулах, оюутнуудын бизнес сэтгэлгээг хөгжүүлэх, практик чадвар эзэмшүүлэх, багаар ажиллах, өөрийгөө илэрхийлэх ур чадварыг сайжруулах, харилцан мэдлэг, ур чадвар, туршлага солилцох, бизнесийн байгууллагад тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх,  оюутнуудад бизнес  санаа олгох, компаниудын зах зээлд өрсөлдөх цаашдын чиг хандлагыг тодорхойлоход дэмжлэг болохуйц шинэ шинэлэг санааг  ажил хэрэг болгох зорилгоор зохион байгуулагдаж байгаа тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн Н. Учрал, Монголын эдийн засгийн Форумын нарийн бичгийн дарга Ган-Очир, Бишрэлт Холдингийн сүлжээ хариуцсан захирал Д.Батмөнх, Сангийн яамны мэргэжилтэн Д.Энхбаяр, Төрийн банкны борлуулалтын хэлтсийн захирал Г.Батнасан, Бизнес нөхөрлөл ББСБ-ийн захирал П.Адьяадорж, ШШГЕГ-ын санхүүгийн албаны ахлах мэргэжилтэн Н. Эрдэнэболор, Нийслэлийн халамж үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн, Волейболын Спортын мастер, М.Цэрэнбаатар зэрэг 40 гаруй байгууллагын зочид төлөөлөгчид оролцсон байна.

Чуулганы хүрээнд оролцогч байгууллагууд өөрсдийн бэлтгэсэн сэдвийн дагуу хэлэлцүүлэг өрнүүлж, асуудлаа тодорхойлж, харилцан санал солилцон тодорхой үр дүнд хүрлээ. Мөн ИЗСЭЗС болон бизнесийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх “САНАМЖ БИЧИГ” –т гарын үсэг зурсан ба оролцогч байгууллагууд өөрийн бараа бүтээгдэхүүнээ сурталчилан, борлуулах үйл ажиллагаа зохион байгуулсан болно.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
14454048_1839849319582647_1899980574_o

ИХ ЗАСАГ ОУИС-ИЙН АНАГААХЫН СУРГУУЛИЙНХАН “ХӨДӨЛГӨӨН – ЭРҮҮЛ МЭНДЭД ТУСТАЙ” АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Бид эх дэлхийтэйгээ хүйн холбоогоор холбогдож, тахин шүтэж, усалж ундаалж, өөрийн хүсэл зорилго, тэмүүлэл, ирээдүйн сайн сайхны төлөө гэх бүхий л зүйлээ дэлхийтэйгээ холбож, унасан газар, угаасан усаа эрдэнэ мэт хайрлан шүтсээр ирсэн ард түмэн бол Монгол. Энэ эх орноо хайрлан хамгаалах үзлийг оюутнуудад төлөвшүүлэх зорилгоор Анагаахын сургуулийн багш оюутнууд 2016 оны 9 сарын 25ны өдөр “ХӨДӨЛГӨӨН – ЭРҮҮЛ МЭНДЭД”аар явж, эх орноо хайрлах үзлийг олгох, оюутан залуусын эрүүл мэнд, бие бялдрыг чийрэгжүүлэх, багш оюутны эв нэгдэлтэй хамт олонч, нөхөрсөг харьцаа, хувь хүний төлөвшлийг батжуулах, авьяас чадварыг хөгжүүлэх, хамт олноо сурталчлах, өөрийн мэргэжлийг эх дэлхийтэйгээ холбох, багш шавийн холбоог бэхжүүлсэн зэрэг зорилгыг дэвшүүлсэн арга хэмжээ боллоо. Уг аялалд Анагаахын сургуулийн нийт 85 оюутнаас 70 оюутан оролцсон бөгөөд ирц 82,3% мөн үндсэн багш нар болох Э. Ариунболд, Б. Лхамноржмаа, М. Даваажаргал  оролцлоо. Аялалын замын маршрут  нь нэгдсэн журмаар “Баянзүрх”-т байрлах “ Их засаг олон улсын их сургууль”-ийн талбай дээр  “ХӨДӨЛГӨӨН – ЭРҮҮЛ МЭНДЭД ТУСТАЙ аяллын арга хэмжээ эхэлсэн юм. Аяллаа ИХ ЗАСАГ ИХ СУРГУУЛЬ–БАЯНЗҮРХИЙН ТОВЧОО– МЭЛХИЙ ХАД ГҮНЖИЙН СҮМ – БОЛОРЫН АМ гэсэн маршрутаар зохион байгуулсан ба идэвхтэй алхалт, шилдэг хээрийн гал тогоо хоол хийх уралдаан, олс таталт, уулын оргил булаалдах, морин татлага зэрэг уралдаан тэмцээнүүдийг явууллаа.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
Untitled

ЧИНГИС СООСЭ ОУХС-ИЙН БАГШ НАР УУЛЗАЛТ ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЧСОУХС-ийн Эрх зүйн хөтөлбөрийн багаас санаачлан оюутнуудыг мэргэжилдээ дуртай сонирхолтой болгох зорилгоор салбар бүрийн шилдэг төгсөгчидтэй уулзалтуудыг зохион байгуулж байна.Энэ удаагийн уулзалтанд  Хаан банкны  Хууль эрх зүйн газрын захирал Э.Хосбаяр оролцож оюутнуудад лекц уншиж, оюутнуудын сонирхсон асуултанд хариулж, харилцан ярилцаж, халуун яриа өрнүүлсэн уулзалт боллоо. Уулзалтанд ЧСОУХС-ийн ОУЭЗ-ийн II, III курс, ГХА-ны 330 бүлэг, ГХГМ-ийн 337 бүлгийн нийт 120 оюутнууд болон эрх зүйн хөтөлбөрийн багийн багш нар оролцлоо.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
14466227_245556642512707_1519468898_o

ИХ ЗАСАГ ЛИЦЕЙ СУРГУУЛЬ “ АЯЛГУУТ ХҮҮХЭД НАС” УРЛАГИЙН НААДМАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сурагч насыг дуу хуургүйгээр төсөөлөхийн аргагүй. Энэ дуу хуураар бялхаж, хүүхэд насаа тодорхойлдог. Авьяас билгээ аав ээж, анд найз, ачит багш нартаа бахархалтай харуулж, ирээдүйн замаа гэрэлтүүлдэг нас бол яах аргагүй хүүхэд нас билээ. Бяцхан сурагчдынхаа авьяас билгээр тэжээгдэж, түүгээрээ гэгээрдэг хүн бол багш нар билээ. Багш нар нь ангийнхаа шилдэг авьяаслаг сурагчдаа энэ л наадамд “сойж” бэлтгэдэг. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг урлагийн наадам энэ удаа Их засаг Лицей сургуульд “Аялгуут хүүхэд нас” нэртэйгээр 2016 оны 9 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд амжилттай  болж өнгөрлөө. Энэхүү наадмыг сурагчдын авьяас сонирхлыг нээн илрүүлж хөгжүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, урлаг соёлын шилдэг тэргүүний авьяастнууд, хамт олныг тодруулах, гоо зүйн хүмүүжил олгох, хамтач үзэл төлөвшүүлэх зорилготойгоор зохион байгуулсан юм. Тус наадамд 1-12 ангийн 23 бүлгийн      сурагч хамрагдаж,  нийт 60 номинацад авьяаслаг сурагчдыг шалгаруулж шилдгүүдээ тодрууллаа. Уралдааныг бага  1-5 анги, дунд   6-9 анги, ахлах 10-12 анги тус бүр 3 ангиллаар зохион байгуулсан ба бага насны ангилалд Б.Уранчимэг багштай 3а анги  “Шилдгийн шилдэг анги”, С.Сумьяасүрэн багштай 4а анги    “Шилдэг анги”, дунд насны ангилалд Ц.Ууганцэцэг багштай 8а анги “Шилдгийн шилдэг анги”, Б.Бурмаа багштай 6а анги “Шилдэг анги”, Ахлах насны ангилалд Б.Туяа багштай 11б анги “Шилдгийн шилдэг анги”, Л.Отгонсүрэн багштай12а анги “Шилдэг анги”иар шалгарч  өргөмжлөл, алтан медалиар тус тус шагнагдлаа.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
14466334_1128466383874888_1627313588_o copy

ИХ ЗАСАГ ОУИС-ИЙН ОЮУТНУУДЫН ТАНИЛЦАХ ҮДЭШЛЭГ БОЛЛОО

Их засгийн оюунлаг, цоглог залуус нэгэн өдрийг хамтдаа хөгжил баяраар дүүрэн өнгөрөөлөө. Их засаг ОУИС-ийн удирдлагууд оюутнуудынхаа сурч боловсрох таатай орчинг бүрдүүлэх тал дээр онцгой анхаарч ажилладаг билээ. Энэ хичээлийн жилд Их засаг вант улс хүрээгээ тэлж, оюутан залуусынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх тэдний хүсэл сонирхолд нийцсэн EVENT HALL нэртэй томоохон танхимыг бий болгосон юм. Оюутан насны анхны үдэшлэг  болох танилцах үдэшлэгийг 2016 оны 9 дүгээр сарын 24-ны Бямба гарагт EVENT HALL-д WHITE PARTY нэртэй зохион байгууллаа. Энэ үйл ажиллагаанд ОУИС-ийн ректор Н.Ням-Осор хүрэлцэн ирж, шинэхэн оюутнууддаа шинэ танхимыг мялаасан сэтгэлийн үгээ хэлж, тэдний сурч боловсрох, хөгжих төлөвших урмыг бадраасан юм. Энэ л өдөр бүх оюутнууд нь цагаанаар амьсгалж, цагаахан хүсэл тэмүүллээр жигүүрлэн дуулж, бүжиглэлээ. Шинэхэн оюутнуудын танилцах үдэшлэгийн  арга хэмжээн дээр олон хамтлаг, дуучид ирж, баяр дээр нь баяр нэмлээ.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй: