“Геодези-2016” улсын анхдугаар олимпиадад оролцсон Их засаг ОУИС-ийн “Инженер” баг 3-р байр эзэллээ.

“Геодези-2016”  улсын анхдугаар олимпиадыг Геодезийн салбараас 2016 оны 10 сарын 29-нд  их, дээд сургуулиудын дунд 2 түвшинд зохион байгууллаа. Олимпиадын I түвшинд “Геодези” мэргэжлийн ангийн 2-р курсын болон геодезийн хичээл судалж байгаа Газар зохион байгуулалт, Иргэний ба үйлдвэрийн барилгын инженер, Автозамын инженер мэргэжлээр суралцаж байгаа оюутнууд оролцлоо.  Энэ түвшинд ШУТИС, ХААИС, Техник, Технологийн дээд сургууль, Техник, Технологийн дээд сургуулийн Монгол Коосэн ахлах сургууль, Их Засаг Олон Улсын Их Сургуулиудын 6 хүний бүрэлдхүүнтэй нийт 8 баг оролцсон. Үүнд:

  1. ШУТИС-ийн геодезийн 2-р курсын “Геодези” баг,
  2. ШУТИС-ийн маркшейдерийн 2-р курсын “Miners” баг,
  3. ХААИС-ийн Ландшафтны архитектурын мэргэжлийн ангийн “Амжилт” баг,
  4. ХААИС-ийн Газар зохион байгуулалтын ангийн “Энержи Ланд” баг,
  5. Техник, Технологийн дээд сургуулийн барилгын инженерийн ангийн  “IET” баг,
  6. Техник, Технологийн дээд сургуулийн Монгол Коосэн ахлах сургуулийн  барилгын инженерийн ангийн “Усан” баг,
  7. Техник, Технологийн дээд сургуулийн Монгол Коосэн ахлах сургуулийн  барилгын инженерийн ангийн  “Зөв хэмжилт” баг,
  8. Их Засаг Олон Улсын Их Сургуулийн барилгын инженерийн ангийн “Инженер” баг.

Эдгээр багууд нь геодезийн онолын мэдлэгийн асуулт хариултын тэмцээн,  багаж төвлөрүүлэлт, өнцөг хэмжилтийн тэмцээн, багийн ахлагч нарын дундах тэмцээн, “Геодези зураг зүйн үйлдвэрлэлийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй” сэдэвт гэрийн даалгаврын тэмцээнд мэргэжлийн ур чадвар, онол практикийн мэдлэгээрээ уралдаж, авхаамж самбаагаа сорилоо.

Тэргүүн байрыг ШУТИС-ийн ГУУС-ийн “Геодези” баг,

дэд байрыг ХААИС-ийн “Амжилт” баг,

3-р байрыг ИЗОУИС-ийн  “Инженер” баг эзэллээ.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
14889858_1360711833969425_7856524996041621214_o

ИЗОУИС-ИЙН “ОЮУТНЫ НАМАР-2016” УРЛАГИЙН ИХ НААДМЫН ШИЛДГҮҮД

Шилдэг гоцлол дуучид / ардын болон зохиолын/

I байр: Санхүү эдийн засгийн сургуулийн 340-р бүлгийн оюутан Н.Цэцэглэн

II байр: Чингис-Соосэ олон улсын харилцааны сургуулийн 131-р бүлгийн оюутан Б.Доржсамбуу

III байр: Жэсан-Чингис хаан Гадаад хэл соёлын сургуулийн 102-р бүлгийн сурагч М.Давааням

 

Шилдэг гоцлол дуучид / Орчин үеийн /

I байр: Чингис-Соосэ олон улсын харилцааны сургуулийн 132-р бүлгийн оюутан Н.Оюунзаяа

II байр: Санхүү эдийн засгийн сургуулийн 449-р бүлгийн оюутан Э.Цогтбаяр

III байр: Үндэсний инженер технологийн сургуулийн 413-р бүлгийн оюутан Х.Авидмаа

 

Шилдэг гоцлол бүжигчид

I байр: Чингис-Соосэ олон улсын харилцааны сургуулийн 132-р бүлгийн оюутан Б.Цэрэнбат

II байр: Жэсан-Чингис хаан гадаад хэл соёлын сургуулийн 104-р бүлгийн сурагч М.Номуунзаяа

III байр: Хууль зүйн сургуулийн 403-р бүлгийн оюутан Б.Хаш-Эрдэнэ

 

Шилдэг хөгжмийн хамтлаг

I  байр: Чингис Соосэ олон улсын  харилцааны сургуулийн “Чилүгэн” хамтлаг

II  байр: Санхүү эдийн засгийн сургуулийн “Эгшиглэн” хамтлаг

III  байр: Хууль зүйн  сургуулийн  “Содон аялгуу” хамтлаг

 

Шилдэг уран уншигч

I  байр: Жэсан-Чингис хаан гадаад хэл соёлын сургуулийн 439-р бүлгийн оюутан Б.Өнөболд

II  байр: Үндэсний инженер технологийн сургуулийн “Хөх толбот” хамтлаг

II  байр: Чингис-Соосэ олон улсын харилцааны сургуулийн “Монгол ахуй минь малчных” хамтлаг

 

Шилдэг  хамтлаг бүжиг

I  байр: Чингис Соосэ олон улсын  харилцааны сургуулийн ” Бөртэ” хамтлаг

II  байр: Дүрслэх урлаг дизайн технологийн сургуулийн “JESTOR” хамтлаг

III  байр: Санхүү эдийн засгийн сургуулийн  “FX” хамтлаг

 

 

Шилдэг цэнгээнт бүжиг

I  байр: Чингис Соосэ олон улсын  харилцааны сургуулийн “ЯГААН САРНАЙ” хамтлаг

II  байр: Хууль зүйн сургуулийн “VERA” хамтлаг

III  байр: Санхүү эдийн засгийн сургуулийн “ХАС ДЭЛБЭЭ” хамтлаг

 

Шилдэг хамтлаг дуу

I  байр: Чингис Соосэ олон улсын  харилцааны сургуулийн “салют”  хамтлаг

II  байр: Анагаах ухааны сургуулийн “4 охин” хамтлаг

III  байр: Хууль зүйн сургуулийн “АЯЛГУУ”  хамтлаг

 

 

Шилдэг гоц үзүүлбэр, язгуур урлаг

I  байр: Санхүү эдийн засгийн сургуулийн “цацал”  хамтлаг

II  байр: Үндэсний инженер технологийн сургуулийн “Уран бичлэг, График зураг, Хархираа”

III  байр: Нягтлан бодох бүртгэлийн Монгол бизнес сургуулийн “Монгол ахуй минь малчных” хамтлаг

 

Шилэг хөтлөгч /эрэгтэй/

I  байр: Чингис Соосэ олон улсын  харилцааны сургуулийн 333-р бүлгийн оюутан Д.Сүнрэгжав

II  байр: Хууль зүйн  сургуулийн 401-р бүлгийн оюутан З.Төгөлдөр

III  байр: Анагаах ухааны сургуулийн 195-р бүлгийн оюутан Э.Төгсбаясгалант

 

Шилэг хөтлөгч /эмэгтэй/

I  байр: Чингис Соосэ олон улсын  харилцааны сургуулийн 331-р бүлгийн оюутан Н.Булганаа

II  байр: Дүрслэх урлаг дизайн технологийн сургуулийн 416-р бүлгийн оюутан Э.Хулан

III  байр: Нягтлан бодох бүртгэлийн Монгол бизнес сургуулийн 1В бүлгийн оюутан А.Сугармаа

 

 

ХарЬяа бүрэлдэхүүний сургуулиудын нэгдсэн дүнгээр

I  байр: Б.Насан захиралтай, Г.Солонго декантай Чингис Соосэ олон улсын  харилцааны сургууль

II  байр: Ч.Сэлэнгэ захиралтай, Б.Батжаргал декантай Үндэсний инженер технологийн сургууль

III  байр: Г.Туяа захиралтай, Ц.Алтангэрэл декантай  Хууль зүйн сургууль

Тусгай байр: Л.Оюун захиралтай, Б.Эрдэнэцэцэг  декантай   Санхүү эдийн засгийн  сургууль

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
14714797_1360706080636667_4706872406887025757_o

Их засагчуудын урлагийн их наадам UB паласт амжилттай болж өндөрлөлөө

 Их засаг Олон улсын их сургууль оюутнуудынхаа авьяас чадварыг нээн хөгжүүлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагаа явуулдгаас хамгийн өргөн хүрээг хамарсан, хамгийн сүр дуулиантай томоохон ажил нь жил бүрийн намар  зохион байгуулдаг “Оюутны намар” урлагийн их наадам, түүний гала тоглолтууд байдаг.

Их засаг Олон улсын их сургуулийн оюутан суралцагчид, тэдний эцэг эх, ах дүү, төрөл төрөгсөд, анд нөхдийн сэтгэлийг догдлуулж баяр бахдалыг төрүүлдэг “Оюутны намар” урлагийн их наадам UB паласын концертын их танхимд болж өнгөрлөө. Тус сургуулийн “Оюутны намар” урлагийн их наадам харьяа, бүрэлдэхүүний бүх сургуульд зохион байгуулагдаж оюутнуудаа бүрэн хамруулдгаараа онцлог юм. Авьяасаа нээж олчихсон нь улам өсөж хөгжиж, өөрт байгаа авьяас нөөц боломжоо хараахан олж мэдрээгүй явсан нь найз нөхөд, анги хамт олныхоо дунд өөрийгөө олж нээж урлаг соёлын нэгэн том ертөнцийг буй болгодог Их засагчуудын урлагийн их наадамд тус сургуулийн харъяа бүрэлдэхүүний 8 сургууль тус тусын шилдэг үзүүлбэрүүдээс бүрдсэн гала концерт бэлтгэн тоглуулж урлагийн 11 төрлөөр Алтан цом, 36 багц медалийн төлөө өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.

Урлагийн их наадмын  шүүгчээр Монгол улсын гавъяат жүжигчин Б.Ганчимэг, `DOZ`интэртайментийн жүжигчин, продюсер СТА Мөнгөнзул, СТА хөгжмийн зохиолч Яруу, СТА Аккабелла хамтлагийн дуучин Мөнх-Од нарын Монголын урлагийн томоохон зүтгэлтнүүд ажиллаж байгаа нь ч Их засаг Олон улсын их сургуулийн оюутны урлагийн наадмын цар хүрээ, нэр хүндийг илтгэн харуулж байна.

Чингис хааны нэрэмжит хэмээн өнөөдөр даян дэлхийд дуудуулж яваа цорын ганц сургууль болох Их засаг Олон улсын их сургууль Үндэсний түүх соёлын тэргүүлэх их сургууль, Бүх оддын эрдмийн их сургууль байх зорилтынхоо хүрээнд нилээд хэдэн жилийн өмнөөс оюутан сурагчдад цогц боловсрол олгох, бие хүний чадавхийг дээшлүүлэх нэгдсэн хөтөлбөр батлан хэрэгжүүлж байгаа нь оюутан  суралцагчдын авъяас чадварыг нээн хөгжүүлэх боломжийг бүрдүүлж өгсөн байна. Тус сургуульд одоо ч бүтээлчээр хэрэгжиж байгаа оюутан сурагчдад цогц боловсрол олгох, бие хүний чадавхийг дээшлүүлэх нэгдсэн хөтөлбөр нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас дэвшүүлсэн  “Зөв монгол хүүхэд” хөтөлбөрийн үндсэн зорилтуудтай бүрэн нийцэж оюутан сурагчдын бүх талын хөгжлийг хангах үндэс суурь болсоор байна.

Оюутан сурагчдын урлагийн авьяасыг нээж, гоо зүйн боловсрол, сэтгэлгээг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд оюутны урлагийн их наадам  онцгой байр суурь эзэлдэг.

Их засаг Олон улсын их сургуулийн “Оюутны намар-2016” урлагийн их наадам Монголын болон гадаадын орчин үеийн гоцлол дуу,  Ардын болон зохиолын дуу, гоцлол хөгжим, хөгжмийн хамтлаг, хамтлаг дуу, бүжгийн хамтлаг, уран уншлага, цэнгээнт бүжиг, язгуур урлаг, гоц үзүүлбэр, шилдэг хөтлөгч гэсэн 11 төрлөөр эхний 3 байр эзлүүлэн “Шилдгийн шилдэг”, “Шилдэг”, “Тусгай байр”-ын өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл медаль мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан юм.

Харьяа, бүрэлдэхүүний сургуулиудын концертын чанар чансаа, зохион байгуулалт, оролцогчдын цог золбоо уран чадвар, төрөл тус бүрт байр эзэлсэн байдлыг нь харгалзан энэ жилийн “оюутны намар-2016” урлагийн их наадмын  шилдэг сургуулийг шалгаруулахад Б.Насан захиралтай, Г.Солонго декантай Чингис-Соосэ олон улсын харилцааны сургууль  тэргүүн байр эзлэж урлагийн наадмын шилжин явах Алтан цомыг гардан авсан бол Ч.Сэлэнгэ захиралтай, Б.Батжаргал декантай Үндэсний инженер технологийн сургууль, Г.Туяа захиралтай, Ц.Алтангэрэл декантай Хууль зүйн сургууль, Л.Оюун захиралтай, Б.Эрдэнэцэцэг декантай Санхүү, эдийн засгийн сургуулиуд  2, 3 дугаар байр, тусгай байрын шагналыг хүртлээ.

Ийнхүү Монгол улсад ховорхон тохиох өргөн олныг хамарсан гал цогтой оюутан залуусын гайхамшигтай сайхан урлагийн тоглолтуудаар Монголын урлагийн алтан дэвжээ болсон UB паласын их танхим халгиж цалгиж өнжлөө

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
14718627_1359745924066016_669269615421555496_n

“ИХ ЗАСАГ” ОУИС ЭНЭТХЭГ УЛСЫН “BLK” ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.

Их засаг Олон улсын их сургуулийн талаас тус сургуулийн ректор, монгол улсын гавъяат багш доктор, профессор Н.Ням-Осор харин энэтхэгийн шинэ дели хотын BLK эмнэлгийн талаас тус эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах төвийн захирал доктор, профессор Санжая Синг Неги хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд Их засаг Олон улсын их сургуулийн оюутнууд Энэтхэг улсад очиж суралцах, дадлагажих, BLK эмнэлгээс эмч багш нар манай улсад хүрэлцэн ирж анагаахын сургуульд багшлах, олон улсын туршлага хуваалцах боломжийг бүрдүүлж байна. Энэтхэгийн эрүүл мэндийн салбар дэлхийд үнэлэгдсэн, эмч эмнэлгээрээ тэргүүн эгнээнд бичигдэж байгаа юм.
Доктор профессор Санжая синг неги ньв 500 гаруй удаагийн элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийсэн нь дэлхийн анагаах ухааны салбарт өндрөөр үнэлэгдэж байна. Тиймдээ ч түүний хувь нэмрийг үнэлж, Европын хагалгааны зөвлөлөөс Европын эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэгтэй хамтран шилжүүлэн суулгах хагалгааны хүндэт диплом, элэг цөс нойр булчирхайн хүндэт диплом, мөн АНУ-ын мэс засалчдын институтын хамтын ниймгэмлэгээс шагнагдсан анхны энэтхэг эрдэмтэн доктор болжээ.Өнөөдөр Их засаг Олон улсын их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгуулж байна.
Их засаг Олон улсын их сургуулийн анагаахын сургуулийн оюутнууд анагаах ухааны салбарт өндрөөр үнэлэгдсэн Энэтхэг улсад суралцаж дадлагажих, туршлага судлах боломжийг ийнхүү нээж өглөө.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
Untitled

ИХ ЗАСАГ ҮНДЭСНИЙ ИНЖЕНЕР ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛИЙНХАН “ТАЛАРХАЛ УУЧЛАЛЫН ӨДӨР” ЗОХИОН БАЙГУУЛАВ

“Уучилна гэдэг ухааных” хэмээх үг бий. Хүний аливаа сөрөг талыг эерэгээр харж, ухааран ойлгож, уучилна гэдэг агуу ухаан. Мөн “ Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас Тэвдэж явахад тэвнээр тусал” ч гэдэг үг бий. Хүнд тусална гэдэг багадахгүй. Харин түүнийг нь бага гэхгүйгээр талархлаа илэрхийлж сурах нь зөв алхам юм. Ялангуяа өнөөгийн нийгэмд хэн нэгнийгээ уучлах, бусдад талархах зүйл бол хол хаягдсан гэхэд болно. Монголчууд үр хүүхдээ багаас нь зөв хүн болгохын тулд зүйр цэцэн үг, бэлэг дэмбэрлийн үгийг цээжлүүлэн хүмүүжүүлсээр ирсэн. Энэ орхигдсон орон зайг нөхөх зорилгоор өнөөгийн нийгмийн залуусын зөв харилцаа, зохистой үйлдлийг хэвшүүлэхийн тулд  Үндэсний Инженер Технологийн Сургуулийн Гадаад хэлний хөтөлбөрийн багаас 2016 оны 10 сарын 3-ний өдрөөс 10 сарын 10-ны өдрүүдэд “Талархал Уучлал” -ын 7 хоногийн аяныг зохион явууллаа. Энэхүү ажлын хүрээнд оюутнууд багш нар болон найз нөхөддөө талархсан болон уучилсан захидлаа илгээсэн ба  оюутнууд анги хамт олноороо, оюутан болон багш нартаа‘’Facebook Video challenge”-д нэгдэн баярлаж, талархдагаа илэрхийллээ. Энэхүү “Талархал уучлалын өдөр” нийт 125 ширхэг захидал бичиж илгээснээс 11 ширхэг уучлалын захидал, 114 ширхэг талархлын захидал байлаа. Захидал бичих аяны хүрээнд бүх салбарын 1-р курсын оюутнууд идэвхтэй оролцлоо. ‘’Video challenge’’-д нийт 35 ширхэг бичлэг “ҮИТС”-ийн “Facebook” хаягт тавигдсанаас нийт 24 бичлэг нь бүлэг хамт олноороо багш нартаа талархал илэрхийлэн оруулсан бичлэг байна.  Аяны хүрээнд “Facebook Video challenge”-д Хамгийн их “like” цуглуулж, бүтээлчээр сэтгэн анги хамт олноороо идэвхтэй оролцсон бүлгээр “Аялал Жуулчлалын” 314-р бүлэг шалгарлаа. Англи хэл дээр бичсэн шилдэг уран үгтэй захидлын эзнээр Мэдээлэл технологийн салбарын 124-р бүлгийн оюутан Б.Баяраа шалгарсан бөгөөд хамгийн олон захидал хүлээн авч, оюутнуудын талархал хүлээсэн багшаар ҮИТС-ийн декан Б.Батжаргал 61 захидал хүлээн авсан юм. Талархал уучлалын аяны хүрээнд болсон энэхүү үйл ажиллагаа нь ҮИТС-ийн оюутнууд болон багш нар бие биенээ харилцан ойлгох, эрхэмлэх хүндлэх ингэснээрээ оюутнуудыг зөв, хүмүүнлэг монгол хүн болгон төлөвшүүлэх, алдаагаа ухаарах, талархсан сэтгэлээ илэрхийлж сурахад түлхэц болсон юм.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
14600617_253758318359206_1015110628_o

ЧИНГИС СООСЭ ОУХС-ИЙН БАГШ Б.ЭНХСАРУУЛЫН ӨГҮҮЛЛЭГҮҮД НИЙТЛЭГДЭВ

Хүний оюун ухааны цар хүрээг тэлэх оньс бол ном билээ. Ямар ч шинжлэх ухааныг номын ач буянаар судалж, гаргалгаа дүгнэлт гарган түүн дээрээ туршлага хуримтлуулдаг. Чингис Соосэ ОУХС-ийн багш Б.Энхсаруул эрдэм шинжилгээний холбогдолтой багагүй бүтээл, туурвилыг оюутны гар дээр хүргэдэг билээ. Монгол улсын их сургуулиас эрхлэн гаргадаг олон улсын бүртгэлтэй тус сэтгүүлд Чингис Соосэ Олон улсын харилцааны сургуулийн багш Б.Энхсаруулын Эрдэм шинжилгээний Developing Reading skills in ESP class болон Хүн ойлголт өвөрмөц хэллэгт илрэх нь өгүүллэгүүд нийтлүүлэгдлээ.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
14600551_253755198359518_578941881_o

Үндэсний инженер технологийн сургуулийн “Оюутны намар-2016” урлагийн их наадмын I шатны шалгаруулалт амжилттай боллоо

Үндэсний инженер технологийн сургуулийн “Оюутны намар-2016” урлагийн их наадмын I шатны шалгаруулалт амжилттай зохион байгууллагдаж, тус наадамд нийт 23 бүлгийн 450 гаруй оюутан суралцагсад авьяас мэдлэг, авхаалж самбаагаа сорьж, “Student cinema” кино театрын тайзнаа нэгэн өдрийг амжилттай өнгөрүүллээ. Энэхүү авьяас чадвараа уралдуулсан наадамд Тэргүүн байранд П.Бямбатөгс, Г.Оюунтуяа багштай, Б.Бархасбадь, Т.Очирхүү бүлгийн даргатай Компьютер программ хангамжийн 322-р бүлэг, Компьютер техник хангамжийн 324-р бүлэг, дэд байранд А.Хуланбаатар багштай, Б.Нандин-Эрдэнэ бүлгийн даргатай Гадаад хэл, аялал жуулчлалын 314-р бүлэг, гутгаар байранд Г.Нарангэрэл багштай, С.Түвшинтогтох бүлгийн даргатай Авто зам барилгын инженерийн 374-р бүлэг тус тус шалгарлаа.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
14590255_1096459170474541_3163073631743505581_n

Хууль зүйн сургуулийн урлагийн наадам Event Hall-д амжилттай зохион байгуулагдлаа.

Хууль зүйн сургуулийн урлагийн наадам 10-р сарын 8,9-нд Event Hall-д амжилттай зохион байгуулагдлаа. Энэ өдрүүдэд хууль зүйн сургуулийн 1,2,3-р курсын нийт 37 бүлгийн оюутан залуус энэхүү тайзнаа авьяас чадвараа харуулсан  юм. Урлагийн наадмын шүүгчээр Тайз урлагийн сургуулийн захирал  А. Оюунсүрэн, мөн тус сургуулийн бүжгийн багш Э.Бадамцэцэг,  Хууль зүйн сургуулийн декан Ц. Алтангэрэл, мөн тус сургуулийн төгсөгч Айсулу нар шүүн ажилласан юм.  Урлаг, уран сайхнаар амьсгалсан хоёр өдрийн уралдааны дүнг танилцуулвал, Тэргүүн байранд Галсан оюутан хариуцсан багштай, Мөнхсүлд даргатай 203-р бүлэг, Дэд байранд Галсан оюутан хариуцсан багштай, Өнөрсайхан даргатай 208-р бүлэг, Баяраа чиглүүлэгч багштай, Урантогос даргатай 101-р бүлэг, Гутгаар байранд С.Түмэндарь чиглүүлэгч багштай, Номиндарь даргатай  183-р бүлэг, М.Мөнхбаяр оюутан хариуцсан багштай, Сувд-эрдэнэ даргатай 302-р бүлгийн оюутан суралцагчид тус тус эзэлсэн юм.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
11181935_1178338852180254_3335563993423280574_n

Дүрслэх урлаг дизайн технологийн сургуулийн урлагийн наадам оюутны кино театрт зохион байгуулагдаж өнгөрлөө.

Дүрслэх урлаг дизайн технологийн сургуулийн урлагийн наадам 2016 оны 10 дугаар сарын 9-ний өдөр оюутны кино театрт зохион байгуулагдаж өнгөрлөө.
Уралдаанд оролцох анги бүлгийн хөтөлбөрийг 2016.10.05-ны өдөр урьдчилан авч, бүлгийн дарга нартай уралдааны дүрэм, журмыг танилцуулсан юм.Тус уралдаанд:
График дизайн, Хувцас дизайны баг
Архитектур дизайны 116А дугаар бүлэг
Архитектур дизайны 116Б дүгээр бүлэг
Уран зураг нэгдсэн баг
Архитектур дизайны 416-р бүлгийн оюутнуудын мэндчилгээ
Архитектур дизайны 216А,Б дүгээр бүлэг
Интерьер дизайны нэгдсэн баг
Архитектур дизайн 316Б дүгээр бүлэг
Архитектур дизайн 316А дугаар бүлэг гэсэн 8 баг оролцож, шилдгийн шилдэг, тэргүүн бүлэг гэсэн номинацуудыг шалгарууллаа.
Шүүгчдийн бүрэлдэхүүнд Урлаг дизайны академийн тэргүүн ДУДТС-ийн үүсгэн байгуулагч / ph.D/ Б.Гантулга, Боловсролын тэргүүний ажилтан ДУДТС-ийн захирал Л.Бат-Аюуш, Нийслэлийн Архитектур Төлөвлөлтийн Хэлтсийн дарга Д.Энхцогт, СТА хөгжмийн зохиолч Хүрэлбаатар, СТА бүжиг дэглээч Д.Баттогтох нар шүүх бүрэлдэхүүнд ажиллаа.
Шагналт байрууд:
• Шилдгийн шилдэг бүлгээр – Интерьер дизайн
• Тэргүүн бүлгээр – Архитектур дизайн 316Б-р бүлэг
• Гутгаар байр – Архитектур дизайн 116А дугаар бүлэг
• Найрал дууны 1 – Интерьер дизайн
• Найрал дууны 2 – Архитектур дизайн 316Б-р бүлэг
• Найрал дууны 3 – Архитектур дизайн 216А,Б-р бүлэг
• Гоцлол бүжиг 1 – 120-р бүлгийн Оюутан Б.Мөнхжаргал
• Гоцлол бүжиг 2 – 116А-р бүлгийн оюутан Х.Чилүгэн
• Гоцлол бүжиг 3 – 216А-р бүлгийн оюутан Б.Хандсүрэн
• Гоцлол дуу 1 – 217-р бүлгийн оюутан Г.Эрдэнэзул
• Гоцлол дуу 2 – 316б-р бүлгийн оюутан Б.Билэгдэлгэр
• Гоцлол дуу 3 – 420-р бүлгийн оюутан О.Шарав-Очир
• Цэнгээнт бүжиг 1 – Архитектур дизайн 116А
• Цэнгээнт бүжиг 2 – Архитектур дизайн 116Б
• Цэнгээнт бүжиг 3 – Интерьер дизайн
• Хамтлаг бүжиг 1 – Архитектур дизайн 216А,Б
• Хамтлаг бүжиг 2 – Архитектур дизайн 116А
• Хамтлаг бүжиг 3 – Архитектур дизайн 316Б
• Хамтлаг дуу 1 – Уран зураг нэгдсэн баг
• Хамтлаг дуу 2 – График дизайн, Хувцас дизайн нэгдсэн баг
• Хамтлаг дуу 3 – Архитектур дизайн 116Б
• Хөгжим 1 – Уран зураг
• Хөгжим 2 – Интерьер дизайн
• Хөгжим 3 – Архитектур дизайн 216А,Б
• Яруу найраг 1 – 316б-р бүлгийн оюутан Б.Энхчимэг
• Яруу найраг 2 – 316А-р бүлгийн оюутан С.Аралжигмаа
• Яруу найраг 3 320-р бүлгийн оюутан З.Сумъяабазар
• Тусгай үзүүлбэр, Язгуур 1 – 420-р бүлгийн оюутан А.Энх-Амар
• Тусгай үзүүлбэр, Язгуур 2 – Уран зураг
• Тусгай үзүүлбэр, Язгуур 3 – Архитектур 116Б-р бүлэг
• Хөтлөгч эрэгтэй – 217-р бүлгийн оюутан Х.Бат-Эрдэнэ
• Хөтлөгч Эмэгтэй -316Б-р Бүлгийн оюутан Л.Энхжин тус тус шагналт байруудыг эзэлсэн юм.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
8035_13

ЧИНГИС СООСЭ ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ СУРГУУЛИЙН “ОЮУТНЫ НАМАР-2016” УРЛАГИЙН НААДМЫН I ШАТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Урлаг бол хувь хүний хөгжлийн гол түлхүүр юм. Урлагийн үр шимээр хүн амьдралын амтыг нөхөн авч, цаглашгүй их баяр баясгаланг түүнээс хүртдэг. Хүн бичиг, номын хэлийг сурч боловсрохын зэрэгцээ урлаг, гоо сайхны боловсролыг эзэмших нь туйлаас илүү билээ. Их засаг Олон улсын их сургууль нь Цогц боловсролыг хувь хүний чадамжинд суурилуулан хөгжүүлэх хөтөлбөрийг шат дараатай, уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Энэ ажлын хүрээнд уламжлал болгон зохион байгуулдаг “Оюутны намар-2016” урлагийн наадмын үйл ажиллагаа 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдөр болж, оюутан суралцагчдын дуу хуурын хөг аялгуу эгшиглэлээ. Чингис Соосэ Олон улсын харилцааны сургуулийн “Оюутны намар-2016” урлагийн наадмын 1-р шат амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Тус наадамд Чингис Соосэ Олон улсын харилцааны сургуулийн 1-3 дугаар курсын 15 бүлгийн ,,,,,,, оюутан суралцагчид оролцлоо.

Их засаг ОУИС-ийн “Оюутны намар-2016” урлагийн наадмын:

  • Шилдгийн шилдэг бүлэг ОУЭЗ – 132 дугаар бүлэг
  • Шилдэг бүлэг ОУЭЗ – 131 дугаар бүлэг
  • Шилдэг бүлэг ГХГМ – 334 дугаар бүлгүүд тус тус шалгарлаа. ЧСОУХС-ийн Оюутны намар урлагийн наадмын шүүгчээр ИЗОУИС-ийн Маркетинг эрхэлсэн захирал Т.Ням-Осор, Соёл урлагийн их сургуулийн бүжгийн багш Ж.Энх-Амар, Б.Насан, Г.Солонго, Монгол улсын Соёлын гавъяат зүтгэлтэн Л.Нямаа, “Ягаан сарнай” цэнгээн бүжгийн хамтлагийн ахлагч Т.Маргад-Эрдэнэ нар ажиллалаа. Цогц боловсрол, хувь хүний чадамжийг дээшлүүлэх хөтөлбөр тус сургуульд амжилттай хэрэгжсээр байна.
Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй: