15300531_206098796509096_1807221781_n

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Санхүү эдийн засгийн их сургуулийн профессор Хан Пэн тэргүүтэй багш, оюутнууд Их засаг ОУИС-ийн харьяа Монгол Бизнес дээд сургуульд ажлын айлчлал хийлээ.

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Санхүү эдийн засгийн их сургуулийн профессор Хан Пэн тэргүүтэй багш, оюутнууд 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр тус сургуульд ажлын айлчлал хийлээ. Энэ удаагийн айлчлалаар хоёр сургуулийн цаашдын хамтын ажиллагаа болон хамтарч хийх судалгааны хамрах хүрээний  асуудлуудыг түлхүү хөндөж ярилцав.

Зочид хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа 3+1 хөтөлбөрт хамрагдсан оюутнуудтай уулзалт хийж санал бодлоо солилцлоо. Уулзалтанд ӨМӨЗО-ны Санхүү эдийн засгийн их сургуулиас Их засаг ОУИС-ийн харьяа Монгол Бизнес дээд сургуульд суралцаж байгаа оюутнууд оролцож ая дууны түрлэг өргөн, хуурын татлага толилуулав. Түүнчлэн 3+1 хөтөлбөрийн хүрээнд ӨМӨЗО-ны Санхүү эдийн засгийн их сургуульд 1 жилийн хугацаатай суралцах тус сургуулийн 1-р курсийн оюутнуудад зөвлөгөө өгч тэднийг хүлээн авах бүх бэлтгэл хангагдсаныг дуулгасан нь оюутнуудад их урам зориг өглөө.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
15281109_1373782992655410_1379180652_n

САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН СУРГУУЛИЙН “БАНКИР” КЛУБЭЭС ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН “БАНКНЫ БАГА ОЛИМПИАД” АМЖИЛТТАЙ БОЛЛОО.

Санхүү эдийн засгийн хөтөлбөрийн багийн багш Б.Батжаргал, Банкир клуб болон  II цогцолборын Гадаад хэлний хөтөлбөрийн  багийн удирдагч Н.Мягмарсүрэн-ийн зохион байгуулсан “Банкны бага олимпиад”  нь 2016 оны 11 сарын 24-нд Лекц №1-т Их Засаг Санхүү Эдийн Засгийн сургуулийн Банкны эдийн засгийн мэргэжилээр суралцдаг 3,4-р курсын нийт 30 оюутан оролцов. Үүнээс дараах оюутнууд байр эзлэв:
1-р байранд 444-р бүлэг Д.Буянхишиг
2-р байранд 340-р бүлэг Н.Өсөхбаяр
3-р байранд 341-р бүлэг О.Мөнхболор
4-р байранд 342-р бүлэг Халиунаа
5-р байранд 445-р бүлэг Н.Сүрэнжав

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:

Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Д.Базардоржтой уулзалт ярилцлага хийлээ.

Олон улсын харилцааны хөтөлбөрийн багаас Гадаад харилцааны ажилтны мэргэжлээр суралцаж буй оюутнуудаа хүлээн авч уулзаж,ярилцлага хийв. Оюутнуудыг мэргэжилдээ дуртай сонирхолтой болгох үүднээс хөтөлбөрийн багаас мэргэжлийн чиглэлээр нэрт дипломатчид, эрдэмтэн зохиолчидтой уулзалт, ярилцлага хийх, уралдаан тэмцээн, Эрдэм шинжилгээний хурлуудыг зохион байгуулан ажиллаж байна. 11 сарын 29-нд Олон улсын харилцааны хүрлээнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Д.Базардоржийг урьж “Монгол Хятадын харилцаа ба Далай ламын айлчлал” сэдвээр лекц уншууллаа. Уулзалт сонирхолтой болж өндөрлөв.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:

“Бид ирээдүйн дипломатч” мэдлэг сорих тэмцээн боллоо

Олон улсын харилцааны хөтөлбөрийн баг, Дипломат клубээс зохион байгуулсан “Бид ирээдүйн дипломатч” мэдлэг сорих тэмцээн 2016 оны 11-р сарын 29-ний өдөр амжилттай болж өндөрлөлөө.

Тэмцээнд ГХА мэргэжлийн 4 бүлэг оролцож, 4 үе шаттайгаар явагдлаа.

Энэ удаагийн тэмцээнд багууд Англи, Япон, Хятад, Солонгос хэлээр мэндчилгээ дэвшүүлсэн нь онцлог байлаа.

Тэргүүн байр: Б.Сувд-Эрдэнэ даргатай ГХА 430-р бүлэг

Дэд байр: Ж.Уянга даргатай ГХА 431-р бүлэг

Шилдэг хөгжөөн дэмжигч бүлэг: ГХА 430-р бүлэг шалгарлаа.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:

Эрх зүйн онолын мэдлэг сорих тэмцээн амжилттай боллоо

Их Засаг ХЗС-н эрх зүйн тэнхимээс жил бүр уламжлал болгон зохион явуулдаг. Эрх зүйн онолын мэдлэг сорих тэмцээнд эрх зүйн 20, менежмэнт 1 бүлгийн хооронд амжилттай болж дүнгээ гаргалаа. Энэхүү тэмцээн 2 үе шаттай явагдсанаас 2-р шатанд 8 бүлэг шалгаран үлдэж шагнал гардуулах болж эхний 3-н байрыг шалгуурлахад Тэргүүн байранд Даваадулам даргатай Эрх зүйн 106-р бүлэг, дэд байранд Сайннэмэх даргатай 107-р бүлэг, гутгаар байранд Дэлгэрсайхан даргатай 102-р бүлгүүд тус тус байр эзлэлээ.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
15182400_1868412533387935_1158582886_o

МОНГОЛ БИЗНЕС ДЭЭД СУРГУУЛИЙН ОЮУТНУУД ТУСГАЙ БАЙР ЭЗЭЛЛЭЭ

Монгол Улсын Үндэсний статистикийн хорооноос  “Статистикийн тоо мэдээллийн хэрэглээ-Судалгаанд суурилсан хөгжлийн бодлого” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа.

Тус хуралд төрийн байгууллага, их дээд сургуулийн эрдэмтэн, судлаач, оюутнуудын төлөөлөл болон нийслэл, аймаг, дүүргийн статистикийн газар, хэлтсийн дарга нар зэрэг 70 гаруй төлөөлөгч оролцлоо.

Тус уралдааны эцсийн шалгаруулалтанд судлаач багшийн ангилалд 11, оюутнуудын ангилалд 8, нийт 19 бүтээл хэлэлцэгдсэнээс Монгол Бизнес дээд сургуулийн Маркетингийн 4 ангийн оюутан Г.Нямдорж, Нягтлан бодох бүртгэлийн 1 ангийн оюутан Б.Болортуяа нарынЭдийн засгийн идэвхтэй байдалд нөлөөлөгч хүчин зүйлийн эконометрик шинжилгээ” сэдэвт бүтээл Тусгай байранд шалгарчээ.

Сургуулиа төлөөлөн амжилттай оролцсон  удирдагч багш Г. Дагвасүрэн, оюутан Г.Нямдорж, Б.Болортуяа нартаа баяр хүргэж цаашдын сурлага болон судалгаа шинжилгээний ажил нь  өндөр амжилт хүсье.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
15129944_1365998070100569_1844602838_n

ИЗОУИС-ийн II цогцолборын Гадаад хэлний хөтөлбөрийн багийн англи хэлний багш нараас Санхүү Эдийн засгийн сургуулийн 1-р курсын оюутнуудын дунд “Талархлын аян 7 хоногийн ажлын хүрээнд” явуулсан “Англи хэлний мини олимпиад” амжилттай боллоо.

Жил бүр уламжлал болгон хичээлээс гадуур зохиох сургалт хүмүүжлийн ажлын хүрээнд 11 сард Талархлын баяр 7-хоногийн арга хэмжээг англи хэлний багш нараас оюутнуудын дунд явуулдаг билээ.

Тус арга хэмжээний хүрээнд 11 сарын 3-р долоо хоногт СЭЗС-ийн 1-р курсын 5 бүлгийн 9-н багийн оюутнуудын дунд англи хэлний мини олимпиадыг амжилттай зохиосон.

Баг тус бүрээс 2-р шатанд тус бүр 2 оюутан буюу нийт 18 оюутан оролцов. Үүнд:

Байр эзэлсэн байдлыг харуулбал:

  • 1-р байранд ЭЗХ-144 бүлгийн оюутан Ц.Маргад, ЭЗХ-142 бүлгийн оюутан Г.Сод-Эрдэнэ
  • 2-р байранд ЭЗХ-142 бүлгийн оюутан Б.Энхдулам, ЭЗХ-144 бүлгийн оюутан Б.Баттүшиг, ЭЗХ-143 бүлгийн оюутан Г.Эрдэнэбилэг
  • 3-р байранд ЭЗХ-142 бүлгийн оюутан Ш.Хэнмэдхэв
Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
15107285_568847573309350_8986783184639484693_n

“ИХ ЗАСАГ-ОРЧИН ҮЕ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН 1-Р ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТ БОЛЛОО

Их засаг Олон улсын их сургуулийн Түүх, Нийгмийн ухааны хөтөлбөрийн багаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ИХ ЗАСАГ-ОРЧИН ҮЕ” Олон улсын оюутны эрдэм шинжилгээний хурлын 1-р шатыг бүрэлдэхүүний сургуулиуд зохион байгуулж,  Эрх зүй, Түүх-Нийгэм-Аялал жуулчлал, Эдийн засаг-Нягтлан бодох бүртгэл, Инженер-Компьютер-Техник хамгамж, Олон улсын харилцаа-Орон судлал- Сэтгүүл зүй-Хэл шинжлэлийн гэсэн 5 салбар хуралдаантайгаар 18 дэх жилдээ амжилттай явагдлаа.

Оюутнуудын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын арга барил, илтгэх ур чадварыг дээшлүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү эрдэм шинжилгээний хуралд Их засаг Олон улсын их сургуулийн бүрэлдэхүүний сургуулиуд идэвхитэй оролцож, нийт 200 гаруй илтгэл ирснийг урьдчилан  шалгаруулж 100 орчим илтгэл хэлэлцүүллээ.  Жил ирэх тусам хүрээгээ тэлж, илтгэгчдийн ур чадвар, илтгэлийн чанар чансаа дээшилж буй тус эрдэм шинжилгээний хурал улам бүр өргөжин тэлж байна.

  • Түүх- Нийгэм- Аялал жуулчлалынсалбар хуралдаанд нийт 40 орчим илтгэл ирснээс 20 илтгэлийг урьдчилан шалгаруулж хуралд хэлэлцүүлсэн бөгөөд 1,2,3-р байр нэг нэг илтгэгч, тусгай байр 1 илтгэгч тус тус байр эзлүүлж, өргөмжлөл, мөнгөн шагнал, “ИХ ЗАСАГ-ОРЧИН ҮЕ” Олон улсын эрдэм шинжилгээний хурлын 2-р шатанд оролцох эрхээр шагнагдлаа. Үүнээс:
  • 1-р байр:   Хууль зүйн сургуулийн эрх зүйн 204-р бүлгийн оюутан М.Цэрэнжаргал
  • 2-р байр:Үндэсний инженер технологийн сургуулийн зочид буудал зоогийн газрын менежмент 413-р бүлгийн оюутан Х.Авидмаа
  • 3-р байр:  Хууль зүйн сургуулийн эрх зүйн  106-р бүлгийн оюутан Б. Нэмэхбаяр
  • Тусгай байр: Үндэсний инженер технологийн сургуулийн 313-р бүлгийн оюутан Э.Мөнхсайхан
  • Эдийн засаг-Нягтлан бодох бүртгэлийн салбар хуралдаанд Санхүү эдийн засгийн сургууль, Жэсан Чингис хаан ГХСС, Чингис Соосэ ОУХС-ийн эдийн засгийн чиглэлийн мэргэжлээр суралцдаг I-IV  курсын оюутнууд хамрагдаж 45 илтгэл ирүүлсэнээс шилдэг 20 илтгэлийг хэлэлцүүлсэн.Үүнд:

1-р байр: Бизнесийн эдийн засагийн 353-р бүлгийн оюутан  Н. Намируун

2-р байр: Бизнесийн эдийн засагийн 347-р бүлгийн оюутан М. Оюунбилэг А. Батчагнаа

3-р байр: Гааль, татварын эдийн засаг 450-р бүлгийн оюутан П. Анужин

4-р байр: Даатгалын эдийн засаг  457-р бүлгийн оюутан З. Дарьсүрэн

Тусгай байр: Гааль, татварын эдийн засаг 453-р бүлэг Л. Доржзовд

  • Эрх зүйн салбар хуралдаанд хуралдаанд нийт 50 гаруй илтгэгчид илтгэлээ ирүүлснээс 15 илтгэгчдийн илтгэл шалгарч, хэлэлцүүлснээс

1-р  байр:Хууль зүйн сургуулийн эрх зүйн 406-р бүлгийн оюутан А.Анхбаяр

2-р байр:Хууль зүйн сургуулийн эрх зүйн 407-р бүлгийн оюутан Л. Эрдэнэхүү

3-р байр:Хууль зүйн сургуулийн эрх зүйн 302-р бүлгийн оюутан Г.Алтанцэцэг

Тусгай байр: Хууль зүйн сургуулийн эрх зүйн 409-р бүлгийн оюутан Д.Батмөнх, эрх зүйн 402-р бүлгийн оюутан Б.Батзориг

II шатанд оролцох эрхийн бичгээр Эрх зүйн 402-р бүлгийн оюутан Б.Түвшинтөгс,301-р бүлгийн оюутан Э.Энх-Өлзий, 409-р бүлгийн оюутан Б.Билгүүн

  • Олон улсын харилцаа-Орон судлал- Сэтгүүл зүй-Хэл шинжлэл салбар хуралдаанд нийт 28 илтгэл ирснээс эхний шалгаруулалт хийж 16 илтгэл хэлэлцүүлсэн.  1-р  байр: ЧСОУХС-ийн Олон улсын худалдаа, эдийн засаг 434-р бүлгийн оюутан О.Батжаргал

2-р байр: Жэсан Чингис хаан ГХСС-ийнХятад хэл, орон судлал 439-р бүлгийн оюутан  Д.Буянхишиг

3-р байр: ЧСОУХС-ийн Гадаад харилцааны ажилтан  431-р бүлгийн оюутан Н.Болдбаатар

Тусгай байр: ЧСОУХС-ийнОлон улсын худалдаа, эдийн засаг 333-р бүлгийн оюутан Ч.Хишигмаа

  • Инженер-Компьютер-Техник хамгамж салбар хуралдаанд хуралд 16-н илтгэл хэлэлцүүлснээс

1-р  байр:ҮИТС-ийн Компьютер техник хангамжийн 424-р бүлгийн оюутан Г.Дугаржав

2-р байр:ҮИТС-ийн Компьютер техник хангамжийн 424-р бүлгийн оюутан М.Цогням

3-рбайр:ҮИТС-ийн Компьютер техник хангамжийн 424-р бүлгийн оюутан  Т.Баясгалан

Тусгай байр: 272-р бүлгийн оюутан С.Мөнх-Эрдэнэ Б.Мөнх-Эрдэнэ

Тусгай байр: ҮИТС-ийн Компьютер техник хангамжийн 424-р бүлгийн оюутан Цогтбаяр нар тус тус шалгарлаа.

 

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
15085566_568503790010395_8343257202531878131_n

“СОРОБАН” ОЛОН УЛСЫН 21 ДЭХ УДААГЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС ИХ ЗАСАГ СУРГУУЛИЙН СУРАГЧДЫН ГАРГАСАН АМЖИЛТ

Монгол улсаас дэлхийн аварга шалгаруулах Соробан сампин Чээж тооллын олон улсын 21 дэх удаагийн тэмцээнд 55 сурагч 9 багш Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотод маш амжилттай оролцоод ирсэн. Энэ удаагийн тэмцээнд Улаанбаатар хот Дорнод аймаг Өмнөговь аймаг Налайх дүүрэг Баянхонгор аймаг Өвөрхангай аймгуудын суралцагчид оролцлоо. Олон улсын тэмцээнээс бид 2 Гран При, 8 алт, 19 мөнгө, 26 хүрэл цом авснаас Их засаг дунд сургуулийн 4б ангийн сурагч Х. Мөнх-Очир мөнгөн цом, 4а ангийн сурагч Б. Золжаргал, 6а ангийн сурагч Б. Ширчин, 6а ангийн сурагч Х. Сувд нар мөнгөн цомын эзэд боллоо.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
15032744_1134146783341856_2188391057841570509_n

МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД НАРЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАВ.

Их засаг Олон улсын их сургуулийн Үндэсний инженер технологийн сургууль болон Рояаль Олон улсын дээд сургууль хамтран зохион байгуулж буй “ Бидний мэргэжил- Бидний бахархал ” өдөрлөгийн хүрээнд “Олон улсын боловсролын салбарын чиг хандлага”сэдэвт элчин сайдуудын төлөөлөгчидтэй хийх уулзалтанд Их Британи, Умард Ирландын вант улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яамны орлогч дарга ноён Петер Викенден, АНУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын ерөнхий консулын ажилтан ноён Жасон П.Спеллберг, БНСУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яамны консулор хатагтай Ким Мээ Ок нар урилгаар хүрэлцэн ирж, хэрхэн гадаадын их, дээд сургуулиудад амжилттай элсэн суралцах, тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн хамрагдах талаар оюутнуудад сонирхолтой илтгэл хэлэлцүүллээ. Оюутан суралцагчдын талархалыг хүлээсэн үр дүнтэй сайхан уулзалт болллоо. Манай эрдмийн хамт олон   цаг ямагт оюутнуудынхаа төлөө нэгийг бодож хоёрыг тунгаадаг билээ. Энэхүү уулзалтыг хийснээр оюутнууд хэрхэн гадаадын их, дээд сургуулиудад амжилттай элсэн суралцах, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахад юуг анхаарах  талаар бага ч болтугай ойлголттой болж авсан нь дамжиггүй бизээ.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй: