(Dec 19, 2016 02-25 PM)Canon Canon EOS 5D Mark III(5760x3840)

ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ШИЛДЭГ ОЮУТНУУД ТОДОРЛОО.

ОНЫ ШИЛДЭГ 10 ОЮУТАН

  1. Сурлагын амжилтаараа:Үндэсний инженер технологийн сургуулийн авто зам барилгын инженер 374-р бүлгийн оюутан Буянзаяагийн Мөнхболд
  2. Хууль зүйн сургуулийн эрх зүйн 409 дүгээр бүлгийн оюутан Даваасамбуугийн Батмөнх
  3. Эрдэм шинжилгээ судалгааны амжилтаараа: Хууль зүйн сургуулийн эрх зүйн 409 дүгээр бүлгийн оюутан Баянбатын Билгүүн
  4. Хууль зүйн сургуулийн эрх зүйн 402 дүгээр бүлгийн оюутан Ариунбэлэгийн Анхбаяр
  5. Спортын амжилтаараа: Үндэсний инженер технологийн сургуулийн Иргэний ба үйлдвэрлэлийн барилгын инженер 272-р бүлгийн оюутан Жаргалсайханы Гэрэлсүх
  6. Чингис Соосэ Олон улсын харилцааны сургуулийн олон улсын эрх зүйн 131-р бүлгийн оюутан Түмэнжаргалын  Уугантулга
  7. Санхүү, эдийн засгийн сургуулийн гааль, татвар эдийн засгийн  344-р бүлгийн оюутан Батбаярын Намуунзул
  8. Урлагын амжилтаараа: Жэсан-Чингис хаан гадаад хэл, соёлын сургуулийн хятад хэл орон судлалын 439-р бүлгийн оюутан  Батжаргалын Өнөболд
  9. Санхүү, эдийн засгийн сургуулийн Гааль татвар эдийг засгийн 449-р бүлгийн оюутан  Эрхэмбаярын Цогтбаяр
  10. Театр урлагийн сургуулийн жүжгийн урлагын361-р бүлгийн оюутан Хүрэлтулгын Дөлгөөн нар шалгарлаа

ОНЫ ШИЛДЭГ БҮЛГЭЭР

  1. Хууль зүйн сургуулийн Т.Сувд-Эрдэнэ даргатай 302-р бүлэг
  2. Үндэсний инженер технологийн сургуулийн Түвшинтогтох даргатай 374-р бүлэг
  3. Театр урлагийн сургуулийн Б.Сүх-Очир даргатай  461-р бүлэг
  4. Санхүү, эдийн засгийн сургуулийн Б.Энхболор даргатай 242-р бүлэг
  5. Чингис СоосэОлон улсын харилцааны сургуулийн Б.Сувд-Эрдэнэ даргатай 430-р бүлэг
  6. Жэсан -Чингис хаан гадаад хэл, соёлын сургуулийн Б.Мандуухай даргатай 439-р бүлэг

 

ОНЫ ШИЛДЭГ АРАВТ

  1. Хууль зүйн сургуулийн С.Өнөрсайхандаргатай 208-р бүлгийн  1-р аравт
  2. Үндэсний инженер технологийн сургуулийн Г. Галмаадаргатай 313-р бүлгийн 1-р аравт
  3. Дүрслэх урлаг дизайн технологийн сургуулийн Т.Хонгорзул даргатай 320-р бүлгийн 1-р аравт
  4. Жэсан -Чингис хаан гадаад хэл, соёлын сургуулийн  дэргэдэх МСҮТ-ийн Б.Намуун-Учрал даргатай   103-р бүлгийн 1-р аравт
  5. Чингис Соосэ Олон улсын харилцааны сургуулийн Э.Энхтуул даргатай 436-р бүлгийн 1-р аравт
  6. Санхүү, эдийн засгийн сургуулийн Н.Үүрцайх даргатай 448-р бүлгийн 2-р аравт

 

НОМЫН САНГИЙН ШИЛДЭГ УНШИГЧ ОЮУТАН

  1. Хууль зүйн сургуулийн 301-р бүлгийн оюутан Т.Тэргэл
  2. ЧСОУХС-ийн 331-р бүлгийн оюутан Г.Баярмаа

 

ШИЛДЭГ ЭЛЧИН САЙД ОЮУТАН

  1. Дархан-Уул аймгийн элчин сайд Хууль зүйн сургуулийн 206-р бүлгийн оюутан Б.Энхбат
  2. Сэлэнгэ аймгийн элчин сайд Үндэсний инженер технологийн сургуулийн 374-р бүлгийн оюутан Г.Сувданцэцэг
  3. Архангай аймгийн элчин сайд Үндэсний инженер технологийн сургуулийн 272-р бүлгийн оюутан Л.Бат-Эрдэнэ

 

ИХ ЗАСАГ АЛТАН МЕДАЛЬ

  1.  Их Засаг ОУИС-ийн Хууль Зүйн сургуулийн 407-р бүлгийн оюутан Л.Эрдэнэхүү
  2. Их Засаг олон улсын их сургуулийн  Хууль зүйн сургуулийн 301-р бүлгийн оюутан  Э.Энх-Өлзий
  3.  Их Засаг ОУИС-ийн Хууль Зүйн сургуулийн 402-р бүлгийн оюутан Х.Ууганбат
  4.  Их Засаг ОУИС-ийн Үндэсний инженер технологийн сургуулийн 413-р бүлгийн оюутан Х.Ариунтуул
  5.  Их Засаг ОУИС-ийн Үндэсний инженер технологийн сургуулийн 374-р бүлгийн оюутан Г.Мөнгөншагай
  6.  Их Засаг ОУИС-ийн Театр урлагийн сургуулийн 464-р бүлгийн оюутан М.Ариунзаяа
  7.  Их Засаг ОУИС-ийн Дүрслэх урлаг дизайн технологийн сургуулийн 419-р бүлгийн оюутан Ж.Хонгорзул
  8.  Их Засаг ОУИС-ийн ЧСОУХС-ийн 434-р бүлгийн оюутан О.Батжаргал
  9.  Их Засаг ОУИС-ийн ЧСОУХС-ийн 330-р  бүлгийн оюутан У.Батдорж
  10. Их Засаг ОУИС-ийн ЧСОУХС-ийн 434 –р бүлгийн оюутан Э.Хичээнгүй
  11. Их Засаг ОУИС-ийн СЭЗС-ийн 450-р бүлгийн оюутан Б.Лхамбилэг
  12. Их Засаг ОУИС-ийн СЭЗС-ийн 453-р бүлгийн оюутан Д.Номин
  13. Их Засаг ОУИС-ийн СЭЗС-ийн 452-р бүлгийн оюутан Б.Баярсайхан
  14. Их Засаг ОУИС-ийн ЖЧХГХСС-ийн 457-р бүлгийн оюутан З.Дарьсүрэн
  15. Их Засаг ОУИС-ийн ЖЧХГХСС-ийн 439-р бүлгийн оюутан Б. Мандухай

АЛДРЫН ОД АЛТАН МЕДАЛЬ

  1.  Их Засаг ОУИС-ийн Хууль зүйн сургуулийн 310-р бүлгийн оюутан  Г.Отгонзул
  2. Их Засаг ОУИС-ийн Хууль зүйн сургуулийн 310-р бүлгийн оюутан  П.Анаргүль
  3. Их Засаг ОУИС-ийн Хууль зүйн сургуулийн 310-р бүлгийн оюутан  Б.Цэндбазар
  4.  Их Засаг ОУИС-ийн Үндэсний инженер технологийн сургуулийн 313-р бүлгийн оюутан Г.Галмаа
  5. Их Засаг ОУИС-ийн Үндэсний инженер технологийн сургуулийн 372-р бүлгийн оюутан Х.Тайванхүү
  6. Их Засаг ОУИС-ийн Үндэсний инженер технологийн сургуулийн 314-р бүлгийн оюутан             Б.Нандин-Эрдэнэ
  7.  Их Засаг ОУИС-ийн Театр урлагийн сургуулийн 461-р бүлгийн оюутан Б.Шүрэнцэцэг
  8. Их Засаг ОУИС-ийн Театр урлагийн сургуулийн 461-р бүлгийн оюутан Б.Даваанямбуу
  9. Их Засаг ОУИС-ийн харьяа Дүрслэх урлаг дизайн технологийн сургуулийн 416А-р бүлгийн             оюутан Б.Бат-Эрдэнэ
  10. ЧСОУХС-ийн Гадаад харилцааны ажилтны 431-р бүлгийн оюутан А.Алтансар
  11. ЧСОУХС-ийн Гадаад харилцааны ажилтны 431-р бүлгийн оюутан Б.Энх-Итгэл
  12.  ЧСОУХС-ийн Гадаад худалдаа, гаалийн менежментийн 435-р бүлгийн оюутан Б.Мөнхнаран
  13.  СЭЗС-ийн ГТЭЗ-448-р бүлгийн оюутан Ч. Нандин-Эрдэнэ
  14.  СЭЗС-ийн Банкны эдийн засгийн 446-р бүлгийн оюутан Б.Сайнжаргал
  15.  СЭЗС-ийн Банкны эдийн засгийн 446-р бүлгийн оюутан  Ч.Сугир-Эрдэнэ
  16.  СЭЗС-ийн 450-р бүлгийн оюутан Х.Эрдэнэбулган
  17.  ЖЧХГХСС-ийн 439-р бүлгийн оюутан Д.Бадамсэд
  18.  ЖЧХГХСС-ийн 439-р бүлгийн оюутан Д.Буянхишиг

 

ТЭРГҮҮНИЙ СУРАГЧ ХҮНДЭТ МЕДАЛЬ

  1. МСҮТ-ийн Хэвлэлийн дизайнчийн201-р бүлгийн сурагч О.Гансүлд
  1. МСҮТ-ийн Нарийн бичгийн дарга-Албан хэргийн ажилтны 302-р бүлгийн сурагч У.Бадам
Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
gatsuur

ИХ ЗАСАГЧУУД МӨНХИЙН НОГООН ГАЦУУРАА ОЮУТНЫХАА БҮТЭЭЛЭЭР ЧИМЭГЛЭЖ ШИНЭ ОНОО ТЭМДЭГЛЭЛЭЭ

Шинэ он, зул сарын баярыг тансаг чимэглэлтэй мөнх ногоон гацуургүйгээр төсөөлөхийн аргагүй. Гэрт гацуур мод чимэглэх нь 150 жилийн өмнөөс үүсэлтэй аж. Гацуур мод эрт дээр үеэс элбэг дэлбэг, сайхан амьдралын бэлгэ тэмдэг болсоор иржээ. Хүмүүс зул сарын баярыг тэмдэглэж эхлэхээс өмнө эртний Египетчүүд арван хоёрдугаар сарын хамгийн богино өдөр урт удаан амьдралыг бэлгэдэж гэртээ  далдуу модны ногоон навч авчирдаг байлаа. Дэлхийн хамгийн өндөр хиймэл гацуур 76 метрийн өндөртэй байсан бөгөөд Бразилын төвд

сүндэрлэж байжээ. Тэгвэл  Их засаг Олон улсын их сургуулийн Үндэсний инженер технологийн сургуулийн  оюутан залуус, эрдэмтэн багш нар нь мөнхийн ногоон гацуураа  оюутнуудынхаа хийсэн бүтээлээр чимэглэсэн нь бусад харьяа, бүрэлдэхүүн  сургуулиудын гацуур модоо чимэглэлтээс хамгийн өвөрмөц болж чадсан байлаа.

Их засагчууд  маань бүхэлдээ ганган ногоон гацуур модоо чимэглэн баярлацгааж хуучин оныхоо баяр хөөр, амжилт бүтээл, онцлох үйл явдлуудыг дүгнэн ярилцаж шинэ ондоо амжилттай сайхан байхыг хүсэн оюутан залуучуудаа баярлуулан   шинэ оноо угтдаг билээ. Мөн оныхоо шилдгүүдийг тодруулан  шинэ жилийнхээ баярыг тэмдэглэж бэлгэнд бялуурч, баяр хөөрт автсан сайхан баяр болдог. Энэхүү арга хэмжээнд ИЗОУИС-ийн ректор, доктор профессор Н.Ням-Осор, I проректор, доктор, профессор Ж.Цэцэгмаа, Сургалт инноваци эрхэлсэн проректор Р. Булгамаа, I цогцолборын захирал П.Чинбат нар оролцож мэндчилгээ дэвшүүллээ.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:

”5+1” БУЮУ “MATH+IQ” ТЭМЦЭЭН БОЛЛОО

Жил бүр  Үндэсний инженер технологийн сургууль, Санхүү, эдийн засгийн сургууль, Чингис Соосэ олон улсын харилцааны сургуулийн  1-р курсийнхний дунд  уламжлал болон зохион байгуулагддаг ,”5+1” буюу  “Math+IQ” тэмцээн 2016 оны 12 сарын 09 –нд Их засаг Олон улсын их сургуулийн “Event Hall”-д амжилттай зохион байгуулагдлаа.

Тэмцээний шүүгчээр Үндэсний инженер технологийн сургуулийн Мэдээллийн технологийн хөтөлбөрийн багийн удирдагч Н. Ган-Эрдэнэ, Санхүү эдийн засгийн сургуулийн  багш С.Дэлгэрмаа нар ажиллалаа.

Тус тэмцээнд оюутнууд 5-н гишүүний бүрэлдэхүүнтэй баг болон оролцож, Литерал сэтгэлгээ,логик,хошин бодлого,мэргэжлийн хичээлийн бодлого, мэргэжлийн хичээлийн онолын асуулт гэсэн төрлөөр өрсөлдөж, нийтдээ 3-н сургуулийн 13 баг  оролцсоноос: 1-р байр Үндэсний инженер технологийн сургуулийн Авто зам барилгын инженерийн 174-р бүлгийн Ж.Лхамсүрэн ахлагчтай баг, 2- байр ҮИТС-ийн Дулаан, сангийн инженер 176-р бүлгийн У.Бат-Ирээдүй ахлагчтай баг, 3-р байр Санхүү, эдийн засгийн сургуулийн Гааль, татвар эдийн засгийн  143-р бүлгийн Б.Жигжид ахлагчтай баг, Тусгай байр Санхүү, эдийн засгийн  сургуулийн Банкны эдийн засгийн 141-р бүлгийн  Т.Хүчтөгөлдөр ахлагчтай баг тус тус шалгарсан бол хөгжөөн дэмжигч оюутнуудын дунд явуулсан логик, хошин бодлогын төрөлд :Үндэсний инженер технологийн сургуулийн  Дулаан, сангийн инженер 176-р бүлгийн оюутан Т.Сугар-Очир, Үндэсний инженер технологийн сургуулийн Компьютер техник хангамж  124-р бүлгийн  оюутан Э.Энхтөр нар  тус тус шалгарлаа.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРААС ЗОХИОН БАЙГУУЛСАН ТЭМЦЭЭНД ИХ ЗАСАГЧУУД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОВ.

Гаалийн ерөнхий газраас Монголын их дээд сургуулиудын дунд жил бүр уламжлал болгон зохиогддог “Бид шинэ эриний гаальчид” тэмцээн энэ жил “Хар толбо- Гэрэлт амьдрал” сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа.Тус мэдлэг сорих тэмцээнд Их засаг Олон улсын их сургуулийг төлөөлөн оролцсон Их засаг Хууль зүйн сургуулийн Ц.Цэцэнхатан ахлагчтай “Эрхэт” баг гутгаар байр эзэллээ.Уг тэмцээнд Гааль, татвар, гадаад худалдаа, эрх зүй чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 8 сургуулийн 14 баг оролцож ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:

“ТҮРГЭН БОДОЛТЫН” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Корпорацийн санхүү хичээлийн түргэн бодолтын тэмцээнийг 2016 оны

12-р сарын 07-нд Санхүү, эдийн засгийн хөтөлбөрийн    багийн багш Ц.Уянгасүрэн, О.Одгэрэл нар тухайн сургуулийн лекцийн зааланд амжилттай зохион байгууллаа.Тэмцээн Санхүү, эдийн засгийн сургуулийн Банкны эдийн засаг, Татварын нягтлан бодох бүртгэл, Бизнесийн менежмент  мэргэжлийн III курсийн оюутнууд оролцсон.

Тэмцээн 5 бодлогын хүрээнд 1 бодлого 2 минутын хугацаанд зөвхөн

тооны машины үйлдлээр хариу гаргах даалгавартай байлаа. 1-р бодлогоос эхлэн хариу зөв гаргасан оюутнууд дараагийн бодлого бодох эрх авч, буруу хариу гаргасан оюутнууд хасагдах журмаар дараагийн бодлогын өгөгдлийг танилцуулж явууллаа. Тэмцээний шүүгчээр Санхүү, эдийн засгийн хөтөлбөрийн багийн удирдагч А. Бибиш багш, дээд тооны багш С.Дэлгэрмаа, Нягтлан бодох бүртгэлийн багш Б.Мөнгөнтуяа, Гаалийн менежментийн багш А.Цэрэнбямба  нар ажилласан.

Банкны эдийн засаг 340 бүлгээс 19 оюутан, Банкны эдийн засаг341 бүлгээс 25 оюутан, Банкны эдийн засаг342 бүлгээс 23 оюутан, Татварын нягтлан бодох бүртгэл 345 бүлгээс 18 оюутан, Татварын нягтлан бодох бүртгэл 346 бүлгээс 14 оюутан, Бизнесийн  менежмент 347 бүлгээс 20 оюутан нийт 119 оюутан оролцож авхаалж самбаагаа сорилоо. 1-р байр Татварын нягтлан бодох бүртгэл 346-р  бүлгийн оюутан Т. Сарантуяа, 2-р байр Татварын нягтлан бодох бүртгэл 346-р бүлгийн оюутан Г.Одбаяр, 3-р байр Татварын нягтлан бодох бүртгэл 345-р бүлгийн оюутан Б.Баярмаа, Т. Мөнхцэцэг, Б. Мягмарсайхан,Татварын нягтлан бодох бүртгэл 342-р бүлгийн оюутан Э. Халиунаа, Татварын нягтлан бодох бүртгэл 340-р бүлгийн оюутан Б.Номин-Эрдэнэ нар шалгарч мөнгөн шагнал, өргөмжлөлөөр шагнууллаа.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:

АНГЛИ ХЭЛНИЙ НЭРЭМЖИТ ДОЛОО ХОНОГИЙН АЯН ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ.

Гадаад хэлний хөтөлбөрийн багаас уламжлал болгон зохион байгуулдаг  англи хэлний нэрэмжит долоо хоног аян 2016 оны 12-р сарын 7, 8 өдрүүдэд амжилттай боллоо. Энэхүү аяны хүрээнд “Центавр” танин мэдэхүйн асуулт, хариултын тэмцээн,  шилдэг ханын сонин шалгаруулах уралдаан, шинэ жилийн холбогдолтой англи дууны тэмцээн зэрэг оюутнуудын идэвх оролцоог урамшуулсан олон тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

Англи хэл сурах хүсэл эрмэлзэл бий болгох, идэвхтэй сурч байгаа оюутнуудыг урамшуулах зорилготой “Центавр”  тэмцээнд Үндэсний инженер технологийн сургууль  болон Хууль зүйн сургуулийн  нийт 1-р курсийн оюутнууд идэвхтэй оролцож дүнгээ гаргалаа.

Энэхүү   тэмцээнд нийт 23 баг авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс

1-р байр Үндэсний инженер технологийн сургуулийн 122-р  бүлгийн Б.Тэмүүлэн ахлагчтай PHOENIX баг,

2-р байр ҮИТС-ийн 124-р бүлгийн З.Баяраа ахлагчтай SANTA’S REINDEERS баг,

3-р байр ҮИТС-ийн 114-р бүлгийн Э.Уянга ахлагчтай SMART BELLS баг,

4-р байр Хууль зүйн сургуулийн 183-р бүлгийн Б.Мөнхтэнгэр ахлагчтай TORNADO баг,

5-р байр ХЗС-ийн 107-р бүлгийн Б.Одончимэг  LAWYER  DEERS  багууд шалгарсан.

Мөн “Шилдэг ханын сонин ”шалгаруулах тэмцээнийг Үндэсний инженер технологийн сургууль болон Хууль зүйн сургуулийн 1-р курсийн оюутнуудын дунд зохион явууллаа. Оюутнуудын багаар ажиллах чадварыг дээшлүүлэх, хамт олонч уур амьсгал төрүүлэх зорилготой уг  тэмцээнд нийт 22 ханын сонин ирснээс

1-р байр ХЗС-ийн 181-р бүлэг   “New year”,

2-р байр ХЗС-ийн 183-р бүлэг   “Merry Christmas”,

3-р байр ХЗС-ийн 187-р бүлэг   “New year”,

4-р байр ҮИТС-ийн 173-р бүлэг   “Merry Christmas”,

5-р байр ҮИТС-ийн 124-р бүлэг    “New Year” сэдэвт ханын сонин  тус тус шалгарлаа.

Оюутнуудын англи хэл сурах сонирхлыг  төрүүлэх, англиар дуулах ур чадварыг сайжруулах, авьяасыг хөхүүлэн дэмжихэд чиглэсэн шинэ жилийн сэдэвтэй англи дууны  шилдэг дуучин шалгаруулах  тэмцээнийг ҮИТС-ийн 1-3-р курсийн оюутнууд,  ХЗС-ийн 1-р курсийн оюутнуудын дунд зохион явууллаа. Энэхүү тэмцээнд нийт 12 дуучин амжилттай оролцсоноос

1-р байр ҮИТС-ийн 314-р бүлгийн оюутан Х.Энхжин,

2-р байр ХЗС-ийн 109-р бүлгийн оюутан Н.Пүрэвжав,

3-р байр ҮИТС-ийн 313-р бүлгийн оюутан Г.Нямтуяа,

4-р байр ХЗС-ийн 183-р бүлгийн    “Jingle bells” хамтлаг тус тус шалгарлаа.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
15285075_1323550511036748_4113736286967264409_n

СОНГИНО ХАЙРХАН ДҮҮРГИЙН ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН ДУНД СПОРТЫН ИХ НААДАМ БОЛЛОО.

Сонгино хайрхан дүүргийн  их дээд сургуулиудын дунд зохион байгуулагдаж буй Спортын их наадамд Их засаг Олон улсын их сургуулийн  II цогцолбороо төлөөлөн Сагсан бөмбөгийн эмэгтэй төрөлд 2 баг, эрэгтэй төрөлд мөн 2 баг оролцож ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. 1-р байр Г.Эрдэнэбилэг ахлагчтай Чингис Соосэ I баг, 2-р байр  Б.Намуунзул ахлагчтай Чингис Соосэ II баг, 3-р байр Мандах Бүртгэл ДС-н I баг тус тус байр эзэллээ. Шилдэг тэгш тоглогчоор Чингис Соосэ I багийн тоглогч Гааль, татвар эдийн засаг 143-р бүлгийн оюутан Ц.Цогтхишиг шалгарсан бол эрэгтэй багаас 1-р байр Мандах Бүртгэл Дээд сургуулийн  I баг, 2-р байр Б.Соронзонболд ахлагчтай Чингис Соосэ II баг,       3-р байр Б.Энхмандах ахлагчтай Чингис Соосэ II баг тус тус байр эзэллээ. Цогцолбор сургуулиа төлөөлөн оролцсон тамирчиддаа спортын өндрөөс өндөр амжилт хүсье.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:

ТҮҮХИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР (SC.D) ПРОФЕССОР Ж.ЦЭЦЭГМААГИЙН “АРДЧИЛАЛ, ЗАХ ЗЭЭЛИЙН НИЙГЭМД ЗОХИЦОЖ АМЬДРАХ ГЭСЭН БИДНИЙ ТЭМҮҮЛЭЛ” НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО

Их засаг Олон улсын их сургуулийн I  проректор Оросын холбооны Буриад улсын гавьяат багш, Түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D) профессор Ж.Цэцэгмаа нь “Ардчилал, зах зээлийн нийгэмд зохицож амьдрах гэсэн бидний тэмүүлэл” ном бүтээж уншигч олон түмэндээ өргөн барьж, номын нээлтээ хийлээ. Номын нээлт 2016 оны 12 дугаар сарын 5-нд ИЗОУИС-ийн Event hall-д боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд ИЗОУИС-ийн ректор, ШУ-ны доктор профессор Н.Ням-Осор, Сургалт инноваци эрхэлсэн захирал, дэд профессор Р.Булгамаа, I цогцолборын захирал П.Чинбат, II цогцолборын захирал М.Даваадорж, уг номын редактор Сургалтын нэгдсэн албаны дарга Ч.Нэргүй, Театр урлагийн сургуулийн захирал Д.Оюунсүрэн, салбар сургуулийн захирлууд, ах дүү төрөл төрөгсөд, хэвлэл мэдээллийнхэн, багш, шавийн барилдлагатай олон хүмүүс оролцож талархлын үг хэлж баяр хүргэлээ. Монгол улсын СТА дуучин Э.Төрмандах, СТА дуучин О.Гансувд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дуучин СТА Энхжаргал, СТА дуучин Э.Болормаа нар дуун сацал өргөв. Зохиогч маань “Номыг уншсан бидний үеийнхэн өөрсдийнхөө туулж өнгөрүүлсэн амьдралыг эргэж нэг дурсана гэдэгт итгэж, бас үр хүүхэд ач, зээ нар маань бидний амьдралын талаар, бидний туулж өнгөрүүлсэн цаг үеийн талаар бага ч атугай ойлголт авч ирээдүйдээ амьдралын туршлагаа болгоно гэдэгт найдаж байна”…. хэмээн ном нээх агшиндаа өгүүлсэн байна. Энгийн бөгөөд хүнд ойлгомжтой хэлбэрээр бичигдсэн энэ шинэ ном, ирж буй шинэ оны босгон дээр хэвлэгдсэнээрээ онцлог юм.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:

“АРГАМЖААНЫ ЧУЛУУ” ЯРУУ НАЙРГИЙН ТЭМЦЭЭН БОЛЛОО

Их засаг Олон улсын их сургуулийн   Жэсан чингис хаан гадаад хэл соёлын сургуулиас  жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг эх орны сэдэвт “Аргамжааны чулуу” яруу найргийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. 2009 оноос эхлэн өдгөө хүртэл  8 дахь жилдээ зохиогдож байгаа. Улс тунхагласны баярт зориулан оюутан залуучуудын эх орноо хайрлан хамгаалах, түүх соёлоо эрхэмлэн дээдлэх, эх орноороо бахархах, эх оронч сэтгэлгээг улам дэвжээн бадраахад зорилготой тэмцээн 1-р курсийн оюутнуудын дунд зохион байгуулдгаараа онцлогтой. Уралдаан 2 үе шаттай явагддаг бөгөөд 1-р шат нь бүрэлдэхүүн сургууль бүр дотооддоо шалгаруулдаг. 2-р шат нь сургууль бүрээс шалгарсан оюутнууд баг болон хоорондоо өрсөлддөг юм. Жилээс жилд уралдааны чансаа сайжирч сургуулиуд маш сайн бэлтгэлтэй оролцож байна. Энэ жилийн хувьд:

1-р байр Үндэсний инженер технологи,

2-р байр Жэсан Чингэс хаан гадаад хэл соёлын сургууль,  Их Засаг Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв,

3-р байр Чингис Соосэ Олон улсын харилцааны сургууль тус тус эзэллээ.

Уран уншлагын төрөлд:

1-р байр Санхүү, эдийн засгийн сургуулийн 143 бүлгийн оюутан Г.Алтансүх,

2-р байр Үндэсний инженер технологийн сургуулийн оюутан С.Ганчимэг,

3-р байр Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 202-сурагч Б.Эрдэнэчимэг нар тус тус байр эзэлж амжилттай болж өндөрлөлөө.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй: