DSC_0739

Их засаг Олон улсын их сургуульд Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ хүрэлцэн ирж хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж Сургалт Инновацийн төвтэй танилцлаа.

2017 оны 01-р сарын 27-ны өдөр Монгол улсын их хурлын гишүүн, засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ Их засаг Олон улсын их сургуульд айлчлан ирж тус сургуультай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Уг санамж бичигт Монгол улсын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн их дээд сургуулиудад цэргийн эрдмийн тэнхим байгуулж цэрэг эх оронч хүмүүжил олгох тухай зарлигийн хүрээнд Батлан хамгаалах яам, Их засаг Олон улсын их сургууль хамтран цэргийн эрдмийн тэнхим байгуулах тухай дурьдсан байна.

DSC_0512 DSC_0519 DSC_0528 DSC_0538 DSC_0578 DSC_0619 DSC_0627 DSC_0671 DSC_0739

Цэргийн тэнхим байгуулж оюутнуудад цэргийн анхан шатны мэдлэг олгосоноор оюутнуудад эх оронч сэтгэлгээг төлөвшүүлж улмаар оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдаж цэргийн алба хаах өргөн боломж нээгдэж байна.

Ингэснээр Их засаг Олон улсын их сургууль цэргийн эрдмийн тэнхимтэй болж, нийт эрэгтэй оюутнууддаа цэргийн анхан шатны боловсролыг тусгай хөтөлбөрийн хүрээнд олгох юм. Энэ арга хэмжээний хүрээнд Батлан хамгаалах яам техник хэрэгсэл, үзүүлэн материал, хүний нөөцийн чиглэлд дэмжлэг туслалцаа үзүүлэхээ уг арга хэмжээний үеэр Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ илэрхийлсэн байна.

DSC_0803 DSC_0823 DSC_0844 DSC_0854

Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагааны үеэр Монгол улсын их хурлын гишүүн, засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Д.Мөнх-Очир, Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын хэлтсийн дарга, хурандаа С.Ганбямба, Нийслэлийн цэргийн штабын орлогч дарга Ц.Анхбаяр тэргүүтэй албаны хүмүүс оролцож Их засаг Олон улсын их сургуулийн оюутнуудын төлөөлөлтэй уулзаж ярилцахын зэрэгцээ тус сургуулийн инновацийн төвийн үйл ажиллагаатай танилцав.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
16144055_1841609916109564_2074877078_n

ЖЭСАН ЧИНГИС ХААН, ИХ ЗАСАГ МСҮТ-ИЙН БҮТЭЭЛЧ АЖИЛ, ШИНЭ САНАЛ САНААЧЛАГЫН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖЛЫН ТАЙЛАНГААС

Жэсан Чингис хаан Гадаад хэл соёлын сургууль, Их Засаг Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн төвийн шинэ санал санаачлага 2016 оны 12 сарын Бүтээлч ажлын хүрээнд

 Үсчингийн дадлагын газар, Гоо сайханчийн дадлагын газар, Зочид буудал зоогийн газрын дадлагын газар зэрэг газруудыг тохижуулж,   График дизайны мэргэжлийн кабинет, Хэвлэлийн дизайнчийн мэргэжлийн кабинет, Үсчин гоо сайханчийн мэргэжлийн кабинет зэрэг кабинетуудыг байгуулсан байна.

Дэлгэрэнгүй үзэх: ЭНД ДАР

Шинэ санал16144203_1841609802776242_1607989795_n санаачлагын хүрээнд :

Оюутан сурагчид энгэрийн тэмдгээ хаяж гээх, гэртээ мартах гэсэн шалтгаанаас үүдэн дахин энгэрийн тэмдэг хийлгэж зүүх шаардлага гардаг. Бага ч болов сурагчдынхаа санхүүг хэмнэх, энгэрийн тэмдгийг тогтмол зүүлгэх зорилгоор энгэрийн тэмдгээ ангидаа өлгүүрт өлгөж орхиод, өглөө зүүдэг шинэ санааг гарган хэвшүүлээд байна.

 

 

Хичээлийн хоцролтыг арилгах зорилгоор хоцрогч оюутан сурагчдад унтаахай сурагч тэмдэг зүүлгэн бүтэн өдрийн турш тэр тэмдгээ зүүх шаардлага тавьж байна.

16144771_1841609826109573_1107978878_n

Хичээл дээр оюутан сурагчид гар утас их хэрэглэж, хичээл сургалтандаа анхаарахгүй байгаа учир анги бүрт хичээлийн цаг дээр гар утсаа хийх сагс байрлуулсан. Ингэснээр багш оюутнууд хичээл дээрээ гар утас хэрэглэхгүй болсон.

16128238_1841609829442906_92736259_n

Эрчим хүчээ хэмнэх зорилгоор унтраалга бүрийн дээр Гэрлээ унтраана уу наалтыг нааж өгсөн.

Сонгино хайрхан дүүргийн ТҮК-ийн ажилчдад 107-р бүлэг, багш нартайгаа хамтран ажлын дулаан бээлий, халуун аарц тарааж баярлуулсан.

 

16144052_1841609886109567_1128459084_n

Сонгино хайрхан дүүргийн ТҮК-ийн ажилчдад 107-р бүлэг, багш нартайгаа хамтран ажлын дулаан бээлий, халуун аарц тарааж баярлуулсан.

16144055_1841609916109564_2074877078_n

СХД-ийн цагдаагийн хэлтсийн ахлах дэслэгч н.Мөнхсайханыг урьж гэмт хэрэг зөрчил, хулгайн гэмт хэргийн талаар лекц уншсан… зэрэг ажлуудыг зохион байгууллаа.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
IMG_9462-Copy-768x338

Б.ЧИМЭДИЙН НЭРЭМЖИТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

         МУ-ын хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимэдийн нэрэмжит эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан болж  Их засаг Хууль зүйн сургуулийн эрх зүйн 407-р бүлгийн оюутан Л.Эрдэнэхүү “Сонгуулийн тухай хууль дахь эрх зүйн хийдэл” сэдвээр оролцож

 3-р байранд шалгарлаа. Уг уралдаанд хууль зүйн бүх их дээд сургуулийн оюутан, шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажилтан, судлаачид 60 гаруй илтгэл ирүүлсэн байна. Л. Эрдэнэхүүдээ баяр хүргэж, улам их амжилт хүсье.

Дэлгэрэнгүй үзэх бол: ЭНД ДАР

IMG_9462-Copy-768x338 IMG_9465-768x512

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
15338628_1161067080667339_3277522106995895065_n

“ЦЭНХЭР ДЭЛХИЙ СТРАТЕГИ” МЭДЛЭГ СОРИХ ТЭМЦЭЭН БОЛЛОО

Уламжлал болсон “Цэнхэр Дэлхийн Стратеги” мэдлэг сорих тэмцээнийг 4 дэх жилдээ Чингис Соосэ Олон улсын харилцааны сургуулийн 2-4 курсийн оюутнуудын дунд амжилттай зохион байгууллаа. Дэлхийн эдийн засаг ба гео эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын төлөв хандлагын талаар судлаач оюутнуудын зүгээс өөрсдийн үзэл бодол, шинэ санааг нэгтгэж, онол судалгааг үндэслэн нэгтгэн дүгнэх чадвар эзэмшүүлэх, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэхэд тэмцээний зорилго оршино.

Дэлгэрэнгүй үзэх бол ЭНД ДАР

Уг тэмцээнд:

  • Багуудын илтгэл хэлэлцүүлэг
  • Газрын зурагтай ажиллах
  • Мэргэжлийн үг хэллэгийг тайлбарлах гэсэн 3 үе шаттай явагдсан бөгөөд хүч чадал оюун ухаанаа уралдуулахаар :

Ø  1-р баг Олон улсын худалдаа эдийн засаг 434-р бүлгийн 1-р баг

Ø  2-р баг Олон улсын худалдаа эдийн засаг 434-р бүлгийн 2-р баг

Ø  3-р баг Олон улсын худалдаа эдийн засаг 333-р бүлгийн 1-р баг

Ø  4-р баг Гадаад худалдаа гаалийн менежмент 334-р бүлгийн 1-р баг

Ø  5-р баг Гадаад худалдаа гаалийн менежмент 334-р бүлгийн 2-р баг

Ø  6-р баг Олон улсын худалдаа эдийн засаг 333-р бүлгийн 2-р баг

Ø  7-р баг Гадаад харилцааны ажилтан 330-р бүлгийн 1-р баг

Ø  8-р баг Гадаад харилцааны ажилтан 330-р бүлгийн 2-р баг гэсэн 8 баг тус тус өрсөлдсөнөөс

Тэргүүн байр: Олон улсын худалдаа эдийн засаг 434-р бүлгийн Л.Ариунзул ахлагчтай “Индиго” баг

Дэд байр: Олон улсын худалдаа эдийн засаг 333-р бүлгийн Хишигмаа ахлагчтай “Дэвшил” баг

Гутгаар байр: Олон улсын худалдаа эдийн засаг 434-р бүлгийн О.Батжаргал ахлагчтай “Цацраг” баг тус тус шалгарлаа. Мөн хөгжөөн дэмжигч оюутнуудын дунд “Улс орнуудын далбааг хэн сайн мэдэх вэ?” тэмцээнийг зохиоход Олон улсын эдийн засаг 132-р бүлгийн оюутан Н. Өсөхбаяр, Гадаад худалдаа гаалийн менежмент 134-р бүлгийн оюутан О.Амарболд нар шалгарлаа.

sose - 1 15338628_1161067080667339_3277522106995895065_n 15355773_1161066944000686_7174773871467053688_n 15355824_1161067134000667_8204386943549255287_n 15400471_1161067497333964_8435902475509838625_n

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
DSC00876

ИХ ЗАСАГ ОУИС-ИЙН АНАГААХ УХААНЫ СУРГУУЛИАС ЗОХИОН БАЙГУУЛСАН “ЦЭВЭР АГААР –ЭРҮҮЛ МЭНД” ЦАСНЫ БАЯР БОЛЛОО

Их засаг ОУИС-ийн багш нарын дунд “Цэвэр агаар-Эрүүл мэнд” цасны баярыг “Хандгайтад” Анагаах ухааны сургууль амжилттай зохион байгууллаа. Энэхүү баяр нь утгалтын үйл ажиллагаа, өглөөний цай, нээлтийн арга хэмжээгээр эхэлсэн бөгөөд баярын арга хэмжээг дэмжиж СТА Э.Болормаа, СТА Р.Зоригоо нар дуулж хуурдан мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Анагаах ухааны сургуулийн  захирал М.Мэндгэрэл нээлтийн үг хэлж хүрэлцэн ирсэн захирал, декануудаар  сугалаа сугалуулан 4 баг болгон хувааж тэмцээний үйл ажиллагааг эхлүүлсэн юм.

Б.Батжаргал ахлагчтай баг Хамгийн богино буюу 17 секундийн хугацаанд гүйж бусдыгаа тэргүүлж мөн  Чаргаар чирэх тэмцээний тэргүүн байрыг тус тус эзэллээ.

“Сумо”  тэмцээний тэргүүн байрыг  П.Чинбат ахлагчтай 1-р баг

“Олс таталт”  тэмцээний тэргүүн байрыг  Б.Мэндбаяр ахлагчтай 2-р  баг

“Караоке” тэмцээний тэргүүн байрыг  Ц.Алтангэрэл ахлагчтай 4-р багууд тус тус түрүүлж баг тус бүр өргөмжлөл, цомоор шагнууллаа. Амралтын нэг  өдрөө  хамт олонтойгоо цэвэр агаараар амьсгалан тоглон наадан зугаатай сайхан өнгөрүүллээ.

Дэлгэрэнгүй үзэх бол: ЭНД ДАР

DSC00788 DSC00815 DSC00832 DSC00838 DSC00839 DSC00857 DSC00863 DSC00876 DSC00878 DSC00890 DSC00891

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
unnamed (1)

ИХ ЗАСАГ ОУИС-ИЙН САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН СУРГУУЛЬ “БИД ИРЭЭДҮЙН ГААЛЬЧИД-2016” ЦОМЫН ТӨЛӨӨХ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

      2016 оны 12 сарын 28–ий өдөр Их засаг ОУИС-ийн Соёлын төвд Их Засаг ОУИС-ийн Санхүү Эдийн засгийн сургууль “Бид ирээдүйн Гаальчид 2016” цомын аварга шалгаруулах тэмцээнийг  зохион байгуулав. Уг тэмцээнд  Санхүү эдийн засгийн сургуулийн Гааль, татвар эдийн засгийн 241, 343, 344, 448, 449, 450-р бүлгүүд, Чингис Соосэ Олон улсын харилцааны сургуулийн Гадаад худалдаа гаалийн менежментийн 435, 436-р  бүлгүүд оролцсон.

Дэлгэрэнгүй үзэх бол: ЭНД ДАРunnamed (1) unnamed (2)

      Нээлтийн үйл ажиллагаа, багуудын мэндчилгээ, баг дундах асуулт хариулт, багуудын гэрийн даалгавар, багийн ахлагчийн асуулт, гаалийн бодлого, хөгжөөн дэмжигчдийн дундах тэмцээн, баг дундах асуулт хариулт, Багуудын чөлөөт үзүүлбэр зэрэг төрлүүдээр зохион байгуулагдлаа.

     Тэмцээний дүнг гаргаж шагнал гардуулах үйл ажиллагаа болоход

1-р байр Чингис-Соосэ Олон улсын харилцааны сургуулийн Гадаад худалдаа гаалийн менежментийн 436-р бүлэг

2-р байр  Санхүү эдийн засгийн сургуулийн Гааль, татвар эдийн засгийн 344-р бүлэг

3-р байр Соосэ Олон улсын харилцааны сургуулийн Гадаад худалдаа гаалийн менежментийн 435-р бүлгүүд тус тус шалгарлаа.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
DSC_0035

ИХ ЗАСАГИЙН БАГШ, АЖИЛЧДЫН ДУНД “СПОРТ ӨДӨРЛӨГ-2017” БОЛЛОО

Их Британийн магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөр олон улсад магадлан итгэмжлэгдсэн Чингис хааны нэрэмжит Их засаг Олон улсын их сургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Спорт өдөрлөг-2017 тэмцээн багш ажилчдын дунд амжилттай болж өндөрлөлөө.

Тэмцээний  Гар бөмбөгийн төрөлд I цогцолборын эрэгтэй, эмэгтэй баг алтан медаль хүртлээ.

Сагсан бөмбөгийн төрөлд эрэгтэй 8 баг өрсөлдсөнөөс Э. Түмэнбаяр ахлагчтай Хууль зүйн сургуулийн баг алтан медаль, Б. Баасансүрэн ахлагчтай Санхүү эдийн засгийн сургуулийн баг мөнгөн медаль, Б. Батжаргал ахлагчтай Үндэсний инженер технологийн сургуулийн баг хүрэл медаль тус тус хүртлээ

Эмэгтэй 7 баг өрсөлдсөнөөс:Ш. Болорчулуун ахлагчтай Лицей дунд сургуулийн баг алтан медаль,Б. Дөлгөөн ахлагчтай Рояаль Олон улсын дээд сургуулийн баг мөнгөн медаль, Д. Батхишиг ахлагчтай Үндэсний инженер технологийн сургуулийн баг хүрэл медаль тус тус хүртлээ.

Ширээний теннисний төрөлд эрэгтэй нийт 18 тамирчин  өрсөлдсөнөөс тэргүүн байр Үндэсний инженер технологийн сургуулийн багш Ж.Амартайван дэд байр Үндэсний инженер технологийн сургуулийн декан Б. Батжаргал нар шалгарч, Эмэгтэй нийт 18 тамирчин өрсөлдсөнөөс тэргүүн байр Рояаль олон улсын дээд  сургуулийн дэд захирал Б. Дөлгөөн,  дэд байр Лицей дунд сургуулийн багш Ш. Болор-Эрдэнэ нар тус тус шалгарч медалийн эзэд боллоо.

Даамны төрөлд нийт 14 тамирчин өрсөлдсөнөөс Лицей дунд сургуулийн багш Х. Амгаланбаатар тэргүүн байр, Санхүү эдийн засгийн сургуулийн багш Т.Ганхүү дэд байранд шалгарлаа.

Дэлгэрэнгүй үзэх бол энд дарж үзээрэй

Шатрын төрөлд нийт 16 тамирчин өрсөлдсө нөөс тэргүүн байр Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн багш Л. Атарсайхан, дэд байр Лицей дунд сургуулийн орос хэлний багш     Д. Алтанцэцэг нар шалгарлаа.

Бильярдын тэмцээнд нийт 9 тамирчин өрсөлдсөнөөс тэргүүн байр  Рояаль Олон улсын дээд  сургуулийн сургалт эрхэлсэн захирал Г.Энхболд, дэд байр Санхүү эдийн засгийн сургуулийн багш Ж. Мөнхбат нар шалгарлаа.

Спорт  хадны авиралт тэмцээнд нийт 16 тамирчин өрсөлдсөнөөс тэргүүн байр Маркетингийн албаны дарга Т. Ням-Осордэд байр Хууль зүйн сургуулийн багш М. Мөнхсайхан нар шалгарлаа.

Медалийн тоо болон багын дүнгээрээ 1-р байранд Лицей дунд сургууль, 2-р байранд Рояаль Олон улсын дээд  сургууль, 3-р байранд Үндэсний инженер технологийн сургууль тус тус эзэлж хамт олны дунд найрсаг эерэг  сэтгэлгээг төрүүлсэн, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлсэн сайхан үйл ажиллагаа болж  өндөрлөлөө.

 

DSC_0316DSC_0378DSC_0035 DSC_0986 DSC_0972 DSC_0970 DSC_0959 DSC_0925 DSC_0916 DSC_0788 DSC_0677 DSC_0661 DSC_0371 DSC_0053 DSC_0042 DSC_0039 DSC_0035 DSC_0021 DSC_0017

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
_00B7576

ГРАНД ЭКСПО-2016 ГРАНПРИ ШАГНАЛЫГ ИХ ЗАСАГ ЛИЦЕЙ СУРГУУЛЬ, ХҮННҮ ПАЛАС ЗОЧИД БУУДАЛ ТУС ТУС ХҮРТЛЭЭ

Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэнгийн санаачлагаар

2008 оноос эхлэн зохион байгуулагдаж байгаа, Монголын бизнесийн салбарын шилдгүүдийн нэгдсэн чуулган “Гранд Экспо-2016” төслийн боловсролын салбарын ГРАН ПРИ шагналын эзэн, шилдэг сургуулиар

ИХ ЗАСАГ ЛИЦЕЙ сургууль шалгарсан бөгөөд Үйлчилгээний салбарын ТОП ААН байгууллагаар Хүннү Палас шалгарлаа. Дэлгэрэнгүй цааш үзэх бол ЭНД ДАРЖ ҮЗЭЭРЭЙ_00B7576FB_IMG_1483681356462

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
02

ИХ ЗАСАГ МОНГОЛ БИЗНЕС СУРГУУЛИЙН ОЮУТНУУД “ПАРЛАМЕНТЫН МЭТГЭЛЦЭЭНИЙ” ҮНДЭСНИЙ АВАРГА БОЛЛОО

3

Нийслэлийн залуучуудын хөгжлийн газар, Монголын мэтгэлцээний нэгдсэн танхимаас Монгол улсын нийт их дээд сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулсан “ПАРЛАМЕНТЫН МЭТГЭЛЦЭЭН”-ний Үндэсний аварга шалгаруулах VII тэмцээн 2016 оны 12 сарын 10-11-ний өдрүүдэд Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд болж өндөрлөлөө.

02

Тус тэмцээнд хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотоос шалгарсан шилдэг 48 багийн 96 оюутан оролцож сүүлийн шатанд МУИС-ийн “Best”, МҮИС-ийн “Үндэсний түүчээ”, ОТИС-ийн “Тулах цэг”, Их засаг Олон улсын их сургуулийн харьяа Монгол Бизнес дээд сургуулийн “Бизнес спикер” клуб тус тус шалгарч үлдсэнээс Монгол Бизнес дээд сургуулийн Маркетингийн 4-р курсийн оюутан Г.Нямдорж, Татварын нягтлан бодох бүртгэлийн 4-р курсийн оюутан П.Ариунжаргал нарын бүрэлдэхүүнтэй “Бизнес спикер 1” баг “ТЭРГҮҮН” байр эзэлж, Алтан медаль, өргөмжлөл, 100 хувийн тэтгэлгээр ОХУ-ын хүссэн их дээд сургуульдаа 2,5 жил мастерийн сургалтанд хамрагдах эрхийн бичгээр шагнагдлаа. Дэлгэрэнгүй үзэх бол : ЭНД ДАРЖ ҮЗЭЭРЭЙ

01

Монгол бизнес дээд сургуулийн захирал Э.Энхтайван Үндэсний аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон оюутнууддаа баяр хүргэж, хэлсэн үгэндээ: 2001 онд парламентын мэтгэлцээний Анхдугаар лигийн аварга шалгаруулах тэмцээнд мөн л Их засаг Олон улсын их сургуулийн харьяа Монгол Бизнес дээд сургуулийн “Бизнес спикер” баг МУИС-ийн “Best” багууд сүүлийн шатанд өрсөлдөж Монгол Бизнес дээд сургуулийн “Бизнес спикер” баг анхны аваргаар шалгарч байсан тухай сайхан дурсамжаа хуваалцлаа.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
L1290862

ӨГЛӨӨНИЙ ЗОЧИН УУЛЗАЛТАД УИХ-ЫН ГИШҮҮН Н.УЧРАЛ УРИГДАН ОРОЛЦЛОО

15492085_1163786967009401_5648815779685650605_n

“Өглөөний хүн” уулзалт 12-р сарын 14-ны өглөө “Өглөөний хүн” зочноор УИХ-ын гишүүн Н.Учралыг урьж хууль зүйн сургуулийн 1-р курсийн оюутнууднуудтай уулзуулж сонирхолтой сайхан яриа өрнүүллээ

Read more

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй: