18579400_1963939893840906_2058894567_n

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН МЭРГЭЖЛИЙН АНГИЙН ТАНИЛЦАХ ХЭЭРИЙН ХИЧЭЭЛ АМЖИЛТТАЙ БОЛЛОО.

Аялал жуулчлалын мэргэжлийн ангийн оюутнуудын онолын мэдлэгийг практиктай уялдуулан ойлголтыг нэмэгдүүлэх, мэргэжлийн ур чадварын онол арга зүйн сургалтыг явуулах зорилгоор

Дэлгэрэнгүй үзэх бол ЭНД ДАР18516371_1963939920507570_814492157_n

Үндэсний Инженер Технологийн сургуулийн аялал жуулчлалын 114, 313, 314-р бүлгийн нийт 32 оюутан, арга зүйч багш Д.Чулуунбилэг, А.Хуланбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр  2017.05.13-05.14-ний хооронд 1 шөнө, 2 өдрийн хугацаатайгаар УБ-Хустайн  Байгалийн нөөц газар – УБ маршрутаар хээрийн хичээлийг зохион байгууллаа.

18518425_1963939900507572_60760109_n 18518590_1963939913840904_1346741034_n

Тус хээрийн хичээлийн хүрээнд дараах үйл ажиллагаанууд зохион байгуулсан.  Үүнд:

  • Хээрийн отог байгуулах арга зүй ( Газар нутгийн байршил сонгох, майхан барих арга )
  • Төрийн хамгаалалттай газрын нөөцийн төлөвлөлтийн асуудал ( Хустайн Байгалийн нөөц газрын аялал жуулчлалын өнөөгийн байдлын талаарх танхимын сургалт )

Хустайн Байгалийн цогцолборт газрын аялал жуулчлал хариуцсан менежер О.Батзаяа 

  • Экологийн тэнцвэрт байдлын үнэлгээ

Хустайн Байгалийн цогцолборт газрын байгаль хамгаалагч

  • Явган аяллын зохион байгуулалт ( Хустайн Байгалийн цогцолборт газрынбүсэд 5 км-ын явган аялал )
  • Байгаль орчны нөхөн сэргээлтийн асуудал ( Хустайн Байгалийн нөөц газар Тахь болон Буга бусад зэрлэг ан амьтдыг үзэх, фото сафари аяллын тухай )
  • Аялал жуулчлалын зураг зүйн ойлголт ( Луужин ашиглах, газрын зураг унших ур чадварын тэмцээн )
  • 18554832_1963939880507574_565389466_n 18579400_1963939893840906_2058894567_n

Дээрх үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулагдсан  мэргэжлийн ур чадварын тэмцээнд нийт 5 багын 30 оюутан оролцсон ба 1-р байр Гадаад хэл аялал жуулчлалын 114-р бүлгийн Э.Сонинбаяр ахлагчтай баг, 2-р байрЗочид буудал зоогийн газрын менежментийн 313-р бүлгийн Т.Галмаа ахлагчтай баг тус тус байр эзэлж өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдсан болно.

18554557_1963939927174236_765497648_n 18554730_1963939887174240_1564272364_n

Мөн үйл ажиллагааны хүрээнд Хустайн байгалийн цогцолборт газрын нэрэмжит Уулын оргил булаалдах тэмцээнд 1-р курсийн баг тамирчид түрүүлж, Хустайн байгалийн цогцолборт газрын брэнд бүтээгдэхүүн болох бэлэг дурсгалын зүйлсээр шагнагдсан болно.

18788831_2108751349141997_728625264_n

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
62-1030x687

МӨНГӨН ХОНХНЫ БАЯРАА ТЭМДЭГЛЭЛЭЭ.

Монгол улсын дээд боловсролын салбарт тэргүүлэгчдийн нэг болох Рояаль Олон Улсын Дээд Сургууль Магистрын 8, Бакалаврын 4 дахь төгсөлтөө амжилттай зохион байгууллаа. Энэ жил Бизнесийн удирдлага, Төрийн захиргааны удирдлага, Маркетингийн удирдлага,  Хүний  нөөцийн удирдлага, Уул уурхайн удирдлага, Ашигт малтмалын баяжуулалт технологи, Инженер геологийн мэргэжлээр төгсөж буй оюутнууд ромбо, дипломаа гардан авлаа.

Дэлгэрэнгүй үзэх бол ЭНД ДАР

42-1030x687 72-1030x687
Төгсөлтийн  арга хэмжээнд УИХ-ын гишүүн Рояаль академийн үүсгэн байгуулагч  Н. Учрал, Энэтхэгийн элчин сайдын яамны 2 дахь нарийн бичгийн дарга Дийпак Мохапатра, Дэсэрэт олон улсын байгууллагын төлөөлөгч нар хүрэлцэн ирж төгсөгч нарт баяр хүргэн амжилт хүслээ.

62-1030x687

Оюутан насны гэрэлт замаар оюун ухаанаа цэнэглэсэн Их засаг Олон улсын их сургуулийн төгсөгчдийн 19 дэх удаагийн хонхны баяраа тэмдэглэж өнгөрүүллээ. Хаврын дунд сард мөнгөн хонхны баяраа тэмдэглэж байгаа оюутны эл баярын өдөр хэдийгээр цас орж, цаг агаар таарамжгүй байсан ч сурсан мэдсэн зүйлээ бахархалтай тэмдэглэж байгаа төгсөгчдийн хувьд ямар ч бэрхшээлийг даван туулах чин эрмэлзэл өвөртөлсөн нь эндээс харагдаж байлаа.52-1030x687

Эл өдөр бүгд л цог золбоотой, баяр жавхлантай, аав ээж, эх дүү, анд найз нь хуран цуглаж, сургуулиа амжилттай төгсөж байгаа хүү, охидоороо бахархан, цэцгийн баглаа, баярын нулимстай угтаж, баяр хүргэж байлаа.42-1030x687

Их засаг ОУИС-ийн ректор МУ-ын гавьяат багш Н.Ням-Осор мөнгөн хонхны баяраа тэмдэглэж байгаа төгсөгчиддөө хандан баярын үгээ хэлж, нээлтийн үйл ажиллагааг эхлүүлсэн ба түүхэн хөгжлийнхөө 22 жилийн залгамж халаа, эрдмийн чимэг охид, хөвгүүд бакалаврын боловсрол эзэмшин нийт 1241 оюутан төгссөж, ажил амьдралын гараагаа эхлэхэд бэлэн боллоо. Өнгөрсөн жилүүдэд Их засаг ОУИС-ийн оюутнууд “Супер студент”, “Бага олимп”,”Оюутны урлагийн их наадам” зэрэг олныг хамарсан олон арга хэмжээнд амжилттай оролцсон нийт төгсөгчиддөө хандан эрдэмтэн багш, итгэлт үе тэнгийн анд найз нар нь сэтгэгдлийн үгээ хэлж, ая дуугаа өргөлөө.

32-1030x687

Их засагийн төгсөгч 16 мянган хүн эе эвээ зангидаж их хүчийг хуримтлуулаваас төгсөгчид та бүхний ажил үйлс өөдрөг өрнүүн байх нь мэдээж. Оюутан ахуй цагтаа олж авсан эрдэм мэдлэг, ёс суртахуун, хүмүүжил төлөвшил нь тэдний насан  туршийн амьдралын хөтөч байх болно. XIII  зууны дэлхий ертөнцийг төвхнүүлсэн Их Засаг хуулиар овоглосон Их засаг сургуулийн хийморь лундааг мөнх хөх тэнгэр, эзэн Чингис хаан, Их засаг хууль эрдмийн хамт олны сүр сүлд ямагт ивээж явах  болтугай.

22-1030x687

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
DSC_0345

“ЗАЛУУСЫН БОЛОВСРОЛ 1500 ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ.

Дэлгэрэнгүй үзэх бол ЭНД ДАР

DSC_0206

Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбоо нь  Рояаль олон улсын дээд сургуультай хамтарсанDSC_0216 DSC_0223

“Залуусын боловсрол 1500 ” тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. 5-р сарын 19-ний өдөр Рояаль олон улсын дээд сургууль нь Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбоотой  хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурснаар төрийн удирдлагын магистрын зэргээр суралцах оюутнуудтай сургалтын гэрээ байгууллаа.

DSC_0235 DSC_0254 DSC_0279

Тус арга хэмжээг нь  Рояаль олон улсын дээд сургуульд  зохион байгуулсан бөгөөд НАМЗХ-ын дэд ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Н.Учрал, НАМЗХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Тэмүүлэн, УИХ-ын гишүүн Нямбаатар, Цэрэнбат, НАМЗХ-ны нарийн бичгийн дарга Золбоо, НАМЗХ-ны удирдах зөвлөлийн  гишүүд хүрэлцэн ирж оролцлоо.DSC_0291 DSC_0324 DSC_0345

Энэхүү хөтөлбөрт НАМЗХ-ын нийслэл, аймаг, сум, дүүргээс шалгарсан шилдэг залуус хамрагдаж байна.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй: