387-1030x685

Нийслэлийн Англи Хэлний 22-р Олимпиад зохион байгуулагдаж өндөрлөлөө.

 Нийслэлийн англи хэлний 22-р олимпиад Нийслэлийн Боловсролын Газар болон Рояаль Олон Улсын Дээд Сургууль хамтран амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.DSC_0196-1030x685 DSC_0216-1030x685 DSC_0168-1030x685

Уг олимпиадад нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын 1000-д багш сурагчидаас шалгарсан шилдэг 236 багш сурагчид өрсөлдөж англи хэлний мэдлэгээ сорьсон бөгөөд нийт 5 хэсэгт хуваан дүгнэж шилдэгүүдээ шалгарууллаа. Үүнд: 9-р энгийн/гүнзгий анги, 12-р энгийн/гүнзгий анги болон багш нар гэсэн хэсгүүдэд хуваагдан зохион байгуулагдсан.

DSC_0171-1030x685 DSC_0187-1030x685 387-1030x685 367-1030x685

Өнөөдөр РОУДС-д шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа зохион байгуулагдсан ба нийт шилдэгүүдээр тодорсон 45 багш сурагчидад медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал болон РОУДС-д 3-р байр эзлэсэн сурагчидад 60, 2-р байр эзлэсэн сурагчидид 80, 1-р байр эзлэсэн сурагчидад 100 хувийн хөнгөлөлттэй суралцах эрхийн бичгүүдээр шагналаа. Эдгээр 45 сурагч болон багш нар Улсын Англи хэлний олимпиадад оролцох эрхээ авлаа.

DSC_0264-1030x685 DSC_0254-1030x685
Олимпиадад тэргүүн байр эзлэсэн сурагчид багш нарын дүн мэдээг танилцуулвал:
9-р энгийн анги-
1-р байр: Д. Мөнх-Эрдэнэ /113/
9-р гүнзгий анги-
1-р байр: Т. Ивээл /Шинэ Эхлэл/
12-р энгийн анги-
1-р байр: Б. Мэнд-Амгалан ШУТАС /Шинжлэх Ухааны Техникийн Ахлах Сургууль/
12-р гүнзгий анги-
1-р байр: Хатанбүүвэй /Хоби/
Англи хэлний багш нар-
1-р байр: Б. Энхтуяа /Хоби/

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй: