62-1030x687

МӨНГӨН ХОНХНЫ БАЯРАА ТЭМДЭГЛЭЛЭЭ.

Монгол улсын дээд боловсролын салбарт тэргүүлэгчдийн нэг болох Рояаль Олон Улсын Дээд Сургууль Магистрын 8, Бакалаврын 4 дахь төгсөлтөө амжилттай зохион байгууллаа. Энэ жил Бизнесийн удирдлага, Төрийн захиргааны удирдлага, Маркетингийн удирдлага,  Хүний  нөөцийн удирдлага, Уул уурхайн удирдлага, Ашигт малтмалын баяжуулалт технологи, Инженер геологийн мэргэжлээр төгсөж буй оюутнууд ромбо, дипломаа гардан авлаа.

Дэлгэрэнгүй үзэх бол ЭНД ДАР

42-1030x687 72-1030x687
Төгсөлтийн  арга хэмжээнд УИХ-ын гишүүн Рояаль академийн үүсгэн байгуулагч  Н. Учрал, Энэтхэгийн элчин сайдын яамны 2 дахь нарийн бичгийн дарга Дийпак Мохапатра, Дэсэрэт олон улсын байгууллагын төлөөлөгч нар хүрэлцэн ирж төгсөгч нарт баяр хүргэн амжилт хүслээ.

62-1030x687

Оюутан насны гэрэлт замаар оюун ухаанаа цэнэглэсэн Их засаг Олон улсын их сургуулийн төгсөгчдийн 19 дэх удаагийн хонхны баяраа тэмдэглэж өнгөрүүллээ. Хаврын дунд сард мөнгөн хонхны баяраа тэмдэглэж байгаа оюутны эл баярын өдөр хэдийгээр цас орж, цаг агаар таарамжгүй байсан ч сурсан мэдсэн зүйлээ бахархалтай тэмдэглэж байгаа төгсөгчдийн хувьд ямар ч бэрхшээлийг даван туулах чин эрмэлзэл өвөртөлсөн нь эндээс харагдаж байлаа.52-1030x687

Эл өдөр бүгд л цог золбоотой, баяр жавхлантай, аав ээж, эх дүү, анд найз нь хуран цуглаж, сургуулиа амжилттай төгсөж байгаа хүү, охидоороо бахархан, цэцгийн баглаа, баярын нулимстай угтаж, баяр хүргэж байлаа.42-1030x687

Их засаг ОУИС-ийн ректор МУ-ын гавьяат багш Н.Ням-Осор мөнгөн хонхны баяраа тэмдэглэж байгаа төгсөгчиддөө хандан баярын үгээ хэлж, нээлтийн үйл ажиллагааг эхлүүлсэн ба түүхэн хөгжлийнхөө 22 жилийн залгамж халаа, эрдмийн чимэг охид, хөвгүүд бакалаврын боловсрол эзэмшин нийт 1241 оюутан төгссөж, ажил амьдралын гараагаа эхлэхэд бэлэн боллоо. Өнгөрсөн жилүүдэд Их засаг ОУИС-ийн оюутнууд “Супер студент”, “Бага олимп”,”Оюутны урлагийн их наадам” зэрэг олныг хамарсан олон арга хэмжээнд амжилттай оролцсон нийт төгсөгчиддөө хандан эрдэмтэн багш, итгэлт үе тэнгийн анд найз нар нь сэтгэгдлийн үгээ хэлж, ая дуугаа өргөлөө.

32-1030x687

Их засагийн төгсөгч 16 мянган хүн эе эвээ зангидаж их хүчийг хуримтлуулаваас төгсөгчид та бүхний ажил үйлс өөдрөг өрнүүн байх нь мэдээж. Оюутан ахуй цагтаа олж авсан эрдэм мэдлэг, ёс суртахуун, хүмүүжил төлөвшил нь тэдний насан  туршийн амьдралын хөтөч байх болно. XIII  зууны дэлхий ертөнцийг төвхнүүлсэн Их Засаг хуулиар овоглосон Их засаг сургуулийн хийморь лундааг мөнх хөх тэнгэр, эзэн Чингис хаан, Их засаг хууль эрдмийн хамт олны сүр сүлд ямагт ивээж явах  болтугай.

22-1030x687

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй: