18579400_1963939893840906_2058894567_n

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН МЭРГЭЖЛИЙН АНГИЙН ТАНИЛЦАХ ХЭЭРИЙН ХИЧЭЭЛ АМЖИЛТТАЙ БОЛЛОО.

Аялал жуулчлалын мэргэжлийн ангийн оюутнуудын онолын мэдлэгийг практиктай уялдуулан ойлголтыг нэмэгдүүлэх, мэргэжлийн ур чадварын онол арга зүйн сургалтыг явуулах зорилгоор

Дэлгэрэнгүй үзэх бол ЭНД ДАР18516371_1963939920507570_814492157_n

Үндэсний Инженер Технологийн сургуулийн аялал жуулчлалын 114, 313, 314-р бүлгийн нийт 32 оюутан, арга зүйч багш Д.Чулуунбилэг, А.Хуланбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр  2017.05.13-05.14-ний хооронд 1 шөнө, 2 өдрийн хугацаатайгаар УБ-Хустайн  Байгалийн нөөц газар – УБ маршрутаар хээрийн хичээлийг зохион байгууллаа.

18518425_1963939900507572_60760109_n 18518590_1963939913840904_1346741034_n

Тус хээрийн хичээлийн хүрээнд дараах үйл ажиллагаанууд зохион байгуулсан.  Үүнд:

  • Хээрийн отог байгуулах арга зүй ( Газар нутгийн байршил сонгох, майхан барих арга )
  • Төрийн хамгаалалттай газрын нөөцийн төлөвлөлтийн асуудал ( Хустайн Байгалийн нөөц газрын аялал жуулчлалын өнөөгийн байдлын талаарх танхимын сургалт )

Хустайн Байгалийн цогцолборт газрын аялал жуулчлал хариуцсан менежер О.Батзаяа 

  • Экологийн тэнцвэрт байдлын үнэлгээ

Хустайн Байгалийн цогцолборт газрын байгаль хамгаалагч

  • Явган аяллын зохион байгуулалт ( Хустайн Байгалийн цогцолборт газрынбүсэд 5 км-ын явган аялал )
  • Байгаль орчны нөхөн сэргээлтийн асуудал ( Хустайн Байгалийн нөөц газар Тахь болон Буга бусад зэрлэг ан амьтдыг үзэх, фото сафари аяллын тухай )
  • Аялал жуулчлалын зураг зүйн ойлголт ( Луужин ашиглах, газрын зураг унших ур чадварын тэмцээн )
  • 18554832_1963939880507574_565389466_n 18579400_1963939893840906_2058894567_n

Дээрх үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулагдсан  мэргэжлийн ур чадварын тэмцээнд нийт 5 багын 30 оюутан оролцсон ба 1-р байр Гадаад хэл аялал жуулчлалын 114-р бүлгийн Э.Сонинбаяр ахлагчтай баг, 2-р байрЗочид буудал зоогийн газрын менежментийн 313-р бүлгийн Т.Галмаа ахлагчтай баг тус тус байр эзэлж өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдсан болно.

18554557_1963939927174236_765497648_n 18554730_1963939887174240_1564272364_n

Мөн үйл ажиллагааны хүрээнд Хустайн байгалийн цогцолборт газрын нэрэмжит Уулын оргил булаалдах тэмцээнд 1-р курсийн баг тамирчид түрүүлж, Хустайн байгалийн цогцолборт газрын брэнд бүтээгдэхүүн болох бэлэг дурсгалын зүйлсээр шагнагдсан болно.

18788831_2108751349141997_728625264_n

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй: