DSC_0369

ИЗОУИС-ИЙН ШИНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛ БАЯР, ХӨӨР АМЖИЛТ ОЛОЛТООР ДҮҮРЭН БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Энэ жил оюутнуудын хичээлийн шинэ жилийн нээлт 9 дүгээр сарын 04-нд болов. Бороо шивэрсэн энэ өглөө “ИХ ЗАСАГ” –аар ороход ёстой л хөөр хөгжөөнөөр дүүрэн байлаа.

DSC_0369DSC_0002

          Учир нь Их Британийн магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөр олон улсад магадлан итгэмжлэгдэж, төгсөгчдийнх нь диплом дэлхийд үнэлэгдсэн олон улсын сургуулийн багш оюутнууд хичээлийн шинэ жилийнхээ нээлтэнд эртлэн ирсэн нь энэ ажээ. Нээлтийн ажиллагаа I,II цогцолборуудад боллоо.

Дэлгэрэнгүй үзэх бол ЭНД ДАР

DSC_0215

ИЗОУИС энэ хичээлийн жилд Сургуулийн өмнөх боловсрол, Бага ангийн багшийн хөтөлбөрөөр сургалт эрхлэх зөвшөөрөл авч анхны элсэлтээ аваад байгаа юм байна.

DSC_0037

          Энэ хичээлийн жилд 2000 гаруй оюутан элссэнээс харахад манай сургуулийн нэр хүнд, сургалтын чанар Монголчуудад танигдаж ирсний илэрхийлэл гэлтэй. Шинэ хичээлийн нээлтээр ИЗОУИС-ийн ректор Монгол Улсын Гавъяат багш доктор профессор Н.Ням-Осор үг хэлэв. Тэрээр “ИЗОУИС-ийнхаа 18000 гаруй төгсөгчид болон одоо суралцаж буй олон мянган залуусынхаа эрдэм оюуны буухиаг нэр төртэй авч явахыг манай сургуулийг сонгож ирсэн 1-р курсын оюутнууддаа уриаллаа.

DSC_0051

          Энэ хичээлийн жилд тус сургуульд Ерөнхий шалгалтын 700-аас дээш оноотой 200 гаруй, 600-аас дээш оноотой 400 гаруй оюутан, мөн аймаг, нийслэл, улс, тив, дэлхийн тэмцээн уралдаануудад амжилттай оролцсон олон оюутан элссэнийг хэлсэн үгэндээ тэмдэглэв. Тэдний дотор Ц.Үлэмж: Улсын аваргын алт, мөнгө, хүрэл медалтай, спортын I зэрэгтэй, Т.Билгүүн: Волейболын спортын зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг довтлогч, спортын I зэрэгтэй Т.Ариунболд: Баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээний тэгш тоглогч Волейболийн спортын I зэрэгтэй, О.Намуунцэцэг: Улсын аваргын алт, мөнгөн медалтай Сагсан бөмбөгийн спортын I зэрэгтэй, Г.Мөнх-Эрдэнэ: Волейболын спортын мастер, Г.Ган-Эрдэнэ: Хөнгөн Атлетикийн Алтан гранпри тэмцээний хошой аварга, Монгол улсын өсвөрийн шигшээ багийн тамирчин зэрэг олон шилдэг оюутнууд элсэн орсныг дурьдлаа.

DSC_0130

          Тэрээр тус сургуулийг сонгон элссэн эрхэм оюутнууд та нар ИЗОУИС-ийн өнөр өтгөн ам бүлийн хамгийн хүндтэй гишүүд нь байж эрдэм номдоо шамдан суралцахыг зөвлөхийн ялдамд 18 мянган төгсөгчийг сургаж, хүмүүжүүлж, их амьдралын замд хөтлөн оруулсан эрхэм гавъяатай багш, сурган хүмүүжүүлэгчид та бүхэндээ эрдмийн баярын мэндчилгээг дэвшүүлж байна гэв.

                    ИЗОУИС нь II цогцолборын хүндэтгэлийн талбайг засаж тохижуулан, энэхүү хүндэтгэлийн талбайдаа 1945 оны 2-р сард Яалтад Монгол улсыг тусгаар тогтносон улс болгох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн дэлхийн гурван их гүрний удирдагчид болох И.В Сталин, Рузвелть, Черчиль нарын гэрэлт хөшөөг бүтээн хүндэтгэлийн талбайдаа байрлуулсан байна.

DSC_0015

          Мөн II цогцолбороо орчин үеийн тохилог сайхан номын өргөөг барьж, шинээр хүүхдийн  2 цэцэрлэг бэлэн болгожээ.

          ИЗОУИС нь сургууль Чингис хааны амжилт ялалтын үндэс болсон 10-тын зохион байгуулалтыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн, Кампус хэлбэрээр хөгжиж байгаа Монгол улсын шилдэг менежменттэй цөөхөн сургуулийн нэг болжээ.

DSC_0238

          Мөн 2 спорт заалтай, 2 дотуур байртай, Оюутан кино театртай, инновацийн төв, Эвент холл, орчин үеийн тохилог номын сангуудтай, сургалтын материаллаг бааз бүхий тохилог орчин бүрдүүлжээ.

Энэ сургууль нь 2019 оны намар ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх 25 жилийн түүхт ойгоо Сурлага хөдөлмөр, Урлаг спортын амжилтаараа угтаж эрдэмтэн Багш бүр судлаач, оюутан суралцагч бүр эрдэм шинжилгээний хурал болон бүх төрлийн мэтгэлцээний илтгэгч, оролцогч, шагналт байрын эзэн байх уриатайгаар ажиллах юм байна.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй: