2

УГТАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 7 ХОНОГ ЭХЭЛЛЭЭ

Аливаа хүнд эхлэх зам мөрийг нь зөв чиглүүлж өгвөөс тэр ихээхэн буян болдог. Шинэ сургууль, шинэ анги танхим, шинэ багш, шинэхэн найзууд. Алхам бүр шинэ.26

 

Дэлгэрэнгүй үзэх бол ЭНД ДАР

Энэ бүхнийг зөв гольдролд нь оруулах алхмыг ИЗОУИС “Угтах үйлчилгээний 7 хоног” хэмээн нэрлэж багш, ахлах ангийн ах эгч нар нь өртөөлөн сургуулийн зохион байгуулалт, суралцах орчин нөхцөл, эрдмийн заал танхимууд, элдэв төрлийн үйлчилгээний талаар оюутан бүр нүдэнд нь үзэгдэж, чихэнд нь сонсогдож, үйл ажиллагаанд нь дадал болохоор үзүүлж байх юм. Энэ үйл ажиллагаа Чингис Соосэ II цогцолборт ч явагдаж байна.7

Эхний өдөр ҮИТС, Боловсрол, Соёл урлагийн их сургууль, АУС-ийн оюутнуудад үйл ажиллагаагаа танилцуулсан бол өнөөдөр их засаг Хууль Зүйн сургуулийн оюутнуудын дунд энэ үйл ажиллагаа явагдаж байна.8

Тэд шинэ оюутнууддаа чин сэтгэлээсээ үйлчилж байна. Багш ахлах ангийн ах, эгч нар нь дуулж, хөгжимдөж, бүжиглэж, хувцасны загвар ч үзүүлж байна. Гайхмаар.

9

Угтах үйлчилгээг сургууль, анги тус бүрээр нь хүндэтгэлийн зааландаа хүлээн авах хуваарь гаргасны дагуу явуулж байна.

“Хаан”, “Голомт”, “Төрийн” банкууд, “Мобиком”, “Юнител”, “Скайтел” холбооны операторуудыг урьжээ. Тэд зэрэгцээд суучихсан ямар бол ямар төрлийн үйлчилгээ үзүүлж байна. Автобусны виза картыг нь захиалж байна.

18

Нөгөө талын эгнээнд нь “Оюутны клуб”, “Оюутан үйлчилгээний алба”, “Оюутны гүйцэтгэх хороо”, “Оюутан парламент” зэрэг олон нийтийн сонгуульт байгууллагууд шинээр элсэгчиддээ өөрсдийнхөө үйл ажиллагааг сурталчилж байх юм.13

Түүнчлэн спортын аль чиглэлээр хичээллэх саналыг нь сонсож, сургуулийнхаа шигшээ багтаа өрсөлдүүлж шалгаруулах нээ.

12

“Бид их засагчууд” танилцуулгыг бүх элсэгчиддээ зориулан гаргажээ. Энэ танилцуулгад: “ Их Засаг” ОУИС-ийн шаардлагатай утасны дугаарууд, Улаанбаатар хот дахь шаардлагатай утасны дугаарууд / гал команд, цагдаа, яаралтай түргэн тусламж гэх мэт/, оюутны клубуудийн болон секц, дугуйлангуудын тухай мэдээлэл, ямар хөнгөлөлт, тэтгэлэгт хөтөлбөр зэрэг бүхий л мэдээлэл багтжээ.10

Бас нэг сонин зүйл нь гэвэл Нийслэлийн аль чиглэлийн автобусаар Их Засаг ОУИС-ийн I, II цогцолборт очиж болор маршрутыг нь хэвлэн гаргасан байлаа.

Оюутныхаа эрх ашгийн төлөө ажиллана гэж чухам энэ буюу.

18 2

Бага байхад цэцэрлэгт яваад “Баавгайтай чихэр” авдаг шиг л санагдаж байна. Ийм сургуульд сурах зорилгыг эрхэм болгохоос өөр яах билээ.

 

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй: