Мэндчилгээ

Мэдээлэл, харилцаа, технологийн шинэ эрин зуунд амьдарч буй оюунлаг хүмүүн та манай сургуулийг сонгон суралцаж байгаад туйлын их баяртай байна.

Бид та бүхэнд жинхэнэ цогц боловсролыг олгох болно.

Захирал Л.Оюун

Бид хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн, чадварлаг боловсон хүчин бэлтгэнэ.

Түүхэн товчоон

Их Засаг Санхүү эдийн засгийн сургууль нь ИЗОУИС-ийн томоохон бүрэлдхүүний сургуулийн нэг юм. Чингис хааны нэрэмжит Их засаг их сургууль  нь 2002 оноос эхлэн Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй  мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн бөгөөд 2006-2007 оны хичээлийн жилээс Эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн сургуулийг өргөтгөн зохион байгуулж, сургалт, хүмүүжил, эрдэм судалгааны ажлыг явуулж байна.

Эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн сургуульд Бизнесийн эдийн засаг,Бизнесийн менежмент, Нягтлан бодох бүртгэл, Банкны эдийн засаг,Татварын нягтлан бодох бүртгэл, Гааль татварын эдийн засгийн чиглэлээр 1600 гаруй оюутан суралцаж байна

Давуу тал, онцлог

    • Бизнесийн бүхий л салбарт төрийн болон хувийн хэвшлийн ААН байгууллагуудын маркетинг, менежментийн алба, санхүүгийн хэлтэс, банк бус санхүүгийн байгууллагад ажиллах чадвартай, өнөөгийн хөдөлмөрийн зах зээлд хамгийн их эрэлттэй бизнесийн эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, банк, даатгал, гааль татварын мэргэжилтэн бэлтгэдэг.
    • Мэргэжлийн болон суурь хичээлээс гадна нэмэлт хөтөлбөрийн дагуу бизнесийн англи хэл, компьютер эрх зүй хичээлүүдийг судалдаг.
    • Мэргэжлийн чиглэлээр зохион байгууллагдаж буй олимпиад, эрдэм шинжилгээний хуралд оролцох боломжоор ханган, санхүүгийн тусламж дэмжлэг үзүүлдэг.
    • Оюутны үүсгэн санаачлагын байгууллагууд,клубуудыг дэмжиж ажилладаг. Тэдний үйл ажиллагаагаар дамжуулан оюутны бие даан ажиллах чадварыг хөгжүүлэх, танхимын сургалтаар олж авсан мэдлэгийг практикт хэрэглэх гүнзгийрүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, өөрсдийгөө хөгжүүлэх бүрэн боломжтой юм.
    • Төгсөгчдийн 80-аас дээш хувь нь ажлын байраар хангагдсан.

Оюутны үүсгэл санаачлагын байгууллага

  • “Нягтлан бодогч – Оюутан” клуб
  • “Залуу судлаач” клуб
  • “Залуу эдийн засагч” клуб
  • “Young life” клуб
  • “Customs edu” клуб
  • “Банкир” клуб

Мэргэжлийн хөтөлбөрүүд

Мэргэжлийн нэрХугацааЕрөнхий шалгалт авах чиглэл
1.Нягтлан бодох бүртгэл4 жилМатематик
2.Банкны эдийн засаг, ня-бо4 жилМатематик
3.Гааль, татварын эдийн засаг4 жилМатематик
4.Бизнесийн эдийн засаг4 жилМатематик
5.Бизнесийн менежмент4 жилМатематик
6.Татварын нягтлан бодох бүртгэл4 жилМатематик

Багшлах бүрэлдэхүүн

ЭЗНББ-ийн сургуулийн удирдлагын багт захирал  Л.Оюун, декан Ж.Даваасүрэн, Оюутан хариуцсан багш Б.Даваадаш, М.Дашдэлэг, Н.Эрдэнэсувд Санхүү бүртгэл, эдийн засгийн хөтөлбөрийн багийн удирдагч А.Бибиш, Англи хэлний хөтөлбөрийн багийн удирдагч Н. Мягмарсүрэн нар   ажиллаж байна. Тус сургуульд энэ хичээлийн жилд  30 гаруй багш сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байгаагаас 90 гаруй хувь нь эрдмийн зэрэг цолтой. Эдгээрээс Н.Агваан (Sc.D), Д.Одгэрэл (Ph.D), Ч.Жаргалсайхан (Ph.D), Х.Буянтогтох (Ph.D), Т.Ганхүү (Ph.D) зэрэг доктор, профессорууд зөвлөхөөр ажиллаж байна.

Хаяг байршил