Мэндчилгээ

Эрдэмтэн багш нар, оюутан суралцагчид, төгсөгчид, эцэг эх, хамтын ажиллагаатай байгууллагын хамт олондоо мэндчилгээ дэвшүүлье. Даяаршлын эрин үед олон улсын чиглэлээр мэргэжил эзэмшүүлж, улс эх орон, цаашлаад дэлхийн хөгжилд хувь нэмрээ оруулж ажиллах чадварлаг боловсон хүчин бэлтгэж байгаадаа бид баяртай байна.

2000 оноос сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн тус сургууль нь жилээс жилд өргөжин тэлж, багшлах боловсон хүчин, материаллаг бааз бэхжиж, гадаадын олон сургуультай хамтран ажиллаж байна.

Та бүхэнд ажил хөдөлмөр, сурлагын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Захирал: Б.Насан

Түүхэн товчоон:

Чингис Соосэ олон улсын харилцааны сургууль нь 2000 оноос сургалт хүмүүжлийн ажлаа явуулж эхэлсэн, их засаг олон улсын их сургуулийн бүрэлдэхүүний сургуулиудын нэг юм. 2000 онд сургуулийн нээлтийн ажиллагаанд Их засаг Олон улсын сургуулийн Ректор, ШУ-ны доктор, профессор Н.Ням-Осор, проректор, ШУ-ны доктор, профессор Ж.Цэцэгмаа, Японы Соосэ группын ерөнхийлөгч Гоичи Нодо тэргүүний төлөөлөгчид, УИХ –ын дарга Л.Энэбиш, МУ-ын ерөнхийлөгч асан П.Очирбат нарын нэр хүндтэй хүмүүс оролцсон юм. Сургуулийн бүтцийн хувьд захирал, декан, оюутан хариуцсан багш, бүлгийн багш нар, захирлын туслах ажилладаг. Тус сургуульд Олон улсын харилцааны болон Японы хэлний тэнхимүүд үйл ажиллагаа явуулж байна.

Давуу тал, онцлог:

  • 500 оюутны багтаамжтай оюутны 2 дотуур байр
  • 7000 ном бүхий номын сан, электрон номын сантай
  • Төгсөгчдийн 86% нь ажлын байраар хангагдсан
  • Гадаад 3 хэлийг өндөр кредитээр судалдаг
  • Гадаадын мэргэжилтэн багш нар ажилладаг
  • БНХАУ, Япон улсуудад суралтын тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагддаг
  • Япон улсын Киото Гакүэн их сургууль, Осакагийн эдийн засаг, хуулийн сургууль, Акитаагийн их сургууль, Китакүюшү япон хэлний сургууль, Комазава их сургуулиудтай урт болон богино хугацааны хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг, хэлний дадлага хийдэг.
  • Сургалтын төлбөрийн хөнгөлөлтийг болзлын дагуу олгодог.
  • Хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэдэг

Оюутны үүсгэл санаачлагын байгууллага

Чингис Соосэ Олон улсын харилцааны сургуульд оюутны үүсгэл санаачлагын

  • Оюутны мониторингийн алба
  • СИОН клуб, Дипломат клуб
  • Сэтгэлгээний эрх чөлөө агентлаг
  • Нихонго клуб
  • Капитал клуб
  • Оюутан парламент
  • Оюутны гүйцэтгэх хороо
  • Оюутан манлайлал төв үйл ажиллагаа явуулж байна.

Мэргэжлийн хөтөлбөрүүд

МэргэжилХугацааШалгалт өгөх чиглэл
1Олон улсын эрх зүй4 жилНийгмийн тухай мэдлэг, Математик
2Олон улсын эдийн засаг4 жилНийгмийн тухай мэдлэг
3Олон улсын харилцааны ажилтан4 жилГадаад хэл
4Олон улсын худалдааны менежмент4 жилМатематик, Гадаад хэл
5Гадаад худалдаа, гаалийн менежмент4 жилМатематик, Гадаад хэл
6Япон хэл, Орон судлал4 жилГадаад хэл, Монгол

Багшлах бүрэлдэхүүн

Чингис Соосэ Олон улсын харилцааны сургууль нь нийт 2 тэнхим 30 гаруй багштайгаар сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Багш нарын 95 хувь нь эрдмийн цол зэрэг хамгаалсанаас Г.Дагважамц (Ph.D), Б.Доржханд(Ph.D), Б.Дашзэвэг (Ph.D), онц бөгөөд бүрэн эрхит элчин сайд Ю.Сандаг нарын шилдэг тэргүүний багш нар манлайлан ажиллаж байна. Удирдлагын багт Захирал Боловсролын Тэргүүний ажилтан Б.Насан, Декан А.Ууганчимэг, оюутан хариуцсан багш нар Г.Солонго, Олон улсын харилцааны тэнхимийн эрхлэгчээр Г.Уламбаяр, Дорно дахины хэл судлалын тэнхимийн эрхлэгч Г.Мөнх-Эрдэнэ нар ажиллахаас гадна Япон, БНХАУ-ын мэргэжилтэн багш нарын төлөөлөл ажиллаж байна.

Хаяг, Байршил