Мэндчилгээ

Даяарчлалын эрин үед улс орнуудын хөгжил, зах зээлийн нийгмийн чиг  уялдам хүний олон талт хэрэгцээг экологийн цэвэр бөгөөд хамгийн өртөг зардал багатай, чанартай, гоо сайхан сэтгэл санааны таашаадд нийцсэн, хүн байгальд ээлтэй бүтээгдэхүүнээр хангах, орчныг бүрдүүлэх шаардлага урган гарч байна.

Дизайны урлаг нь үйлдвэрлэлийг урагш хөтлөгч, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэгч, улмаар улс орны эдийн засгийн оршин тогтнох үндэсхөгжлийн нүүр царайг илтгэгч гэдгийг дэлхийн өндөр хөгжилтэй орнууд өөрсдийн хөгжлийн үе шат, болон үйл ажиллагаагаараа харуулж байна. Аливаа улс үндэстний соёлын түвшин, гоо сайхны мэдрэмж үнэлэмжийг аливаа урлагийн үндэс суурь болох дүрслэх урлагийн хөгжлөөр нь таньж мэддэг нийтлэг жишиг тогтжээ.

Манай сургууль энэхүү хөгжлийн түүчээг чиглүүлэгч, хөтлөгч болсон уран бүтээлч зураач, зохион бүтээгч архитектор, дизайнер мэргэжлүүдээр сургалт явуулж, дээд боловсролтой мэргэжилтэн болгон төгсгөж байна. Мэргэжилдээ дур сонирхолтой, мэргэжлийн ур чадварыг төгс эзэмшсэн хүмүүс хамгийн түрүүнд ажлын байртай болжхамгийн их амжилтбүтээл гаргадаг  төгсөгчид маань сургуулиараа ямагт бахархаж байдаг юм.

Захирал Л.Гантулга

Түүхэн товчоон

Урлаг судлалын ухааны доктор, Урлаг дизайны академийн тэргүүн Болдын Гантулгын санаачлагаар 2000 онд “Од” дээд сургууль нэртэйгээр үүсгэн байгуулагдаж, дүрслэх урлаг, дизайн тенологийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн бөгөөд 2010 оны хичээлийн жилээс Их засаг Олон улсын их сургуулийн Дүрслэх урлаг дизайн технологийн сургууль болон сургалт, үйлдвэрлэлуран бүтээл, эрдэм судалгааны ажил явагдаж байна. 2004  оноос хойш нийт 11 төгсөлтөөр 360 гаруй мэргэжилтэн төгсөөд байна.

Давуу тал, онцлог

Жил бүр дизайны сургалттай их дээд сургуулиудын дунд зохион байгуулагддаг “Хаврын гоёл” уралдаант наадамд манай багш оюутнууд тогтмол оролцож “шилдэг үндэсний хувцасны загвар”, ”шилдэг уран сэтгэмжийн загвар”, “шилдэг илтгэгч багш , оюутан”, “шилдэг архитектор оюутан”, “шилдэг дизайнер оюутан” , “өсөх ирээдүйтэй дизайнер оюутан” зэрэг шагналуудаар шагнагдсан бөгөөд 2012, 2013 оны дизайны хошой шилдэг сургуулиар шагнагдсан.

Мөн МУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг “Оюутны бүтээлийн үзэсгэлэнд дөрвөн жил дарааллан “шилдэг бүтээлтэй үзэсгэлэнгээр”, БНХАУ —д болсон залуу зураачдын беннальдгран при шагнал, Нийслэлмйн захирагчийн албанаас зохион байгуулсан ‘”Улаанбаатар — уран баримал” сэдэвт багш оюутны ЭШХ—д тус бүр 1—р байрыг эзэлсэн зэрэг уран бүтээлг эрдэм шинжилгээг судалгааны ажлаар дизайны мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулиудаа тэргүүлэгч байгууллага юм.

Оюутны үүсэл санаачлагын байгууллага

ДУДТСургуулийн хүрээнд оюутны сайн дурын болон туслан дэмжих дараахь байгууллагууд ажиллаж байна.  

Үүнд :

  1. Дизайнер клуб
  2. 3D клуб
  3. Өнгө тунамал клуб
  4. Од студи 

Мэргэжлийн хөтөлбөрүүд

МэргэжилХугацааШалгалт өгөх чиглэл
1Архитектур4жил/УР ЧАДВАР хийсэн бүтээл/ Математик, Физик аль нэг
2Хувцасны дизайн4жил/УР ЧАДВАР хийсэн бүтээл/, Монгол хэл, эсвэл аль нэг гадаад хэл
3Уран зураг4жил/УР ЧАДВАР хийсэн бүтээл/ Англи хэл, Орос хэл, Нийгэм
4Интерьер дизайн4жил/УР ЧАДВАР хийсэн бүтээл/, Монгол хэл, Нийгэм аль нэг
5Уран баримал4жилУр чадвар, Түүх-нийгмийн тухай мэдлэг эсвэл байгалийн ухааны хичээлүүд
6Хот бүс нутгийн төлөвлөлт4жил/УР ЧАДВАР хийсэн бүтээл/, Англи хэл, Орос хэл, Нийгэм аль нэг
7Зураасан зураг4жил/УР ЧАДВАР хийсэн бүтээл/, Газарзүй
8Зураасан зураг /Монгол зураг /4жилУр чадвар, Математик, Монгол хэл, эсвэл аль нэг гадаад хэл
9Түүх, соёлын зүйлсийн сэргээн засварлалт4жил/УР ЧАДВАР хийсэн бүтээл/,Түүх, Физик, Хими аль нэг
10Үйлдвэрлэлийн дизайн4жил/УР ЧАДВАР хийсэн бүтээл/, Монгол хэл, эсвэл аль нэг гадаад хэл
11График дизайн4жил/УР ЧАДВАР хийсэн бүтээл/, Математик, Нийгэм аль нэг
12График дизайн /ЭЧНЭЭ/3,5 ЖИЛ
13ХУВЦАС ДИЗАЙН /ЭЧНЭЭ/3,5 ЖИЛ
14ХУВЦАС ДИЗАЙН /МАГИСТР/1,5 ЖИЛ
15ГРАФИК ДИЗАЙН/МАГИСТР/1,5 ЖИЛ
16АРХИТЕКТУР/МАГИСТР/1,5 ЖИЛ
17УРЛАГ СУДЛАЛ/МАГИСТР/1,5 ЖИЛ

Багшлах бүрэлдэхүүн

Архитектур дизайпы тэхим, Дизайны тэихим, дүрслэх урлагийи тэпхим зэрэг гурван тэнхимд 24 багш ажиллаж байна. Үүнээс доктор 2Р магистр цолтой багш нарын эзлэх хувь 80 —аас дээш байгаа ба ОХУ, БНХАУ, Узбекистан, Белорусг Вьетнам болон өөрийп орны их дээд сургуулъ төгсөн гадаад хэлний опдор мэдлэгтэй, мэргэшсэн нарийн мэргэжлийн уран бүтээлчг дизайнер, зохион бүтээгч, технологичР инженер багш нар сургалт—эрдэм шипжилгээ, уран бүтээлийн ажлаа явуулж байна.

Мөн доктор профессор Б.Гантулга, Монгол улсын жрлагийн гавъяат зүтгэлтэн, профессор Д.Цэрэнпил /монгол улсын мөнгөн тэмдэгтийг зохиосон/г төрийн соёрхолт зураач Д.Мөнхг төрийн шагналт, гавъяат барилгачин Д.Чойжилжав, СТА Г.Энхтөр нарын тэргүүний багш нар зөвлөн ажиллаж байна.

Хаяг, Байршил