Мэндчилгээ

Улс орны бүхий л салбарын хөгжлийн эх үндэс, ажлын гол илэрхийлэл нь  мэдээллийн технологийн салбарюм. Мэдээлэл Технологийн  салбарын түүхэн хөгжлийн явцад тухайн цаг үеийн шаардлагаар  2003 оноос Хүлэг Боорчийн нэрэмжит  2-р факультет нэртэйгээр 60 оюутантай , эрх зүйн салбартай хамтдаа сургалтын үйл ажиллагаагаа явуулжэхэлсэн үеэс Мэдээллийн Технологийн  салбарын эх суурь тавигдаж анхны төгсөлтөө 2007 онд хийж байсан тус сургууль 2006 онд  МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ гэсэн нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулсаар өнөөдөр ҮНДЭСНИЙ ИНЖЕНЕР ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ болон өргөжиж  нийгмийн  захиалгад нийцүүлэн мэдлэг чадвар дадал өндөртэй программист, график дизайнер, инженер техникийн ажилтан  бэлтгэн гаргахад онцгой хувь нэмэр оруулсаар 12 дэхь жилээ амжилт бүтээл дүүрэн угтаж байнаа.

Захирал Ч.Сэлэнгэ

Түүхэн товчоон

Тус сургуулийн Мэдээллийн Технологийн салбар нь 2003 онд анхны элсэлтээ авч энэ үеэс Мэдээллийн Технологийн  салбарын эх суурь тавигдаж анхны төгсөлтөө 2007 онд хийсэн байна. 2003 онд ИЗИС-ийн Мэдээллийн Технологийн  тэнхим байгуулагдаж өдгөө11 дахь жилдээ  үйл ажиллагаагаа явуулж байна.

Улс орны бүхий л салбарын хөгжлийн эх үндэс, ажлын гол илэрхийлэл нь  мэдээллийн технологийн салбар байдаг. Мэдээлэл Технологийн  салбарын түүхэн хөгжлийн явцад тухайн цаг үеийн шаардлагаар  Хүлэг Боорчийн нэрэмжит 2-р факультет нэртэйгээр 60- аад оюутантай , эрх зүйн салбартай хамтдаа сургалтын үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд харин мэдээллийн технологийн тэнхим өнөөг хүртэл  Компьютер программ хангамж мэргэжлээр мэргэжилтэн төгсгөх үндсэн тэнхим байсаар байна.

Их засаг олон улсын их сургуулийн мэдээллийн технологийн сургуулийн  түүхэн үе, түүний нэр, хаягийг харуулбал

  • 2003-2004 онд Хүлэг Боорчийн нэрэмжит  2-р факультет
  • 2006- 2012 он хүртэл мэдээллийн технологийн сургууль
  • 2012-2014 онд компьютер менежментийн сургууль гэсэн нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Сургууль төлөвшин тогтнох багшлах боловсон хүчнийг дадлагажуулах ажилд манай үе үеийн ахмад  багш нараас гадна залуу үеийнхэн гар сэтгэл нийлэн хамтран ажиллаж мэргэжлийн ном сурах бичиг, гарын авлага, лабораторийн ажлын заавар хамтран зохиож  боловсруулан  хэвлүүлж  оюутан суралцагчдын хэрэгцээг хангаж байсан ба  одоо  ч ашиглагдсаар байна. 

Давуу тал, онцлог

  • Хамгийн сүүлийн үеийн хүчин чадал бүхий иж бүрэн комптьютерийн 4 лаборатори, өндөр хурдны интернетийн сүлжээнд холбогдсон нь сурагч нэг бүрийн компьютер эзэмшиж, сурч боловсрох таатай орчин нөхцөл бүрдүүлсэн хичээлийн анги танхимд хичээл сургалтын үйл ажиллагаа явуулдаг.
  • 500 оюутны хүчин чадал бүхий 3 оюутны дотуур байртай
  • Багшлах боловсон хүчнээр бүрэн хангагдсан мэргэжлийн  багш нар хичээл заадаг.
  • Суралцагчдад цогц боловсрол олгох сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлсэнээр сурагчдад бүх талын өв тэгш хүмүүжил олгох тогтолцоо бүрдсэн.

Оюутны үүсгэл санаачлагын байгууллага

Компьютер менежментийн сургуулийн хүрээнд оюутны сайн дурын болон туслан дэмжих дараахь байгууллагууд ажиллаж байна. Үүнд:

  • Шатрын “НОЁН” клуб
  • Програм хангамжын “LINUX” клуб
  • График дизайны “IDEA” клуб
  • График дизайны “PSD” клуб

Мэргэжлийн хөтөлбөрүүд

Мэргэжлийн нэрХугацааЕрөнхий шалгалт авах чиглэл
1Компьютерийн програм хангамж4 жилМатематик
2Компьютерийн техник хангамж, сүлжээ4 жилМатематик
3Компьютерийн график дизайн4 жилМатематик
4Нано шинжлэх ухааны инженер4 жилМатематик
5Аялал жуулчлалын менежмент4 жилНийгмийн тухай мэдлэг, газар зүй
6Зочлох үйлчилгээ, Зочид буудал, зоогийн газрын удирдлага4 жилНийгмийн тухай мэдлэг, газар зүй
7Аялал жуулчлал-гадаад хэл4 жилгадаад хэл, газар зүй
8Түүх археологи4 жилНийгмийн тухай мэдлэг, газар зүй
9Барилгын инженер4 жилМатематик,физик
10Дулааны инженер4 жилМатематик,физик
11Цахилгааны инженер4 жилМатематик,физик
12Хүрээлэн буй орчны инженер4 жилМатематик,физик
13Газар зохион байгуулалт4 жилМатематик,физик

Багшлах бүрэлдэхүүн

Үндэсний инженер технологийн сургуулийн захирал Ч.Сэлэнгэ, декан Б.Батжаргал, курс хариуцсан багш С.Ганхуяг, М.Болор-Эрдэнэ, Мэдээллийн технологийн хөтөлбөрийн удирдагчаар доктрант Н.Ган-эрдэнэ,  Аялал жуулчлалын хөтөлбөрийн удирдагчаар доктрант Д.Чулуубилэг, Инженерийн  хнөтөлбөрийн удирдагчаар доктор Я.Баяртогтох, График дизайны мэргэжлийн ахлах багш Б.Мөнхсоёл, Техник хангамжийн мэргэжлийн ахлах багш Ш.Уртнасан, мөн зөвлөх профессор П.Нармандах нарын зэрэг мэргэжлийн 20 гаруй багш ажиллаж байна.

Хаяг байршил