Зориулалт

Визийг зориулалтаар нь “орох”(Entry), “гарах” (Exit), “орох-гарах” (Ent-Ex), “ гарах-орох” (Ex-Ent), “дамжин өнгөрөх” (Transit) гэж ялгадаг. “Гарах” -аас бусад бүх визийн үйлчилж эхлэх хүртэл хүчинтэй байх хугацаа уг визийн олгосон өдрөөс хойш 90 хоног байна. Визийн ялгаа нь “орох”, “гарах” визийн хувьд зөвхөн нэг удаагийн (Single), “гарах-орох”, “орох-гарах”, “дамжин өнгөрөх” виз нь хоёр (Double) болон олон (Multi) удаагийн байж болно. Олон удаагийн визний үйлчлэх хугацаа 183 буюу 365 хоног байна.

Орох

“Орох Визийг” Монгол Улсад 90 хоногоос дээш хугацаагаар оршин суух гадаадын иргэнд олгоно.

Олгох газар: Монгол Улсаас хилийн чанадад суугаа элчин сайдын яам болон дипломат төлөөлөгчийн газар

Үйлчлэх хугацаа: –

Санамж: Заахгүй ирсэн өдрөөсөө хойш 7 хоногийн дотор ГИХАЭГ-т ирж бүртгэл хийлгэнэ.

Орох-гарах

“Орох-гарах” визийг Монгол Улсад 30-90 хүртэл хоногийн хугацаагаар оршин суух гадаадын иргэнд олгоно.

Олгох газар: Монгол Улсаас хилийн чанадад суугаа элчин сайдын яам болон дипломат төлөөлөгчийн газар, олон улсын нээлттэй боомтууд

Үйлчлэх хугацаа: Зорчигчийн хувьд 30 хүртэл хоног, түр оршин суугчийн хувьд 90 хүртэл хоног

Гарах-орох

 “Гарах-орох” визийг Монгол Улсад албан болон хувийн хэргээр удаан хугацаагаар оршин суугч 90 хүртэл хоногийн хугацаагаар, байнга оршин суугч, цагаач гадаадын иргэн, харьяалалгүй хүн 120 хүртэл хоногийн хугацаагаар тус улсаас гараад буцаж ирэх тохиолдолд олгоно.

Олгох газар: Иргэн, Харьяатын Асуудал Эрхлэх Газар

Үйлчлэх хугацаа: Монгол Улсад байнга оршин суугч, цагаач гадаадын иргэн, харьяалалгүй хүний хувьд 120 хүртэл хоног, бусад гадаадын иргэний хувьд 90 хүртэл хоног

Гарах

 “Гарах” визийг Монгол Улсад албан болон хувийн хэргээр түр, удаан хугацаагаар оршин суугч гадаадын иргэн, харьяалалгүй хүн 90 хоногоос дээш хугацаагаар тус улсаас гараад буцаж ирэх буюу бүрмөсөн гарч байгаа гадаадын иргэнд олгоно.

Олгох газар: Гадаадын Иргэн, Харьяатын Асуудал Эрхлэх Газар

Үйлчлэх хугацаа: 10 хоног

Дамжин өнгөрөх

 “Дамжин өнгөрөх” визийг Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх гадаадын иргэн, харьяалалгүй хүнд Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газар болон олон улсын нээлттэй боомтуудаас олгоно.

Олгох газар: Монгол Улсаас хилийн чанадад суугаа элчин сайдын яам болон дипломат төлөөлөгчийн газар, олон улсын нээлттэй боомтууд
Үйлчлэх хугацаа: 5 хүртэл хоног

Дамжин өнгөрөх

ВИЗИЙН ЗӨВШӨӨРӨЛ

Монгол Улсад 31-90 хүртэл хоногийн хугацаагаар зорчих гадаадын иргэн нь визийн зөвшөөрөл авсан байх шаардлагатай.

ВИЗ СУНГАЛТ

Виз үйлчилж эхлэх хүртэл хүчинтэй байх хугацааг сунгахгүй, уг хугацаа хэтэрсэн бол тухайн визийг үндэслэн шинээр виз олгож болно. Харин визийн үйлчлэх хугацааг “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай” хуульд заасны дагуу зөвхөн 1 удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно. Зорчигчийн болон түр оршин суугчийн дипломат, албан зэргийн визийн үйлчлэх хугацаа сунгуулах хүсэлтийг гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, энгийн зэргийн визийн үйлчлэх хугацаа сунгуулах хүсэлтийг Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар тус тус хянан шийдвэрлэнэ.