Олон улсын оюутан солилцооны хөтөлбөрүүд

hebei_university

БНХАУ-ын  Хэбэйн их сургууль (Hebei University)

ИЗОУИС-ийн нэг жилийн хятад хэлний бэлтгэлд суралцаж, үргэлжлүүлэн Хэбэйн их сургуулийн 52 мэргэжлийн чиглэлээс сонгон суралцаж, БНХАУ-ын бакалаврын диплом олгоно. (Сургалтын төлбөрийн хувьд хөнгөлөлттэй)

hebei_university

БНХАУ-ын  Хэбэйн санхүүгийн их сургууль (Hebei Finance University)

ИЗОУИС-ийн нэг жилийн хятад хэлний бэлтгэлд суралцаж, үргэлжлүүлэн Хэбэйн санхүү, эдийн засгий их сургуулийн Санхүү, Нягтлан бодох бүртгэл, Санхүүгийн менежмент, Бизнесийн удирдлага, Маркетинг, Хүний нөөцийн менежмент, Эдийн засаг, Даатгал, Олон улсын худалдаа, эдийн засаг, Статистикь Мэдээлэл зүй, компьютер, Компьютерын ухаан, технологи, Мэдээллийн менежмент, мэдээллийн систем, Төрийн санхүү, Англи хэл мэргэжлийн чиглэлүүдээс сонгон суралцаж, БНХАУ-ын бакалаврын диплом олгоно. Мөн ИЗОУИС-д 2 жил хятад хэл болон мэргэжлийн дагуу суралцаж, үргэлжлүүлэн Хэбэйн санхүү, эдийн засгийн их сургуульд мэргэжлийн дагуу суралцаж, БНХАУ-ын бакалаврын дипломтой төгсдөг.

TJPU_sealБНХАУ-ын Тянжиний аж үйлдвэрийн их сургууль (Tianjin Polytechnic University)

ИЗОУИС-д 2 жил хятад хэл болон  хувцасны дизайн, нягтлан бодох бүртгэл, програм хангамжийн инженер мэргэжлийн дагуу суралцаж, үргэлжлүүлэн Тянжиний аж үйлдвэрийн их сургуульд тухайн мэргэжлийн чиглэлээр 2 жил суралцаж, БНХАУ-ын бакалаврын дипломтой төгсдөг.

kyoto_universityЯпон Улсын Киото Гакуэн их сургууль (Kyoto Gakuen University)

ИЗОУИС-д амжилттай суралцаж байгаа оюутнуудыг 6 сараас 1 жилийн хугацаатайгаар Япон хэл дээр тухайн суралцагчийн мэргэжлийн чиглэлийн дагуу сургадаг.

YMCA

Япон Улсын Китакюшү ҮМСА сургууль (Kitakyushu YMCA Japanese language school)     

ИЗОУИС-ийн оюутнууд суралцах хугацааны зуны амралтын болон бусад хугацаанд өөрийн япон хэлний мэдлэгийн төвшингөөс хамаарч 6 сараас 2 жил хүртэл хугацаатайгаар Китакюшү ҮМСА сургуульд япон хэл суралцана. Мөн ИЗОУИС-ийн оюутнууд болон лицей сургуулийн ахлах ангийн сурагчид зуны амралтын 7-оос 8 дугаар сарын хооронд 1 сарын хугацаатайгаар Китакюшү ҮМСА сургуулийн богино хугацааны Япон хэлний сургалтанд хамрагдах боломжтой.

Limkikwing

Малайз Улсын Лимкоквин их сургууль (Limkokwing University of Creative technology)     

ИЗОУИС-ийн оюутнууд суралцах хугацааны зуны амралтын болон бусад хугацаанд өөрийн англи хэлний мэдлэгийн төвшингөөс хамаарч 3 сараас 2 жил хүртэл хугацаатайгаар Лимкоквин их сургуульд англи хэл суралцана.

FEUАлс дорнодын их сургууль (Far East University)

ИЗОУИС-д амжилттай суралцаж байгаа оюутнуудыг 6 сараас 1 жилийн хугацаатайгаар солонгос хэл дээр тухайн суралцагчийн мэргэжлийн хөтөлбөрийн дагуу сургадаг. Мөн Алс Дорнодын их сургууль, ИЗОУИС-ийн оюутнууд хамтран зуны амралтын хугацаанд дадлага, сургалт хичээлийг 10-аас 14 хоногийн хугацаагаар зохион байгуулна.

akita_logo

Япон Улсын Акита их сургууль (Akita University)     

ИЗОУИС-д амжилттай суралцаж байгаа оюутнуудыг 6 сараас 1 жилийн хугацаатайгаар Япон болон Англи хэл дээр тухайн суралцагчийн мэргэжлийн чиглэлийн дагуу сургадаг.

Inner Mongolia Normal UniversityБНХАУ-ын Өвөр Монголын Багшийн их сургууль (Inner Mongolia Normal University)

ИЗОУИС-д 2 жил хятад хэл болон мэргэжлийн дагуу суралцаж, үргэлжлүүлэн Өвөр Монголын Багшийн их сургуульд Хятад хэл орчуулагч, Биеийн тамир-спортын дасгалжуулагч мэргэжлийн чиглэлээр 2 жил суралцаж, БНХАУ-ын бакалаврын дипломтой төгсдөг. Мөн хоёр сургуулийн оюутнуудын үйлдвэрлэлийн дадлага харилцан хийх хөтөлбөр. Энэ хөтөлбөрийн хүрээнд ӨМБИС-ийн төгсөх курсын оюутнууд 30 хоногийн хугацаагаар ИЗОУИС-ийн хятад хэл, соёлын сургуульд дадлага хийх,  ИЗОУИС-ийн Хятад хэл, соёлын сургуулийн 4 дүгээр курсын оюутнууд мөн 30 хоногийн хугацаагаар ӨМБИС-д очиж хятад хэлний богино хугацааны сургалтанд хамрагдана.

ZUБНХАУ-ын Заочин их сургууль (Zhaoqing University)

ИЗОУИС-ийн нэг жилийн хятад хэлний бэлтгэлд суралцаж, үргэлжлүүлэн Заочин их сургуулийн 20 гаруй мэргэжлийн чиглэлээс сонгон суралцаж, БНХАУ-ын бакалаврын диплом олгоно.

KGU

 Солонгос улсын Кёонги их сургууль 

ИЗОУИС-ийн оюутнууд суралцах хугацааны зуны амралтын болон бусад хугацаанд өөрийн Солонгос хэлний мэдлэгийн төвшингөөс хамаарч 6 сараас 2 жил хүртэл хугацаатайгаар Кёонги их сургуульд Солонгос хэл суралцана. Мөн ИЗОУИС-ийн оюутнууд болон лицей сургуулийн ахлах ангийн сурагчид зуны амралтын 7-оос 8 дугаар сарын хооронд 1 сарын хугацаатайгаар Кёонги их сургуулийн богино хугацааны Солонгос хэлний сургалтанд хамрагдах боломжтой.

MDISСингапурын Менежмент Хөгжлийн Институт (Management Development Institute of   Singapore)

Сингапурын Менежмент Хөгжлийн Институт, Их Засаг Олон Улсын их сургуулиас хамтран бизнесийн удирдлагын ахисан төвшиний дипломын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Суралцагч нь СМХИ, ИЗОУИС-ийн хамтарсан төвд суралцаж, төгсөнө. Энэ хөтөлбөрт заавал англи хэлний дундаас дээш төвшиний мэдлэгтэй суралцагч хамрагдана.

Мөн хоёр сургуулийн хамтарсан Англи хэлний сургалтын төвийг байгуулсан бөгөөд энэ төвөөр дамжуулан СМХИ-ийн Англи хэлний мэргэжлийн сертификатын хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Англи хэлний сертификатын хөтөлбөр нь 4 төвшинөөс бүрдэнэ.

OUOEAL

Осакагийн Эдийн засаг, хуулийн их сургууль (Osaka University of Economics and Law)

ИЗОУИС-д Япон хэл хэл үзэж, амжилттай суралцаж байгаа оюутнуудыг эдийн засаг, хуулийн чиглэлээр Японы Осакагийн Эдийн засаг, хуулийн их сургуулийн 3 дугаар курст шилжүүлэн 2 жилийн хугацаанд суралцаж, Япон улсын бакалаврын диплом авах хөтөлбөр хэрэгждэг.

KNU

Кангвоны Үндэсний их сургууль (Kangwon National University)

ИЗОУИС-ийн Жэсан Чингис хааны сургуулийн солонгос хэл судалж буй оюутнууд 3 дугаар курсын хоёр дугаар улирлаас 4 дүгээр курсын 1 дүгээр улирлыг дуустал нэг жилийн хугацаанд Кангвоны үндэсний их сургуульд солонгос хэлний сургалтанд хамрагдах бөгөөд уг сургалтыг дууссаны дараа ИЗОУИС-д буцан ирж 4 дүгээр курст суралцан төгсөнө.