1994 он

5 сар

  • “Хүннү” компанийн удирдах зөвлөлийн хурлаар Монголын удирдлага, технологийн дээд сургууль байгуулах тухай шийдвэрлэжээ.

9 сарын 1.

  • “Хүннү” ХК-ний захирал Н.Ням-Осор дээрх саналыг хэрэгжүүлэх зорилгоор Барилгын зургийн институтын 507 тоот өрөөг түрээслэн, орон тооны 4, цагийн 7 багш, 42 оюутантайгаар Монголын удирдлага, технологийн дээд сургуулийн хичээлийг эхлүүлсэн нь “Их засаг” их сургуулийн үндэс суурь байв
1995 он

9 сарын 1.

  • Тус сургууль хоёр дахь элсэлтээ авч 80-иад оюутан, 20-иад багштайгаар “Монромебель” ХК-ийн 5 өрөөг түрээслэн хичээллэв.
1996 он

5 сарын 1.

  • Монгол улсын Гэгээрлийн яаманд бүртгүүлж бакалаврын зэрэгтэй хуульч, түүхч мэргэжилтэн бэлтгэх “Их засаг” хууль зүйн дээд сургууль болж ажиллав.

4 сар.

  • Хүнсний барааны дэлгүүр, гуанз, зоогийн газар, үсчин, зочид буудал бүхий “Хүннү” компанийн үйлчилгээний төвийг барьж ашиглалтад өгөв.

6 сар.

  • Баянзүрх дүүрэгт нэг давхар 10 гаруй өрөөтэй хичээлийн байр худалдан авч “Их засаг” ХЗДС анхны өөрийн гэсэн байртай болов.

7, 8 сар.

  • Уг байрандаа компьютерын танхим, эрх зүйн кабинет, номын сан, оюутны цайны газар байгуулав.
1997 он

9 сарын 1.

  • “Их засаг” хууль зүйн дээд сургууль 5 анги, 170 оюутан, 28 багштайгаар 3 дахь хичээлийн жилийн нээлтээ хийж эрх зүйн сургалтын хөтөлбөрөө шинэчлэв.

8 сар.

  • Сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх зорилгоор лазерийн принтер, дүрс бичлэгийн болон зургийн аппарат, телевизор, кодоскоп, кино аппарат, дуу өсгөгч, “Ямаха” хөгжим зэрэг 20-иод аппарат хэрэгсэл авч суурилуулав.

12 сар.

  • Сурлага, сахилга, урлаг, спортын амжилтаараа бусдаасаа онцгойлон шалгарсан 55 оюутанд Элит оюутан цол өргөмжлөл хүртээв.
  • Ази, Номхон далайн орнуудын хуулийн их, дээд сургуулиудын холбоонд “Их засаг” дээд сургууль элсэж нэгдсэн танилцуулгад нь Монгол улсаас нэгдүгээрт бичигдэв.
  • Буриадын их сургуулийн тэнхимийн эрхлэгч, ОХУ-ын гавьяат хуульч Б.Ц.Цыденжапов, Буриадын дээд шүүхийн гишүүн Б.Ц.Дашиев нар “Их засаг” сургуульд зочилж, багш, оюутнуудтай уулзаж, лекц уншив.
  • “Их засаг” дээд сургуульд дээд боловсролтой хүмүүсийг сургах эчнээ сургалтыг шинээр нээв.
1998 он

1 сар.

  • “Их засаг” дээд сургуулийн удирдлагын бүтцэд хууль зүйн тэнхим байгуулж, эрхлэгчээр нь Монгол улсын гавъяат хуульч, профессор Э.Авирмэдийг томилов.
  • “Хүннү” компани, “Их засаг” дээд сургуулийн мэдээлэл сургалт, сурталчилгааны “Их засаг” сонин улсын бүртгэлд бүртгүүлж, 650 тоот гэрчилгээ авав.
  • Энэ сонины анхны дугаарыг ахмад сэтгүүлч, шог зохиолч Г.Дамба эрхлэн 300 хувь хэвлүүлэв.

2 сар.

  • Сурлага, хөдөлмөр, авъяас билгээрээ шалгарсан 50 шилдэг оюутныг “Их засаг” сониндоо сурталчилж алдаршуулав.

3 сар

  • “Их засаг” дээд сургуулийн гадаад харилцааны хэлтсийг байгуулж, гадаад хэлний багш Д.Баасанжаргалыг даргаар нь томилов.
  • “Их засаг” дээд сургуулийн анхны төгсөгчдийн энгэрийн тэмдэг, диплом хийлгэв.
  • “Их засаг” сургууль Ази, Номхон далайн бүсийн Law Asia холбоотой харилцаа тогтоов.

4 сар.

  • Соросын сангийн төлөөлөгчид “Их засаг”-т зочилж сургалт, хүмүүжлийн ажил болон номын сангийн үйл ажиллагаатай танилцаж хамтран ажиллах болов.
  • Захирал Н.Ням-Осор ЦИС-ийн магистрантурт суралцаж, “Их засаг” хуулийн түүхэн ач холбогдол сэдвээр хууль зүйн ухааны магистрын зэргийг хамгаалав.
  • “Их засаг” ХЗДС-ийг анхны 24 хуульч төгсөж, ромбо, дипломоо гардан авав. Төгсөгчдийн 95% нь онц, сайн дүнтэй шалгагдав.

5 сар.

  • АНУ-ын Юта мужийн дүүргийн шүүгч Пэт Брайн гэргийн хамт “Их засаг”-т зочилж, багш, оюутнуудад АНУ-ын шүүхийн тогтолцоо сэдвээр лекц уншив.
  • ОХУ-ын элчин сайдын яамны зөвлөх В.В.Грайворонский тус сургуульд зочлон, лекц уншив.
  • Их засаг сургуульд суралцах элсэлтийн шалгалтад 1300 хүүхэд өрсөлдөв.

6 сар.

  • “Хүннү” компани “Их засаг” дээд сургууль, Хэнтий аймгийн Батширээт суманд зохиогдох Буриад зоны соёл урлагын “Алтаргана-98” наадмыг ивээн тэтгэж нэг сая төгрөгийн хандив өргөв.
  • Энэ наадамд зориулж тус сургуулийн “Их засаг” сонины хавсралт болгон “Алтаргана” тусгай дугаар хэвлүүлэв.

4-8 сар.

  • Баянзүрх дүүргийн IY хорооны нутаг дэвсгэрт хичээлийн 3 давхар байр барьж тохижуулан ашиглалтанд өгөв.

8 сар.

  • “Их засаг” дээд сургуулийн шинэ байрны өмнө хүндэтгэлийн талбай байгуулж, эзэн богд Чингис хааны хөшөөг бүтээн залав.
  • Хөшөөний нүүрэн талд “Эрхэм, дорд, баян, ядуу хэмээн ялгаж үл болмой” гэсэн Их засаг хуулийн түүхт заалтыг сийлжээ.

9 сарын 1.

  • “Их засаг” дээд сургууль хуульч, түүхч мэргэжлээр суралцах 700 оюутан, 34 эрдэмтэн багштайгаар 3 давхар шинэ байрандаа хичээлийн жилийн нээлтээ хийв. Энэ өдөр нийт багш, оюутан, зочид төлөөлөгчид Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөв.

9 сар.

  • МХЭАХН-ээс “Их засаг” дээд сургуульд “Хэрэглэгчдийн найдвартай түнш” цол өргөмжлөл олгов.
  • Сургуулийн оюутны зөвлөлийг байгуулав. ОНЗ-ийн даргаар Д.Энхбаяр, дэд даргаар Ч.Бат-Эрдэнэ, Батжаргал, Батсайхан нар сонгогдов.
  • Монгол улсын ерөнхийлөгч Н.Багабанди тус сургуульд морилон ирж хичээлийн байр, анги танхимаар орж танилцан багш, оюутнуудтай уулзаж, үг сургамжаа айлдав.
  • Энэ өдөр “Их засаг” дээд сургуулийн Чингис богдын дүрт мөнгөн тэмдгийг захирал Н.Ням-Осор, ерөнхийлөгч Н.Багабандийн энгэрт зүүж өгч, сургуулийн хүндэт докторын нэг дугаарын /№01/ гэрчилгээг гардуулав.

10 сар.

  • Сургуулийн номын санд хуучин намын дээд сургуулиас 5 ачааны машин дүүрэн буюу 50-иад мянган ном худалдан авав.
  • Дэд доктор, захирал Н.Ням-Осор Унгар улсад төв Европын их сургуульд сургалтанд хамрагдав.

11 сар.

  • “Их засаг” дээд сургуулийн багш, хурандаа генерал Ж.Авхиа Монгол улсын гавъяат хуульч цолоор шагнагдав.
  • Парламентын мэтгэлцээний улсын аварга шалгаруулах тэмцээнд хувийн 12 сургуулийн 28 баг оролцож “Их засаг” баг I байр эзлэв.
  • “Их засаг” дээд сургуулийн оюутны урлагийн их наадам болж 12 ангийн 500-гаад оюутан урлагийн бүх төрлөөр авъяас билгээ сорьж Ю.Эрдэнэчимэг багштай II ээлжийн 1.б анги 607 оноогоор тэргүүн байр эзлэв. Энэ наадмаар Их засаг сургуулийн 50 оюутан урлагийн шилдэг авьяастанаар тодорч шагнагдав.
  • Их Засаг дээд сургуулиас зохиосон “Чингисийн төрийн үзэл баримтлал” эрдэм шинжилгээний бага хуралд ЦИС, Отгонтэнгэр, МУИС, Шихихутаг зэрэг 10 гаруй их, дээд сургуулиуд оролцов.

12 сар.

  • Гэгээрлийн яам, Боловсролын улсын хяналтын албанаас их, дээд сургуулиудын оюутны мэдлэгийн түвшин тогтоох үзлэгт “Их засаг” сургуулийн 53 оюутан оролцож 87,2 хувийн амжилтаар тэргүүн байр эзлэв.

12 сарын 27.

  • Захирал Н.Ням-Осор тэргүүтэй “Их засаг”-ийн төлөөлөгчид БНХАУ-ын Хэбэйн их сургуульд айлчилж хоёр сургуулийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав.

12 сар.

  • Парламентын мэтгэлцээнийг МУИС-ийн нийгмийн ухааны факультеттэй хамтарч анх удаа зохиов.
  • Сургуулийн хэмжээгээр англи, орос, монгол бичгийн олимпиад, цэвэр бичигтэн, цахим төхөөрөмж сайн эзэмшигч оюутан, шилдэг анги болохын төлөө уралдаан, оюутны шилдэг курсын ажил, шатрын аварга шалгаруулах тэмцээн, тестийн сан шалгаруулах уралдаанууд сарын турш явагдаж нийт багш, оюутнууд идэвхтэй оролцон давхардсан тоогоор 35 анги, 600 оюутан шалгаран оролцов.
1999 он

I сар.

  • 1998-1999 оны хичээлийн жилд сурлага, сахилга, урлаг, спортын амжилтаараа шалгарсан 100 шилдэг оюутны нэрийг “Их засаг” сонинд бичиж алдаршуулав.
  • “Их засаг” ХЗДС-ийн дэргэд Нүүдлийн соёл иргэншлийн академи байгуулж тэргүүнээр нь доктор (Ph) Н.Ням-Осорыг баталж 30 гаруй эрдэмтдэд “Билгүүн номч”, Номч мэргэн”, “Номч академич” цол өргөмжлөл олгов.

1 сарын 1

  • “Их засаг” хууль танаа мөргөмүү” радио нэвтрүүлэгт тус сургуулийн 2а, 2.б ангиуд оролцов. Үүнийг Монголын радиогийн алтан фондод хадгалав.

2 сар.

  • “Их засаг” сургууль дээд боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн үзлэгт бэлтгэх комисс байгуулан өөрийн үнэлгээний тайлангаа бэлэн болгов.
  • Чингис хаанаас уламжлалтай 10-тын зохион байгуулалтад нийт ангиудыг шилжүүлж 10-тын дарга нарыг томилон ажилд нь оруулав.
  • Чой Лувсанжав багшийн нэрэмжит ХИДС-ийн багш нар ирж туршлага судлав.
  • “Их засаг” дээд сургуулийн мэтгэлцээн явуулах “Их засаг” клуб шинэ оньс сэдэвт ажлаа эхэлж анхны зочноор нь доктор (Ph) Н.Ням-Осорыг оролцуулан чөлөөт ярилцлага хийв.
  • “Их засаг” клубынхан өмнөх оны эцсээр Соросын сангаас зохион байгуулсан тэмцээнд тэргүүн байр эзлэв.

3 сар.

  • БНХАУ-ын Хэбэйн их сургууль, Буриадын их сургуулийн төлөөлөгчид айлчлав.
  • Захирал Н.Ням-Осор тэргүүтэй төлөөлөгчид БУИС-д айлчилж хоёр сургуулийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав.
  • “Багш” төслийн удирдагч Р.Энхтайван Польшийн Варшав, Краковт болсон хуульч багш нарын олон улсын семинарт оролцов.

3 сарын 21.

  • Хятадын Хэбэйн их сургууль, “Их засаг” дээд сургуулийн хоорондын найрсаг харилцааны санамж бичигт гарын үсэг зурав.

3 сар.

  • Сургуулийн удирдах зөвлөл, эрдмийн зөвлөлийн хурлаар 1999-2000 оны хичээлийн жилээс “Их засаг” дээд сургуулийн дэргэд гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын дунд сургууль байгуулах шийдвэр гаргав.

4 сар.

  • “Их засаг” дунд сургууль, оюутны цайны газар, үйлчилгээний төвийн 3 давхар барилгыг Л.Төмөр захиралтай “Ордос” компанийн барилгачид барьж эхлэв.
  • “Их засаг” дээд сургуулийн багш нарын заах аргын нэгдэл, сургалтын материал бүтээлийн үзэсгэлэн гаргаж шалгаруулахад магистр багш З.Мөнхжаргал, Б.Насан нарын үзүүлэн бүтээлүүд шалгарав.

5 сар.

  • Түүхийн ухааны доктор (Ph) Н.Ням-Осорын туурвисан “ХIII зууны Монголын нийгэм, эдийн засгийн амьдралд “Их засаг” хуулийн гүйцэтгэсэн түүхэн үүрэг”, “Монголчуудын оршин амьдрахуйн үндэс нь эв нэгдэл” шинэ номууд хэвлэгдэн гарав.

5 сарын 21

  • “Их засаг” ХЗДС-ийн 2 дахь төгсөлт болж 62 оюутан хуульч мэргэжлээр төгсөв.

5 сар

  • “Их засаг” дээд сургууль, “Хүннү” ХК, “Монголын саран ээж” нийгэмлэг, дайнд оролцогчдын Монголын холбоо, Монгол цэргийн музейтэй хамтран Монголын генералуудын баярыг анх удаа зохион байгуулав. Уг баярын үеэр хурандаа генерал, Б.Дэжид, Н.Ням-Осорт баяр хүргэж үг хэлэв.
  • Багш Ж.Туяа “Экологийн эрх зүйн” сэдвээр Унгарын Будапешт хотноо Төв Европын их сургуульд семинарт оролцов.

6 сар.

  • Дэд захирал Ж.Цэцэгмаа ОХУ-ын БУИС-д “Эрдэмтэн Жамсрангийн Цэвээний Монголд ажилласан он жилүүд” сэдвээр түүхийн ухааны докторын (Ph) зэрэг амжилттай хамгаалав.
  • Дэд доктор багш С.Дамба “Монгол улсын соёл иргэншлийн түүхийн мэдэгдэхүүн”, “Монгол нутагт оршиж байсан эртний улсуудын төрийн түүхийн хэсгээс” зэрэг ном товхимол бичиж хэвлүүлэв.

7 сар.

  • БНХАУ-ын Хэбэйн их сургуулийн салбарыг “Их засаг” дээд сургуульд нээж 60 гаруй оюутан элсүүлэн суралцуулав.

8 сар.

  • АНУ-ын Сандиего мужийн Калифорноос англи хэлний багш Мэри Э.Петтерсон “Их засаг”-т уригдан ирж ажиллав.
  • БНХАУ-аас багш Жоу Яжун хятад хэл заахаар ирэхдээ олон улсын зэрэглэлд тэнцсэн хятад хэлний сурах бичгүүдийг авчрав.

9 сарын 1.

  • “Их засаг” дээд сургууль 1000 гаруй оюутан, 120 сурагч, 70 гаруй эрдэмтэн багштайгаар хичээлийн шинэ жилийн нээлтээ хийв.
  • 10 цаг 30 минутад “Их засаг” ЕБДС-ийн нээлтийг билэгдэн нэгдүгээр ангийн сурагч Б.Болортуяа, А.Бямбажав нар мөнгөн хонх цохиж “Их засаг” дунд сургуулийн анхны хичээлийг эхлүүлэв.

9 сар.

  • Монгол улсын Гэгээрлийн сайд А.Баттөр “Их засаг”-т зочилж сургуулийн ажил амьдралтай нарийвчлан танилцаж “Тус сургуулийн материаллаг бааз, багшлах боловсон хүчин, сургалт, хүмүүжлийн ажлыг агуулгын хувьд бусад сургуулиудаас өндөр түвшинд байна” хэмээн дүгнэв.
  • Дүүргийн сургуулиудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд оюутан О.Батзаяа ахлагчтай баг оролцож II байр эзлэв.
  • “БНХАУ-ыг тунхагласны ойн босгон дээр тус улсаас Монгол улсад суугаа онц бүрэн эрхт элчин сайд Хуан Жиа Куй “Их засаг” дээд сургуульд зочилж Хэбэйн салбарын оюутнуудтай уулзалт хийж “Хоёр сургуулийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд туслана” гэдгээ илэрхийлэв.

10 сарын 10.

  • Японы “Соосэ” группын ерөнхийлөгч Гоичи Нода тэргүүтэй төлөөлөгчид “Их засаг”-т айлчлан “Их засаг” дээд сургуулийн дэргэд олон улсын харилцааны дээд сургууль байгуулах асуудлаар зөвшилцөлд хүрэв.
  • Их засаг дээд сургуулийн сургалт- эрдэм шинжилгээний “Их засаг” сэтгүүлийнхээ анхны дугаарыг хэвлэн гаргав. Ахмад сэтгүүлч Г.Дамба сэтгүүлийг эрхлэн гаргав.
  • “Нийслэлийн шилдэг аж ахуйн нэгж”-ээр шалгарав.
  • Чингис хааны “Алдрын одон”, “Тэргүүний оюутан”, “Тэргүүний сурагч” медаль, “Алт, мөнгөн гэрэгэ” шагналуудтай болов.
  • БУИС-ийн тэргүүн дэд захирал, доктор, профессор Ц.З.Доржиев тэргүүтэй төлөөлөгчид “Их засаг” -т айлчилж “Их засаг” дээд сургуулийн дэргэд БУИС-ийн салбар нээх тохиролцоо зөвшилцөлд хүрэв.

10 сарын 18-22.

  • “Их засаг” дээд сургуулийн баг Парламентын мэтгэлцээний улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, улсын болон хувийн их, дээд 28 сургуулийн 48 багаас шилдэг 13 багт багтан тодорч шалгарав.

10 сар.

  • Их, дээд сургуулиудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд Ж.Банзрагч ахлагчтай оюутны баг амжилттай оролцож мөнгөн медалийн эзэд болов.

11 сарын 26- 12 сарын 3.

  • Захирал Н.Ням-Осор, дэд захирал Ж.Цэцэгмаа нар “Соосэ” группын урилгаар айлчлан, олон улсын харилцааны “Чингис-Соосэ” дээд сургуулийг Монгол улсад байгуулах гэрээнд гарын үсэг зурав.

12 сар

  • Недарландын олон улсын эрх зүйн институтийн төслийн менежер Вернедине Вос тэргүүтэй төлөөлөгчид “Их засаг”-т зочлов.
  • БУИС-ийн түүхийн факультетын төлөөлөгчид “Их засаг”-т айлчлан багш, оюутнуудад лекц уншиж, харилцан туршлагаа солилцов.
  • “Их засаг” дээд сургуулиа хөгжүүлэхэд, оюун билэг, хүч чадлаа дайчилан ажилласан 10 хүнийг “Их засаг” сонин 1999 оны онцлох 10 хүнээр тодруулан өргөмжлөв.
  • Хуульч залуучуудын “Сенатор” групп, Хууль зүйн яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газраас жил бүр зохион байгуулдаг хууль зүйн мэдлэг сорих онолын тэмцээнд 16 их, дээд сургуулийн баг оролцсоноос “Их засаг” сургуулийн оюутан Н.Энхбаяр ахлагчтай баг тэргүүн байрт шалгарч ивээн тэтгэгч Соросын сангаас нэг сая төгрөгөөр шагнагдав.
  • “Их засаг” цогцолборын багш, оюутнуудад унаагаар үйлчилдэг шеф “Улаан тойром” хоршооныхон автобусныхаа билетийн үнийг хөнгөлөв.
  • Ю.Эрдэнэчимэг багштай II ээлжийн 2.б анги “Их засаг” дээд сургуулийн оюутны урлагын их наадамд дахин тэргүүн байр эзэлж өргөмжлөл, мөнгөн шагнал хүртэв.
  • Их, дээд сургуулийн хууль зүйн онолын мэдлэг сорих тэмцээнд 16 их, дээд сургуулийн багууд оролцсоноос “Их засаг” баг тэргүүн байр эзлэв.
  • Сурлага, хүмүүжил, урлаг, спортоороо шалгарсан 200 шилдэг оюутны нэрийг “Их засаг” сонинд алдаршуулав.
2000 он

I сар

  • Монголын багш нарын баярын өдрийг тохиолдуулан “Их засаг” дээд сургуулийн нийт багш нарын сургалт семинар, эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж ахмад багш Д.Зундуй, В.Эрдэнэцэцэг нарын хөдөлмөрийн алдрыг тэмдэглэв.

1 сарын 28.

  • Боловсролын системд олон жилд идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллан амжилт гаргасан багш Б.Насан, А.Амаржаргал нар “Ардын боловсролын тэргүүний ажилтан”, З.Мөнхжаргал, “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдав.

2 сар.

  • Өвөрмонголын “Чингис хаан”-ы онгон шүтээний төвийн тахилч судлаач Н.Шаралдай “Их засаг” цогцолборт зочилж доктор (Ph) Н.Ням-Осортой эрдэм шинжилгээ, судалгааны салбарт хамтран ажиллах талаар ярилцав.
  • Түүхч, нийтлэлч Н.Ням-Осор “Хан Хэнтийгээс Хан Хөхий хүртэл аялсан тэмдэглэл” нийтлэл-эрэгцүүллийн номоо хэвлүүлэв.

2 сарын 25.

  • “Их засаг” дээд сургуулийн багш, оюутнуудын хөдөлмөр соёлын чуулганыг анх удаа өргөн хүндэтгэлтэйгээр МҮЭТЗ-ийн соёлын төв ордонд зохион байгуулав.
  • “Их засаг” цогцолборын захирал доктор Н.Ням-Осор сургуулийнхаа хөгжил дэвшил, цаашдын зорилтын тухай илтгэл тавьж олон эрдэмтэн мэргэд, багш оюутан үг хэлэв. Чуулганаас эх орноо хөгжүүлэхэд иргэн бүр идэвхтэй оролцож эрдэм мэдлэгийг эрхэмлэцгээе гэсэн агуулгатай уриалгыг монголын ард түмэнд хандаж гаргав. Чуулганд зориулж “Их засаг” сонины тусгай дугаар эрхлэн хэвлүүлэв.

2 сарын 25.

  • Энэ өдрийн орой Их засаг сургууль Монгол-Японы харилцааг дэмжих түншийн холбоо нийгэмлэгтэй хамтран найрамдлын цуглаан зохион байгуулж сургууль хамт олноороо найрамдлын нийгэмлэгийн гишүүн байгууллага болж гэрчилгээг Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Марохито Ханада захирал Н.Ням-Осорт гардууллаа.

3 сар.

  • Бүгд Найрамдах Чех улсын хэргийг түр хамаарагч Ярослав Камаз Их засагт айлчлан ирж сургуулийн ажил байдалтай танилцав.

3 сарын 2.

  • Хууль зүйн сайд Даш.Ганболд “Их засаг”-т айлчлан ирж сургуулийн ажил, байдалтай танилцан, оюутны төлөөлөгчидтэй уулзаж, лекц уншив.
  • УИХ-ын гишүүн Т.Ганди “Их засаг” дээд сургуулийн оюутан залуусын “Premier” клубын урилгаар “Их засаг”-т хүрэлцэн ирэв.

4 сарын 29.

  • “Их засаг”-ийн III дахь төгсгөлтийн 77 оюутан мөнгөн хонхны баяраа хийв.

5 сарын 4-7.

  • Захирал Н.Ням-Осорын хөдөлмөр бүтээлийг төр, засаг өндрөөр үнэлж “Алтан гадас” одонгоор шагнасныг Монгол улсын ерөнхийлөгч Н.Багабанди гардуулав.

5 сар.

  • “Соосэ” группын дэд ерөнхийлөгч ноён Нобумицу Нода айлчлав.
  • “Их засаг” дунд сургуулийн анхны 10-р ангийн төгсөлт болж “Их засаг” сургуулийн элсэлтийн шалгалтанд 1863 хүүхэд өрсөлдөв.
  • “Их засаг” дээд сургууль “Хүннү” ХК, Нүүдлийн соёл иргэншлийн академи, “Монголын саран ээж” нийгэмлэг санаачлан Чингис хааны сүр, хүч, сүлд хийморийг дуудан тахих Чингис хааны зуны улирлын нуурын сүлд тахилгыг Цагаан луу жилийн зуны дунд сарын 17-ны өлзий билэгтэй улаан морин сайн өдөр зохион байгууллаа.
  • Сүлд тахилгын үеэр БНСУ-д шинээр хийлгэсэн Чингис хааны алдрын одонгоор Их засагт ажилладаг, дэмжин тусалдаг нэр нөлөө бүхий 15 хүнийг шагнаж “Билгүүн номч академич” цол олгов.

6 сарын 1.

  • Оюутан, сурагчдын яруу найргийн анхны баяр болж 500 гаруй оюутан зохиосон шүлгээ уншицгаав.
  • Монголын нэрт яруу найрагч Д.Цоодол, Ц.Хулан, төрийн шагналт зохиолч С.Пүрэв нар яруу найргын баярт уригдан оролцож, шүүгчээр ажиллав.
  • ЕБДС-ийн захирал Ж.Цэцэгмаа Монголын саран ээж нийгэмлэгийн есөн эрдэнийн эх эмэгтэй гэсэн өргөмжлөл хүртэв.

9 сар.

  • “Соосэ” группын дэд ерөнхийлөгч Нобумицу Нода “Их засаг” сонинд ярилцлага өгөв.

9 сарын 1

  • Их Засаг дээд сургууль эзэн богд Чингис хааны нэрэмжит болов.
  • Их Засаг дээд сургууль гэгээрлийн сайдын тушаалаар их сургууль болов.

10 сар.

  • “Чингис-Соосэ” ОУХДС-ийн хичээлийн шинэ байр ашиглалтад орж Чингис хааны цээж баримал хөшөөг үүдэнд нь залав. Тус сургууль шинэ хичээлийн жилийн нээлтээ хийхэд УИХ-ын дарга Л.Энэбиш, Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат, УИХ-ын нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Т.Ганди, УИХ-ын гишүүн Н.Болормаа, Г.Төртогтох, Л.Одончимэд, Японы Соосэ группын ерөнхийлөгч Гоичи Нода, дэд ерөнхийлөгч Нобумицу Нода нар оролцов.
  • ИЗИС, НСИА-ийн академич И.Цоодолын Чингис хааны “Их засаг” хуулийн гол заалт билиг сургаалиуд” ИЗИС-ийн эрдэмийн зөвлөлийн гишүүн доктор профессор С.Одхүү, Н.Ням-Осор нарын “Эзэн богд чингис хааны амьдрал, үйл ажиллагаатай холбоотой зарим ном зүйн жагсаалт” НСИА-ийн академич Ж.Нүрзэдийн “Чингис хааны тайлга, тахилгын ордны товчоон” номуудыг багш, оюутны сургалтын гарын авлага болгон хэвлүүлэв.
  • Буриадын салбар сургуулийн нээлтэд БУИС-ийн ректор, доктор, профессор С.В.Калмыков тэргүүтэй төлөөлөгчид болон УИХ-ын дэд дарга Ж.Бямбадорж нар оролцов.

11 сар.

  • Ерөнхий сайд Н.Энхбаяр “Их засаг” их сургуулийн удирдлагуудыг хүлээн авч уулзав.
  • “Үнэн” сонины түүхт 80 жилийн ойг тохиолдуулан хөдөлмөрийн баатар, соёлын гавъяат зүтгэлтэн, доктор, профессор Л.Түдэвийг Чингис хааны алдрын одонгоор шагнан “Билгүүн номч” академич цол олгосныг тус сургуулийн захирал доктор (Ph) Н.Ням-Осор гардуулж баяр хүргэв.
  • Монгол улсын боловсрол, соёл шинжлэх ухааны яамны төрийн нарийн бичгийн дарга Я.Мишигжав тэргүүтэй тус яамны газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд сургуулийн ажил амьдралтай танилцав.
  • Их засаг их сургуулийн дэргэд эчнээ болон магистрантурын сургалтын салбар нээгдэв.

11 сарын 15-18.

  • “Их засаг” их сургуулийн дэргэд БУИС-ийн салбар “Сэлэнгэ” сургууль нээгдэв.
  • “Их засаг” сонины эрхлэгч Г.Дамба,”Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор шагнагдав.
  • “Их засаг” их сургуулийн дэргэд төр эрх зүйн академийг байгуулж, тэргүүнээр нь профессор Сэнгэдоржийг сонгов.
  • ОХУ-ын Эрхүү мужийн ИТХ-ы орлогч дарга С.И.Шишкин, ОХУ-ын гавъяат хуульч Р.Ж.Хамадонов нарын эрхэм зочид “Их засаг”-т зочлов.
  • “Их засаг” дунд сургуулийн сурагчдын уламжлалт урлагийн үзлэг “Найрамдал” зусланд “Мини пентатоник” нэртэйгээр болж өнгөрөв.

12 сар.

  • “Хүннү” компани байгуулагдсаны 10 жилийн ойн баярыг тэмдэглэв.
  • Сургуулийн эрдмийн зөвлөл шинэ ёслолын хувцастай болов.
  • ИЗИС-ийн эрдмийн зөвлөлийн гишүүнээр доктор профессор П.Нямдаваа, Ж.Авхиа, Т.Сэнгэдорж, Ч.Ган-Өлзий, С.Дамба, Я.Лосолсүрэн, Н.Ням-Осор, Ж.Цэцэгмаа, Ш.Ганцэцэг, М.Бохиева, Т.Галсан нарын 20 эрдэмтэн судлаачид сонгогдон ажиллах боллоо.

12 сарын 13.14.

  • ОХУ-ын Улаан-Үд хотын БУИС-д болсон оюутны эрдэм шинжилгээний бага хуралд 4.б ангийн оюутан Баттөмөр, түүхийн 2.б ангийн оюутан В.Рэнцэнбадам, Ё.Хишигсүрэн, хуулийн 3.б ангийн оюутан Мөнхөө нар амжилттай оролцов.

12 сар.

  • “Их засгийн гайхамшиг” урлагийн үзлэг явуулж, шилдэг авъяастан 5 оюутныг “Чингис хааны Алдрын од” медалиар шагнан, Ю.Эрдэнэчимэг багштай 3.б ангийг урлагийн үзлэгийн аварга ангиар шалгаруулав.
  • “Их засаг” их сургууль, Нүүдлийн соёл иргэншлийн академийн дээд шагнал Чингис хааны одонгоор Монгол улсын ерөнхийлөгч Н.Багабандийг шагнасыг захирал Н.Ням-Осор 12 сарын 27-нд гардуулахад Ерөнхийлөгчийн хэвлэл, мэдээллийн албаны дарга С.Одхүү, “Их засаг” их сургуулийн тэргүүн дэд захирал Я.Лосолсүрэн, “Их засаг” сонины эрхлэгч Н.Нагаанбуу нар байлцав.
2001 он

1,2 сар.

  • “Их засаг” их сургуулийн “Их засаг” сонинд онц сурсан олон арван оюутнуудыг алдаршуулав.
  • Хүннү компанийн 10 жилийн ойгоор дэд захирал Ж.Хайдав Чингис хааны алдрын одонгоор, “Хүннү” компанийн үйлчлэгч Н.Эрдэнэхүү, Намжилсүрэн нар Монголын залуучуудын холбооны шагнал “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч” цол тэмдгээр, ерөнхий ня-бо П.Норолхоосүрэн, ахлах тогооч Л.Алтанцэцэг, худалдагч С.Мөнхбат нар “Худалдааны тэргүүний ажилтан” цол тэмдгээр, бармен Мөнхбаатарыг Монголын Залуучуудын Холбооны шагнал “Тэргүүний залуу алтан медаль”-иар, үйлчлэгч Энхбаатар, Сүрэнхорлоо, ЕБДС-ийн багш Амар, Туяа, М.С.Бадмаева нар “Хөдөлмөрийн алдар” алтан медалиар шагнагдав.

2 сар.

  • Багш нарын баярын өдрөөр ЕБДС-ийн багш Ж.Эрдэнэчимэг, С.Оюунчимэг, Д.Ундрах нар Монголын хүүхдийн төлөө үндэсний хорооны шагнал “Сайн үйлсийн төлөө” болон “Монголын хүүхдийн төлөө” 1,2-р зэргийн медалиар, багш Б.Бат-Оюуныг Улаанбаатар сангийн, Д.Дуламсүрэн багшийг Нийслэлийн засаг даргын жуухаар, Боловсрол соёл, шинжлэх ухааны яамны шагнал “Ардын боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр ЕБДС-ийн захирал Ж.Цэцэгмаа, багш Ю.Эрдэнэчимэг нар шагнагдав.
  • Багш нарын баярт Буриад улсын шинжлэх ухааны академийн төлөөлөгчид урилгаар оролцов. Багш нарын баярын өдрийг тохиолдуулан “Их засаг” дунд сургууль дээр “Сурагчийн нэг өдөр” зохиогдов.
  • Буриадын их хурлын дарга Семенов тэргүүтэй төлөөлөгчид “Чингис-Соосэ” сургуульд зочлов.
  • Монгол хэлний багш Ч.Нэргүй Монгол улсын Засгийн газар, Монгол бичгийг хамгаалан хөгжүүлэх үндэсний хороо, Хүмүүн бичиг сониноос жил бүр зохион явуулдаг “Монгол бичгийн мэдлэг, уран тод гоё бичлэг”-ийг шалгаруулдаг сурагч, оюутан, багш нарын уралдаанд 2 дахь удаагаа түрүүлэн, ерөнхий сайд Н.Энхбаяраас шагналаа гардан авахад захирал Н.Ням-Осор, ерөнхий менежер Т.Бат-Очир нар байлцав.
  • Их засаг их сургуулийн багш Ж.Туяа, Ш.Шинэгэрэл, Н.Цэцэгмаа нар “Тэргүүний залуу” алтан медалиар, захирал Н.Ням-осор “Чингис хааны алдрын” одонгоор тус тус шагнагдан, “Билгүүн номч” академич цолтон болж тэргүүн дэд захирал Я.Лосолсүрэн Чингис хааны Алтан гэрэгэгээр, Тамгын газрын дарга Г.Пүрэвтогтох, англи хэлний багш Д.Гэрэлбаясгалан нар Мөнгөн гэрэгэгээр энгэрээ мялаалгав.
  • Хууль зүй дотоод хэргийн яам, Хайнс Зайделийн сан, Монгол телевизийн үдшийн хэмнэл студээс зохион байгуулсан “Дэвжээ” тэмцээнд, ИЗИС-ийн “Цагаан сүлд” баг оролцов.
  • Монголын радиогоор “Их засаг”-ийн ая дууны мэндчилгээ, захиалгат нэвтрүүлэг, “Хүмүүс” нэвтрүүлгээр захирал Н.Ням-осорын хөрөг нэвтрүүлэг, Нийслэлийн радиогоор “Их засаг” ЕБДС-ийн захирал Ж.Цэцэгмаагийн хөрөг нэвтрүүлэг, Монгол телевизээр захирал Н.Ням-Осорын ажил үйлсийн тухай хөрөг нэвтрүүлэг тус тус түмэнд түгэж, 25-р телевизийн 1:1-ээр захирал Н.Ням-Осор оролцож “Үнэн” сонинд түүний тухай бүтэн нүүр ярилцлага тус тус гарав.
  • Чингис хааны онгон шүтээний цогцолбор байгуулах хороог ажиллуулж, эрдэмтэд, судлаачид, төсөл зохиогчдыг оролцуулав.
  • Монголын залуучудын холбооны соёлын өдрүүд анх удаа “Их засаг” их сургуульд зохиогдон ерөнхий нарийн бичгийн дарга, Азийн залуучуудын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Зоригтбаатар “Монголын залуучуудын байгууллагын түүхэн замнал, өнөө ба ирээдүй” сэдвээр нийт багш, оюутнуудад лекц уншив.

3 сар

  • Чингис хааны онгон шүтээний төвийг байгуулах ажлыг эрхэлж буй эрдэмтэд, судлаачид сургуулийн нийт багш, оюутнуудад “Чингис хааны онгон” сэдвээр лекц уншиж, уулзалт ярилцлага зохиов.
  • ОХУ-ын Буриад улсын ерөнхийлөгч Д.В.Потапов “Их засаг” их сургуульд зочлов.
  • Монголын уламжлалт цагаан сарыг тохиолдуулан 70 жилийн түүхтэй “Авто-жолооны сургууль”-ийн ахмад, өндөр настан 46 хүнийг захирал Н.Ням-осор хүлээн авч хүндэтгэл үзүүлэв.
  • “Чингис-Соосэ” сургуулийн өргөтгөлийн барилга, Чингисийн онгон шүтээн байгуулах төсөл, төлөвлөгөө, эх загвар газар, дэд бүтцийн холбогдолтой асуудлуудыг амжилттай шийдвэрлэн ажилдаа орж эхэллээ.
  • “Их засаг” ЕБДС-ийн сурагчдаас 2000-2001 оны хичээлийн жилд “Багшдаа барих бидний бэлэг” уламжлалт сурлагын аян зарлан явуулж дүгнэхэд 1.а ангиас сурагч Б.Бямбасүрэн, Ц.Мөнхзул, А.Насандэлгэр, Г.Уянга, Э.Энх-насан, О.Эрдэнэцэцэг, 2.а ангиас Б.Баасан-сүрэн, Б.Болортуяа, Э.Ган-Эрдэнэ, С.Золзаяа, Г.Оргилболд, Ц.Оюунжаргал, Ч.Сумъяа, О.Юмжирдулам, 3.а ангиас А.Баттуяа, Х.Бат-Амгалан, Ц.Тэгшдулам, А.Хулан, С.Сугарсүрэн, Э.Ишигням, А.Энх-Амар, 4.а ангиас Ч.Дөлгөөн, Л.Дүүрэнням, О.Халиун, Б.Цэнгэлтуяа, Я.Ядам-сүрэн, Б.Хишигсүрэн, 6.б ангиас Г.Өнөрбаатар, Ө.Эрдэнэбулган, 7.а ангиас Н.Учрал, Д.Онолт, Д.Төмөр, Б.Аз, Л.Мөнхцэлмэг, Л.Дашдэмбэрэл, 7.б ангиас Э.Чулуунбаатар, О.Ундрам, М.Мөнхзул, 8.а ангиас Ж.Баярмаа, Б.Алгирмаа, 8.б ангиас Т.Мөнгөнжигүүр, Б.Ганбаатар, 9.а ангиас Б.Гантулга, Э.Жавхлантөгс, Б.Зол-мандах, С.Мөнх-Уянга, Д.Нарантуяа, Б.Уянга, Т.Мөнхзул, 9.б ангиас Д.Амартүвшин, Д.Бат-чулуун, Л.Наранзул, Б.Отгон-Эрдэнэ, Н.Сайн-заяа, Д.Эрдэнэцэцэг, 10.а ангиас М.Уртнасан, Э.Мөнхзул, Л.Энэрэл, Ц.Батцэцэг, Б.Оюун, 10.б ангиас П.Болор, Б.Оюунсод, Ө.Эрдэнэчимэг нарын 80 сурагч сурлага, хүмүүжлээрээ хошуучлав.
  • Мөн “Тэргүүний сурагч” алтан медалиар 7.а ангийн Д.Төмөр, 7.б ангийн Э.Чулуунбаатар, 8.а ангийн Б.Алгирмаа, 8.б ангийн Т.Мөнгөнжигүүр, 9.а ангийн Б.Золмандах, 9.б ангийн Л.Наранзул, 10.а ангийн Ө.Эрдэнэчимэг нар шагнагдлаа.
  • Математикийн олимпиадад 6.а ангийн Э.Чимэгням IY байр, орос хэлний олимпиадад 10.б ангийн Цолмон II байр, 10 анги багаараа II байр, Монгол хэлний олимпиадад 7.а ангийн Н.Учрал Ү байр, 10.а ангийн Ц.Батцэцэг III байр тус тус эзлэж хотод өрсөлдөх эрх авав.

3 сар.

  • УИХ-ын гишүүн, доктор, профессор, Олон улсын бөө судлал, Чингис хаан судлал, Нүүдлийн соёл иргэншлийн төвийн тэргүүн багш С.Дулам, “Монгол билэгдэл зүй” сэдвээр нийт багш, оюутнуудад лекц уншив.
  • Монгол телевизийн “Татах хүч” нэвтрүүлэгт багш, оюутнууд нэг баг болон оролцож тэргүүн байр эзлэв.
  • “Их засаг” ЕБДС-ийн 7.а ангийн сурагч, дүүрэг, нийслэлийн “Хүрэл тулга” – тэмцээний хошой аварга Н.Учрал хүүхдийн олон улсын “Найрамдал” төвд болсон “Хүрэл тулга” улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцов.
  • “Ганга гоёл” ХХК-ийн захирал, Шилмэл загвар зохион бүтээх ордны захирал докторант Б.Дунгаамаа “Монгол ганга гоёл” сэдвээр нийт багш, оюутнуудад лекц уншив.
  • Монгол телевизийн захирал Н.Энхбат монголын радиогийн дарга Б.Пүрэвдаш нар “Их засаг” их сургуульд зочлон хамтран ажиллах талаар гэрээ, хэлцэл хийв.
  • Багш, оюутны дунд явагддаг онол, эрдэм шинжилгээний хуралд эрх зүйн багш Н.Цэдэнбалжир, I факультетын Хэбэйн 2.а ангийн оюутан Мурат нар шалгарав.
  • Энэтхэг улсын иргэн, Ази, Номхон далайн бүс нутгийн нийгэм, эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн захирал Хари Голл зочлон, “Их засаг” их сургуулийн болон Чингис хааны онгон шүтээний төв байгуулах ажил байдалтай танилцан багш, оюутнуудад лекц уншив.
  • УИХ-ын гишүүн Р.Амарсайхан, Н.Ганбямба, Г.Төртогтох, Л.Одончимэд, Н.Болормаа, зохиолч яруу найрагч Т.Очирхүү, соёлын гавъяат зүтгэлтэн, монголын соёлын сангийн ерөнхийлөгч Г.Мэнд-Оёо нар “Их засаг” их сургуулийн ажил байдал, Чингис хааны онгон шүтээний төв байгуулах үйл явцтай танилцав.
  • Сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулав.
  • Сургалтын хичээлийн хөтөлбөрүүдийг шинэчлэв.
  • Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн ерөнхийлөгч Нацагийн Багабандид 3 сарын 30-нд бараалхан түүнийг дэмжихээ албан ёсоор илэрхийлж, сургуулийнхаа ажил байдлыг танилцуулахад захирал Н.Ням-Осор, тэргүүн дэд захирал Я.Лосолсүрэн, гавъяат хуульч, хурандаа генерал, доктор, профессор, багш Ж.Авхиа, иргэний эрх зүйн тэнхимийн эрхлэгч, дэд профессор, ахмад багш Д.Зундуй нар оролцов.
  • “Их засаг” их сургуулийн иргэний эрх зүйн тэнхимийн эрхлэгч, багш Д.Зундуй, Түүх, нийгмийн ухааны тэнхимийн багш доктор (Ph) С.Дамба нар тус сургуулийн профессор, дэд захирал В.Эрдэнэцэцэг, Б.Насан нар дэд профессор болов.
  • Сургуулийн захирал Н.Ням-Осорын зохиосон шүлгээр Монгол улсын гавъяат жүжигчин А.Энхтайваны ая хийсэн “Чамдаа өргөх дуу” нь “Хайрын дуу 2001” шилдэг дуу шалгаруулах улсын уралдаанд 204 дуунаас шагналт байр эзлэв.

3 сарын 26

  • “Мянганы зам” төслийг хэрэгжүүлэхэд Их засаг их сургуулийн оруулсан хувь нэмэр хандивыг өндрөөр үнэлж Засгийн газраас өргөмжлөл хүртээв.

4 сарын 14.

  • ИЗИС-ийн онц сурлагатан, тэргүүний оюутан, сурагчдын анхдугаар чуулга уулзалт болж Монголын нийт оюутан сурагчдад хандаж уриалга гаргав.

4 сарын 28-30.

  • Монголын хүүхэд залуучуудын оюуны хөгжлийн төвөөс зохион байгуулсан “Олон улсын боловсролын үзэсгэлэн яармаг-2001”-д оролцож батламж авлаа.

6 сарын 4.

  • Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг Хэрлэнгийн хөдөө аралд ИЗИС ихээхэн хөрөнгө хүч зарж байж Чингис хааны онгон шүтээний төвийг байгуулан томоохон баяр ёслол үйлдэв. Найман цагаан цомцог өргөө босгож, цагаан, хар сүлдээ залж, бөө мөргөлийн зан үйл явагдаж 8000 хүн оролцсон том баяр цэнгэл болов.

7 сар.

  • Их Засаг их сургуулийн иргэний эрх зүйн тэнхмийн эрхлэгч, ахмад хуульч Д.Зундуй Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар гавъяат хуульч цол хүртэв. Зундуй багш Их засаг их сургуулийг үүсэн байгуулагдсан цагаас багшилж, хууль эрх зүйн сургалтын салбарыг төлөвшүүлэн хөгжүүлж, хуульчдыг сургаж дадлагажуулахад томоохон хувь нэмэр оруулсныг үнэлж төрөөс ийнхүү шагнажээ.

7-8 сар.

  • ИЗИС-ийн I,II цогцолборт хичээлийн анги танхим, багш оюутны дотуур байр, номын сангийн өргөтгөл, засвар, тохижилтын их ажил өрнөв.

9-10 сар.

  • ИЗИС-ийн оюутан, сурагчдаар тангараг өргүүлэх ёслолыг анх удаа зохион байгуулав. Үүнтэй холбогдуулан багш оюутны тангарагийг шинэчлэн боловсруулж батлав.
  • Мөн “ИЗИС-ийн эрхэм зорилго”-ыг утга төгөлдөр болгож батлав.
  • Ректор Н.Ням-Осорын шүлгээр (аяыг хөгжмийн зохиолч Ч.Хаянхярваа) “Их засаг” их сургуулийн сүлд дууг бүтээж баяр ёслолын үеэр хүндэтгэн дуулж байхаар тогтов.Энэ дуу сүлд нь Хуулийн сургуулийн сүлд дуу болов.

10 сарын 8.

  • Доктор, профессор Н.Ням-Осор “Эзэн Чингисийн “Их засаг” хуулийн бага тайлбар толь” номыг (54 зүйл бүрээр тайлбарласан) бичиж хэвлүүлэв.

10 сарын 15.

  • Олон улсын монгол судлалын холбооны гишүүн, Ордос дахь Чингис хааны онгон шүтээний төвийн тахилч, эрдэмтэн судлаач Норовын Шаралдай “Мөнх тэнгэрийн хүчин” ном бичиж бэлтгэснээ ректор, доктор Н.Ням-Осорт танилцуулж, ивээн тэтгэж хэвлүүлж өгөх хүсэлт тавив.

11 сарын 5.

  • “Чингис хааны нэрэмжит Их засаг их сургуулийн үзэл номлолын үндэс” ном хэвлэгдэн гарав. Энэ ном ИЗИС-ийн оюутан, сурагчийн тангараг, ИЗИС-ийн эрхэм зорилго, сүлд дуу болон Н.Ням-Осор, Н.Шаралдай нарын дээр нэрлэсэн хоёр бүтээл, эрдэмтэн судлаач Б.Сумъяабаатарын Солонгосоос олж ирсэн “Их жаса” хуулийн 17 зүйл заалт, түүний тайлбарыг багтааснаараа олон уншигчдын сонирхолыг татсан юм.

12 сарын 15.

  • Энэ сард ректор яруу найрагч Н.Ням-Осорын “Бурхан халдун-II”, судлаач Дамдинжавын “Монголын буриад зон” (судалгааны чухал бүтээл) зэрэг номуудыг ИЗИС ивээн тэтгэж хэвлүүлэв.

12 сар.

  • Японы үндэсний баярт зориулсан өдөрлөг Чингис-Соосэ олон улсын харилцааны сургуульд болж Япон улсаас Монгол улсад суугаа элчин сайд М.Ханада, Монгол-Японы эдийн засаг хамтын ажиллагааны нийгэмлэгийн тэргүүн Д.Содном, ИЗИС-ийн ректор доктор профессор Н.Ням-Осор нар оролцож баяр хүргэв.
  • Соосэ группын урилгаар Японы Фукушима мужид зочилж хэлний дадлага хийсэн тус сургуулийн 10 шилдэг оюутан буцаж ирэв.
2002 он

2 сарын 8.

  • ИЗИС-ийн проректор Ж.Цэцэгмааг Монголын хүүхэд залуучуудын төлөө өөрийн авъяас чадал, оюун ухаанаа зориулж ажиллаж байгааг нь үнэлж Эмэгтэй удирдагч сангаас “Шилдэг удирдагч эмэгтэй” өргөмжлөлөөр шагнав.

3 сар.

  • ИЗИС, түүний салбар сургуулиудын багш, оюутны сургалтын чанарыг дээшлүүлэх, мэдлэгээс чадварт гэсэн уриа дуудлагатай ажиллахаар багш нарын баярын нэгдсэн хурлаас шийдвэрлэв. Энэ зорилгоор Чингис хаан, Их засаг хууль судлалын шилдэг номуудыг ивээн тэтгэж хэвлүүлэх, орчуулах, өөрсдөө бичих хөдөлгөөнийг орон даяар өрнүүлэв.

3 сарын 25.

  • Халимагийн нэрт эрдэмтэн судлаач Эрэнжен Хара-Даваны “Сод жанжин Чингис хаан, түүний үлдээсэн өв” гэдэг түүх, эрдэм судлалын үнэт бүтээлийг ИЗИС монголд анх удаа ивээн тэтгэж хэвлүүллээ.
  • Энэ номыг нэрт орчуулагч Ч.Баатар монгол хэлнээ хөрвүүлж, доктор профессор Н.Ням-Осор ариутган шүүж, сэтгүүлч Г.Дамба хэвлэлд нягтлан бэлтгэжээ.

4 сар.

  • “Монголын хүүхэд залуучуудын хөгжлийн төв”-өөс “Олон улсын боловсролын үзэсгэлэн яармаг-2002”–д оролцов.

4 сарын 15.

  • Чингис хааны мэндэлсний 840 жилийн ойд сурлага, урлаг спортын өндөр амжилтаар бэлэг барих хөдөлгөөн ИЗИС даяар эрчимтэй өрнөв. Тэдгээрийн нэг нь Чингис хааны төрийг засах их ухааны оргил болсон Их засаг хууль судлалыг эрчимжүүлэх явдал байлаа. ИЗИС Оросын нэрт эрдэмтэн, түүхч В.А.Рязановскийн “Чингис хааны Их засаг хууль” хэмээх түүх, эрдэм шинжилгээний томоохон бүтээлийг их ойд зориулан хэвлүүлэв. ИЗИС-ийн ректор, доктор профессор Н.Ням-Осор энэ номыг ариутган шүүж “Их засаг хуулийн алдарт ном эх монгол хэлээрээ мөнхөд орших болтугай” гэсэн томоохон оршил бичиж оюуны эргэлтэд оруулжээ.

5 сарын 16.

  • Монголын залуучуудын хөгжлийн “Полиси төв. Хувийн их, дээд сургуулиудын холбооноос Үндэсний чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх их үйлсэд зориулж буй хувь нэмрийг үнэлж ИЗИС-д тэргүүлэх сургууль “Соёрхол” олгов.

6 сарын 14.

  • “Ирээдүй” цогцолборын захиргаанаас Их эзэн Чингис хааны мэндэлсний 840 жилийн түүхт ойг угтаж, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион явуулдаг “Чингис хаан бидний нүдээр” сэдэвт уран зургийн уралдааныг дэмжин хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан Их Засаг их сургуулийг “Ирээдүй” цогцолборын хүндэт өргөмжлөлөөр шагнажээ.

6 сар.

  • Чингис хааны мэндэлсний 840 жилийн ойд зориулж түүх судлаач Д.Жамбаа” Мөнх тэнгэрийн хүчний Чингис хаан”, Ц.Жагдаг “Хөдөө арал, Аураг ордны түүх” номууд бичснийг ИЗИС ивээн тэтгэж хэвлүүлэн номын сангаа баяжууллаа.
  • ИЗИС-ийн эрдмийн зөвлөлийн өргөтгөсөн чуулган чуулав. Чуулганд эрдмийн зөвлөлийн 40 гаруй эрдэмтэд, багш нар оролцов. Ректор, доктор, профессор, НСИА-ийн ерөнхийлөгч Н.Ням-Осор “ИЗИС-ийн үүсэл, хөгжил, үйл ажиллагаа, цаашдын зорилтын тухай” дэлгэрэнгүй илтгэл тавьж хэлэлцүүллээ. Чуулганд оролцсон олон эрдэмтэн судлаачид ИЗИС-ийн хөгжил дэвшлийг үнэлж, цаашид хийж гүйцэтгэх ажлын талаар үнэтэй санал зөвлөгөө өглөө. ИЗИС байгуулагдсны 10 жилийн ой, Их монгол улс байгуулагдсны 800 жилийн ойг угтаж Үндэсний түүх соёлын тэргүүлэх их сургууль болох хүндтэй зорилтыг чуулганаас дэвшүүлэв.
  • Чингис хааны мэндэлсний 840 жилийн ойн төрийн их тайлга тахилгыг Хэрлэнгийн хөдөө арал дахь ИЗИС-ийн Чингис хааны онгон шүтээний төвд төрийн ёслол хүндэтгэлийн хэмжээнд өргөнөөр тэмдэглэв. Тайлга тахилгад Монгол улсын ерөнхийлөгч, УИХ-ын дарга, ерөнхий сайд нар болон УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, гадаад, дотоодын олон зуун зочид төлөөлөгчид оролцов. Төр, засгийн тэргүүнүүд Чингис хааны онгон шүтээний сайхан төв байгуулж, төрийн их тайлга тахилгыг өндөр хэмжээнд зохион байгуулсан ИЗИС-ийн удирдлага Н.Ням-Осор, Ж.Цэцэгмаа нарт халуун баяр хүргэлээ.

8 сар.

  • ИЗИС-ийн оюутны тав тухтай сурч амьдрах орчиныг бүрдүүлэх засвар тохижилтын их ажил өрнөв. ИЗИС-ийн гадаад оюутны тохилог байр ашиглалтад оров.
  • Хамтын ажиллагааны гэрээний дагуу оюутан солилцон сургах хөтөлбөрийн хүрээнд БНХАУ-ын Хэбэйн их сургуулийн 77 оюутан ИЗИС-т суралцахаар хүрэлцэн ирэв.

9 сарын 1.

  • ИЗИС найм дахь хичээлийн шинэ жилийн нээлтээ Чингис хааны нэрэмжит талбайдаа сүрлэг сайхан хийв. ИЗИС-д 2500 оюутан, лицей сургуульд 350 сурагч суралцаж 118 эрдэмтэн багш хичээл сургалтыг удирдаж ажиллахад бэлэн болжээ. Багш нарын эрдмийн зэрэг зиндаа дээшилж ШУА-ийн жинхэнэ гишүүн 1, шинжлэх ухааны доктор 4, доктор 19, профессор 6, магистр 44 ажиллаж байлаа.
  • Хичээлийн шинэ жилийн эхнээс сургалт-эрдэм шинжилгээний гол чиглэлийг түшиглэсэн профессорын 9 баг байгуулагдан ажиллах боллоо. ОХУ-ын БУИС, БНХАУ-ын Хэбэйн их сургуультай байгуулсан багш, оюутан солилцох, хамтран ажиллах түншлэлийн гэрээ амжилттай хэрэгжиж, Японы Соосэ группын дэмжлэгтэйгээр Олон улсын харилцааны дээд сургууль байгуулан хичээллүүлж, нийгмийн захиалгаар аялал жуулчлал, эдийн засаг-нягтлан бодох бүртгэлийн салбарыг шинээр нээж хичээлүүлэхээр боллоо.

9 сарын 23.

  • Дээд боловсролын менежментийн хөтөлбөрөөс хувийн хэвшлийн их, дээд сургуулиудаас шилдэг менежменттэй тэргүүний сургуулиар ИЗИС өргөмжлөгдөв.Топ-6 сургуулийн нэг болов.

9 -11 сар.

  • 2002 он ИЗИС-ийн эрдэмийн хамт олонд номын хур буурсан жил байв. Түүх, соёл, эрдэм шинжилгээ, сургалт судалгаа, танилцуулга-мэдээллийн 18 ном товхимолыг ИЗИС ивээн тэтгэж хэвлүүлэв.
  • Ректор, доктор профессор Н.Ням-Осор “Их засаг хууль бол мөнх тэнгэрийн хүчний шидэт түлхүүр мөн”, проректор, доктор профессор Ж.Цэцэгмаа, “Гадаад орнуудын төр эрх зүйн түүх”, багш профессор Ц.Бүдханд “Криминалистик”, ИЗИС-ийн радио нэвтрүүлэг эрхэлсэн хэвлэлийн төлөөлөгч зохиолч сэтгүүлч Ч.Зоригт “Буриад ардын түүхэн 100 дуу”, судлаач Ч.Цэмбэлдорж,”Тэмүжин Чингис хааны төрсөн нутгийг дурсахуй”, хуульч О.Лхамсүрэн “Чингис хааны их засаг хууль” зэрэг ном бичиж “Монгол улсын хууль цаазын бичиг”, сургалт-эрдэм шинжилгээний “Их засаг” сэтгүүл зэрэг олон бүтээлүүд хэвлэгдэн ИЗИС-ийн номын сангийн хөмрөгийг баяжуулжээ.

10-12 сар.

  • Хичээл сургалт, соёл хүмүүжлийн ажил нэгдсэн хөтөлбөртэй болов.
  • Нийт оюутан, сурагчдыг өргөн оролцуулсан урлагийн их наадамд урлагийн 16 төрөлд 800-гаад оюутан авъяас билгээ сорьж уралдснаас Чингис-Соосэ сургууль шилдэгийн шилдэг сургуулиар шалгарч цом, өргөмжлөл авлаа.
2003 он

Төрлөх сургуулийнхаа 10 жилийн ойд сурлага, хөдөлмөр, урлаг спортын өндөр амжилтаар бэлэг барих хөдөлгөөн ИЗИС даяар өрнөж, сургууль, салбар, анги, бүлэг бүр, багш, оюутан сурагч бүр чармайн зүтгэсэн нь 2003 оны гол онцлог байлаа.

5 сарын 21.

  • ИЗИС-ийн зургаа дахь удаагийн төгсөлт болж 350 хуульч, 20 түүхч төгсөв.
  • Төгсөгчдөд диплом энгэрийн тэмдэг гардуулах баяр ёслолд БСШУЯ, ХЗДХЯ, их, дээд сургуулиудын холбооны удирдах хүмүүс оролцож төгсөгч залууст танхимд үзэснээ хөдөлмөрийн талбарт шалгаж сорьж амжилттай ажиллахыг хүсэн ерөөв.
  • ИЗИС-ийн I, II цогцолборт орчин үеийн өндөр хурдтай 150 гаруй компьютер бүхий компьютер мэдээллийн төвүүд байгуулан интернетийн сүлжээнд холбов. Эдгээр төвүүд нь ИЗИС-д шинээр нээгдсэн компьютер программ хангамжийн салбарын багш, оюутны сургалтын үндсэн бааз нь боллоо.

6 сарын 25.

  • ИЗИС-ийн нэр хүнд монгол даяар түгэн дэлгэрч тус сургуулийн үндсэн ангиуд, шинээр нээгдэж буй аялал жуулчлал, эдийн засаг, компьютерийн сургалтын ангиудад элсэхээр 1800 гаруй сурагч бүртгүүлжээ.

5-6 сар

  • ИЗИС-ийн ректор, доктор профессор Н.Ням-Осор өөрийн шинжилгээ судалгааныхаа ажлыг гүнзгийрүүлэн үргэлжлүүлж өөрийн гол бүтээл “ХIII-XIV зууны монголын төр улс, төрт ёсны хөгжлийн түүхэн судлал” номоо бичиж дуусган орос монгол хэлээр хэвлүүлэв. Гучаад хэвлэлийн хуудастай таван бүлэг 30 зүйл, олон зуун заалт, зүүлт бүхий энэ том бүтээлийг ОХУ-ын ШУА-ийн Буриадын салбарын нэрт түүхч судлаач эрдэмтэн Б.В.Базаров, В.Ц.Ганжуров нар ариутган шүүж, хянан тохиолдуулжээ.

6 сарын 15.

  • Ректор Н.Ням-Осор ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Түвд, монгол, буддын шашин судлалын хүрээлэнд очиж “XIII-XIY зууны монголын төр улс, төрт ёсны хөгжлийн түүхэн судлал” хэмээх монголын түүхийн судалгаа шинжилгээний томоохон бүтээлээрээ түүхийн шинжлэх ухааны докторын зэргийг амжилттай хамгааллаа.
  • Оюутны сургалт хүмүүжлийн ажлын нэгдлийг хангах, үндэсний түүх соёлоо эрхэмлэх зорилгоор багш оюутны соёл хүмүүжлийн төвийг тохижуулан нээж байнгын ажиллагаанд оруулав.
  • Их засаг их сургуулийн баг Улаанбаатар хотын аварга шалгаруулах оюутан парламентийн мэтгэлцээн-2003 анхдугаар тэмцээнд амжилттай оролцож, Улаанбаатар хотын аварга клубээр шалгарав.

6 сар.

  • Монголын хүүхдийн ордноос зохион байгуулдаг “Би эстрадын дуучин”, “Дуулах өв”, “Уран жиргээ” улсын уралдаануудыг ивээн тэтгэж байнга хамтран ажиллаж дэмжиж тусалж сурагчдаа тогтмол оролцуулж ирсэн Их засаг лицей сургуулийн хамт олонд Монголын хүүхдийн ордон хүндэт өргөмжлөл хүртээв.

6-8 сар.

  • ИЗИС-ийн 10 жилийн ой угтаж сургууль, тэнхим, багш бүр эрдэм оюуны бэлэг барих “Номын цагаан суварга бүтээх уралдаан” нийтийг хамран өрнөснөөр энэ онд ИЗИС-ийн үндсэн анги мэргэжлийн салбаруудын голлох сурах бичиг, гарын авлагыг эрдэмтэн багш нар туурвин бичиж хэвлүүлсэн юм.
  • Эрх зүйн салбарын оюутнуудын сурах бичиг, гол гарын авлага болсон нэлээд ном хэвлэгдсний дотор ИЗИС-ийн проректор, доктор, профессор Ж.Цэцэгмаагийн “Гадаад орнуудын төр, эрх зүйн түүхийн лекцүүд”, эрдэмтэн судлаач Л.Дашзэвэгийн “Эрх зүйн социологи”, “Эрх зүйн гүн ухаан” гавъяат хуульч, доктор, профессор Ж.Авхиагийн “Чингис хааны цэргийн урлагийн 10 гайхамшиг” зэрэг бүтээлүүд чухал байр суурь эзлэнэ гэж үнэлэгдэв.

7 сарын 16-31.

  • ОХУ-д олон нэрт эрдэмтэдийн шүүлтийг нэр төртэй давж түүхийн шинжлэх ухааны докторын зэргийг амжилттай хамгаалсан ректор Н.Ням-Осор энэ өдрүүдэд Хэрлэнгийн Хөдөө арал дахь Чингис хааны онгон шүтээний төв, жуулчны бааздаа номын бясалгал хийж Чингис хааны Их засаг хууль судлалын бүтээлүүдээ нягтлан шинэчилж “Мөнх тэнгэрээс соёрхсон Чингис хааны зарлиг буюу Их засаг хуулийн тайлбар”, “Эзэн Чингисийн Их засаг хууль судлал” сурах бичгүүдийг бичиж дуусгалаа.

8 сар

  • ИЗИС-ийн дэргэд байгуулагдсан Аялал жуулчлалын сургуулийн хичээлийн байрны засвар тохижилтын ажил амжилттай дуусаж, хичээлийн шинэ жилээр оюутнаа хүлээн авахад бэлэн болов.

8-9 сар.

  • Аялал жуулчлалын сургууль байгуулагдан сургалтын материаллаг бааз сурах бичгээр хангах шаардлагаас үүдэн эрдэмтэн багш нар олон ном сурах бичиг бичиж хэвлүүлэв. Тэдний дотор багш Д.Батсүх, Д.Чулуунбилэг нарын “Дэлхийн аялал жуулчлал”, Д.Батсүхийн “Аялал жуулчлалын хөтөч тайлбарлагчийн онолын үндэс”, доктор багш П.Нармандах, судлаач Д.Ринченням нарын “Геологийн үндэс” зэрэг ном сурах бичиг үнэлэгдэж сургалтад ашиглагдах болзлоо хангав.

9 сарын 1.

  • Чингис хааны нэрэмжит ИЗИС ес дэх хичээлийн шинэ жилийн нээлтээ ёслол төгөлдөр хийлээ.
  • Тус сургуулийн бүрэлдэхүүнд Чингис тур аялал жуулчлалын сургууль шинээр үүд хаалгаа нээж оюутнаа хүлээн авлаа.
  • Их засаг ерөнхий боловсролын лицей дунд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт болж 400 гаруй сурагч багачууд эрдмийн өргөөндөө баяртайгаар сууцгаав.
  • Нээлтийн баяр ёслол дээр ИЗИС-ийн ректор, шинжлэх ухааны доктор профессор Н.Ням-Осор хэлсэн үгэндээ ирэх жил сурлага, соёл, эрдмийн баяр болгон тэмдэглэх 10 жилийнхээ ойг угтаж залуу үеийнхний эрдэм чадварыг хөхүүлэн дэмжих зоригоор бүх оддын эрдмийн их сургууль болох зорилт дэвшүүлэн хэрэгжүүлж эхлэхээ ёс төртэйгээр зарлав.
  • Энэ жил ИЗИС-ийн бүрэлдэхүүнд Чингис-Соосэ ОУХС, эдийн засаг-нягтлан бодох бүртгэлийн салбар, компьютер программ хангамжийн салбар хичээллэж сургах мэргэжлийн хүрээ үлэмж өргөжлөө.

8-10 сар.

  • ИЗИС-ийн бүрэлдэхүүнд эдийн засаг-нягтлан бодох бүртгэлийн салбар хичээллэж олон оюутан суралцах болсон тул тэдэнд зориулсан ном сурах бичиг хэвлэх ажил өрнөв.
  • Доктор профессор багш Д.Батсүх “Монгол улсын эдийн засаг, гадаад худалдааны хамтын ажиллагааны түүх” ном бичиж Н.Гречковагийн “Дэлхийн эдийн засгийн байгууллагууд” номыг орчуулан хэвлэв.

7 сар

  • Чингис-Соосэ ОУХС-г үүсгэн байгуулагчдын нэг Гоичи Нодагийн нэрэмжит Япон хэлний баяр болж Соосэ группын ерөнхийлөгч Гоичи Нода шалгарагсдад нэрэмжит шагналаа хүртээв.

10 сар.

  • Монгол улсын багшийн их сургуулийн Оюутны холбооны дэргэдэх “Оюутны Эйдос” клубээс санаачлан ХААИС-ийн “Оюутны хонх” клуб нээлттэй мэтгэлцээний холбоотой хамтран “Монгол орны хөгжлийн тулд бид” уриан дор зохион байгуулсан Улаанбаатар хотын их, дээд сургуулиудын аварга шалгаруулах оюутан парламентийн мэтгэлцээний анхдугаар тэмцээнд ИЗИС-ийн клуб амжилттай оролцож дэд байранд шалгарав.

10-12 сар.

  • ИЗИС-ийн 10 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсны 800 жилийн ой угтаж бүтээсэн олон ном бүтээлийг ИЗИС-ийн эрдмийн зөвлөл, ректор Н.Ням-Осор халуунаар дэмжиж ивээн тэтгэж хэвлүүллээ. Тэдгээрийн дотор түүхч судлаач Н.Нагаанбуу, зохиолч сэтгүүлч Ч.Зоригт нарын “Бидний мэдэх Ням-Осор”, Б.Хүрэлтогоогийн “Чингис хааны алтан аялгууны нууц” ИЗИС-ийн оюутан Н.Учралын “Тэнгэрийн нуур”, ахмад уран бүтээлч Л.Агваанжамбалын “Зул шаргын дууль” зэрэг номууд орж байна.

12 сар.

  • Хувийн хэвшлийн их, дээд сургуулиудын холбооноос ИЗИС-ийн ректор Н.Ням-Осорыг 2003 оны шилдэг захирлаар өргөмжлөв.

12 сарын 15.

  • Шинэ жилийн баярт зориулан “Их засаг” сониноо найман нүүрээр хэвлэн сурлага, хүмүүжил, урлаг спорт, сонгуульт ажилдаа өндөр амжилт гаргасан 800 гаруй оюутныг нэрлэн сурталчлав.

12 сарын 30.

  • ИЗИС-ийн багш нарын сүлд модны наадам дээр ахмад сэтгүүлч Г.Дамбад НСИА-ийн билгүүн номч академич цол өргөмжлөл олгож Чингис хааны алдрын одонгоор шагнасныг ректор Н.Ням-Осор гардуулж баяр хүргэв. Г.Дамба 1999 оноос эхлэн ИЗИС-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, “Их засаг” сонин, сэтгүүлийг үүсгэн, эрхлэн гаргаж, ИЗИС-ийн багш оюутны туурвисан 56 ном товхимолыг ариутган шүүж эрхлэн хэвлүүлсэн учир ийнхүү шагнагджээ.
2004 он

1 сар.

  • Их засаг их сургууль Монголын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн Үндэсний холбооны “Хэрэглэгчдээ өргөмжилсөн хамт олон” цол өргөмжлөл хүлээж авч улмаар “Зах зээлийн нийгмийн манлайлагч шилдэг байгууллага”-аар өргөмжлөгдлөө.
  • “Их Засаг” сонинг сар тутамд гаргаж оюутнууддаа үнэ төлбөргүй олгож байхаар болов.
  • “Мэлмийн чимэг Монгол бичиг мину” сайхан бичигтний улсын уралдаан зарлав. Монгол үндэстний түүх, соёлыг дээдлэж, өвөг дээдсийн оюуны үнэт өвийг өртөөлж ирсэн Монгол бичгээ бүрэн эзэмших сонирхлыг өрнүүлэх зорилгоор энэ уралдааныг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар боллоо.
  • Монгол Улсын төрийн соёрхолт яруу найрагч Н.Нямдоржийн нэрэмжит яруу найргийн наадмыг анх удаа зохион байгуулж, цаашид жил бүр уламжлал болгон явуулахаар тогтов.

2 сар.

  • ИЗИС-ийн ректор Намсрайн Ням-Осор түүхийн шинжлэх ухааны докторын дипломоо гардаж авав. Доктор цолтны 19488 дугаартай уг дипломд Оросын Холбооны Улсын эрдмийн зэрэг цол олгох дээд комиссын 2003 оны 10 сарын 17-ний 40155 тоот шийдвэрээр Намсрайн Ням-Осорт “Түүхийн шинжлэх ухааны доктор цол олгов” гэжээ.
  • ИЗИС-ийн ректор Н.Ням-Осор Монгол Улсын БСШУ-ны сайд А.Цанжидын БНХАУ-д хийсэн айлчлалын бүрэлдэхүүнд орж Бээжин, Дайлянь, Сышань мужийн их дээд сургуулиудын ажил байдалтай танилцав.

2 сарын 8.

  • ИЗИС-ийн 10 жилийн ойд зориулсан “Агшин” нэвтрүүлэг Монголын үндэсний телевизээр цацагдав. Уг нэвтрүүлгийг МҮТ-ийн “Титэм” студын хамт олон бүтээжээ.

2 сарын 12.

  • ИЗИС-ийн ректор Н.Ням-Осор ойрын 5 жилд 1000 оюутны дотуур байртай болох зорилт дэвшүүлэв.

2 сарын 25-26.

  • Хэнтий аймагт доктор профессор яруу найрагч Н.Ням-Осорын шилдэг шүлгүүдээр хүүхдийн “Уран жиргээ” найргийн наадмыг жил бүр зохион байгуулахаар болов.
  • ИЗИС-ийн оюутны зөвлөл, мэтгэлцээний клуб, оюутны эрдэм шинжилгээний хүрээлэн, уран зохиолын дугуйлан, шинэ зууны шилдэг эмэгтэй клуб зэрэг олон байгууллагыг нэгтгэж “Оюутны нэгдсэн холбоо” байгуулав.
  • Монголын мэдээллийн товчоо “Фейс Пи Ар” агентлагаас тодруулсан “Ард түмний итгэл төрүүлсэн шилдгийн шилдэг 99 улс төрч”-ийн нэгээр ИЗИС-ийн ректор МҮЭНН-ын дарга Н.Ням-Осор шалгарч “Шилдгийн шилдэг улс төрч” цол өргөмжлөл гардан авлаа.
  • Мөн Монголын мэдээ агентлагаас тодруулсан 108 шилдэг улс төрчийн жагсаалтанд ректор Н.Ням-Осорын нэр бас дахин бичигдэв.

3 сар.

  • Монгол Улсын төрийн соёрхолт Н.Нямдоржийн нэрэмжит “Яруу найраг Миний сэтгэлийн жигүүр” яруу найргийн наадамд амжилттай оролцсон оюутнуудын шүлгүүдээс бүтсэн яруу найргийн ном хэвлэгдэв.
  • Чингис-Соосэ ОУХС-д тус сургуулийн хөгжил дэвшлийн үе шатуудыг харуулсан хүндэтгэлийн танхим байгууллаа.
  • Чингис-Соосэ ОУХС, Их засаг лицей сургуульд гадаад хэлний хоёр лингафоны кабинет байгуулав.
  • ИЗИС-ийн теле студи ашиглалтанд оров. Энэхүү теле студийг байгуулахад 10 гаруй сая төгрөг зарцуулав.
  • Монгол Улсын Засгийн газрын гишүүн БСШУ-ын сайд А.Цанжид ИЗИС-ийн II цогцолборт зочилж багш оюутнуудтай уулзав.
  • БСШУ-ны сайд А.Цанжидыг дагалдан УИХ гишүүн Н.Болормаа, Ц.Дашдорж, Нийслэлийн ерөнхий менежер Т.Бадамжунай, Сонгино-хайрхан дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга Ганбаатар, засаг дарга Найдан, нийслэлийн хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Цогзолмаа нар ИЗИС-д зочилж, багш оюутнуудын сонирхсон асуултанд хариулт өглөө.
  • ИЗИС-ийн I цогцолборт УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Т.Ганди тэргүүтэй хүмүүс зочилж багш оюутнуудтай уулзав. Хүндэт зочид тус сургуулийн оюутнуудын урлагын тоглолтыг үзэж сонирхов.
  • Нэрт эрдэмтэн Чой Лувсанжав агсны гарын шавь “Сайхан бичигтэн” улсын уралдааны 3 удаагийн тэргүүн байрын шагналт Чулууны Нэргүй тус сургуулийн II цогцолборт “Босоо бичиг”-ийн кабинет байгуулж Монголын эртний ном судрын дээж “Монголын нууц товчоо”, “Их засаг-“ хуулийг хүндэтгэн залав.
  • Монголын хүүхэд залуучуудын хөгжлийн төвөөс жил бүр зохион байгуулдаг олон улсын боловсролын яармагт ИЗИС оролцож, тус сургуулийн 1 проректор доктор профессор Д.Цогтбаатар “Сургалтын менежментэд мэдээллийн шинэ технологийг нэвтрүүлэх нь” сэдэвт лекц уншив.
  • ИЗИС-ийн II цогцолборт Монголын их хаадын нэрэмжит танхим байгуулав. Энэ тэнхимыг тус сургуулийн эрдмийн зөвлөлийн гишүүн доктор, профессор С.Дамба санаачлан байгуулжээ.
  • БНСУ-ын Намянжу хотын дарга Ким Ён Хий айлчлан ирэв.

Энэ айлчлалд зориулсан ИЗИС-ийн багш оюутнуудын хүндэтгэлийн цуглаан болж, эрхэм зочин Ким Ён Хийг Чингис хааны “Алдрын одон”-гоор шагнаж мөн Чингис-Соосэ ОУХС-д багшилж байгаа багш Ким Юм Шиг-т ИЗИС-ийн профессор цол олгосныг ИЗИС-ийн ректор Н.Ням-Осор гардуулж баяр хүргэв.

4 сар.

  • Хоёр бөхт тэмээн сүргийг хамгаалах, өсгөж үржүүлэх талаар шинэ менежмент санаачлан улмаар “Тэмээн поло” спорт хөгжүүлэх үйлсэд хүчин зүтгэж байгаа УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, Монгол тэмээ хамгаалах төрийн бус байгууллагыг санаачлагч Ц.Бовийшарав нарыг Чингис хааны “Алдрын одон”-гоор шагнасныг тус сургуулийн I цогцолборын захирал Л.Шүрэнчимэг гардуулж баяр хүргэв.
  • Монгол Улсын хүүхэлдэйн театрын урилгаар манай оронд зочилж байгаа ОХУ-ын Буриад улсын Үлгэрийн хүүхэлдэй театрын жүжигчид ИЗИС-д зочлов. Зочдыг ректор Н.Ням-Осор хүлээн авч эдгээр жүжигчдийг ахлаж яваа Буриад улсын гавъяат жүжигчин Шагдырова Надежда Воторовнад НСИА-гийн “Билгүүн номч” академич цол хүртээж, Чингис хааны “Алдрын одон”-гоор шагнасыг гардуулж баяр хүргэв.
  • БНХАУ-ын ӨМӨЗО-ны Багшийн их сургуулийн урилгаар ИЗИС-ийн ректор Н.Ням-Осор тэргүүтэй төлөөлөгчид Өвөр Монголд зочлов. Зочид Ордос дахь Чингис хааны онгон шүтээнийг үзэж ИЗИС, ӨМБИС-ийн хамтын ажиллгааны шинэ төлөвийг тодорхойллоо.
  • Монгол бичгийг төрийн бичиг болгосны 800 жилийн ойд зориулсан Монгол бичгийн улсын олимпиадад манай орны 40 шахам их, дээд, сургуулийн 240 гаруй оюутан оролцсон байна. Энэ олимпидад ИЗИС-ийн 14 оюутан оролцож 3-р байр эзлэн өргөмжлөл хүрэл медаль хүртэв.
  • Хувийн, их дээд сургуулиудын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд ИЗИС-ийн Ц.Түвшинбат дасгалжуулагчтай Д.Алтанхуяг ахлагчтай баг мөнгөн медаль хүртэв.
  • 1 цогцолборт нийслэл дэх хувийн их, дээд сургуулиудын захирлуудын зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнд 54 сургуулийн захирал оролцов.
  • Өнөөгийн нийгэмд эрдэм ухаан, оюун билиг, зүтгэл бүтээлээрээ Монголынхоо эмэгтэйчүүдийг тэргүүлсэн 108 шилдэг бүсгүйн тухай доктор Б.Ариунсангийн бүтээсэн номд менежмент эрхэлсэн проректор Ж.Цэцэгмаагийн намтар үйлс бүтээлийг фото зургийн цомгийн хамт нийтлэлээ.
  • ХХ зууны сүүлч ХХI зууны гарааны он жилүүдэд хийсэн бүтээл, эрдэм оюун, нэр нөлөө, намтар цадигаараа түүхэн цаг үеийг бүтээлцэж байгаа 122 хүний намтрыг багтаасан “Монголын алтан ном”-д ректор, доктор, профессор Н.Ням-Осорын хөдөлмөр зүтгэлийг тод томруунаар дүрслэн бичжээ.
  • Монголын хуульч залуучуудын холбооноос зохион байгуулсан “Миний хууль” сэдэвт улсын уралдаанд ИЗИС-ийн “Мөнх тэнгэр” баг 2-р байр эзлэж, багийн ахлагч ИЗИС-ийн шилдэг оюутан Б.Нямдорж Монгол улсын хувийн их, дээд сургуулиудын шилдэг оюутнаар өргөмжлөгдөв.
  • Оюутнуудын бие бялдрын хөгжлийг сайжруулж спортын одод төрөх боломжийг нээж өгөх зорилготой спорт цогцолборын барилгын суурь тавих баяр ёслол тус сургуулийн I цогцолборт болов.
  • БСШУЯ-ны тусгай зөвшөөрлөөр ИЗИС эх орондоо анх удаа дээд боловсролтой бие хамгаалагчийн анги нээв.
  • Иргэний аюулгүй байдал, бие хамгааллын мэргэжлийн сургалтыг Төрийн тусгай хамгаалалтын газар он удаан жил ажилласан хүндэт чекист хурандаа Б.Дашдаваа удирдах боллоо.
  • ИЗИС-ийн эрдмийн зөвлөлийн шийдвэрээр Монголын кино урлагт Чингис хааны дүрийг чадварлаг бүтээсэн Дуурь бүжгийн эрдмийн тетарын гоцлол дуучин гавъяат жүжигчин А.Энхтайванд НСИА-ийн академич, профессор цол олгов.
  • Тус сургуулийн II цогцолборт 400 оюутны суудалтай хичээлийн шинэ байр ашиглалтанд орлоо.
  • Дархан-Уул аймгийн Орхон-106 радио ИЗИС-ийн мэдээлэл сурталчилгааг давхар явуулах төв болон ажиллахаар болов. Мөн Дархан хот дахь “Ай Жи Би” телевиз ИЗИС-ийн реклам, зарим нэвтрүүлгийг хойт бүсийн үзэгчдэд хүргэж байхаар боллоо.
  • ИЗИС-ийн захиргаа, Нүүдлийн соёл иргэншлийн академи малчин түмнээ урамшуулан дэмжих зорилгоор “Малчны алдар” одон буй болгохоор шийдвэрлэв.
  • Ректор, доктор,профессор Н.Ням-Осорын санаачлагаар ИЗИС, ЦЕГ-тай хамтран “Монголын ураг удмын холбоо” хэмээх төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулав. Энэ холбооны ерөнхийлөгчөөр УБТЗ-ын дарга Р.Раш, дэд ерөнхийлөгчөөр ИЗИС-ийн ректор Н.Ням-Осор, ерөнхий нарийн бичгийн даргаар цагдаагийн хурандаа Дагвадорж, гүйцэтгэх захирлаар ИЗИС-ийн ректорын ажлын албаны дарга Л.Сүхбаатар гүйцэтгэх захирлын нарийн бичгийн даргаар цагдаагийн хошууч.Оюунбилэг нар сонгогдон ажиллах боллоо.
  • Хан Хэнтий нутгаас Улаанбаатар хотод суралцаж байгаа их дээд сургуулийн оюутан залуусын “Аймгийнхаа хөгжилд бидний оруулах хувь нэмэр” сэдэвт чуулга уулзалтыг зохион байгуулав. Чуулга уулзалтанд УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх оролцож ИЗИС-ийн оюутан Дадал сумын харъяат Б.Баттулга, Өндөрхаан сумын харьяат Ц.Азбаяр, Ундармаа, Ганзориг, Ууганбаяр нарыг Монголын Ардчилсан Социалист залуучуудын холбооны “Алтан-Од” медалиар шагналаа. Мөн “Тэнгэрийн нуур” зэрэг олон ном, уран бүтээлээ Хэнтий нутгийнхандаа зориулан туурвисан ИЗИС-ийн оюутан Н.Учралыг дээрх шагналаар шагнасныг эрхэм гишүүн У.Хүрэлсүх гардуулж баяр хүргэлээ.
  • Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Татвар төлөгчдийн өдрийн хүрээнд зохиож байгаа “Татварын хуулийг хэн сайн мэдэх вэ” улсын уралдаанд ИЗИС-ийн оюутны баг 2-р байр эзлэв.

5 сарын 21.

  • ИЗИС-ийн долоо дахь удаагийн, Чингис-Соосэ сургуулийн анхны төгсөлт болж эрх зүйч, олон улсын худалдаа, эдийн засагч, гадаад харилцааны ажилтан, аялал жуулчлалын менежер, олон улсын эрх зүйч зэрэг мэргэжил эзэмшсэн 500 гаруй оюутан диплом, энгэрийн тэмдэгээ гардан авав.
  • Их засаг лицей сургууль тав дахь төгсөлтөө хийж 150 гаруй сурагчдыг амжилттай төгсгөв.

Ингэснээр ИЗИС есөн жилийн дотор улс орондоо 1000 гаруй мэргэжилтэн төгсгөж өгөв.

  • Чингис-Соосэ ОУХС-ийн анхны төгсөлтийн баярын үйл ажиллагаанд Японы Соосэ группыг төлөөлж Фукушимагийн их сургуулийн захирал, Соосэ группын боловсролын зөвлөх профессор Ёшитаро Ниошимура оролцов. Тэрээр Соосэ группын ерөнхийлөгч Гоичи Нодагийн нэрийн өмнөөс нийт төгсөгчдөд баяр хүргэж, тэдний диплом дээр гарын үсэг зурлаа.
  • Энэ жилийн Нийслэлийн өдрийг угтаж “Нийслэлийн шилдэг гэр бүл”-ийг шалгаруулж өргөмжлөл гардуулав. Их Засаг их сургуулийн аж ахуй эрхэлсэн проректор, улсын арслан Ж.Хайдав, ректорын зөвлөх гавъяат хуульч Ж.Авхиа, зөвлөх профессор хууль зүйн ухааны доктор профессор Т.Сэнгэдорж нарын гэр бүл энэ оны шилдэг гэр бүлээр шалгарч тууз, өргөмжлөлөө гардан авлаа.
  • Ректор Н.Ням-Осор, доктор П.Нармандах нар Монгол Улсын профессор цол хүртэв.
  • ИЗИС, Чингис-Соосэ сургууль компютер-интернетийн сүлжээнд бүрэн холбогдов.
  • Сургуулийн магистрантурын сургалтын зэрэг хамгаалуулах III дахь удаагийн хуралдаан болж 17 суралцагч судлаачдын бүтээлийг үнэлж магистрын зэрэг олгов.

6 сар.

  • АНУ-ын Умард Королина мужийн их сургуулийн профессор, дэлхийд алдартай Монголч эрдэмтдийн нэг Роберт Артур Рупен ИЗИС-д зочиллоо. Монголч эрдэмтэн Роберт Артур Рупен ИЗИС-ийн удирдлага, багш нартай уулзаж монгол орны өнөөгийн дүр төрх, хэтийн төлвийн талаар ярилцав.
  • ИЗИС-ийн ректор, НСИА-ийн тэргүүн доктор, профессор Н.Ням-Осорын санаачлагаар Монголын Малчдын алдар Холбоо байгуулагдлаа.
  • Монголчуудын олон мянган жилийн түүхийг бүтээж, амьдралыг тэтгэж ирсэн мал аж ахуйгаа хөгжүүлж, малчин түмнээ дээдлэх зорилго бүхий энэ үүсгэл санаачлагын байгууллагаа Монгол Улсын Хууль зүйн яаманд бүртгүүлж гэрчилгээ авсан төдийгүй аймаг сум бүрт салбартай үндэсний томоохон байгууллага болгон бэхжүүлэхээр зорьж байна.
  • ИЗИС-ийн II цогцолборт 500 оюутан суралцах хичээлийн шинэ байр ашиглалтанд оров.
  • Оросын Холбооны Буриад Улсын их сургуулийн нэгдүгээр проректор Юрий Петрович Шагдуров, ОХУ-ын ШУА-ын Сибирийн салбарын Ази, Түвд, Монгол судлалын институтын захирал Б.В.Базаров нар зочлов. Тэд Улаанбаатар хотод Буриадын их сургуулийн салбар байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн ИЗИС-ийн ректор Н.Ням-Осорт баярлаж талархсанаа илэрхийллээ.
  • Хөх хот дахь Өвөр Монголын багшийн их сургуулийн профессор Ман Гио Лион, Ли Жин Шу нарын эрдэмтэн багш нар зочилж ИЗИС, ӨМБИС-ийн хамтран ажиллах гэрээний дагуу ИЗИС-д хятад хэл, утга зохиолын анги нээж ӨМБИС-ийн сургалтын программаар хичээллүүлэх болов.

7 сар

  • Улаанбаатар хот дахь “Монгол Намянжу” боловсролыг дэмжих сангийн захирал Юн Жэ Бом, Ли Кон Сог болон сангийн дарга Юн Жэ Сон, орлогч дарга Юн Юу Нам нарийн бичгийн дарга Ли Дэ Хён нар ИЗИС-д зочлов
  • ИЗИС-ийн ректор Н.Ням-Осорын улс эх орондоо оюуны хөрөнгө оруулалт хийж байгаа их идэвх зүтгэл, ололт амжилтыг нь сонирхон сурвалжлахаар АНУ-ын Нью-Йоркын сэтгүүлч Жэнлин Лиу, фото зургийн сурвалжлагч Марк Леон нар зочиллоо.
  • БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн боловсролын байгууллагын төлөөлөгчид зочлов. Зочид тус сургуулийн нэг, хоёрдугаар цогцолборыг үзэж өндөр сэтгэгдэлтэй буцлаа.
  • Хэрлэнгийн Хөдөө арал дахь Чингис хааны онгон шүтээний төвд Их хааны суу залийг өргөгч Долоон бурхан одны тахилгыг үйлдэв.
  • Мөн Хэрлэнгийн Хөдөө арал дахь Чингис хааны онгон шүтээний төвийн галын тахилга болж энэ тахилгыг тус төвийн тэргүүн зайран Д.Бямбадорж удирдаж, БНСУ-ын 48 бөө оролцлоо.
  • Оросын Холбооны Буриад улсын Түвд Монгол, Төв Ази судлалын төвийн захирал Б.В.Базаров тэргүүтэй төлөөлөгчид зочлов. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ОХУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны I нарийн бичгийн дарга В.Ц.Ганжурав, Оросын Холбооны Буриад улсын Кяхтын районы дарга В.Ж.Цыренпилов нар оролцож нэрт эрдэмтэн Бямбын Ринчений мэндэлсний 100 жилийн ойг 2005 онд тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдсон асуудлаар санал солилцлоо.

8 сар.

  • Ректор Н.Ням-Осор Монгол улсын ерөнхийлөгч Н.Багабандид бараалхаж сургуулийнхаа ажил үйлсийн талаар танилцуулаад аравдугаар сарын 22-нд тэмдэглэх сургуулийнхаа 10 жилийн ойтой холбогдсон санал хүсэлтээ илэрхийлэв. Ерөнхийлөгч Н.Багабанди тус сургуулийн хамт олны “Үндсэний түүх соёлын тэргүүлэх их сургууль болох” талаар дэвшүүлсэн зорилтуудыг сайшааж, мөн Монголын Малчдын алдар холбоо байгуулсныг талархан дэмжив.
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Я.Долгоржав, Баясгалан, Цогтбаатар тамгын газрын олон нийттэй харилцах албаны дарга С.Одхүү, референт Цэдэндамба нар Хэрлэнгийн хөдөөд арал дахь Чингис хааны онгон шүтээний төвд зочлов. Монгол улсын ерөнхийлөгчийн улс төрийн бодлогын зөвлөх Я.Долгоржав, Чингис хааны мэндэлсний 840 жилийн ойд зориулсан төрийн их тахилга энэ төвд болж байсан юм. Түүнээс хойш энэ төв ихээхэн өргөжиж “Чингис судлал”-ын томоохон бааз суурь болсныг үзээд үнэхээр бахархаж байна гэлээ.
  • Оросын Холбооны Буриад Улсын Улаан-Үд хотноо болсон “Монгол угсаатны бичгийн соёлын өв” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд ИЗИС-ийн түүх монгол судлалын тэнхмийн багш Энхбаатар, Ч.Нэргүй нар оролцож, багш Энхбаатар “Монголын түүхэн дэх хоёр ёсны төрийн уламжлал-хэрэгжилтийн асуудалд”, магистр багш Ч.Нэргүй “Өлзийт гоо хун тайжийн домог Монголын түүхийн чухал сурвалж мөн” сэдвээр итгэл тавьжээ. Эрдэм шинжилгээний хуралд Япон, Солонгос, Орос, Монгол, Төвд, Чех зэрэг олон орны 30 гаруй эрдэмтэн судлаачид илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм.
  • “Бидний мэдэх Ням-Осор” зохион бичлэгийн уралдаанд ирүүлсэн 320 гаруй зохион бичлэгээс дээжлэн авсан 80 бүтээлээр “Бидний мэдэх Ням-Осор” гэсэн шинэ ном хэвлэгдэн гарлаа.
  • Энэ номд Н.Ням-Осорын тухай бичсэн Монгол улсын хөдөлмөрийн баатар, эрдэмтэн зохиолч Лодонгийн Түдэв, шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, ШУА-ийн ерөнхийлөгчийн зөвлөх, доктор, профессор академич Чулууны Далай, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Жарантайн Авхиа болон зохиолч сэтгүүлчид, нэрт дуучин, төрийн болон шашны зүтгэлтнүүд, ажилтан, малчин, сурагч багачуудын сэтгэлийн үг оржээ.

Номыг Нүүдлийн соёл иргэншлийн Академийн “Билгүүн номч” академич нэрт сэтгүүлч, шог зохиолч Гаажидын Дамба нягтлаж эрхлэн хэвлүүлсэн байна.

9 сар.

  • Оросын Холбооны Саха Улсын Гадаад хэргийн сайд Мигалкин Александр Васильевич тэргүүтэй төлөөлөгчид ИЗИС-д зочлов. Эрхэм хүндэт зочдын бүрэлдэхүүнд тус улсын Хүнс, хөдөө аж ахуйн яамны орлогч сайд Ядреев Александр Николаевич, биеийн тамир спортын хорооны орлогч дарга спортын гавъяат мастер Багинев Юрий Петрович, Дотоодыг хамгаалах яамны газрын дарга Никитин Николай Викторович нарын хүмүүс оролцжээ.
  • Хэрлэнгийн хөдөө арал дахь түүх дурсгалын газруудад археологийн малталт хийж байгаа Японы Кокугакүин их сургуулийн профессор Като, Нийгатагийн их сургуулийн дэд профессор, доктор Шираити нар зочилж, ректор Н.Ням-Осортой уулзаж эрдэм судалгааны ажлынхаа явц үр дүнгийн талаар мэдээлэл өгөв.
  • ХБНГУ-ын Боннын их сургуулийн доктор, профессор Илизабетта Киодо зочлов. Итали улсын иргэн энэ эмэгтэй Монгол судлал Чингис хаан судлалын олон бүтээлээрээ дэлхийд алдартай эрдэмтэн юм. Манай эх оронд удаа дараа зочилж дэлхийн Монгол судлалд үнэтэй хувь нэмэр болох судалгаа шинжилгээний ажил хийж, олон бүтээл туурвисан доктор Илизабетта Киодо-г “Их Засаг” алтан медалиар шагнаж, уг шагналыг ИЗИС-ийн ректор, доктор профессор Н.Ням-Осор гардуулж баяр хүргэлээ.

10 сар.

  • ИЗИС 10 жилийнхээ ойг угтан сургалтыг мэдлэгээс чадварт дэвшүүлэх уриалга гаргаж сургалтын хөтөлбөрүүдээ шинэчлэн БСШУЯ-ны стандартад бүрэн нийцүүлэх их ажил өрнүүлэв.Энэ ажлын хүрээнд 150 гаруй сургалтын хөтөлбөрийг бүрэн шинэчилж түүх, эрх зүйн хичээлийн сургалтын 54 хөтөлбөрийг “Урлах эрдэм” хэвлэх үйлдвэрт, үлдэхийг өөрийн сургуулийн хэвлэн олшруулах цэгт хэвлүүлэн сургалтад ашиглав.
  • Сургалтын хэрэгцээ шаардлагыг харгалзан доктор багш П.Нармандах нарын “Монгол орон судлал”, Д.Ринченнямын “Эрдэнийн чулуу”, багш Болормаагийн “Дээд математикийн бодлогын хураамж”, багш Г.Дагважамцын “Менежмент”, “Монгол улс.Түүний хөрш түншүүдийн харилцаа”, багш Д.Хурцын “Чингис хааны алтан аялгуун нууц буюу төр эрхэмсэг оршихуй”, судлаач Н.Нагаанбуугийн “Монгол ёс заншилын дээжис”, доктор профессор Н.Ням-Осор, С.Одхүү нарын “Эзэн богд Чингис хааны тухай ном зүйн жагсаалт” эрдэмтэн судлаач Н.Ц.Мункуевийн “Монголын анхны хаадын тухай хятад эх сурвалж”, зайран Д.Бямбадоржийн “Тэнгэр шүтлэгийн амин судар” зэрэг хорь гаруй сурах бичиг, эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийг хэвлүүлэв.

10 сар.

  • 10 сарын 5-наас эхлэн ИЗИС-ийнхээ 10 жилийн ойг тэмдэглэж эхлэв. 10 жилийн ойн баярын үйл ажиллагаа тус сургуулийн эрдмийн зөвлөлийн хүндэтгэлийн хуралдаанаар эхэлсэн юм.

10 сарын 20. Лхагва гараг.

  • ИЗИС-ийн 10 жилийн ойн баярын хүндэтгэлийн ажиллагаа UB палас-ийн их танхимд эхлэж ректор Н.Ням-Осор ойн баярын халуун мандчилгээг нийт багш, оюутан сурагчид, ажилтан, ажиллагсад, дэмжиж хамтран ажиллагсад гадаадын хүндэт зочид төлөөлөгчдөд дэвшүүллээ.
  • Ойн баярт зориулсан оюутан сурагчдын “Бүх оддын хүндэтгэлийн концерт” тоглов. Дуу хуурын сайхан аялгуу, баяр хүргэж амжилт хүссэн чин сэтгэлийн үгс, баярын уухай, алга ташилт гурван мянган хүний суудалтай UB паласын их танхимыг найман цагийн турш донсолгов.
  • 10 жилийн ойгоо тэмдэглэж буй ИЗИС тэр үед:

o Чингис хааны нэрэмжит ИЗИС

oЧингис-Соосэ Олон улсын харилцааны сургууль

o Их засаг лицей сургууль

o Аялал жуулчлалын сургууль

o Математик, мэдээлэл зүйн салбар

o Эдийн засаг нягтлан бодох бүртгэлийн салбар

o Өвөрмонголын Багшийн их сургуулийн салбар

o БНХАУ-ын Хэбэйн их сургуулийн салбар

o II дахь шатны сургалтын салбар

o Худалдаа-үйлчилгээний “Хүннү” төв

o Чингис хааны онгон шүтээний төв

o “Хөдөө арал” жуулчны бааз

o Их засаг их сургуулийн багш оюутны 1,2-р байр гэсэн бүтэц бүрэлдэхүүнтэй томоохон хамт олон болсон байлаа.

  • 2004 оны эцэст ИЗИС-ийн цогцолборт 4000 гаруй оюутан, сурагч суралцаж 300 гаруй эрдэмтэн багш, ажилтан ажиллагсадтай болж, Хэрэглэгчийг хаанд өргөмжилсөн хамт олон, зах зээлд тэргүүлэгч шинжлэх ухаан боловсролын салбарын шилдэг байгууллага цол өргөмжлөл хүртсэн эрдэм мэдлэг, соёл хүмүүжлийн гэрэлт ордон болсон байлаа.
  • ИЗИС-ийн 10 жилийн ойг тохиолдуулан Оросын Холбооны Буриад Улсын ерөнхийлөгч Леонид Васильевич Потапов баярын цахилгаан илрүүлэв.
  • Мөн тус сургуулийн 10 жилийн ойг тохиолдуулж Буриад улсын Боловсролын сайд С.Д.Намсраев, ОХУ-ын ШУА-ийн сурвалжлагч гишүүн, Сибирийн салбарын Монгол Түвд, Буддын шашин судлалын хүрээлэнгийн захирал Б.В.Базаров, Япон улсын Соосэ группын ерөнхийлөгч Гоичи Нода, дэд ерөнхийлөгч Нобүмицү Нода, БНХАУ-ын Баруун хойт мужийн улс төр, хуулийн их сургуулийн ерөнхийлөгч Чен Мин Хуа, Францын нийслэл Парис хотын Дорно дахины хэл, соёл иргэншлийн дээд сургуулийн Ази болон Монгол судлал эрхэлсэн захирал доктор Жак Легран, ОХУ-ын нийгэм хүмүүнлэгийн академийн ректор И.М.Ильинский, БНХАУ-ын багшийн их сургуулийн захирал Чён Зон Ён, Оросын Холбооны Буриад улсын соёлын яамны дэд сайд А.И.Бадлуев нарын зэрэг орон орны төр, нийгэм соёл, боловсрол, шинжлэх ухааны нэр хүндтэй зүтгэлтнүүд баярын цахилгаан ирүүлсэн юм.

10 сарын 14.

  • ИЗИС-ийн 10 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж баярын мэндчилгээ ирүүлэв.

10 сарын 20.

  • ИЗИС-ийн 10 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгч Нацагийн Багабанди баярын мэндчилгээ ирүүлэв.
  • ИЗИС-ийн 10 жилийн ойн ёслолын үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын дарга Намбарын Энхбаяр морилон ирж оролцон тус сургуулийн эрдмийн хамт олонд баярын мэндчилгээ дэвшүүлэв.
  • Сургуулийн 10 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд П.Цагаан баярын мэндчилгээ ирүүлэв.
  • Тус сургуулийн 10 жилийн ойн баярын ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд Монгол улсын Засгийн газрын гишүүн, мэргэжлийн хяналт эрхэлсэн сайд Эрдэнэбаатар, Улсын мэргэжлийн хяналтын газрын ажилтан доктор О.Пүрэвсүрэн, Монгол улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны газрын дарга Балган, ОХУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яамны зөвлөх Иван Сергеевич Мостыка, БНХАУ-ын Хэбэйн их сургуулийн намын хорооны орлогч дарга Ван Суин нар оролцож, тус сургуулийн эрдмийн хамт олонд баярын мэндчилгээ дэвшүүлж үг хэлж баяр хүргэсэн юм.
  • Их Засаг их сургуулийн 10 жилийн ойн баярын өдрүүдэд тус сургуулийн ректор Н.Ням-Осор Оросын Холбооны Буриад улсын “Шинжлэх ухааны гавъяат ажилтан” цолоор, тус сургуулийн менежемент эрхэлсэн проректор Ж.Цэцэгмаа Буриад улсын засгийн газрын “Хүндэт жуух” бичгээр, иргэний эрх зүйн тэнхимийн эрхлэгч, профессор Д.Данзандорж “Шүүхийн байгууллагын хүндэт тэмдэг”-ээр, Монгол орон аялал жуулчлалын тэнхимийн эрхлэгч доктор профессор П.Нармандах Монгол улсын “Тэргүүний геологич” тэмдгээр тус тус шагнагдаж олон арван багш, оюутан, ажилтан, ажилчид төр захиргааны төв байгууллагуудын болон сургуулийнхаа хүндэт шагналуудаар шагнагдлаа.
  • Монголын Малчдын алдар холбооны удирдах зөвлөлийн анхдугаар чуулган болов. Чуулганыг ИЗИС-ийн ректор Малчны алдар холбооны тэргүүн Н.Ням-Осор нээж, удирдах зөвлөлийн гишүүн “Монгол фермер” дээд сургуулийн захирал доктор Б.Сүхээ, ХАА-н хоршоологчдын холбооны дэд ерөнхийлөгч Батмөнх, Хаан банкны маркетингийн албаны ахлах мэргэжилтэн Баасанжав нарын зэрэг олон хүн үг хэлж, санал солилцлоо.
  • ИЗИС-ийн ректор Н.Ням-Осор Япон хэлний Кокүшо сургуулийн захирал Сато Кесаог хүлээн авч уулзаад цаашид хамтарсан сургууль байгуулж ажиллах талаар санал солилцов.
  • Оросын Холбооны Буриад улсын Ардын Их хурлын тамгын газрын дарга В.А.Иванов, ОХУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны I нарийн бичгийн дарга В.Ц.Ганжуров нар ИЗИС-д зочлон ирж тус сургуулийн ректор Н.Ням-Осорыг Оросын Холбооны Буриад улсын “Шинжлэх ухааны гавъяат ажилтан” болсонд баяр хүргээд энэ шагнал нь боловсрол, соёл шинжлэх ухааны салбарт түүний оруулсан хувь нэмрийг өндөр үнэлсэн хүндэтгэл юм хэмээн онцолсон юм.
  • Тус сургуульд палентологийн музей нээгдэв. Доктор, профессор П.Нармандах өөрийн олон жилийн нөр их хөдөлмөрөөр олдворлосон нэн ховор эд өлгийн зүйлсүүдээр энэхүү музейг байгуулан ашиглалтанд орууллаа.

11 сар.

  • Монгол-Солонгосын хамтарсан Жэсан-Чингис хаан сургууль байгуулах гэрээнд гарын үсэг зурав.Жэсан гэдэг нь хайр хүндэтгэл, аз жаргал гэсэн Солонгос үг юм.
  • Энэ сургуулийг 2005 оны 9 сарын 1-нээс нээн хичээллүүлэхээр тохиролцож, хөрөнгө оруулалтын 60 хувийг Солонгосын тал даахаар гэрээнд тусгасан юм.
  • ИЗИС-ийн ректор, Монгол Үндэсний бие хамгаалах урлагын холбооны тэргүүн Н.Ням-Осор Солонгос улсын үндэсний бие хамгаалах тулааны урлаг судлалын холбооны ерөнхийлөгч Янг Те Хва-г хүлээн авч уулзаж цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.
  • Монгол Улсын Засгийн газар, Монголын Скаутын холбоо, НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудаас “Мянганы хөгжлийн зорилт”-ыг сурталчлах зорилгоор зохион байгуулсан теле уралдаан цэнгээнт нэвтрүүлэгт ИЗИС-ийн “Мөнх тэнгэр” баг илт давуугаар түрүүлж цом, хүндэт өргөмжлөл, 500 мянган төгрөг, үнэ бүхий зүйлээр шагнуулав. Энэ амжилтаар ИЗИС “Мянганы хөгжлийг сурталчлагч байгууллага” алдрыг хүртлээ. Энэ алдар цолыг хүртэхэд 210-р бүлгийн оюутан Н.Учрал, 306-р бүлгийн оюутан Ш.Баасанцогт, 121-р бүлгийн оюутан Мөнхчимэг, 319-р бүлгийн оюутан Алтанцоож, 127-р бүлгийн оюутан Мөнгөнцацрал, 316-р бүлгийн оюутан Баттулга, 123-р бүлгийн оюутан Хулан, 124-р бүлгийн оюутан Ц.Азбаяр нар ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм.
  • Солонгосын “Коrea today” сонины сурвалжлагч Ужүн Ги Чингис хааны нэрэмжит ИЗИС-д зочилж тус сургуулийн ректор Намсрайн Ням-Осороос дэлгэрэнгүй ярилцлага авав. Сурвалжлагч Ужүн Ги “Монгол улсын нийгэм, улс төрийн зүтгэлтнүүд” цуврал сурвалжлага хийж эхэлсэн бөгөөд 2003 онд Монгол улсын ерөнхийлөгч Нацагийн Багабандийн тухай ярилцлагаа нийтлүүлсэн байна. Доктор, профессор Н.Ням-Осортой ярилцсан ярилцлага нь түүний хоёр дахь нийтлэл болно.
  • ИЗИС-ийн ректор, шинжлэх ухааны доктор, Монгол улсын профессор Намсрайн Ням-Осор болон тус сургуулийн менежмент эрхэлсэн проректор доктор профессор Жамбалын Цэцэгмаа нарыг шинжлэх ухаан боловсролын салбарт болон Монгол Оросын найрамдал хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулж байгаа их хувь нэмрийг үнэлж Г.В.Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн академийн “Хүндэт жуух” бичгээр шагнав.
  • Тус их сургуулийн Түүх нийгмийн ухааны тэнхимийн багш, докторант Бирозанын Энх-Өлзий “Түүхийн гүн ухааны таван өнгө, дөрвөн харь улс хэмээх нууцаас” ном бичиж хэвлүүллээ. Энэ бүтээл нь Чингис хаан хийгээд эртний монголчуудын ертөнцийг үзэх үзэл нь шүтээн болон төрийн билэгдэл сүлд, дэлхий ертөнцөд хандах хандлага болох цацал мөргөл “Хас” эрдэнийн хэлхээтэй нягт уялдаатай байсныг гүн ухааны үүднээс тайлбарлаж, эв нэгдлийн бодлогын цөм нь “таван өнгө”, дэлхий нийтээр тэгш эрхтэй хэмээсэн өнөөгийн даяаршлын бодлого нь “дөрвөн харь улс” гэсэн томъёололд багтаж байсныг онолын үүднээс нээжээ.Монголын эртнээс уламжилж ирсэн түүх соёл үгүйсгэгдэж гажуудсан олон олон жилийн алдааг зөв талаас нь үнэн мөнөөр тайлбарласанд энэ номын үнэ цэнэ нь оршино.
  • БНХАУ-ын Өвөрмонголын Сөнөдийн зурхай судлалын хүндэт доктор Чингис хаан судлалаар ажиллаж байгаа дэлхийн цөөн хүний нэг Норовын Шаралдай ИЗИС-д зочлов. НСИА-гийн “Билгүүн номч” академич их эрдэмт Шаралдай бол мөнх тэнгэрийн тахилга тайлгыг орчин үед уламжлан ирсэн их номч юм. Өвөрлөгч нутгийн мэргэн гэгээний найруулж гаргасан Чингис хааны сүлдний дуудлагыг Ордос нутагт өдөр бүр дуудуулж сан тавиулах ажлыг тогтмолжуулсан их хааны өнөө цагийн түшээ хүн билээ. Тэрээр “Тал нутгийн соёл хийгээд Чингис хаан” номоо ИЗИС-ийн ректор, шинжлэх ухааны доктор, монгол улсын профессор Намсрайн Ням-Осор, хөдөлмөрийн баатар зохиолч Лодонгийн Түдэв нараар шүүн нягтлуулж өргөл үг бичүүлээд буцах гэж байгаа юм.
  • ИЗИС-ийн Түүх, монгол судлалын тэнхимээс жил бүр байгуулдаг “Их Засаг-Орчин үе” эрдэм шинжилгээний хурал болов. Эрдэм шинжилгээний хуралд 100 оюутан илтгэл хэлэлцүүлж “Шилдэг илтгэгч”-ээр 110-р бүлгийн оюутан Б.Баттулгын “XX зууны утгат үсэг нь эртний сүг зурагнаас үүссэн болох нь”, МИУС-ийн 4-р курсын оюутан Э.Жигмиддоржийн “Монголын нууц товчоон дахь зуны тэргүүн сарын арван зургааны улаан тэргэл өдөр”, 414-р бүлгийн оюутан Г.Билэгсайханы “Эв нэгдэл ирээдүйн хөгжлийн түлхүүр мөн”, 206-р бүлгийн оюутан Ц.Мөнхбатын “Их Засаг хууль үндсэн хуулийн шинж чанартай хууль”, 407-р бүлгийн оюутан Ц.Гансүхийн “Эрүүгийн хуулийг эргэн харахад”. 304-р бүлгийн оюутан Ж.Сүхбаярын “Оюутны эрх зүйн зохицуулалтын талаарх зарим асуудал” зэрэг сэдвүүдээр тавьсан илтгэл шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал, 10 жилийн ойн хүндэт медаль, “Их Засаг-орчин үе” олон улсын оюутны эрдэм шинжилгээний дараагийн шатны хуралд оролцох эрхийн бичгээр шагнагдлаа.
  • Оросын Холбооны Саха /Якут/ улсын утга зохиолын музейн захирал Саха улсын оюуны соёлын академийн дэд ерөнхийлөгч, Якут улсын ардын зохиолч Николай Алексеевич Лугинов, Якут улсын “Чингис хааны Евро-Азийн зам” төслийн ерөнхий захирал, “Байгаль орчин хийгээд Чингис хаан” группын зохион байгуулагч Владимир Давидович Иванов нар Их Засаг их сургуульд зочлов. ИЗИС-ийн ректор, шинжлэх ухааны доктор, профессор Н.Ням-Осор, проректор доктор, профессор Ж.Цэцэгмаа нар Саха улсын хүндэт зочдыг угтан авч Монгол Якутын соёл боловсрол, ялангуяа их сургуулиудын хоорондын харилцааг өргөтгөн гүнзгийрүүлэх боломж ирээдүйн төлвийн талаар санал солилцлоо.

12 сар.

  • БНХАУ-ын Хэбэй мужийн төв Шижиазуан хотноо зохион байгуулагдсан олон улсын боловсролын байгууллагын үзэсгэлэнд Монгол улсаас ИЗИС оролцлоо. Энэ үзэсгэлэнг БНХАУ-ын Хэбэй мужийн боловсролыг удирдах газар ивээн тэтгэсэн бөгөөд Чингис хааны нэрэмжит ИЗИС өөрийн сургуулийн ололт амжилт, олон улсын харилцаа, төгсөгчдийнхөө нэр төрийг танилцуулсан үзүүлэн дэлгэсэн юм.
  • Монгол улсын боловсролын үнэлгээний төвөөс зохион байгуулсан интернэтийн Онлайн олимпиадад ИЗИС-ийн компьютер программ хангамжийн тэнхимийн 22 оюутан, багш Х.Алтанцэцэгийн удирдлагын дор оролцлоо. Олимпиадад оролцсон оюутнуудаас 118-р бүлгийн оюутан Амгаагийн Тунгалаг тэргүүн байранд шалгарч иж бүрэн хэрэгсэл бүхий дөрвөн ширхэг Пентиум компьютерээр шагнуулав.
  • Монгол улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Монгол улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Ч.Ганбат, Монгол улсын ерөнхий прокурор М.Алтанхуяг, Монгол улсын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Пүрэвням, Монгол улсын цагдаагийн ерөнхий газрын дарга хошууч генерал Д.Сандаг-Очир, шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын дарга Ж.Чойжанцан нарын гарын үсэгтэй өргөмжлөлөөр ректор Н.Ням-Осор, ахмад багш Ц.Бүдханд, Д.Данзандорж, багш Г.Туяа, Р.Булгамаа, Ю.Майцэнгэл нарыг шагналаа. ИЗИС-ийн улс нийгэмдээ хуульч мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд оруулсан их хувь нэмрийг үнэлж эдгээр багш нарт энэ хүндтэй шагналыг хүртээсэн юм.

12 сарын 28.

  • Уламжлал ёсоороо ИЗИС-ийн багш, оюутны сүлд модны наадам болж 2004 оны шилдэг оюутнууд тодорлоо. П.Чинбат декантай нэгдүгээр факультетийн 210-р бүлгийн оюутан Н.Учрал, 306-р бүлгийн оюутан С.Тэгшжаргал, 304-р бүлгийн оюутан Ж.Сүхбаяр, М.Даваадорж декантай гуравдугаар факультетийн 211-р бүлгийн оюутан С.Хүдэрчулуун, 212-р бүлгийн оюутан А.Хуланбаатар, Ю.Эрдэнэчимэг декантай дөрөвдүгээр факультетийн 202-р бүлгийн оюутан Н.Базардэрэг, О.Батхуяг декантай тавдугаар факультетийн 407-р бүлгийн оюутан Н.Наранбаяр, 408-р бүлгийн оюутан Д.Сугарсүрэн, Х.Нэргүй сургалтын албаны даргатай Чингис-Соосэ сургуулийн 413-р бүлгийн оюутан Д.Дорждэрэм, 216-р бүлгийн оюутан Г.Батзориг нар энэ оны шилдэг оюутан болж “Шилдэг оюутан” алтан медаль, өргөмжлөл, үнэ бүхий зүйл сурах бичгүүдээр шагнагдав.
  • ИЗИС-ийн 2004 оны Шилдэг бүлгээр С.Пүрэврагчаа багштай С.Батжаргал даргатай 301, Б.Тунгалаг багштай С.Цэцэгмаа даргатай 215, Т.Алтантуяа багштай С.Энхсайхан даргатай 211, Ч.Батзориг даргатай 402, Ч.Нэргүй багштай П.Алтанхуяг даргатай 202, Н.Хандмаа даргатай 411, Б.Нарангэрэл багштай Б.Гантулга даргатай 131, Б.Буянжаргал багштай Т.Эрдэнэцагаан даргатай 103. Чингис-Соосэ сургуулийн Н.Нандинзаяа даргатай 124-р бүлэг тус тус шалгарлаа.
2005 он

1 сар

  • Эрх зүйн 301-р бүлгийн оюутан Буяннэмэх Франц улсын Парис хотноо болсон самбо бөхийн олон улсын тэмцээний 72 кг-ийн жинд зодоглож хүрэл медаль хүртэв.
  • Эрх зүйн 210-р бүлгийн оюутан Н.Учрал, 207-р бүлгийн оюутан Н.Базардэрэг нар “Болор цом” яруу найргийн наадамд амжилттай оролцов.
  • Монгол улсын нээлттэй мэтгэлцээний нийгэмлэг, Боловсролын их сургууль, Гандантэгчинлэн хийд, Монголын оюутны холбооноос зохион байгуулсан “Уран илтгэгч” шалгаруулах улсын анхдугаар уралдаанд ИЗИС-ийн эрх зүйн 210-р бүлгийн оюутан Н.Учрал 3-р байр эзэлж, 3-р курсын оюутан С.Тэгшжаргал 1-р курсын оюутан Ж.Балдорж тусгай байрт шалгаргав. Улсын хэмжээнд анх удаа зохиогдож байгаа энэ уралдаанд манай орны 40 гаруй их дээд сургуулийн 120 гаруй оюутан оролцож, илтгэх ур чадвараа сорин өрсөлдсөн юм.

3 сар.

  • Монгол улсын БСШУ-ны дэд сайд С.Төмөр-Очир ИЗИС-д хоёр дахь удаагаа зочлов. Тэрээр тус сургуулийн анги танхим, дотуур байр, соёлын төвөөр орж багш, оюутнуудтай уулзалт хийлээ.
  • ИЗИС-ийн “Монголын малчны алдар” холбоо 1970-1980-аад онд аймгуудын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байсан ахмадуудын уулзалтыг зохион байгуулав. Уулзалтанд Булган, Төв, Хөвсгөл, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ зэрэг аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.Дамдин, Г.Бизъяа, Г.Дарамбазар, Т.Хорхой нарын 20-иад ахмад дарга нар болон ХАА-н банкны маркетингийн албаны ахлах мэргэжилтэн П.Баасанжав, Баянхонгор аймгийн Галуут сумын харъяат монгол улсын гавъяат малчин “Монголын малчдын алдар” холбооны гишүүн Ц.Шарав, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын улсын аварга мянгат малчин ахмад сэтгүүлч Л.Бат-Өлзий нар оролцлоо. Уулзалт дээр нам төрийн ахмад зүтгэлтэн Г.Бизъяа, Ч.Дашдэмбэрэл нарыг Их Засаг их сургуулийн захиргаа, Нүүдлийн соёл иргэншлийн академийн шийдвэрээр “Чингис хааны алдрын одон”-гоор, Монголын малчдын алдар холбоо НСИА-ийн шийдвэрээр мянгат малчин, ахмад сэтгүүлч Л.Бат-Өлзийг “Малчны алдар” одонгоор шагнасныг ректор Н.Ням-Осор гардуулав. Уулзалтын дараа нам төрийн ахмад зүтгэлтэн ахмадуудтай “Монголын малчдын алдар” холбооны удирдлага чөлөөт ярилцлага хийлээ.
  • Монгол улсын төрийн соёрхолт яруу найрагч Нямбуугийн Нямдоржийн нэрэмжит яруу найргийн наадам болж 46 оюутан шүлгээ уншиж оролцов. Уг наадмын “Шилдэг шүлэгч”-ээр оюутан Эрдэнэбаяр, Золбаяр, Н.Учрал, Баатаржав, Далайцэрэн, Н.Базардэрэг, Г.Амартүвшин нар шалгарлаа.
  • Ректор Н.Ням-Осор тэргүүтэй ИЗИС-ийн багш, оюутны төлөөлөгчид БНСУ-ын Кёндун Дэ-гийн их сургуулийн урилгаар БНСУ-д айлчиллаа. Төлөөлөгчид Намъянжу хотын Монгол тосгоныг үзэж Сөүл хотын “Уолт Дисней” хүүхдийн парк, шинжлэх ухаан технологийн хүрээлэн зэрэг газруудаар аялсан байна.
  • Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ой угтсан ажлын хүрээнд нэрт эрдэмтэн Ж.Цэвээний нэрэмжит “Нэрт соён гэгээрүүлэгчид” оюутны эрдэм шинжилгээний хурал болов. Эрдэм шинжилгээний хуралд 32 оюутан илтгэлээ хэлэлцүүлж 302-р бүлгийн оюутан Ц.Алтангэрэл, 210-р бүлгийн оюутан Н.Учрал, 317-р бүлгийн оюутан Э.Зориг (Чингис-Соосэ), 212-р бүлгийн оюутан А.Хуланбаатар нарын 10 оюутан “Шилдэг илтгэгч”-ээр шалгарсан юм.
  • ИЗИС “Сансар” кабелийн телевиз хамтарч “Мөнх тэнгэрийн хүчин дор” нэртэй тусгай нэвтрүүлэг явуулахаар болов.

4 сар.

  • БНХАУ-ын Хэбэйн их сургуулийн олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн орлогч дарга Чэн Энь Чин тэргүүтэй төлөөлөгчид ИЗИС-д зочлов.
  • Нийслэлийн оюутны анхдугаар наадмын спорт аялалын төрөлд ИЗИС-ийн баг тамирчид түрүүлж алтан медаль хүртлээ.
  • Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Их Засаг-Орчин үе” олон улсын эрдэм шинжилгээний хурал болж, 56 оюутан илтгэл тавьж оролцсоноос эрх зүйн 210-р бүлгийн оюутан Н.Учрал “Чингис хааны ууган хүү Зүчийн хувь заяа, амьдрал тэмцэл” илтгэлээрээ “Шилдгийн шилдэг” илтгэгчээр шалгарав.
  • Их, дээд сургууль, коллежуудын дунд жил бүр зохиогддог программчлалын 15-р олимпиадыг ИЗИС-ийн нэрэмжит болгон явуулав. Олимпиадад МУИС, ШУТИС, Боловсролын их сургууль, Улаанбаатар, Цахим, Хүмүүнлэгийн ухааны дээд сургууль зэрэг 14 багийн 40 гаруй оюутан оролцсоноос ИЗИС-ийн баг 3-р байр эзлэв.
  • ИЗИС-ийн 8 дахь удаагийн төгсөлтийн мөнгөн хонхны баяр болов. Энэ жил тус сургуулийг 512 оюутан төгсөж байгаа юм.

5 сар.

  • УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж ИЗИС-ийн II цогцолборт зочилж “Монгол улсын эрх зүйн шинэчлэл” сэдвээр багш, оюутнуудтай ярилцав. Ц.Нямдорж сайд хууль зүйн мэдлэг боловсролтой боловсон хүчин сургаж бэлтгэх үйлсэд ИЗИС-ийн гаргаж байгаа амжилтыг үнэлж баяр хүргээд шинэ компьютер бэлэглэлээ.

5 сарын 2.

  • БНХАУ-ын ӨМӨЗО-ны багшийн их сургуулийн урилгаар ИЗИС-ийн ректор Н.Ням-Осор Өвөр Монголд зочилж ИЗИС, ӨМБИС-ийн хамтын ажиллагааг өргөжүүлж боловсролын салбарт болон Монгол судлал, эрх зүй, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах гэрээг баталгаажуулав.
  • Монголын оюутны спортын анхдугаар наадамд ИЗИС-ийн тамирчин оюутнууд амжилттай оролцож, гандбол, волейбол, сагсан бөмбөг, аэробик, явган аялал, нийтийн гүйлтийн төрлөөс 1 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж улсын хэмжээнд 3-р байр, Баянзүрх дүүргийн сургуулиудаас тэргүүн байрыг эзлэв.
  • ИЗИС-ийн Түүх монгол судлалын тэнхимээс зохион байгуулсан “Мэлмийн чимэг-Монгол бичиг мину” улсын уралдаанд Чингис-Соосэ ОУХС-ийн 123-р бүлгийн оюутан Э.Мөнхчимэг тэргүүн байр эзлэв.

5-6 сар.

  • ИЗИС дээд боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн хоёр дахь шатны үзлэгт эрчимтэй бэлтгэж амжилттай шалгагдав. Үзлэг шалгалтад сургууль, тэнхим, салбар бүр чанарын дэвшил гаргаснаа батлан цаашдын зорилтоо тодорхойлон хамгаалж оролцсон юм.
  • Магадлан итгэмжлэх үзлэгт бэлтгэх явцад ИЗИС “Багшийн гарын авлага “, “Оюутны гарын авлага” гэсэн хоёр томоохон лавлах ном хэвлэн гаргав.
  • “ИЗИС-ийн багшийн гарын авлага”-д сургуулийн 135 багшийн 80 хувь нь доктор, магистрын зэрэгтэй, 60 хувь нь эрдэм шинжилгээний ажил хийдэг, 70 хувь нь таваас дээш жил ажилласан дадлага туршлагатайг тэмдэглээд багш нарын эрх үүрэг, хичээл сургалт, шалгалт шүүлэгийн дүрэм журам, батлагдсан сургалтын бүх хөтөлбөрийг мэргэжил, тэнхимээр нарийвчлан гаргаж нийтэлсэн нь маш чухал лавлах удирдамж болсон юм. “Оюутны гарын авлага” нь сургуульд элсэхээс төгсөх хүртэлх нийт хугацаанд оюутны үйл ажиллагаа хэрхэн өрнөхийг заасан эрх зүй, дүрэм журам, сургалтын бүх хөтөлбөрийг багтаасан нь суралцагчийн чухал лавлах болсон юм.
  • ИЗИС-ийн ректор Н.Ням-Осор цаг наргүй үндсэн ажлынхаа зэрэгцээ нийгэм, олон нийтийн цөөнгүй сонгуульт ажлыг идэвхтэй хавсран гүйцэтгэж байв. “Монголын малчны алдар” холбооны тэргүүн, Монголын ураг удмын холбооны дэд тэргүүн, МҮЭНН-ийн дарга Батширээт сумын нутгийн зөвлөлийн даргын зэрэгцээ тэр монголын хувийн дээд их, дээд сургуулиудын холбооны дэд дарга юм. Хувийн их дээд сургуулиудын холбооны тэргүүлэгчдийн хурал болж хаврын элсэлт, шалгалтын сурталчилгаанд зориулсан шинэ сонин гаргахаар тогтов.
  • Н.Ням-Осор энэ дагуу өөрийн сургуулийн “Их засаг” сонины хавсралт болгон “Боловсролын мэдээ” сонин гаргав.
  • ИЗИС-ийн радио нэвтрүүлгийн сурвалжлагч Ч.Зоригт монголын хувийн их дээд сургуулиудын дэлгэрэнгүй танилцуулгын ном бэлтгэж хэвлүүлэв.
  • ИЗИС-ийн гадаад харилцаа хэлбэрэлтгүй өргөжсөөр байв.
  • АНУ-ын Канзасын их сургуулийн ректор Жон Вифалд өөрийн судалгааны бүтээл “Чингис хаан болон монголчууд” номоо ректор Н.Ням-Осорт бэлэглэсэн юм. Уг бүтээлийг багш Д.Номингэрэл англиас орчуулан хэвлүүлсэн юм.
  • Ирэх жил ёслон тэмдэглэх Их монгол улс байгуулагдсны 800 жилийн ойг угтаж ИЗИС, НСИА үндэсний түүх соёлоо сэргээн судлах, сурталчлах их ажил өрнүүлэв. Тэрэлжийн нутаг Орог ямаатын ууланд Тэрэлж-Бумбан тур жуулчны бааз шинээр нээж, Чингис хааны онгон шүтээний төвөө шинэчлэн тохижуулж Чингис хааны морьт хөшөөг залж, галын тахилга ёслол хийлээ.
  • Монголын малны алдар холбоо эх орон даяар алдар нь түгсэн малчдад холбооны дээд шагнал “Малчны алдар” одонгоо гардуулж арга туршлагыг нь бичиж нэгтгэх, ном хэвлүүлэх ажлыг тасралтгүй хийж байна.
  • Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын малчин, хөдөлмөрийн баатар Цэрэндоржийн Дагвад ИЗИС-ийн ректор, ММАХ-ны тэргүүн Н.Ням-Осор “Малчны алдар” одон гардуулж баяр хүргэлээ.
  • ИЗИС-ийн ректор, доктор профессор Н.Ням-Осорын хэлсэн үг, ярилцлага, илтгэл, номын дөрөө мялаасан үгийн эмхэтгэл “Чингис хааны нэрэмжит ИЗИС, Чин зоригт дээдсийн амьсгал шингэсэн өргөө” том ном хэвлэгдэн гарав. Номыг ИЗИС-ийн хэвлэлийн төлөөлөгч ахмад сэтгүүлч Г.Дамба эрхлэн хэвлүүлжээ.

8 сар

  • Шинээр нээгдэж байгаа салбар сургуулиудын багш оюутнуудыг сурах бичиг, гарын авлагаар хангах зорилгоор ИЗИС ном сурах бичиг хэвлүүлэх ажлыг тасралтгүй үргэлжлүүлэв.
  • Энэ зорилгоор багш Г.Дагважамцын “Менежмент” багш судлаач Г.Бизьяагийн “Аялал жуулчлалын маркетинг” сурах бичгүүд, эртний түүхийн гайхамшигт эх сурвалж, Сорхогтани сэцэний “Хөх монголыг төрөөр бадраах хутагтай нэүрит Засгийн алтан дээд үнэний аялгуу” номуудыг ИЗИС ивээн тэтгэж хэвлүүлэн номын сангаа баяжууллаа.

9 сарын 1.

  • Их засаг их сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт болж ректор Н.Ням-Осор дэлгэрэнгүй үг хэлж, багш оюутнууддаа халуун баяр хүргэж, их монгол улс байгуулагдсны 800 жилийн ойд сурлага, урлаг, спортын өндөр амжилтар бэлэг барихыг хүсэв.
  • ИЗИС энэ хичээлийн жилд эрх зүй, аялал жуулчлал, түүх-аялал жуулчлал, хятад хэл-түүх судлал, нягтлан бодох бүртгэл, компьютер программ хангамж, математик мэдээлэл зүй, бизнесийн эдийн засаг, олон улсын харилцааны ажилтан, олон улсын худалдаа-эдийн засаг, олон улсын эрх зүй, олон улсын аялал жуулчлал, япон хэл-орон судлал, хятад хэл-орон судлал, англи хэл-орон судлал, герман хэл-орон судлал, иргэний аюулгүй байдал-бие хамгаалагч-эрх зүйч зэрэг мэргэжлээр болон Хэбэйн их сургууль ӨМБИС-ийн хятад хэл-утга зохиолын ангид олон мянган залуусыг сургаж мэргэжил эзэмшүүлэхээр эрдмийн ажлаа эхлэв.
  • Мөн гадаад хэл, математик-мэдээлэл зүйн гүнзгийрүүлсэн сургалттай Их засаг лицей сургууль 1-10-р ангид олон зуун хөвгүүд охидыг элсүүлэн суралцуулж байлаа.

10 сар.

  • ИЗИС-ийн оюутан сурагчдын урлагын их наадмын эцсийн шалгаруулалт UB паласын их танхимд болж урлагийн 18 төрлөөр 76 аварга тэргүүний авъяастнууд тодорч алт мөнгөн медаль, мөнгөн шагнал гардан авлаа.
  • Чингис-Соосэ ОУХС-ийн цэнгээнт бүжгийн “Сарнай” хамтлаг шилдэгээр шалгарч, оюутан Б.Баттулга, Ж.Алтанцоож, Сансартуяа, Хулан, Б.Цэвээндулам нар урлагийн их наадмын шилдэг дуучнаар шалгарч өргөмжлөл хүртэв.
  • Чингис-Соосэ сургуулийн багш, оюутны хамт олны хөдөлмөр зүтгэл, авъяас билэг, спортын амжилтын дүнд тус сургууль урлагийн их наадмын “Шилдэгийн шилдэг сургууль”, сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний алт мөнгөн медаль хүртэж оддын шилдэг сургууль өргөмжлөл хүртэв.
  • Дотно түнш, хамтын ажиллгааны өргөн харилцаатай БНХАУ-ын Хэбэйн их сургууль, Өвөр монголын багшийн их сургуулийн багш, оюутны төлөөлөгчид, урлаг, спортын баг ИЗИС-т хүрэлцэн ирэв.  ИЗИС-ийн хамт олон анд нөхдөө халуун дотно угтан авч найрамдлын цуглаан хийж, урлаг, спортын наадам хийж, харилцан туршлага солилцов. ИЗИС-ийн урлаг, спортын оюутны хамтлаг, багш оюутны төлөөлөгчид оны эцсээр түнш сургуулиуддаа айлчлан тоглохоор тохиролцов.
  • БНСУ-ын дээд хурлын орлогч дарга тэргүүтэй төлөөлөгчид ИЗИС, Тэрэлж-Бумбан турт зочлон сургууль, жуулчны баазын ажил байдалтай танилцав.

11 сарын 10

  • Монголын анхны хувьсгалт хэвлэлийн 85 жилийн ойг тохиолдуулан ИЗИС дотно түншийн харилцаат “Үнэн” сонины хамт олонд баярын бичиг, Чингис хааны том хөрөг бэлэг болгосныг сургуулийн удирдах зөвлөлийн дарга Г.Чингэл, хэвлэлийн төлөөлөгч, сэтгүүлч Г.Дамба нар ректор Н.Ням-Осорын нэрийн өмнөөс гардуулж баяр хүргэв. Мөн сэтгүүлч Ж.Пүрэв, Н.Бөхдамбий нарыг ИЗИС-ийн алтан медалиар шагнав.

 11 сар

  • Үндэсний бие хамгаалах урлагын улсын аварга шалгаруулах тэмцээнийг ИЗИС-ийн спорт цогцолборын хоёр дэвжээнд зохион байгуулав. Тэмцээнд хот, хөдөөгийн 10 гаруй багийн олон арван тамирчид өрсөлдсөнөөс хөнгөн жинд ИЗИС-ийн оюутан Л.Зоригт алтан медаль хүртэж, багийн дүнгээр ИЗИС түрүүлж, хилийн цэргийн дээд сургууль, бие хамгаалах урлагийн “Монгол нударга” сургууль удааллаа.
  • Ректор Н.Ням-Осор Монгол улсын энх тайван найрамдлын байгууллагуудын дээд шагнал “Мөнгөн од” медалиар шагнуулав.
  • Гадаадын олон улс оронтой хамтын ажиллагаа өргөжүүлж Монголын боловсролд томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгааг нь үнэлсэн энэхүү хүндэт шагналыг Монголын энхтайван Найрамдлын байгууллагуудын холбооны ерөнхийлөгч, Монгол улсын онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Д.Цахилгаан гардуулж баяр хүргэлээ.

12 сар

  • БНХАУ-ын Хэбэйн их сургуулийн захирал Ван Хон Руин урилгар ИЗИС-ийн ректор Н.Ням-Осор, проректор Ж.Цэцэгмаа нар багш, ажилтан оюутны төлөөлөгчдийн хамт Хэбэйн их сургуульд зочиллоо. Хоёр их сургуулийн хамтын ажиллагаа 1998 оноос эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд 200 гаруй оюутан солилцон сургасан юм. Н.Ням-Осор, Ж.Цэцэгмаа нар ИЗИС-иас Хэбэйн их сургуульд суралцаж байгаа оюутнуудтайгаа уулзаж, тэдний амьдрал ахуйтай танилцаж санал сэтгэгдлийг нь сонслоо.
  • ИЗИС-ийн сагсан бөмбөгийн Ц.Түвшинбат дасгалжуулагчтай Д.Алтанхуяг ахлагчтай баг тамирчид БНХАУ-ын Хэбэйн их сургуульд айлчлан, тус сургуулийн баг тамирчидтай нөхөрсөг уулзалт тоглолт хийв. Тоглолтыг ИЗИС-ийн баг илт давуугаар хошуучилсан байна.
  • МУИС-ийн санаачилж зохион байгуулсан “Аялал жуулчлалыг хамтдаа хөгжүүлье” сэдэвт мэргэжлийн уралдаанд ИЗИС-ийн Чингис-Тур аялал жуулчлалын сургуулийн багш, оюутнууд оролцож 2-р байр эзлэв.
  • ИЗИС-ийн иргэний эрх зүйн тэнхимийн эрхлэгч профессор Д.Данзандорж Монголын их, дээд сургуулиудын холбооны “Шилдэг багш” өргөмжлөл хүртэв.
  • ИЗИС 2005 оны шилдгүүдээ тодруулав.
  • О.Алтантуяа сургалтын албаны даргатай “Их Засаг” лицей дунд сургууль Хамаг Монголын ард олны саналаар салбарынхаа 2005 оны “Топ” гурван сургуулийн нэг Монгол улсын БСШУЯ, Монголын сурагчдын холбооны шалгаруулалтаар “Хүүхдэд зээлтэй шилдгийн шилдэг сургууль болсон амжилтаараа ИЗИС-ийн шилдэг факультетаар шалгарав.
  • ИЗИС-ийн шилдэг багшаар Аялал жуулчлалын тэнхимийн багш Д.Чулуунбилэг, Математик мэдээлэл зүйн тэнхимийн багш Х.Алтанцэцэг, Олон улсын худалдаа эдийн засгийн тэнхимийн багш Б.Нарангэрэл, Англи хэлний тэнхимийн багш Ч.Ерөөлцэцэг, эрүүгийн эрх зүйн тэнхимийн багш Г.Туяа нар шалгарав.
  • ИЗИС-ийн шилдэг оюутанаар 404-р бүлгийн оюутан Ж.Сүхбаяр, 409-р бүлгийн оюутан Н.Батдорж, 310-р бүлгийн оюутан Н.Учрал, 315-р бүлгийн оюутан А.Эрдэнэбаяр, 313-р бүлгийн оюутан Б.Алтанзул, 312-р бүлгийн оюутан Б.Урандөш, 306-р бүлгийн оюутан Ц.Ариунтуяа, 306-р бүлгийн оюутан Ц.Мөнхбат, 321-р бүлгийн Б.Сумъяа, 317-р бүлгийн оюутан Д.Ганцэцэг нар шалгарлаа.
  • ИЗИС-ийн шилдэг бүлгээр П.Чинбат декантай Д.Батмөнх даргатай 406-р бүлэг, Ц.Азбаяр багштай П.Батбаатар даргатай 210-р бүлэг, Б.Баатарзаан багштай Г.Гончигцэрэн даргатай 216-р бүлэг, Б.Гэрэлмаа багштай О.Заяадэлгэр даргатай 312-р бүлэг, Г.Ариун-Онон багштай Д.Одончимэг даргатай 213-р бүлэг, Н.Наранбаяр багштай Э.Жамъяндорж даргатай 104-р бүлэг, Б.Буянжаргал багштай Х.Батжаргал даргатай 203-р бүлэг, Д.Дэлгэрмаа багштай Ш.Отгонбаяр даргатай 122-р бүлэг, Б.Болормаа багштай Б.Сарангэрэл даргатай 321-р бүлэг, Н.Энхчимэг багштай Б.Гэрэлмаа даргатай 319-р бүлэг тодров.
  • ИЗИС-ийн шилдэг аравтаар П.Чинбат декантай Ө.Ууганбаяр даргатай 406-р бүлгийн 3-р аравт, Д.Амарбаясгалан багштай У.Анхжаргал даргатай 310-р бүлгийн 1-р аравт, М.Тунгалаг багштай Б.Батцолмон даргатай 315-р бүлгийн 1-р аравт, Б.Гэрэлмаа багштай Г.Төрмөнх даргатай 313-р бүлгийн 2-р аравт, Г.Ариун–Онон багштай Л.Ариунбаяр даргатай 213-р бүлгийн 2-р аравт, Б.Болортогос багштай Г.Мөнхтөр даргатай 103-р бүлгийн 2-р аравт, Ж.Бадамханд багштай Г.Түвшинтөгс даргатай 207-р бүлгийн 4-р аравт, Б.Нарангэрэл багштай Н.Алтанзул даргатай 231-р бүлгийн 3-р аравт Ц.Хишигжаргал багштай Б.Үржинханд даргатай 223-р бүлгийн 3-р аравт Ж.Оролмаа багштай М.Энхтуяа даргатай 224-р бүлгийн 3-р аравт шалгарлаа.
2006 он

1 сар.

  • ИЗИС-ийн Өгэдэй ханы нэрэмжит хоёрдугаар факультетийн эрх зүйн хоёрдугаар курсын оюутан Азатын Ургамалыг АНУ-ын оюутны холбооноос “Шилдэг гадаад оюутан”-аар зарлалаа. А.Ургамал англи, франц, испани хэлээр чөлөөтэй ярьдаг, 2004-2005 оны хичээлийн жилд Нээлттэй нийгэм хүрээлэн, Боловсролын мэргэжлийн төвөөс “Шилдэг суралцагч” шагнал хүртэж байсан юм. А.Ургамал 2005 оны 12-р сард Монгол улсад айлчилсан АНУ-ын ерөнхийлөгч Жорж Бушийн айлчлалын үед АНУ-ын нууц албаны хөдөлгөөн зохицуулалтын хэсэгт туслах ажилтнаар ажиллаж гадаад хэлний өргөн мэдлэгтэй сайн ажилтан болохоо харуулж чадсан Монгол улсын шилдэг оюутнуудын нэг учир ийнхүү АНУ-ын шилдэг гадаад оюутанаар өргөмжлөгджээ.

3 сар

  • Монгол улсын ерөнхийлөгч Намбарын Энхбаяр ИЗИС-ийн ректор Н.Ням-Осорыг хүсэлтээр нь хүлээн авч уулзав. Ректор Н.Ням-Осор Монгол улсын ерөнхийлөгчид хандан улс орны хөгжил дэвшил, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойтой холбогдсон багц санал дэвшүүллээ. Үүнд: Их Монгол улсын тоонот нутгийг билэгдэж нэрлэсэн Хэрлэн тооно ууланд Чингис хааны хар сүлдний тахилгыг сэргээн хийх. Домогт Хэрлэн тооно ууланд төр засгийн удирдлага ард иргэд хүндэтгэл үзүүлэн явганаар гороолох. Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор ХХААЯ-тай хамтарч Монголын малчдын анхдугаар их хурал хуралдуулах зэрэг асуудлыг хөндөж ярилцлаа.
  • Ж.Цэвээний нэрэмжит “Монголын нэрт соён гэгээрүүлэгчид” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурал болов. Эрдэм шинжилгээний хуралд 60 гаруй оюутан илтгэл ирүүлснээс шалгарч шигшигдсэн 37 оюутны илтгэлийг хэлэлцэв. ИЗИС-ийн 410-р бүлгийн оюутан Ц.Алтангэрэл, Б.Батсайхан, 137-р бүлгийн оюутан С.Жамсран, 235-р бүлгийн оюутан Э.Үүрийнцолмон, 113-р бүлгийн оюутан Т.Оюун-Эрдэнэ, 402-р бүлгийн оюутан Д.Дандарбаатар, 122-р бүлгийн оюутан Э.Ганбат, 310-р бүлгийн оюутан Н.Учрал, 105-р бүлгийн оюутан Б.Батжаргал, 210-р бүлгийн оюутан Ж.Балдорж нар шилдэг илтгэгчээр шалгарч “Их Засаг-Орчин үе” олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцох эрх авлаа.

3 сарын 30-31.

  • “Их Монгол улсын төр ёсны уламжлал“ сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал ИЗИС-д боллоо. Их монгол улс байгуулагдсны 800 жилийн ойд уг хурал зориулагджээ. Монгол улсын ерөнхийлөгчийн дэргэдэх эрдэмтэн мэргэжилтний зөвлөл, ИЗИС, Нүүдлийн соёл иргэншлийн академи, Оросын шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын Түвд, Монгол, Буддын шашин судлалын хүрээлэн хамтран зохион байгуулсан юм. Хуралд монгол, Орос, Хятадын хориод эрдэмтэд, судлаачид илтгэл тавьж үг хэлсэн юм.

4 сар

  • Монгол-Оросын ард түмний найрамдал хамтын ажиллагааг бэхжүүлэх, ИЗИС-ийг ОХУ-ын боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллагуудтай холбож өгөхөд ихээхэн тус дэмжлэг үзүүлсэн ОХУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Олег Михайлович Дерковскийг “Чингис хааны алдрын одон”-гоор шагнав. Уг шагналыг ИЗИС-ийн ректор Н.Ням-Осор гардуулж, түүнд амжилт бүтээл, аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөв.
  • Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн нэрэмжит 2006 оны волейболын аварга шалгаруулах тэмцээнийг спортын төв ордонд хийлээ. Тэмцээнд 7 факультет. Лицей сургууль багш нарын шигшээ зэрэг 20 багийн 200 гаруй тамирчид оролцов.
  • Тэмцээний тэргүүн байрын эмэгтэй багаар Ю.Эрдэнэчимэг декантай ҮI факультетийн Т.Туул ахлагчтай баг шалгарсан бол Д.Амарбаясгалан декантай II факультетийн Гантулга ахлагтай эрэгтэй баг түрүүлсэн юм.
  • Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулсан “Их Засаг-Орчин үе” олон улсын эрдэм шинжилгээний хурал болов. Хоёр өдөр үргэлжилсэн энэ хуралд МУИС, ШУТИС, ИЗИС. Буриадын улсын их сургууль Плехановын академи, Цагдаагийн академи, Батлан хамгаалахын их сургууль, Боловсрол, Тэнгэр, Хөдөлмөр, Гурван-Эрдэнэ багшийн дээд сургууль зэрэг 20-иод их, дээд сургуулийн 65 оюутан оролцож ИЗИС-ийн эрх зүйн 210-р бүлгийн оюутан Ц.Батбаатар “Зар сурталчилгаан дахь эрх зүйн хийдэл” илтгэлээрээ Шилдгийн шилдэг илтгэгчээр шалгарлаа.
  • Монгол Улсын арслан Ж.Хайдавын нэрэмжит үндэсний бөхийн аварга шалгаруулах барилдаан боллоо.
  • Аймаг, сум, цэргийн цолтой 80 гаруй бөх оролцсон энэ барилдаанд эрх зүйн 207-р бүлгийн оюутан аймгийн заан С.Пүрэвчулуун түрүүлж, 119-р бүлгийн оюутан аймгийн начин Б.Лхайжав, 225-р бүлгийн оюутан аймгийн начин М.Бат-сайхан, 201-р бүлгийн оюутан аймгийн начин П.Баярсайхан нар шөвгийн дөрөвт үлдэв. Барилдааны нээлтийн ёслолд дархан аварга Б.Бат-Эрдэнэ оролцож залуу бөхчүүдэд сургамж зөвлөгөө өгөв.
  • ИЗИС-ийн II цогцолборт уншигч, зохиогч, номын санчдын хамтын ажиллагааг өргөжүүлэн шинэчлэх уншигчдын бага хурлыг зохион байгуулав.
  • Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ой угтаж ИЗИС-ийн зохион байгуулсан “Мэлмийн чимэг-Монгол бичиг мину” улсын уралдаанд Чингис-Соосэ ОУХС-ийн 223-р бүлгийн оюутан Мөнхчимэг хоёр дахь удаагаа түрүүллээ.
  • БНСУ-ын Кюнгнам их сургуулийн профессор Ли Си Ён ИЗИС-д айлчилж хоёр сургуулийн цаашид хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав.
  • Оюутны парламентийн анхдугаар чуулган болж эрх зүйн 210-р бүлгийн оюутан Ж.Балдоржийг парламентийн даргаар, Аялал жуулчлалын 312-р бүлгийн оюутан А.Хуланбаатар, эрх зүйн 306-р бүлгийн оюутан Ц.Мөнхбат нарыг парламентийн дэд даргаар сонгон батламжлав.
  • ИЗИС-ийн 9 дэх удаагийн төгсөгчдийн мөнгөн хонхны баяр боллоо. Энэ жил 700-аад залуус амжилттай төгсч байна. Мөн эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн салбарын анхны төгсөлт болсон юм.

5 сарын 10.

  • Монгол улсын ерөнхийлөгч Намбарын Энхбаяр Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ой угтсан их ажлын хүрээнд Чингис хааны төрсөн нутгаар аялах “Түүхийн жимээр” аяныхаа гарааг Чингис хааны нэрэмжит ИЗИС-иас эхлэж, тус сургуульд айлчиллаа. Монгол улсын ерөнхийлөгчийн айлчлалд зориулж сургуулийн хамт олон хүндэтгэлийн цуглаан хийж сургуулийнхаа их цагаан сүлдийг залж цэнгүүлэв. Хүндэтгэлийн цуглааныг ИЗИС-ийн ректор, доктор, профессор Н.Ням-Осор нээж үг хэлэв. Монгол улсын ерөнхийлөгч Н.Энхбаяр ёслол хүндэтгэлийн талбай дахь Чингис хааны хөшөөнд цэцэг өргөсний дараа тус сургуулийн хамт олонд хандаж үг хэллээ. Миний бие Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэж байгаа энэ үед Чингис хаанаар овоглосон, Их засаг хуулиар нэрлэгдсэн танай сургуульд зочилж байгаадаа баяртай байна. Удахгүй Монгол улсын зүүн бүсэд ажиллаж, Чингис хааны нутгаар аялж, Тэмүжиний төрсөн газар болох Дэлүн Болдогт хүндэтгэл үзүүлж, Чингис хааны түүхтэй холбоотой дурсгалт олон газраар орохоор төлөвлөж байна. Энэхүү томилолт болон соёл, түүхийн аялалынхаа төгсгөлд ихэс буурлын дээд шүтээн Бурхан Халдун хайрхныхаа тэнгэрийн тайлга тахилгад оролцож, мөнх хөх тэнгэртээ хандаж айлтгал өргөх болно. Чингис хааны нэрэмжит Их засаг их сургууль Чингис хааны мэндэлсний 840 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэх төр засгийнхаа шийдвэрийг баяртай хүлээн авч, дэмжин тусалж, хамтран ажиллаж ирснийг энэхүү бэлэг дэмбэрэлтэй өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна.Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн их ажлын салхийг хагалж, төр засагтаа тусалж, хамтран ажиллаж ирсэн Их засаг их сургуулийн хамт олонд баялалаа гэж хэлэхээр би хүрэлцэн ирсэн юм.Их засагчууд та бүхний амжилтын эх сурвалж нь Чингис хааны оюун бодол. Их засаг хуулийн үзэл санаатай холбоотой гэж хүндэтгэн үзэж та бүхний цаашдын ажил үйлс, амьдрал ахуй, Монголынхоо төлөө гэсэн нэгэн үзүүрт зорилгод чиглэгдэж, улам бүр амжилт олно гэж найдаж байна.Их засаг их сургуульд Чингис судлал болон Их засаг судлал хичээл зааж байгаа нь сайшаатай хэрэг юм. Чингис хааны тухай, Их Монгол улс байгулагдсан тухай мэдлэгээрээ Та бид дэлхийн улс орнуудын сургууль боловсролын байгууллагыг тэргүүлж байх ёстой.Их засаг их сургууль багш ажилтан, оюутан суралцагсадын ёс зүйн дүрмийг боловсролын салбарт анх удаа үлгэр жишээчээр мөрдөн хэрэгжүүлж, Их засаг хуулийнхаа үзэл санаагаар амьдарч байгааг сонсоод би туйлын баяртай байна. Өнөөдөр улс орны маань эдийн засаг нийгмийн амьдралд малчин түмэн томоохон үүрэг гүйцэтгэсээр байна. Малчин ард түмнээ хайрлан хүндэтгэж, тэдэнд байгаа боломжоороо тус дэмжлэг үзүүлэх чин сэтгэл өвөрлөн “Монголын малчдын алдар” холбоо байгуулан идэвхи зүтгэлтэй ажиллаж байгаа Их засаг их сургуулийн удирдлага хамт олноос Монголын малчдын их хурал хуралдуулах талаар дэвшүүлсэн санал санаачлагыг тань төрийн тэргүүн би дэмжиж ажиллах болно. Өнөөдөр хүний хувьд чанар гэдэг ойлголт боловсролтой шууд холбогдож байна. Тиймээс агуу их ард түмэн гүн гүнзгий боловсролоос буй болно. Танай сургуульд нэгэн адил Монголын агуу их ард түмэн буй болох эхлэл тавигдаж байна гэж ерөнхийлөгч Н.Энхбаяр тэмдэглэн хэлэв.

6 сарын 2.

  • Монголын хүүхдийн ордонд энэ жил ерөнхий боловсролын сургууль төгсч байгаа хөвгүүд, охидод зориулсан нээлттэй мэдээллийн өдөрлөг зохиов. Өдөрлөгт ИЗИС-ийн удирдлага, багш, оюутнуудаас гадна ИЗИС-д ажиллаж байгаа гадаадын мэргэжилтэн багш нар, Монгол улсын боловсролын үнэлгээний төвийн ажилтнууд оролцсон юм. ИЗИС-ийн ректор Н.Ням-Осор, Японы мэргэжилтэн багш Сато боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтэн, ИЗИС-ийн төгсөгч Билэгсайхан нарын олон хүн үг хэлж, цаашид суралцах сургууль, эзэмших мэргэжлээ сонгож яваа олон мянган охид хөвгүүдэд зөвлөгөө өглөө.
  • БНХАУ-ын Хэбэйн их сургуулийн Олон улсын харилцааны газрын дарга бөгөөд Олон улсын солилцоо, боловсролын сургуулийн захирал Жан Хуанжу тэргүүтэй төлөөлөгчид зочилж, ИЗИС-ийн дэргэд Хятад хэлний сургалтын төв нээх ёслолд оролцов.
  • Нэрт Монгол эрдэмтэн Д.Б.Улымжиевийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болов. “Орос ба Монгол ХХ зуунд Туршлага ба асуудлууд” сэдвээр болсон эрдэм шинжилгээний энэ хуралд Монголын болон ОХУ-ын Эрхүү, Улаан-Үдийн 20 гаруй эрдэмтэн судлаачид оролцлоо. Тухайлбал доктор О.Дагвадорж Н.Ням-Осор, Ж.Цэцэгмаа, Со.Бадарч, Т.Намжил, ОХУ-ын эрдэмтэн судлаач Е.Е.Тармаханов, И.Г.Аюушиева, В.С.Ханхараев нар илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм.

6 сарын 15.

  • Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүрээнд Горхи-Тэрэлжийн бүс нутаг Тэрэлж-Бумбан тур дахь Чингис хааны онгон шүтээний төвд гал голомтын их тахилга үйлдэв. Чингис хааны онгон шүтээний төвийг ИЗИС-ийн ректор, доктор Н.Ням-Осорын санаачлагаар Монголд анх удаа байгуулж 2002 оны 6 дугаар сарын 14-нд Чингис хааны мэндэлсний 840 жилийн ойд зориулсан төрийн их тахилга хийсэн. Энэ удаагийн тахилгад Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх Үндэсний хорооны ажлын хэсгийн дарга доктор Гарам-Очир, нарийн бичгийн дарга түүхч Н.Нагаанбуу, Монгол улсын Зам, тээвэр, аялал жуулчлалын дэд сайд Г.Шийлэгдамба нар оролцлоо.
  • ИЗИС-ийн ректор, доктор, профессор Н.Ням-Осорын гол бүтээлийн нэг “ХIII-ХIY зууны Монголын төр, улсын төрт ёсны хөгжлийн түүхэн судлал” номыг Өвөр Монголын ардын хэвлэлийн хороо криллээс босоо монгол бичигт буулган бүрэн эхээр нь хэвлэн гаргалаа.
  • Өвөр Монголын багшийн их сургуулийн Олон улсын харилцааны газрын орлогч захирал Ялалт ИЗИС-д айлчлах үеэрээ уг номыг зохиогчид нь гардуулан өгч, эрдэм шинжилгээ, бүтээл туурвилын үйлсдээ их амжилт гаргахыг хүсэн ерөөв.
  • Жэсан-Чингис хаан сургуулийн захирал Солонгос улсын иргэн Ли Гон Сог сургуулийнхаа оюутнуудын сурлагын амжилттай танилцаж 22 оюутанд өөрийн нэрэмжит тэтгэлэг олголоо.
  • ИЗИС-ийн ректор, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Н.Ням-Осор Богдхан уулнаа бүтээсэн Чингис хааны хөргийг нээх ёслолд оролцов. Тэрээр уг хөргийг санаачлан бүтээсэн Монгол улсын аж үйлдвэрийн гавъяат ажилтан доктор С.Жамъяансүрэн, Монгол улсын гавъяат жүжигчин “Хан Алтай” сангийн тэргүүн Г.Явгаан, зураач, дизайнер Б.Мөнхтүвшин нарт баяр хүргэж “Чингис хааны алдрын одон” гардууллаа.

7 сар.

  • Их Засаг их сургуулийн ректор Н.Ням-Осорт Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол улсын гавъяат багш” гэсэн төрийн эрхэм дээд цол хүртлээ.

7 сарын 25-27.

  • ИЗИС-ийн ректор, доктор, профессор Н.Ням-Осорын бичсэн “Монгол улс дэлхийн банк улс болох боломжтой” гэсэн өгүүлэл Монголын үндэсний олон нийтийн радиогоор давталттайгаар орон даяар цацагдав.

8 сарын 2.

  • Монгол улсын ивээл дор зохион байгуулсан “Дэлхийн Монгол угсаатны чуулган”-ны төлөөлөгчид “Тэрэлж-Бумбан тур” жуулчны бааз, Чингис хааны онгон шүтээний төвд морилон саатав. ИЗИС Чингис хааны онгон шүтээний төвдөө Дэлхийн Монгол угсаатны чуулганы зочид, төлөөлөгчдөд зориулан их онгоны гал голомтын тайлга тахилгыг үйлдэж, Монгол үндэсний бэсрэг наадам зохион байгууллаа. Энэ тайлга тахилгад Монгол улсын ерөнхий сайд Миеэгомбын Энхболд оролцов. Дэлхийн Монгол угсаатны чуулганд оролцсон Орос, Энэтхэг, Турк, Швейцарь, Унгар, Америк, Канад, Герман, Солонгос, Япон, Тайланд зэрэг олон орны зочид төлөөлөгчид Монгол ёс заншил, соёл уламжлалын олон зүйлсийг сонирхон үзэж, Монголын морин өртөө, эрийн гурван наадам, монгол гэрийн үүсэл, хөгжил түүхэн ач холбогдлын талаар судлаач эрдэмтдийн тайлбар, танилцуулгыг сонсож, зарим зүйлстэй нь биечлэн танилцсан юм.

8 сарын 11-12.

  • Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн их баяр цэнгүүн Хэрлэнгийн хөдөө аралд болж өндөрлөв. Энэхүү баяр цэнгүүнд оролцсон Монгол улсын ерөнхийлөгч Намбарын Энхбаяр, УИХ-ын дарга Цэндийн Нямдорж, ерөнхий сайд Миеэгомбын Энхболд болон УИХ, Засгийн газрын гишүүд, урлаг спорт, соёл шинжлэх ухааны зүтгэлтнүүд гадаадын эрхэм хүндэт зочид төлөөлөгчид ИЗИС-ийн “Чингисийн хөдөө арал” жуулчны баазад байрлаж баяр наадмын бүхий л үйл ажиллагаанд оролцсон юм.
  • Хэрлэнгийн хөдөө аралд болсон их баяр цэнгүүний үеэр ИЗИС-ийн ректор, яруу найрагч Н.Ням-Осор өөрийн зохиосон “Хан Хэнтий” шүлгээ Монгол улсын ерөнхийлөгч Н.Энхбаяр, УИХ-ын дарга Ц.Нямдорж, ерөнхий сайд М.Энхболд нарт алд цэнхэр хадгийн хамт өргөн барилаа.
  • ИЗИС-ийн ректор, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Н.Ням-Осорын санаачлагаар Хэрлэнгийн хөдөө арал дахь Аураг хотын туурийг төрийн тусгай хамгаалалтанд авч, тэнд байгуулагдах эрдэм шинжилгээ судалгааны төвийн шавийг тавих ёслол үйлдэв.
  • Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан Олон улсын Монголч эрдэмтдийн IX их хуралд ИЗИС-ийн ректор, доктор профессор Н.Ням-Осор “ХIII-XIY зууны Монголын төр улс, төрт ёсны түүхэн судлал” тус сургуулийн проректор, доктор, профессор Ж.Цэцэгмаа “Жамсрангийн Цэвээн Монголчуудын оюун санааны удирдагч” гэсэн илтгэлүүд тавьж оролцлоо.
  • АНУ-ын Зүүн Кинтакийн их сургуулийн хууль зүй, Аюулгүй байдлын сургуулийн захирал, Олон улсын цагдаагийн форумын тэргүүн доктор Гарри Корднер тэргүүтэй АНУ-ын төлөөлөгчид ИЗИС-т зочлов. Тэд II цогцолборын захирал Л.Сүхбаатар, Гадаад харилцааны албаны дарга Д.Номингэрэл нартай уулзаж ярилцсан юм.
  • Өвөр Монголын Багшийн их сургуулийн ректор Ян И Жиан тэргүүтэй төлөөлөгчид “Тэрэлж-Бумбан тур” жуулчны бааз, Чингис хааны онгон шүтээний төвд зочиллоо.

8 сарын 21-28

  • ОХУ-ын Эрхүүгийн их сургуулийн хууль зүйн сургууль, Их Засаг их сургуулийн хамтарсан зуны хуулийн анхдугаар сургалт “Тэрэлж-Бумбан тур” жуулчны базад болов.
  • “Насанд хүрээгүй хүүхдийн эрх, Олон улсын туршлага ба харьцуулалт” сэдвээр хийгдсэн энэ сургалтанд оролцогч талуудаас тус бүр 5 багш, 15 оюутан оролцлоо.

8 сарын 22

  • Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх үйлсэд идэвх санаачилга гаргаж оролцсоныг нь үнэлж ИЗИС-ийн ректор Н.Ням-Осорт Монгол улсын засгийн газрын дэргэдэх Үндэсний хорооны өргөмжлөл гардуулав. Уг өргөмжлөлд “Монгол Улсын гавъяат багш, доктор, профессор Намсрайн Ням-Осор танаа Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ой угтсан ажил, Монгол Улсын түүх соёлыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд гарамгай амжилт гаргасныг тань талархан тэмдэглэж “Хүндэт өргөмжлөл” шагнал олгов. “Их Монгол-800” Үндэсний хорооны дарга Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхболд” гэжээ.
  • Бээжин хотын Ардын их сургуулийн намын хорооны орлогч дарга Ма Жун Жие тэргүүтэй төлөөлөгчид ИЗИС-д зочилж, хоёр сургуулийн хамтын ажиллагааны талаар санал солилцов. Хүндэт зочид “Тэрэлж-Бумбан тур” жуулчны баазад морилон саатаж, ОХУ-ын Эрхүүгийн их сургууль, ИЗИС-ийн хамтарсан зуны сургалтын явцтай танилцсан юм.

9 сар.

  • 9 сарын 1. ИЗИС-ийн түүхэн хөгжлийн 12 дахь удаагийн хичээлийн шинэ жил эхлэв. Тус сургууль 2006-2007 оны хичээлийн жилд шинэ бүтцээр ажиллах боллоо. Тус сургуулийн бүтцэд М.Даваадорж захиралтай “Чингис тур” аялал жуулчлалын сургууль, Г.Туяа захиралтай Хууль зүйн сургууль, доктор, профессор С.Батхуяг захиралтай Математик Мэдээлэл технологийн сургууль, Д.Одгэрэл захиралтай Эрдмийн сургууль, Д.Даваадорж гүйцэтгэх захиралтай “Жэсан-Чингис хаан” сургууль, Б.Насан захиралтай “Чингис-Соосэ” олон улсын харилцааны сургууль, Л.Оюун захиралтай Эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн сургууль, доктор, профессор Ж.Цэцэгмаа захиралтай Их Засаг Лицей сургууль, Б.Дашдаваа эрхлэгчтэй Иргэний аюулгүй байдал, бие хамгааллын салбар сургуулиас гадна БНХАУ-ын Хэбэйн их сургуулийн Хятад Монгол хэл, утга зохиолын салбар, “Их Засаг” сургалт үйлдвэрлэлийн төв гэсэн салбар нэгжүүд үйл ажиллагаагаа явуулах болов. Энэхүү шинэчилсэн зохион байгуулалт нь салбар сургуулиудын бие даасан байдал эрх мэдлийг өргөжүүлж, идэвх санаачлагыг нь дээшлүүлэх бололцоо олгож байгаа юм.

9 сарын 1

  • Нэрт судлаач зохиолч сэтгүүлч Ц.Нацагдоржийн бүтээл “Чингис хааны зарлиг, сургаалын товчоон” хоёр боть хөлгөн шаштирыг ИЗИС-т хүндэтгэн залав. Тус сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэнд оролцсон эрдэмтэн зохиолч Цэгмидийн Нацагдорж өөрийн түүвэрлэн бүтээсэн “Чингис хааны зарлигийн товчоон”, “Чингис хааны сургаалийн товчоон” хэмээх хоёр боть шастирыг ректор доктор Н.Ням-Осорт гардуулан өгсөн юм. Энэхүү их хөлгөн шастирт Чингис хааны 203 зарлиг, 700 гаруй сургаал багтжээ.

9 сарын 12

  • ИЗИС-ийн Удирдах зөвлөлийн хуралдаанаар батлагдсан “Сургуулийн үндсэн дүрмийн хороо”-г албан ёсоор ажилд нь оруулж “Үндсэн дүрэм”-ийг гардуулан соёрхох цуглаан боллоо. Үндсэн дүрмийн хорооны даргаар Иргэний эрх зүйн тэнхимийн эрхлэгч, Монгол Улсын тэргүүн түшээ шүүгч профессор Дамбын Данзандоржийг томилон “Сургуулийн үндсэн дүрэм”-ийг хүндэтгэлтэйгээр гардуулан барив. Ректор Н.Ням-Осор хэлэхдээ “Сургуулийн үндсэн дүрэм бол ИЗИС доторхи Их Засаг хууль юм. Энэ сургуулийн өсч хөгжих, дэвжин дээшлэх, улс эх орон, ард түмний эрх ашигт зохицон нийцэх чиг хандлага, үзэл баримтлал энэ дүрэмд агуулагдаж байгаа юм” хэмээн онцоллоо.

9 сарын 10.

  • Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд Улаанбаатар хотноо долоо хоног чуулсан “Дэлхийн яруу найрагчдийн XXYI их хурал”-ын хаалтын хүндэтгэлийн хуралдаанд ИЗИС-ийн ректор, яруу найрагч Н.Ням-Осор тус сургуулийн хэвлэл мэдээллийн төлөөлөгч яруу найрагч Д.Хурц нар оролцов. Дэлхийн соёл, урлаг утга зохиолыг хөгжүүлэх, олон орны уран бүтээлчдийг ойртуулан нэгтгэх үйлсэд байгуулсан гавьяа зүтгэлийг нь үнэлж Дэлхийн урлаг соёлын академийн ерөнхийлөгч ноён Жастис Моханыг ИЗИС-ийн хүндэт доктороор өргөмжилж “Хүндэт докторын өргөмжлөл”-ийг ректор, доктор, профессор Н.Ням-Осор гардуулав. Мөн Израилийн яруу найрагч доктор Эрнесто Кахан, Бразилийн яруу найрагч Робези Хисс нарын 5 яруу найрагчийг Чингис хааны “Алдрын одон”-гоор шагналаа. Дэлхийн яруу найрагчдын энэхүү их хуралд ИЗИС-ийн эрдмийн зөвлөлийн нарийн бичгийн дарга яруу найрагч, доктор Г.Баярхүү төлөөлөгчөөр оролцсон юм.

9 сарын 18.

  • ИЗИС-ийн шинэ багш, оюутнуудын тангараг өргөх уламжлалт ёслол болов. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн жил насныхаа хамгийн тэнгэрлэг, хамгийн гэгээлэг үе болох оюутны амьдралд хөл тавьж байгаа олон зуун оюутан, суралцагсад, багш хэмээх эрхэм алдрын эзэд болсон олон залуу багш нар сүр ихт сүлд цагаан туганд мэхийн ёсолж тангарагаа өргөв.
  • Монголын төрт ёсны түүхэн уламжлалыг залгамжлан ИЗИС-ийн есөн их бэлгэдлийг цогцоор нь шийдэж өргөмжлөв.Үүнд:
  1. Сүр ихт сүлд цагаан туг нь –Сүр жавхаа золбоо хийморийн бэлгэдэл
  2. ИЗИС-ийн болон салбар сургуулиудын туг нь хамтын хүч, төгс төгөлдөрийн бэлгэдэл
  3. Сургуулийн эрхэм зорилго нь –Зорилго үйлээ ухамсарлан бүтээхүйн бэлгэдэл
  4. Сургуулийн сүлд дуу нь –Эв нэгдэл баяр баясгалангийн бэлгэдэл
  5. Сургуулийн үндсэн дүрэм нь –Их Засаг хуулиа эрхэмлэн дээдлэхүйн бэлгэдэл
  6. Багш оюутны тангараг, тангарагийн баяр танилцах цэнгүүн нь –Хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн төлөө хамтран зорихуйн бэлгэдэл
  7. Багш, оюутан, төгсөгчийн ёс зүйн дүрэм нь –хүнлэг энэрэнгүй хүмүүжил төлөвшилтэй байхуйн бэлгэдэл
  8. Салбар сургуулиудын өнгө нь –Хөх Монгол иргэний үүргээ хүндлэн сахихуйн бэлгэдэл
  9. Сургуулийн хүндэт шагналууд нь –Оюун ухаан, эрдэмт мэргэдийн бишрэн дээдлэхүйн бэлгэдэл хэмээн тодорхойлов.

9 сарын 21.

  • ИЗИС-ийн ректор, Н.Ням-Осор болон тус сургуульд ажиллаж байгаа Хэнтий аймгийн Батширээт сумын уугуул багш, ажилчид төрөлх сумынхаа дунд сургуулийн 55 жилийн ойг тохиолдуулан нутгийн олон, багш сурагчид, үе үеийн төгсөгчид, ажилтан, ажилчдад баярын мэндчилгээ дэвшүүлэв. Их Монголын түүхийг алтаар бичсэн гавъяатай эгшиг найргийн тэнгэрт Нямдоржоо мөнхөлсөн алдартай төрөлх сургуулийн минь үе үеийн төгсөгчид, багш, сурагчид та бүхний

Ажил үйлс тань амжилт бүтээлээр баян
Ахуй амьдрал тань аз жаргалаар дүүрэн
Эрүүл энх, эрдэм оюун төгс
Инээд хөөр, баяр цэнгэлээр бялхаж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье гэж уг мэндчилгээнд цохон тэмдэглэжээ.

  • Оюутны эрдэм шинжилгээний “Хас” клуб хичээлийн шинэ жилийн нээлтээ хийв. Оюутнуудыг эрдэм шинжилгээний ажлын арга барилд сургах, уран яруу илтгэх чадвар эзэмшүүлэх, мэтгэлцээний урлаг, мэтгэлцэх соёлыг төлөвшүүлэх зорилготой энэ клубын нээлтэд 1 цогцолборын захирал Л.Шүрэнчимэг, Эрдмийн зөвлөлийн нарийн бичгийн дарга доктор, профессор Г.Баярхүү нар оролцлоо.
  • Их Засаг их сургуулийг төгсөгчдийн холбоо байгуулагдлаа. Бүх төгсөгчдөд жигд хүрч ажиллах зорилгоор энэ холбоог байгуулж, Холбооны тэргүүнээр хууль зүйн сургуулийн багш Цэндсүрэнгийн Гансүхийг сонгож батлав.

10 сар

  • 10 дугаар сарын 2-нд Эрх зүйн 410-р бүлгийн оюутан Н.Учралын “Шилдэг оюутан хэрхэн болох вэ” сэдэвт тайз, дэлгэц хосолсон лекцийн цэнгүүн UB паласт боллоо.
  • Монгол Улсын Засгийн газар, БСШУЯ , БНХАУ, Өвөр Монголын Өөртөө Засах орны хооронд байгуулсан гэрээний дагуу Монгол Улсад ажиллахаар ирсэн 5 багш ИЗИС-д ажиллахаар болов.
  • ОХУ-Эрхүү хотноо болсон ОУ-ын аэробикийн тэмцээнд Чингис-Соосэ сургуулийн 229-р бүлгийн оюутан Т.Мөнх-Эрдэнэ оролцож алтан медаль хүртэв.
  • 10 дугаар сарын 20-нд Налайх дүүргийн “Сод ирээдүй” цогцолбор цэцэрлэгийн бяцхан жаалууд “Тэрэлж-Бумбан Тур” жуулчны баазад зочилж “Алтан намар” танин мэдэхүйн сургалт цэнгүүнээ зохион байгууллаа. Энэ сургалт цэнгүүнд Ардын боловсролын тэрүүний ажилтан М.Сумъяа багштай бэлтгэл бүлэг. Энхтуяа, Нансалмаа багштай бага, дунд бүлгийн 100 гаруй хүүхэд, эцэг, эхчүүдийнхээ хамт оролцсон юм.
  • Их Засаг их сургуулийн менежмент эрхэлсэн проректор Ж.Цэцэгмаа “Монголын Ардын хувьсгалын үйл хэрэгт буриадын үндэсний сэхээтнүүдийн гүйцэтгэсэн түүхэн үүрэг” сэдвээр ОХУ-д түүхийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгааллаа. ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын эрдэмтэн, судлаачид “Ж.Цэцэгмаагийн докторын зэрэг хамгаалсан бүтээл нь ХХ зууны Монголын түүхийн цагаан толбыг арилгаж үнэн мөнийг сэргээхэд томоохон байр суурь эзэлж байна” хэмээн үнэлж дүгнэсэн юм.
  • ИЗИС-ийн сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй баг тамирчид Өвөр Монголын багшийн их сургуульд айлчлан, тэдний баг тамирчидтай нөхөрсөг уулзалт тоглолт хийв. Манай баг тамирчдыг сургуулийн Соёл олон нийтийн албаны дарга Ц.Азбаяр ахлаж, багш Ц.Түвшинбат дасгалжуулсан юм.
  • 10-р сарын 30-нд “Оюутны намар-2006” урлагийн их наадам “Улаанбаатар палас”-ын концертын танхимд бүтэн 12 цаг үргэлжилж дүнгээ гаргав. Энэхүү урлагийн их наадмын шилдгийн шилдэг концерттэй салбар сургуулиар Д.Одгэрэл захиралтай, О.Батхуяг декантай эрдмийн сургууль, шилдэг концерттэй салбар сургуулиар М.Даваадорж захиралтай Н.Наранбаяр декантай “Чингис-Тур” аялал жуулчлалын сургууль, Л.Оюун захиралтай Ж.Бадамханд декантай Эдийн засаг нягтлан бодох бүртгэлийн сургууль, Г.Туяа захиралтай В.Эрдэнэцэцэг, Ц.Чулуунцэцэг декантай Хууль зүйн сургууль тус тус шалгарлаа.

11 сар.

  • Монгол Улсын Биеийн тамир спортын хороо “Эрүүл мэнд, биеийн тамирыг дээдлэгч байгууллага” өргөмжлөө ИЗИС-ийн хамт олонд гардуулав.
  • ИЗИС Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын “Гэмт хэрэг зөрчилгүй хамт олон” өргөмжлөл хүлээж авлаа.
  • “Мэлмийн чимэг монгол бичиг мину” монгол бичгийн улсын уралданд Чингис-Соосэ сургуулийн 323-р бүлгийн оюутан Мөнхчимэг 3 дахь удаагаа түрүүлэв.
  • Бие хамгаалах урлагийн бүх төрлөөр бие хамгаалах урлагийн бүх эвсэл холбоод оролцсон Цагдаагийн академийн нэрэмжит “Сонсогчийн алдар” 11 дэх удаагийн нээлттэй тэмцээнд багш Д.Отгонбаяр дасгалжуулагчтай ИЗИС-ийн баг тамирчид амжилттай оролцож 319-р бүлгийн оюутан Ц.Энхтайван хүрэл медаль хүртэж, оюутан Ө.Отгонзаяа шагналт 4-р байр эзлэв. Мөн 126-р бүлгийн оюутан Г.Балдангомбо шилдэг техниктэй дайчин тоглогчийн шагнал хүртлээ.
  • Өвөр Монголын багшийн их сургуулийн захирал Ян И Жианы урилгаар ИЗИС-ийн ректор Н.Ням-Осор тэргүүтэй төлөөлөгчид ӨМБИС-д ажлын айлчлал хийв. Төлөөлөгчийн бүрэлдэхүүнд тус сургуулийн гадаад харилцааны албаны дарга Д.Номингэрэл, Хууль хяналт, дотоод ажлын албаны дарга Г.Ганбадрах, Чингис-Соосэ ОУХС-ийн декан Х.Нэргүй, Хууль зүйн сургуулийн ахлах багш Н.Цэдэнбалжир, “Тэрэлж-Бумбан Тур” жуулчны баазын дарга Г.Пүрэвтогтох нар оролцсон байна.
  • “Их Засаг-Орчин үе” эрдэм шинжилгээний хурлын анхан шатны хуралдаан болж нийтдээ 83 оюутан илтгэл тавьж оролцов.
  • Аэробикийн улсын аварга шалгаруулах тэмцээнд Чингис-Соосэ олон улсын харилцааны сургуулийн оюутан А.Анхбаяр, Т.Мөнх-Эрдэнэ, Н.Ихбаяр нар оролцож багаараа хүрэл медаль хүртлээ.
  • Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны дэд сайд Ц.Чинзориг, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Б.Ичинхорлоо, Өвөрхангай аймгийн залуучуудын холбооны тэргүүн Лхам-Оролмаа, Залуучуудын холбооны тэргүүлэгч Энх-Амар мөн аймгийн “Соёмбо оюутны холбооны тэргүүн Бямбасүрэн нар тус сургуулийн 2-р цогцолборт зочилж Өвөрхангай аймгийн оюутан залууст хүндэтгэл үзүүлэн тэдний уулзалт цэнгүүнд оролцов.
  • 2006-2007 оны хичээлийн жилийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн спортын төв ордонд болж Эрдмийн сургуулийн О.Батцэцэг ахлагчтай эмэгтэй баг Чингис-Соосэ ОУХС-ийн Б.Мөнхбаатар ахлагчтай эрэгтэй баг аваргалав. Энэ тэмцээнд Эрхүүгийн их сургуулийн баг тамирчид урилгаар оролцсон юм.

12 сар.

  • ИЗИС-ийн ректор, доктор профессор Н.Ням-Осорыг ОХУ-ын ерөнхийлөгчийн дэргэдэх Аюулгүй байдал, Батлан хамгаалах эрх зүйн академийн дээд шагнал М.Ломоносовын алтан медалиар шагналаа. Уг шагналыг Монгол Улсын ХЗДХ-ийн сайдын зөвлөх хурандаа Баатар гардуулав.
  • 12-р сарын 28-нд ИЗИС-ийн 2006 оны онцлох 10 үйл явдлыг нэрлэж Монголын Үндэсний олон нийтийн радиогоор нийт ард түмэндээ сонсголоо. ИЗИС-ийн 2006 оны онцлох 10 үйл явдлаар:
  1. Монгол улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр Их засаг их сургуульд зочлон ирж, их ойд зориулсан цуглаанд оролцохдоо: “Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн их ажлын салхийг хагалж төр засагтаа туслаж хамтран ажиллаж ирсэн Их засаг их сургуулийн хамт олонд баярлалаа гэж хэлэхээр ирлээ” хэмээсэн билээ.
  2. Мэргэжлийн удирдлагыг хүчтэй болгох зоригоор Их засаг их сургуулийн харъяалалд Эрдмийн сургууль, Математик мэдээллийн технологийн сургууль, Чингис-Тур аялал жуулчлалын сургууль, Их засаг лицей сургууль, Хууль зүйн сургууль, Чингис-Соосэ олон улсын харилцааны сургууль, Эдийн засаг нягтлан бодох бүртгэлийн сургууль, “Жэсан-Чингис хаан” сургууль гэсэн 8 салбар сургуулийг зохион байгууллаа.
  3. Багш ажилтан, төгсөгчдийн болон оюутан сурагчдын ёс зүйн дүрмийг соёрхон баталж мөрдүүлэн Чингис хааны оюун бодол, Их засаг хуулийн үзэл санааг амжилттай хэрэгжүүлж байна.
  4. Монгол улсын төр ёсны түүхэн уламжлыг судлан шинжлэх, Их засаг их сургуулийг үүсгэн байгуулж, хөгжүүлэхэд оруулсан гавъяа зүтгэлийг нь үнэлж Их засаг их сургуулийн ректор Намсрайн Ням-Осорт Их Монгол Улс байгуулагдсаны 800 жил, Ардын хувьсгалын 85 жилийн ойн босгон дээр “Монгол улсын гавъяат багш” цол хүртээв.
  5. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулсан төрийн тахилгыг Их засаг их сургуулийн “Тэрэлж-Бумбан тур” жуулчны баазад зохион байгуулж Монгол Улсын Ерөнхий сайд Миеэгомбын Энхболд оролцлоо. Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулсан Хэрлэнгийн Хөдөө арлын баяр наадамд оролцсон Монгол улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр, Улсын Их Хурлын дарга Цэндийн Нямдорж, Ерөнхий сайд Миеэгомбын Энхболд нар ИЗИС-ийн “Хөдөө арал” жуулчны баазад тухлан зочлов.
  6. Их засаг их сургуулийн Эрдмийн сургуулийн 4-р курсын оюутан Ням-Осорын Учрал Монголын залуучуудын холбоо, “Залуу удирдагч” сангаас жил бүр зохион байгуулдаг “Алма Матер” уралдаанд тэргүүлж 2006 оны Монгол улсын шилдгийн шилдэг оюутанаар шалгарлаа. Н.Учрал өөрийн оюуны бүтээл “Супер студент” ном, СD-гээ гаргаж, супер студент хэрхэн болох вэ сэдэвт лекцийн цэнгүүнээ UB паласт зохион байгуулсан билээ.
  7. Их засаг их сургуулийн гадаад харилцаа ихээхэн өргөжиж ОХУ-ын Эрхүүгийн их сургуультай хамтарсан хуулийн багш , оюутны зуны сургалтыг зохион байгуулж, БНХАУ-ын Хэбэйн их сургуулийн хятад хэлний сургалтын төвийг ИЗИС-д байгууллаа. Их Засаг их сургуулийн ректор тэргүүтэй төлөөлөгчид Өвөр Монголын Багшийн их сургуульд айлчилж 2007-2008 оны хичээлийн жилээс Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн аялал жуулчлал, дуу хөгжим сэтгэл зүй, Монгол судлалын мэргэжлийн ангийг ИЗИС-д нээж эхний 2 жилдээ Монголд дараачийн 2 жилд нь Өвөр монголд суралцаж Хятадын дипломтой төгсгөхөөр боллоо. Мөн ӨМБИС-д докторын зэрэг хамгаалах боломж бүрдэв.
  8. Оюутны урлагын их наадам, спортын уралдан тэмцээн, эрдэм шинжилгээний хурлууд хамт олны эв нэгдэл, идэвх зүтгэлийн их баяр болон явагдлаа. Салбар сургуулийн бүтцээр ажиллах болсонтой холбоотойгоор оюутнуудын идэвх санаачлага, өрсөлдөөн урьд жилүүдээс мэдэгдэхүйц өндөржив. “Оюуны намар-2006” урлагын наадамд бүх салбар сургууль, анги бүлгүүд хоёр үе шаттайгаар хамрагдаж 20-иод номинацид 400 орчим оюутан сурагч шилдэгээр шалгарлаа.
  9. Их засаг их сургуулийн харъяа “Тэрэлж-Бумбан тур” “Хөдөө арал” жуулчны баазууд гадаад, дотоодын 6000 гаруй жуулчин, зочид төлөөлөгчдийг хүлээн авч үйлчиллээ.
  10. Их засаг их сургуулийн дэргэд “Монголын малчдын алдар холбоо” байгуулагдан ажиллаж байгааг Монгол улсын Ерөнхийлөгч сайшаан тэмдэглэж Монголын малчдын их хурал хуралдуулах санаачлага гаргалаа гэсэн үйл явдлыг нэрлэлээ.

12 сарын 28-31.

Чингис хааны нэрэмжит ИЗИС-ийн багш, оюутан, сурагчдын сүлд модны наадмууд болж ажил амжилтаа дүгнэн шилдэг тэргүүний сайчуудаа шалгаруулан өргөмжлөл шагнал гардуулан баяр хүргэж шинэ оны зорилтоо тодорхойлцгоов.

  • Их Засаг их сургуулийн 2006 оны шилдэг сургуулиар Ардын боловсролын тэргүүний ажилтан, дэд профессор Б.Насан захиралтай, магистр Х.Нэргүй декантай Чингис-Соосэ олон улсын харилцааны сургууль шалгарч, ИЗИС-ийн 2006 оны шилдэг багшаар II цогцолборын захирал Л.Сүхбаатар, Чингис-Тур аялал жуулчлалын сургуулийн захирал М.Даваадорж, Хууль зүйн сургуулийн багш А.Батбаатар, Түүх Монгол судлалын тэнхимийн ахлах багш Л.Нямаа, Чингис-Соосэ олон улсын харилцааны сургуулийн багш Ц.Хишигжаргал нар шалгарлаа.
  • ИЗИС-ийн 2006 оны шилдэг оюутнаар: Эрдмийн сургуулийн 310-р бүлгийн оюун Ж.Балдорж, Бие хамгаалах эрх зүйн 319-р бүлгийн оюутан Ө.Отгонзаяа, Хууль зүйн сургуулийн 406-р бүлгийн оюутан Н.Ганхуяг, Хууль зүйн сургуулийн 406-р бүлгийн оюутан Ц.Мөнхбат, Чингис-Тур аялал жуулчлалын сургуулийн 312-р бүлгийн оюутан Э.Түвшинзаяа, Чингис-Соосэ ОУХС-ийн 328-р бүлгийн оюутан Б.Анхбаяр, Математик Мэдээллийн технологийн сургуулийн 415-р бүлгийн оюутан Т.Хосбаяр, Эдийн засаг Нягтлан бодох бүртгэлийн сургуулийн 331-р бүлгийн оюутан Б.Гантулга, Чингис-Тур аялал жуулчлалын сургуулийн 214-р бүлгийн оюутан Х.Удвалцэцэг, Чингис-Соосэ ОУХС-ийн 328-р бүлгийн оюутан Ц.Амаржаргал нар шалгарлаа. Мөн тус сургуульд суралцаж байгаа аймаг тус бүрийн шилдэг оюутныг шалгаруулж өргөмжилдөг уламжлал тогтоов.
  • Их Засаг их сургуулийн 2006 оны шилдэг аравтууд:

– Хууль зүйн сургуулийн Б.Буяндэлгэр багштай 308-р бүлгийн Наваантая даргатай 3-р аравт
– Эдийн засаг нягтлан бодох бүртгэлийн сургуулийн Д.Жамбалсүрэн багштай 334-р бүлгийн Б.Батмандах даргатай 1-р аравт
– Чингис-Соосэ олон улсын харилцааны сургуулийн Б.Мандухай багштай 228-р бүлгийн Р.Мөнхбаяр даргатай 1-р аравт
– Математик, мэдээллийн технологийн сургуулийн Р.Булгамаа багштай 217-р бүлгийн Л.Бат-Очир даргатай 4-р аравт
– Эрдмийн сургуулийн Н.Мичидмаа багштай 239-р бүлгийн Н.Ундармаа даргатай 2-р аравт
– Чингис тур аялал жуулчлалын сургуулийн Д.Шинэтуяа багштай 214-р бүлгийн Г.Нямдорж даргатай 3-р аравт шалгарч эв эеийн алтан сүлжээнд нэгдсэн сургууль, анги, хамт олныхоо баяр бахдлыг төрүүлж, гүн хүндэтгэлийг нь хүлээлээ.
v Их Засаг их сургуулийн 2006 оны шилдэг бүлгүүд
– Хууль зүйн сургуулийн Н.Мөнхтуул даргатай 404-р бүлэг
– Эдийн засаг нягтлан бодох бүртгэлийн сургуулийн Б.Нарангэрэл багштай Б.Гантулга даргатай 331-р бүлэг
– Чингис-Соосэ олон улсын харилцааны сургуулийн Цэдэвийн Хишигжаргал багштай Б.Эрдэнэбат даргатай 323-р бүлэг
– Математик, мэдээллийн технологийн сургуулийн М.Тунгалаг багштай Н.Мөнх-Эрдэнэ даргатай 318-р бүлэг
– Эрдмийн сургуулийн Ц.Азбаяр багштай, П.Батбаатар даргатай 310-р бүлэг
– Чингис тур аялал жуулчлалын сургуулийн Б.Ганчимэг багштай, Н.Даваасүрэн даргатай 211-р бүлэг шалгарав.

2007 он

1 сар.

  • Чингис-Тур аялал жуулчлалын сургуулийн 412-р бүлгийн оюутан А.Хуланбаатар Монгол улсын Зам, тээвэр, аялал жуулчлалын яам, Аялал жуулчлалын боловсрол судлагааны нийгэмлэгээс Аялал жуулчлалын салбарын 2006 оны “Шилдгийн шилдэг оюутан” өргөмжлөл хүртэв.
  • Иргэний аюулгүй байдал-бие хамгаалах эрх зүйн 126-р бүлгийн оюутан Б.Түвшинбат Катар улсын Доха хотноо болсон Азийн спортын наадамд амжилттай оролцов. Казакстан улсад болсон оюутны дэлхийн аварга шалгаруулах боксын тэмцээний хүрэл медаль хүртсэн амжилтаараа боксын спортын олон улсын хэмжээний мастер болов.
  • Чингис хааны нэрэмжит Их Засаг их сургууль Монголын багш нарын баярыг тохиолдуулан “Шилдэг арга зүйч”, “Шилдэг доктор”, “Шилдэг гадаад хэлний заах аргач багш” нараа шалгаруулж өргөмжлөл хүртээв. Энэ жилийн “Шилдэг заах аргач багш”-аар хууль зүйн сургуулийн Иргэний эрх зүйн тэнхмийн багш Д.Оюунчимэг, Чингис-Соосэ олон улсын харилцааны сургуулийн математик-мэдээлэл зүйн тэнхимийн багш А.Амарсанаа нар, “Шилдэг доктор багш”-аар Эдийн засаг нягтлан бодох бүртгэлийн сургуулийн Эдийн засаг нягтлан бодох бүртгэлийн тэнхмийн багш Д.Төмөрчөдөр, Чингис-Соосэ олон улсын харилцааны сургуулийн Олон улсын харилцааны тэнхимийн багш Ч.Отгонбаатар, Хууль зүйн сургуулийн Түүх монгол судлалын тэнхимийн багш Ц.Чулуунцэцэг нар, “Шилдэг гадаад хэлний заах аргач багш”-аар Чингис тур аялал жуулчлалын сургуулийн япон хэлний тэнхимийн багш Г.Солонго, Чингис-Соосэ олон улсын харилцааны сургуулийн англи хэлний тэнхимийн багш Н.Мягмарсүрэн нар шалгарлаа.
  • Их Засаг их сургуулийн маркетинг эрхэлсэн проректор Пүрэвсүрэнгийн Чинбат, 2-р цогцолборын захирал Лувсандоржийн Сүхбаатар, 1-р цогцолборын захирал Лувсанжамцын Шүрэнчимэг нар Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хууль зүйн тэргүүний ажилтан” цол тэмдгээр, Чингис-Тур аялал жуулчлалын сургуулийн захирал Магсаржамцын Даваадорж Монгол улсын “Аялал жуулчлалын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнуулав.
  • “Монгол үндэстэн угсаатны үлгэр загвар болсон байгууллага, үндэсний түүх соёлын тэргүүлэх их сургууль байх…” эрхэм зорилготой Их засагчууд хамтын оюунаараа НСИА-ийн үзэл баримтлалын үндэс Монголын малчдын алдар холбооны дүрмийг шинэчлэн боловсруулж Чингис хааны удирдлагын бүтцийн сонгодог хэлбэр болсон аравт, зуут, мянгат, түмтийн тогтолцоог төрөө төвхнүүлэх, улс орноо богино хугацаанд сэргээн хөгжүүлэх үндэс болно гэж үзлээ.

2 сар

  • Чингис-Тур аялал жуулчлалын сургуулийн 121-р бүлгийн оюутан Сэнгээбаатарын Сарантунгалаг 2007 оны өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах тэмцээний 17-18 насны ангилалд түрүүлж алтан медаль хүртэв.

3 сар

  • Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан Монгол их, дээд сургуулиудын оюутан залуусын “Оюутны хөгжил” чуулганд Их Засаг их сургуулийн 15 оюутан оролцлоо.

3 сарын 17

  • Монгол улсын төрийн соёрхолт Нямбуугийн Нямдоржийн нэрэмжит “Яруу найраг-миний сэтгэлийн жигүүр” яруу найргийн наадамд 56 залуу яруу найрагч билэг авъяасаа сорин өрсөлдөв. Энэхүү наадамд төрийн соёрхолт Н.Нямдорж агсны гэргий Дуламханд том хүү Баатарсайхан, охин Соёлмаа, бага хүү Амар, ач хүү Өсөхбаяр, ач охин Онон нар нь хүрэлцэн ирэв. Хууль зүйн сургуулийн 305-р бүлгийн оюутан Магсаржав энэ оны шилдгийн шилдэг шүлэгчээр тодров.

3 сарын 24.

  • Ж.Цэвээний нэрэмжит “Монголын нэрт соён гэгээрүүлэгчид” эрдэм шинжилгээний хурал болж илтгэлээ ирүүлсэн 70 гаруй оюутнаас шигшигдэн үлдсэн 33 оюутан илтгэл тавьж оролцов. Хууль зүйн сургуулийн 205-р бүлгийн оюутан Б.Батжаргал “Шинэ цагийн сэхээтэн төрөх алтан боломжийг нээгч Эрдэнэбат хаан” илтгэлээрээ, мөн сургуулийн 302-р бүлгийн оюутан А.Алтанхундага “Жамъянгарав зохист аялгууны онолыг дэлгэрүүлэгч мөн” илтгэлээрээ, Эрдмийн сургуулийн 410-р бүлгийн оюутан Н.Учрал “Есүй хатан Чингис хааны амжилтанд нөлөөлсөн нь” илтгэлээрээ шилдэг илтгэгчээр шалгарлаа. Мөн Хууль зүйн сургуулийн 303-р бүлгийн оюутан Б.Мөнхгэрэл, 201-р бүлгийн оюутан Г.Бат-Эрдэнэ, 109-р бүлгийн оюутан Г.Мөнхзул, 110-р бүлгийн оюутан Д.Батмөнх, Эдийн засаг нягтлан бодох бүртгэлийн сургуулийн 233-р бүлгийн оюутан А.Халиун, Чингис-Соосэ олон улсын харилцааны сургуулийн 230-р бүлгийн оюутан О.Амгаланбаатар нар шилдэг илтгэгчээр шалгарав.
  • Их засаг их сургуулийн 2007 оны волейболын аварга шалгаруулах тэмцээнд 13 багийн 100 гаруй тамирчин оролцсоноос Г.Туяа захиралтай В.Эрдэнэцэцэг, Ц.Чулуунцэцэг декантай Хууль зүйн сургуулийн Г.Сүхбат ахлагчтай хөвгүүдийн баг, Л.Оюун захиралтай Ж.Бадамханд декантай Эдийн засаг нягтлан бодох бүртгэлийн сургуулийн охидын баг аваргын алтан медаль, цомын эзэн боллоо. Эдийн засаг нягтлан бодох бүртгэлийн сургуулийн Намхайдорж ахлагчтай хөвгүүдийн баг, Эрдмийн сургуулийн Д.Оюунбилэг ахлагчтай охидын баг 2-р байр эзэлж, Эрдмийн сургуулийн Г.Энхсайхан ахлагчтай хөвгүүдийн, Чингис-Соосэ олон улсын харилцааны сургуулийн М.Нандин-Эрдэнэ ахлагчтай охидын баг 3-р байранд орж мөнгө, хүрэл медаль хүртлээ.

 4 сарын 5

  • Их засаг их сургуулийн 2-р цогцолборын оюутнуудын үүсгэл санаачлагын байгууллагуудын анхдугаар чуулган болов. Тус цогцолборт оюутны үүсгэл санаачлагын 27 байгууллага ажилладаг. Анхдугаар чуулгандаа эдгээр 27 байгууллагын 250 гаруй оюутан оролцож оюутны сургалт эрдэм шинжилгээний ажлын чиглэл, үүсгэл санаачлагын байгууллагуудын гүйцэтгэх үүргийн талаар ярилцаж тодорхой шийдэлд хүрч чадсан байна.

4 сарын 7

  • Улсын арслан Ж.Хайдавын нэрэмжит Үндэсний бөхийн барилдаан болж Их Засаг их сургуулийн 2007 оны аварга бөхөөр Хууль зүйн сургуулийн бөх аймгийн заан С.Пүрэвчулуун 2 дахь удаагаа шалгарч Хууль зүйн сургуулийн бөх аймгийн начин Баярсайхан үзүүрлэж мөн сургуулийн бөх сумын начин Наваантая, Эдийн засаг нягтлан бодох бүртгэлийн сургуулийн залуу бөх Батдаваа нар шилдэг дөрөвт шалгарч уран барилдааны шагналыг Хууль зүйн сургуулийн залуу бөх Баярмагнай хүртэв.

4 сарын 12.

  • БСШУ-ны сайд Ө.Энхтүвшин Их Засаг их сургуулийн 2-р цогцолборт зочлов. Сайд Ө.Энхтүвшин Монгол-Японы хамтарсан хөрөнгө оруулалттай Чингис-Соосэ олон улсын харилцааны сургууль, Эдийн засаг нягтлан бодох бүртгэлийн сургууль, Хууль зүйн сургууль, Жэсан-Чингис хаан сургууль, оюутны дотуур байр, номын сангийн үйл ажиллагаатай танилцаж тус сургуулиудын багш, оюутнуудын өмнө үг хэлж Монгол Улсын Боловсролын хуулийн агуулга, боловсролын шинэчлэлийн асуудлуудаар багш оюутнуудад зөвлөгөө өгөв.

4 сарын 13

  • Их Засаг их сургуулийн ахмад багш гавъяат хуульч доктор, профессор, хурандаа генерал Ж.Авхиагийн нэрэмжит эрдэм шинжилгээний хурал болов. Эрдэм шинжилгээний хуралд Их засаг их сургууль, Цагдаагийн академи, Шихихутаг хууль зүйн дээд сургууль, Улаанбаатар дээд сургууль, Нийслэлийн прокурорын газрын 20 шахам багш, эрдэмтэн, судлаачид илтгэл тавьж хэлэлцүүллээ. Их Засаг их сургуулийн Иргэний эрх зүйн тэнхимийн багш, докторант Р.Булгамаа “Арбитрийн үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтын тулгамдсан асуудал” илтгэлээрээ шилдгийн шилдэг илтгэгчээр, Цагдаагийн академийн багш Б.Нямдорж, Их засаг их сургуулийн багш С.Пүрэврагчаа, Н.Наранбаяр нар шилдэг илтгэгчээр шалгарлаа.

4 сарын 14

  • “Их Засаг-Орчин үе” оюутны олон улсын эрдэм шинжилгээний хурал болж “Шилдэгийн шилдэг илтгэгч”-ээр Их засаг их сургуулийн эрх зүйн 302-р бүлгийн оюутан А.Алтанхундага “Жамъяангарав бол зохист аялгууны онолыг монголд дэлгэрүүлэгч мөн” илтгэлээрээ шалгарч 310-р бүлгийн оюутан А.Батбаатар, 410-р бүлгийн оюутан Н.Учрал, УБИС-ийн оюутан П.Баярцэцэг, Чингис-Тур аялал жуулчлалын сургуулийн 220-р бүлгийн оюутан О.Энхсайхан, ЭЗНББС-ийн 233-р бүлгийн оюутан А.Халиун, ХЗС-ийн 406-р бүлгийн оюутан Ц.Мөнхбат нар шилдэг илтгэгчээр шалгарлаа. Хуралд оролцсон Хятадын оюутан Ван Жун Лан-ий илтгэл тусгай байр эзэлж, ОХУ-ын оюутан Түмэн Дампилов, Э.Будаханда нарын илтгэл хуралд оролцогсодоос өндөр үнэлэлт авлаа.

4 сарын 16

  • Их Засаг их сургуулийн Хууль зүйн сургуулийн 402-р бүлгийн оюутан Нарантуяагийн Базардэрэг өөрийн бичсэн “Гэгээн зүг” номын баяраа хийж багш оюутнуудад яруу найргийн дээжээсээ танилцууллаа.

4 сар

  • Их Засаг их сургуулийн Түүх-Монгол судлалын тэнхимээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Мэлмийн чимэг-Монгол бичиг мину” сайхан бичигтний уралдаанд 16 их дээд сургуулийн 64 оюутан, ерөнхий боловсролын сургуулийн 95 сурагч оролцлоо. Уралдаанд оролцсон оюутнуудаас Чингис-Соосэ ОУХС-ийн 323-р бүлгийн оюутан Э.Мөнхчимэг түрүүлж, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас Нийслэлийн 18-р сургуулийн 9а ангийн сурагч Золзаяа дэд байрт шалгарав.

4 сарын 20

  • Их Засаг их сургуулийн 10 дахь удаагийн төгсөгчдийн “Мөнгөн хонхны баяр” болов.
  • Оросын Холбооны Буриад Улсын Улаан-Үд хотноо Буриадын Их Сургуулийн түүхийн тэнхимийн 35 жилийн ойд зориулсан “Төв Азийн ард түмнүүдийн өнгөрсөн ба орчин үеийн түүх” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд Чингис Тур аялал жуулчлалын сургуулийн 320-р бүлгийн оюутан О.Энхтайван, О.Санжаадорж, Д.Батбаяр нар оролцов.Тэд Монголын нууц товчоо судлалын зарим асуудал. Их Засаг хууль дахь менежментийн үзэл баримтлал, Хөөрөг-монголын үндэсний соёлын өв болох нь гэсэн сэдвүүдээр илтгэл тавьж хэлэлцүүлснээс оюутан О.Энхтайван, О.Санжаадорж нар 2, 3-р байр эзэлж өргөмжлөл медаль, мөнгөн шагналаар шагнагдлаа.

4 сарын 24

  • Японы парламентийн төлөөлөгчдийн танхимийн гишүүн Кога Иссей тэргүүтэй төлөөлөгчид ИЗИС-д зочлов. Тэднийг ИЗИС-ийн ректор доктор профессор Н.Ням-Осор хүлээн авч сургуулийнхаа үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

4 сарын 27

  • ИЗИС-ийн хятад хэлний сургалттай сургууль, анги, бүлгийн оюутнуудын хятад хэлний баярт БНХАУ-аас манай улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Гао Шимао дипломат ажилтнуудынхаа хамтаар хүрэлцэн ирж оролцов. Хүндэт зочид хятад хэлний сургалтын арга барилыг төгөлдөржүүлэх талаар зөвлөв.

5 сарын 2

  • Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт байрладаг “Хөдөө арал” жуулчны бааз Монгол Улсын засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлж улс эх орныхоо түүх соёлын өв уламжлалыг сурталчлан дэлгэрүүлэх үйлсэд ихээхэн хувь нэмэр оруулж байдгийг бизнесийн хөгжлийг дэмжигч байгууллагууд өндрөөр үнэлж “Тэргүүний аж ахуй нэгж” гэсэн өргөмжлөл хүртээлээ.
  • Тус жуулчны баазын дарга Д.Батмөнх Бизнес хөгжлийн “Гарц” холбооноос “Тэргүүний ажил олгогч эзэн” цол өргөмжлөл хүлээн авав.

5 сарын 4

  • Япон Улсын Гадаад хэргийн дэд сайд Асано Кацүхито болон Япон Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд Ичихаши Ясүёши нар Чингис хааны нэрэмжит Их Засаг их сургуульд зочлов.
  • Япон Улсын гадаад хэргийн дэд сайд Асано Кацүхито, Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ичихаши Ясүёши нар Чингис хааны хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэсний дараа 2-р цогцолборын “Их хаад”-ын өргөөнд морилон саатаж багш, оюутнуудтай уулзан япон хэлний баярыг үзэж сонирхлоо.Энэ үеэр Япон улсын гадаад хэргийн дэд сайд ноён Асано Кацүхито,Япон улсын өмгөөлөгч хуульч Акиро Энамато нарт Их Засаг их сургуулийн “Хүндэт профессор” цол олголоо.

5 сар

  • Жэсан-Чингис хаан сургуулийн 1а бүлгийн оюутан Чулуунбаатарын Баярмаа БНСУ-д үнэ төлбөргүйгээр үргэлжлүүлэн суралцах урилга гардан авав. БНСУ-ын боловсролыг дэмжих байгууллагууд энэ хамтарсан сургуулийн шилдэг 30-аад оюутанд сургалтын тэтгэлэг олгожээ.
  • Их засаг их сургуулийн үүсгэн байгуулагчдын нэг, аж ахуй эрхэлсэн орлогч захирал байсан, Их Засаг их сургуулийн I цогцолборын спортын төвийн захирал Монгол улсын хурц шаламгай, үнэн хүчит арслан Жамбалын Хайдав амьдралынхаа замнал, спортын амжилтынхаа тухай “Миний бахархал” гэдэг дэрсамж тэмдэглэлийн сонирхолтой ном бичиж хэвлүүлэн уншигч түмэндээ түгээв.

5 сарын 12-13

  • Чингис тур аялал жуулчлалын сургуулийн захирал М.Даваадорж, аялал жуулчлалын багш Г.Энхболд, М.Уртнасан нарын удирдлагаар тус сургуулийн 1-3-р ангийн 39 оюутан Булган аймгийн Гурванбулаг сумын нутаг Хөгнөхан уул, Элсэн тасархай, Хархорин, Эрдэнэ зуу, Орхон гол гэсэн чиглэлээр нийтдээ 820 км ЭКО аялал хийж, эх орныхоо байгаль, түүхийн дурсгалтай танилцсан нь тэдний мэдлэгт томоохон хувь нэмэр болов.

5 сарын 21

  • Энэ жил тус сургуулийг төгссөн 630 гаруй залуус энгэрийн тэмдэг, дипломоо гардан авав.

5 сар

  • Хаврын баяр цэнгээнт бүжгийн улсын уралдаанд тус сургуулийн “Цагаан бүжиг” хамтлаг залуучуудын насны ангилалд тусгай байр эзлэв.

5 сарын 18

  • Олон улсын музейн өдрөөр бүх багш оюутнууд Монгол улсын байгалийн түүхийн музей. Үндэсний түүхийн музей, Улсын төв номын сангийн үнэт ховор номын фондыг үнэ төлбөргүй үзэж сонирхов.

5 сар

  • Сургуулийн сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчид ОХУ-ын Эрхүү хотноо болсон Орос, Монголын их, дээд сургуулиудын сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээнд оролцож арга туршлагаа солилцов.

6 сарын 2

  • Манай сургуулийн энэ оны төгсөгч “Алма Матер-2006” уралдааны Шилдгийн шилдэг оюутан Н.Учралын “Сонголт хийх хамгийн хэцүү” лекцийн цэнгүүн, Их Засаг их сургуулийн нээлттэй мэдээллийн өдөрлөг Улаанбаатар паласт боллоо.

6 сарын 4

  • Олон улсын хүүхэд хамгаалах өдрийн хүрээнд “Цэцэрлэг минь баяртай” эрдмийн баяраа тэмдэглэсэн Налайх дүүргийн Сод ирээдүй цогцолбор цэцэрлэгийн М.Сумъяа багштай, Х.Чинбат туслах багштай бэлтгэл бүлгийн хүүхдүүд Тэрэлж Бумбан тур жуулчны бааз, Чингис хааны онгон шүтээний төвд зочиллоо.

6 сарын 14

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Монгол улсын ХХААЯ, Монголын малчдын алдар холбооноос хамтран зохион байгуулсан 1000 малчны чуулганыг зохион байгуулахад ИЗИС-ийн багш, оюутнууд идэвхи чармайлт гарган оролцож ректор Н.Ням-Осор үг хэлэв.

8 сарын 20

  • ОХУ-ын Эрхүүгийн их сургуулийн Хууль зүйн сургууль, Их Засаг их сургуулийн хамтын ажиллагааны гэрээний дагуу тус хоёр сургуулийн эрх зүйн салбарын оюутнуудын зуны уламжлалт сургалт Оросын холбооны Эрхүү мужийн Байгаль нуурын эрэг дээр эхлэв. “Сэжигтэн, яллагдагч, хоригдлуудын шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хүний эрхийг хэрхэн хангах нь” сэдвээр явагдсан энэ сургалтанд Эрхүүгийн хууль зүйн сургуулийн багш В.И.Козин, А.С.Косыгин, Н.А.Буланова, Японы нэрт өмгөөлөгч ИЗИС-ийн хүндэт профессор Энамото, Төв аймгийн захиргааны хэргийн шүүгч Б.Хажидмаа, Их Засаг их сургуулийн сургалт хүмүүжил эрхэлсэн проректор дэд профессор Л.Шүрэнчимэг, Хууль зүйн сургуулийн захирал Г.Туяа нарын зэрэг дадлага туршлагатай хуульч, эрдэмтэн профессорууд лекц уншиж, семинар удирдав. ИЗИС-ийн оюутан залуус семинарт идэвхтэй оролцож, мэдлэг дадлагаа дээшлүүлэв.

9 сарын 3.

  • Хууль зүйн сургуулийн хичээлийн шинэ байр ашиглалтанд оров. 800 орчим сая төгрөгийн төсөвт өртөгтэй иж бүрэн тохижуулсан 4 давхар хичээлийн байрыг Хууль зүйн сургуулийн эрдмийн хамт олонд хүлээлгэн өгөх баярын цуглаан болж ректор Н.Ням-Осор ХЗС-ийн захирал Г.Туяа, тус сургуулийг төгсөгч Ц.Жадамбаа, дадлагажигч багш Н.Ганхуяг нар үг хэллээ. Энэ нь ИЗИС-д шинээр барьж байгуулсан тав дахь том барилга байгууламж юм.

9 сарын 11

  • Оросын Холбооны Буриад улсын Агын тойргоос Их Засаг их сургуульд суралцаж байгаа буриад оюутнуудын сурлага хүмүүжил, төлөвшилд анхаарал тавьж халамж туслалцаа үзүүлж ирсэн, тэдний түүх соёлыг судлах сурталчилах үйлсэд оруулж байгаа хувь нэмрийг нь өндрөөр үнэлж ИЗИС-ийн ректор Н.Ням-Осорт Оросын холбооны Буриад улсын Агын тойргийн гавъяат багш цол олголоо.
  • ИЗИС, салбар сургуулиудын шинэ багш оюутнуудын тангараг өргөх ёслол болж энэ ёслолд Өвөр Монголын багшийн их сургуулийн дэд захирал доктор Яо Шин оролцов. Тангарагийн баярт зориулсан шинэ оюутны өргөн цэнгүүн болж, тэд сургууль, багш нартайгаа танилцан, сургууль хамт олныхоо түүхэн замналыг сонсов.

9 сарын 21

  • Ардчилсан Солонгос улсын нийгэм судлалын холбооны төвийн “Пик ту сан” нийгэмлэгийн тэргүүн Ло Гүн, “Пик Ту Сан” нийгэмлэгийн Монголын салбарын гүйцэтгэх захирал Ё.Максим, тус нийгэмлэгийн гишүүн Соёл урлагийн их сургуулийн багш Нарантуяа тэргүүтэй умард Солонгосын нийгмийн ухаан, хууль, соёл урлагийн зүтгэлтнүүдийн төлөөлөгчид Их засаг их сургуулийн ажил байдалтай танилцаж санал солилцлоо.

10 сарын 17

  • Хуучнаар Тээврийн яамны Авто сургуулийн хэсэг ахмад багш Их Засаг их сургуулийн ректор Н.Ням-Осорт бараалхаж хүндэтгэл үзүүлэв.

10 сар

  • БНХАУ-тай 2009 он хүртэл хамтран ажиллах хөтөлбөрийн хүрээнд БНХАУ-ын засгийн газрын шугамаар 10 мэргэжилтэн багш шинээр томилогдон ирлээ. Энэ хичээлийн жилд ИЗИС-д хятадын 14, Японы 5, Солонгосын 2, Оросын холбооны улсын 8 багш ажиллаж байна.
  • Оросын алдарт дипломатч, судлаач Поповын “Орчин үеийн дипломат үйл ажиллагаа” номыг олон улсын харилцаны тэнхимийн зөвлөх профессор, ахмад дипломатч Ю.Сандаг, Чингис-Соосэ олон улсын харилцааны сургуулийн багш бэлтгэл хурандаа доктор профессор Г.Дагважамц нар орчуулан хэвлүүлжээ. Олон улсын харилцааны багш, энэ мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудад гарын авлага болох энэхүү эрхэм номын баярыг тус сургуулийн 2-р цогцолборт ёслон тэмдэглэв.
  • Оюутны бүлгийн дарга нар зөвлөл байгуулж багаар ажиллах боллоо. Багш нарыг анги удирдах үүргээс чөлөөлж оюутны өөрөө удирдах ёсыг тогтоон хэрэгжүүлэх болсноор хойш бүлэг арватын дарга нарын үүрэг хариуцлага мэдэгдэхүйц дээшилсэн юм. Тэд бас нэгдмэл удирдлагын бүтцээр ажиллаж сургуулийн үндсэн дүрмийг хэрэгжүүлэн, сахилга зохион байгуулалтыг улам бэхжүүлэхийн төлөө хамтран, хариуцлагатай ажиллахыг чухалчилж байна.

10 сарын 29

  • Их Засагчуудын “Оюутны намар-2007” урлагийн их наадам UB паласын их танхимд болов. Их Засаг их сургуулийн “Оюутны намар-2007” урлагийн их наадмын шилдгийн шилдэг концерттой сургуулиар Б.Насан захиралтай, Х.Нэргүй декантай Чингис-Соосэ олон улсын харилцааны сургууль тодорч шилжин явах цом өргөмжлөлийн эзэн боллоо. Г.Туяа захиралтай Хууль зүйн сургууль, О.Алтантуяа дэд захиралтай Их Засаг Лицей сургууль, М.Даваадорж захиралтай Чингис-Тур аялал жуулчлалын сургууль эхний 3 байрт шалгарч урлагийн их наадмын “Шилдэг сургууль” өргөмжлөл, алтан медаль хүртлээ. Урлагийн их наадмын үзүүлбэр тус бүрийг дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Монгол улсын гавъяат жүжигчин А.Энхтайван, Ардын жүжигчин Гантөмөр нарын ахалсан шүүгчид мэргэжлийн урлагийн түвшинд шүүж, 16 номинациар 60 гаруй медалийн эздийг тодруулан шагнав.

10 сарын 29

  • Оросын Холбооны Буриад Улсын Улаан-Үд хотын дуу бүжгийн “Русский самоцвет” чуулгын уран бүтээлчид Их Засаг их сургуульд зочлон тоглов.

10 сар

  • “Их Засаг-Орчин үе” оюутны эрдэм шинжилгээний хурлын 1-р шатанд энэ жил 200 шахам оюутан илтгэл бичиж ирүүлснээс 120 гаруй оюутан 3 салбар болон хуралдав. Түүх-Аялал жуулчлал-Олон улсын харилцааны салбар хуралдаанд оролцсон 45 илтгэгчээс Чингис Тур аялал жуулчлалын сургуулийн 313-р бүлгийн оюутан Д.Сугармаа Чингис-Соосэ олон улсын харилцааны сургуулийн 237-р бүлгийн оюутан Б.Нямбаяр, Хууль зүйн сургуулийн 309-р бүлгийн оюутан М.Амгаланбаатар, Хууль зүйн сургуулийн 402-р бүлгийн оюутан А.Алтанхундага нар шилдэг илтгэгчээр шалгарлаа. Эдийн засаг-Математик мэдээлэл зүйн салбар хуралдаанд 30 оюутан илтгэл тавьж хэлэлцүүлснээс Чингис-Соосэ олон улсын харилцааны сургуулийн 330-р бүлгийн оюутан Г.Амгаланбаатар, Эдийн засаг нягтлан бодох бүртгэлийн сургууийн 337-р бүлгийн оюутан Б.Бат-Эрдэнэ шилдэг илтгэгч болж, математик мэдээллийн технологийн сургуулийн оюутан Б.Батзаяа, Г.Одбаатар нар тусгай байрт шалгарав. Хууль зүйн салбар хуралдаанд 50 шахам оюутан илтгэл тавьж хэлэлцүүлснээс Хууль зүйн сургуулийн 305-р бүлгийн оюутан Б.Батжаргал, Эрдмийн сургуулийн 410-р бүлгийн оюутан П.Батбаатар, 410-р бүлгийн оюутан Ж.Балдорж Чингис-Соосэ Олон улсын харилцааны сургуулийн 130-р бүлгийн оюутан О.Цолмонтуяа нар шилдэг илтгэгчээр шалгарлаа.

11 сар

  • Математик мэдээлэл зүйн тэнхимээс жил бүр зохион байгуулдаг программчлалын олимпиад нэгдүгээр курсийн оюутнууд, 2-4-р курсийн оюутнууд гэсэн 2 ангиллаар явагдлаа. 1-р курсийн оюутнуудаас 122-р бүлгийн оюутан А.Саруулбуян 1-р байр, 123-р бүлгийн оюутан А.Бат-Эрдэнэ 2-р байр, 122-р бүлгийн оюутан Г.Батболд 3-р байр эзлэв. Ахлах курсийн оюутнуудаас 1-р байранд 225-р бүлгийн оюутан Тамир шалгарч 412-р бүлгийн оюутан Доржсүрэн, Энхбаяр нар 2-р байранд, 222-р бүлгийн оюутан Уугансувд 315-р бүлгийн оюутан Ууганбат нар 3-р байр эзэллээ.
  • Монголын стандарт бүжгийн спортын холбооноос зохион байгуулсан стандарт бүжгийн анхдугаар тэмцээнд Чингис-Соосэ олон улсын харилцааны сургуулийн 233-р бүлгийн оюутан Т.Буянжаргал, Уртнасан нар алтан медаль, мөн 2007 оны улсын аварга шалгаруулах аэробикийн тэмцээнээс тус сургуулийн олон улсын худалдаа эдийн засгийн 429-р бүлгийн оюутан А.Анхбаяр, П.Ихбаяр, Т.Мөнх-Эрдэнэ нар алтан медаль хүртэв.

12 сар

  • 1-р цогцолборт харъяалагддаг бүрэлдэхүүний сургуулиуд босоо монгол бичгээр хамгийн сайхан бичдэг оюутнуудаа шалгаруулав. Чингис –Тур аялал жуулчлалын сургуулийн 119-р бүлгийн оюутан Түвшинзаяа, 116-р бүлгийн оюутан Нинж, 120-р бүлгийн оюутан Б.Дэлгэрмаа нар, Эрдмийн сургуулийн 113-р бүлгийн оюутан О.Ариунжаргал, 139-р бүлгийн оюутан Ш.Мөнхтуул, Э.Оюунбилэг нар, Математик мэдээллийн технологийн сургуулийн 122-р бүлгийн оюутан Цэцэгжаргал, 124-р бүлгийн оюутан Оргилболд, Ганболд нар өөр өөрийнхээ сургуулийн “Сайхан бичигтэн”-ээр шалгарлаа.
  • Сонгинохайрхан дүүргийн засаг даргын тамгын газраас ДОХ-ын эсрэг хамтдаа уриан дор зохион байгуулсан “Жинхэнэ хайр” сэдэвт “Дэвжээ” тэмцээнд 6 их дээд сургуулийн оюутан залуус мэдлэг чадвар, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Чингис-Соосэ олон улсын харилцааны сургуулийн 2-р курсийн оюутан Нямжигжид ахлагчтай баг онооны илт давуугаар түрүүлж, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнууллаа.

12 сарын 9

  • Үндэсний бие хамгаалах “Монгол-З0” урлагийн 2007 оны аварга шалгаруулах тэмцээнд 419 дүгээр бүлгийн оюутан Отгонзаяа алтан медаль хүртэж, 226-р бүлгийн оюутан Б.Хүсэлтүвшин, 319-р бүлгийн оюутан Өлзийбаяр, 419-р бүлгийн оюутан Одмаа нар мөнгөн медаль авлаа. Мөн 226-р бүлгийн оюутан Мөнхтөр шилдэг дайчин тоглогчоор шалгарч, оюутан Г.Мөнхзаяа тусгай байр эзлэв.

12 сарын 18

  • Малайзад болсон Зүүн өмнөд Азийн бүс нутагт дээд боловсролын сургалтыг боловсронгуй болгох семинар сургалтад Их засаг их сургуулийн менежмент эрхэлсэн проректор Ж.Цэцэгмаа оролцов. Ж.Цэцэгмаа семинараас ирээд ИЗИС-ийн багш нарт тухайн бүс нутгийн боловсролын бодлого, дээд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд анхаарал татаж байгаа асуудлуудын талаар дэлгэрэнгүй ярьж, тус сургалт семинарын талаар тодорхой мэдээлэл өглөө.

12 сар

  • Mister and Miss Mongolia-2007 тэмцээнд Чингис Тур аялал жуулчлалын сургуулийн оюутан Д.Лутбаяр, б.Одончимэг нар шалгарч тэргүүн байрын өргөмжлөл хүртэв.
  • Тус сургуулийн менежмент эрхэлсэн проректор, Оросын холбооны Буриад улсын гавъяат багш, шинжлэх ухааны доктор, профессор Жамбалын Цэцэгмаа “Гадаад орнуудын төр эрх зүйн түүх” ном хэвлүүлж номын баяраа өргөн тэмдэглэлээ.

12 сарын 25

  • Шилдэг оюутан суралцагсадын сүлд модны наадмыг “Амазон” паласт хийж 2007 оны онцлох 10 үйл явдлыг нэрлэлээ. Үүнд:
  1. Их засаг их сургуулийн ууган сургууль болох Хууль зүйн сургууль хичээлийн 4 давхар тохилог сайхан байртай болж хичээл сургалтаа явуулж байна.
  2. Их Засаг их сургуулийн багш, оюутан, ажиллагсдын ёс зүйн дүрмийг тууштай хэрэгжүүлж тус сургуулийн амьдралд Их Засаг хуулийн үзэл санааг удирдлага болгосон хариуцлагын хүчирхэг тогтолцоо төгөлдөржин хэрэгжлээ.
  3. Их Засаг их сургуулийн оюутнууд улирал бүр ёс зүйн үнэлгээ авдаг болж энэхүү үнэлгээний 15 оноог бүлгийн дарга, 15 оноог аравтын дарга өгдөг болсон нь бүлэг аравтын дарга нарынхаа эрх мэдэл, үүрэг хариуцлагыг дээшлүүлсэн чухал арга хэмжээ боллоо.
  4. Их Засаг их сургуулийг өнгөрч буй онд 630 гаруй хүн 10 гаруй мэргэжлээр төгсөж боловсролын салбарт анх удаа дипломын хавсралт болсон ёс зүйн батламжтай төгслөө. Энэхүү ёс зүйн батламж нь зах зээлийн харилцаанд тэдний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж ёс зүйн чадавхийг нь илэрхийлсэн чухал ач холбогдолтой нотлох баримт боллоо.
  5. Их Засаг их сургуульд 156 бүлгийн дарга, 590 гаруй аравтын дарга, оюутны гүйцэтгэх хорооны 43 гишүүн, Оюутны парламентийн 18 гишүүн бусад оюутны үүсгэл санаачлагын олон байгууллагууд ажиллаж оюутны өөрийгөө удирдах үйл ажиллагааг хэрэгжүүлж, сургууль оюутан хоёрын дундах алтан гүүр болж сургуулийн амьдралыг өдөр цаг минут тутам баян дэлгэр болгож хөгжил дэвшлийн ширгэшгүй эх сурвалжийг бүрдүүлж байна.
  6. Их Засагчуудын залгамж халаа болсон Их засаг Лицей сургуулийн хамт олон улс аймаг, нийслэл, дүүргийн томоохон арга хэмжээнүүдэд байнга идэвхитэй оролцож 98 удаагийн томоохон амжилт үзүүлснийг онцлон тэмдэглэв.
  7. Их Засаг их сургуулийн “Оюутны намар” урлагийн их наадам хоёр үе шаттай явагдаж 1000 гаруй урлагийн авъяастнууд хамрагдаж, 130-аад оюутан шагналт байруудыг эзэлж алт, мөнгө, хүрэл медалиудын эзэд боллоо. Энэхүү урлагийн их наадамд Чингис Соосэ сургууль тэргүүн байр эзэлж, Хууль зүйн сургууль, Лицей сургууль, Чингис-Тур аялал жуулчлалын сургууль шилдэг сургуулиар шалгарлаа.
  8. ИЗИС-ийн үйл ажиллагааг олон түмэнд нээлттэй сурталчилах зорилгаар NТV телевизээр 7 хоног бүр тусгай нэвтрүүлэг явуулж хэвшсэний дээр Монголын үндэсний радиогийн нэвтрүүлгээр орон даяар 7 хоногт 2 удаа “Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Их засаг их сургуулиар сонин юутай байна” зэрэг нэвтрүүлгийг тогтмол явуулж байна. Мөн “Өдрийн сонин”-д 7 хоног бүр Их Засаг их сургуулийн үйл амьдралын мэдээллийг тогтмол нийтлүүлж байна. Мөн ТВ-9, UBS, 25-р суваг телевиз, Ийгл телевизүүдтэй хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаж байна. Багш оюутныхаа амжилт ололтыг сурталчилж түмэн олонд түгээн дэлгэрүүлэх нь тус сургуулийн хамт олны эрхэм зорилгын нэг билээ.
  9. Их Засаг их сургуулийн хамт олны амжилт бүтээлийг сурталчилсан “Оршихуйн дээд Их Засаг мину” хэмээх баримтат кино бүтээж өргөн олон түмэнд сурталчилж байна.
  10. Их Засаг их сургуулийн гадаад харилцаа хамтын ажиллагаа ихээхэн өргөжиж 44 орны их дээд сургуулиудтай харилцаа холбоо тогтоож, хамтран ажиллаж байна. Малайз, Герман, Америкийн нэгдсэн улс, Солонгос, БНХАУ-ын их, дээд сургуулиудтай оюутан солилцооны гэрээ хэлэлцээр байгуулан ажиллаж байна. Манай сургуульд Орос, Хятад, Япон, Солонгос зэрэг орны 30 гаруй мэргэжилтэн багш нар ажиллаж Солонгос, Хятад, Орос улсын 30 орчим оюутан тус сургуульд суралцаж байна. Манай сургуулийг гадаадын 82 оюутан төгсөж манай сургуулийн 200 гаруй оюутан солилцооны хөтөлбөрийн дагуу гадаадын улс орнуудад амжилттай суралцаж байна.
2008 он

1 сарын 14

  • 2007-2008 оны хичээлийн жилийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг хоёр үе шаттайгаар зохион байгууллаа. Бүрэлдэхүүний 8 сургуулийн эрэгтэй эмэгтэй баг тамирчид оролцож Хууль зүйн сургуулийн Далайжаргал ахлагчтай эмэгтэй баг, Математик мэдээллийн технологийн сургуулийн А.Алтансоёмбо ахлагчтай эрэгтэй баг түрүүлж тэмцээний 2 дугаар байрт Чингис Тур аялал жуулчлалын сургуулийн Отгонжаргал ахлагчтай эмэгтэй баг, Чингис-Соосэ олон улсын харилцааны сургуулийн Э.Энхтайван ахлагчтай эрэгтэй баг, 3-р байрт Эдийн засаг нягтлан бодох бүртгэлийн сургуулийн Ө.Оюунчимэг ахлагчтай эмэгтэй баг, Эрдэм сургулийн Э.Мөнхбаатар ахлагчтай эрэгтэй баг шалгарав.

1 сарын 18

  • Ректор Н.Ням-Осор Монголын биеийн тамир спортын хорооны “Хүндэт тэмдэг”-ээр шагнуулав.

1 сар

  • Их Засаг их сургуулийн ректорын санаачлагаар Чингис хааны онгон шүтээний төвийн бөө мөргөлийн ёсыг холбогдох дуудлагын хамт бүтээн туурвиж Их Засаг их сургуульд оюуны томоохон хөрөнгө оруулалт хийсэн онгон шүтээний төвийн тэргүүн зайран Олхонууд Дондогийн Бямбадоржийн гавъяа зүтгэлийг Чингис хааны онгон шүтээний төвд мөнхжүүлэх нь зүйтэй хэмээн зарлалаа. Мөн Тэрэлж-Бумбан тур жуулчны бааз, Чингис хааны онгон шүтээний төвд Бөө мөргөлийн дэг ёсыг хүндлэн сахиж, дөрвөн улирлын тайлга тахилга зохион байгуулж байхаар болов.
  • Сургуулийн захиргаа, Сургалтын бодлого зохицуулалтын газраас шилдэг кабинет, шилдэг хөтөлбөр, шилдэг лекц, шилдэг семинар, шилдэг бүтээл шалгаруулав. Хууль зүйн сургуулийн Шүүх хуралдааны танхим, Хууль зүйн сургуулийн Криминалистикийн кабинет, Чингис Тур аялал жуулчлалын сургуулийн угсаатны зүйн кабинет сургуулийн шилдэг кабинетаар шалгарлаа. Сургалтын шилдэг хөтөлбөрөөр Хууль зүйн сургуулийн үйлдвэрлэлийн дадлагын удирдамж шалгарч, Шилдэг лекцээр Түүх монгол судлалын тэнхимийн багш Д.Энхжаргалын Логикийн хичээлийн лекц, Шилдэг семинараар Эдийн засаг нягтлан бодох бүртгэлийн сургуулийн багш М.Ариунаагийн “Үйлдвэрлэлийн менежмент” хичээлийн семинар шалгарсан байна. Энэ оны шилдэг бүтээлээр Чингис-Соосэ олон улсын харилцааны сургуулийн зөвлөх багш Ю.Сандаг, Г.Дагважамц нарын “Орчин үеийн дипломат ажиллагаа” орчуулгын бүтээл шалгарлаа. Монголын багш нарын баярын өдрөөр манай олон арван багш хөдөлмөр бүтээлээ үнэлүүлж, төр олон нийтийн байгууллагын шагналуудаар шагнагдлаа. Монголын ахмад багш нарын холбооны дээд шагнал “Багшийн гавъяа” одонгоор Эрдмийн сургуулийн декан В.Эрдэнэцэцэг, Чингис-Соосэ олон улсын харилцааны сургуулийн захирал Б.Насан нарыг шагналаа.
  • Чингис Тур аялал жуулчлалын сургуулийн зөвлөх профессор П.Нармандах тэнхимийн эрхлэгч Г.Энхболд нар байгалийн аялал жуулчлал ба палеонтологийн музей шинэчлэн байгуулж, ашиглалтанд орууллаа.

2 сарын 27

  • Магистрантуудын эхний хэсэг төгсөлтөө хийж эрдмийн ажлаа амжилттай хамгаалсан 41 магистр “Эрх зүйн магистр”-ийн дипломоо гардан авлаа.

3 сар

  • Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор төрийн ордонд зохион байгуулсан “Эрдмийн эзэд-3” оюутны уламжлалт чуулганд Чингис Тур аялал жуулчлалын сургуулийн 412-р бүлгийн оюутан Цэрэнсодном, 314-р бүлгийн оюутан Удвалцэцэг, Нямдорж, Өнөржаргал, 321-р бүлгийн оюутан Өнөрцэцэг, 311-р бүлгийн оюутан Даваасүрэн, 220-р бүлгийн оюутан Цэцэгням, 313-р бүлгийн оюутан Сансар нарын зэрэг хориод оюутан оролцлоо.

3 сарын 14

  • ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Аюулгүй байдал, батлан хамгаалах эрх зүйн академийн эрдмийн зөвлөлийн шийдвэрээр менежмент эрхэлсэн проректор Ж.Цэцэгмаад тус академийн академич, эрдмийн зөвлөлийн гишүүн, хуулийн зөвлөх профессор Д.Данзандоржид тус академийн профессор цол олголоо.

3 сар

  • Манай сургуулийн эрдмийн зөвлөлийн гишүүн, докторантурын сургалтын албаны дарга, доктор профессор О.Жамбалдорж Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнууллаа.
  • Боксын спортын улсын шигшээ багийн тамирчин, Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Их Засаг их сургуулийн 2007 оны шилдэг оюутан Бие хамгаалах эрх зүйн 226-р бүлгийн оюутан Бямбын Түвшинбат Тайваньд болсон олимпийн эрхийн төлөө олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ. Б.Түвшинбат 2008 оны бүх ард түмний 12-р спартикатаас хүрэл медаль хүртсэн юм.
  • Монголын бүх их дээд сургууль, коллежуудын оюутны аварга шалгаруулах тэмцээнд Б.Алтансувд ахлагчтай эмэгтэй баг тэргүүн байр эзэлж, алтан медаль, Сүхбат ахлагчтай эрэгтэй баг 2-р байр эзэлж мөнгөн медаль хүртлээ. Их Засгийн волейбольчид багаараа тэргүүн байр эзлэв.
  • Төрийн соёрхолт Н.Нямдоржийн нэрэмжит “Яруу найраг миний сэтгэлийн жигүүр” яруу найргийн наадам болж 50 гаруй залуу яруу найрагч оюутнууд билэг авъяасаа сорин өрсөлдлөө. Энэ наадамд төрийн соёрхолт Н.Нямдорж агсны гэргий Дуламханд, дүү Н.Нямсүрэн, хүү Н.Баатарсайхан, Н.Амар, ач охин Б.Онон нар нь хүрэлцэн ирэв. Мөн Оросын Холбооны Буриад улсын яруу найрагч зохиолч Дашравдан Дамбаев оролцсоны зэрэгцээ Оросын холбооны улсаас Буриадын дуурь бүжгийн эрдмийн театрын уран сайхны удирдагч Оросын холбооны улсын төрийн шагналт ардын жүжигчин Сергей Балжанов чин сэтгэлийн халуун дотно мэндчилгээ ирүүлж Н.Нямдоржийн нэрэмжит яруу найргийн наадамд оролцогсдод баяр хүргэн амжилт хүсэв. Яруу найргийн наадмын “шилдгийн шилдэг шүлэгч”-ээр Эдийн засаг нягтлан бодох бүртгэлийн сургуулийн 333-р бүлгийн оюутан Ж.Цэрэнпил тодорлоо. Энэ оны шилдэг шүлэгчээр Хууль зүйн сургуулийн 309-р бүлгийн оюутан Б.Ариун-Эрдэнэ, мөн сургуулийн 105-р бүлгийн оюутан Б.Ариунбаяр, 405-р бүлгийн оюутан Б.Магсаржав, Чингис-Соосэ олон улсын харилцааны сургуулийн 128-р бүлгийн оюутан Г.Жаргал нар шалгарав.

3 сарын 22

  • Жамсрангийн Цэвээний нэрэмжит оюутны эрдэм шинжилгээний хурал болов. Уг эрдэм шинжилгээний хуралд 80 гаруй илтгэл ирж анхан шатны шалгаруултанд тэнцсэн 65 илтгэл хэлэлцэгдлээ. Үүнээс Эрдэм сургуулийн 213-р бүлгийн оюутан Б.Ганхуяг, Хууль зүйн сургуулийн 301-р бүлгийн оюутан Г.Бат-Эрдэнэ, Эдийн засаг нягтлан бодох бүртгэлийн сургуулийн 244-р бүлгийн оюутан Ө.Түвшинтөгс, Чингис-Тур аялал жуулчлалын сургуулийн 116-р бүлгийн оюутан Ө.Сарнай, Хууль зүйн сургуулийн 201-р бүлгийн оюутан Н.Нандинзаяа, Чингис-Соосэ олон улсын харилцааны сургуулийн 130-р бүлгийн оюутан О.Цолмонтуяа, хууль зүйн сургуулийн 104-р бүлгийн оюутан Б.Батцэнгэл, Математик мэдээллийн технологийн сургуулийн 124-р бүлгийн оюутан Б.Батзаяа, Хууль зүйн сургуулийн 104-р бүлгийн оюутан Ц.Бэхбат, Чингис Тур аялал жуулчлалын сургуулийн 221-р бүлгийн оюутан Г.Одончимэг нар шилдэг илтгэгчээр шалгарлаа.

4 сарын 3

  • Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимийн удирдах ажилтнууд сургалт судалгааны төвийн багш нар Их Засаг их сургуульд зочиллоо. Худалдаа аж үйлдвэрийн танхимын Зах зээл судлалын төвийн захирал Чулуунбатын Нэргүй, Зах зээлийн сургалт судалгааны төвийн захирал Жодов-Ишийн Борхүүхэн нарт Их засаг их сургуулийн профессор цол өргөмжилж, Батцэнгэлийн Хаш-Эрдэнэ, Мягмарын Сэлэнгэ, Жигжидийн Оюунчимэг нарт дэд профессор цол олголоо.

4 сарын 7

  • Гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн Спортын төв оронд боллоо. Энэ оны сургуулийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй баг тамирчдаас Нэгдүгээр байрт: Хууль зүйн сургуулийн М.Нуваантая ахлагчтай баг, Хоёрдугаар байрт: Математик Мэдээллийн Технологийн сургуулийн Я.Бат-Орших ахлагчтай баг, Гуравдугаар байрт: Чингис-Соосэ ОУХ-ны сургуулийн Г.Сүхбат ахлагчтай баг шалгарав. Эмэгтэй баг тамирчдаас Математик мэдээллийн технологийн сургуулийн Д.Алтансувд ахлагчтай баг, Чингис-Соосэ ОУХ-ны сургуулийн Я.Буянжаргал ахлагчтай баг, Хууль зүйн сургуулийн Д.Оюунбилэг ахлагчтай баг эхний 3 байрыг эзэллээ.
  • Тус сургуулийн ректорын тушаалаар бүрэлдэхүүний бүх сургуульд профессорын баг ажиллуулж эхлэв. Профессорын багууд нь багийн ахлагч, дэд ахлагч, нарийн бичгийн дарга гэсэн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхэллээ. Профессорын багт ахлах багшаас доошгүй зэрэглэлтэй, магистраас дээш эрдмийн зэрэг цолтой 40 гаруй багш, эрдэмтэн профессорууд хамрагдаж байна. Чингис Тур аялал жуулчлалын сургуулийн профессорын багийн ахлагчаар доктор профессор П.Нармандах, Эрдмийн сургуулийн профессорын багийн ахлагчаар доктор профессор Г.Баярхүү, Чингис Соосэ олон улсын харилцааны сургуулийн профессорын багийн ахлагчаар доктор профессор Г.Дагважамц, Хууль зүйн сургуулийн профессорын багийн ахлагчаар Монгол улсын тэргүүн түшээ шүүгч, профессор Д.Данзандорж зэрэг тухайн мэргэжлийн чиглэлүүдээрээ Монголдоо тэргүүлэх нэр хүндтэй ахмад эрдэмтэд ажиллах боллоо. Мөн эдийн засгийн ухааны залуу доктор, дэд профессор Д.Төмөрчөдөр, Математик-мэдээлэл зүйн тэнхимийн ахлах багш, магистр Б.Болормаа нарын зэрэг олон залуу багш тухайн мэргэжлийн сургуулийнхаа профессорын багийн ахлагч, дэд ахлагч, нарийн бичгийн даргаар томилогдов.

4 сар

  • Их Засаг их сургууль болон Өвөрмонголын багшийн их сургуулийн оюутны волейболын шигшээ багуудын нөхөрсөг уулзалт тоглолт спортын төв ордонд боллоо. Хоёр сургуулийн баг тамирчид хурд хүч спортын ур чадвараа сорин өрсөлдөж Их Засаг их сургуулийн С.Алтансувд ахлагчтай охидын баг илт илүүрхэж Өвөрмонголын багшийн их сургуулийн шигшээ багийг 3:0 харьцаагаар хожсон бол Г.Сүхбат ахлагчтай хөвгүүдийн баг зочин багаа мөн л 3:0 харьцаатай буулгаж авав.

5 сар

  • Татварын ерөнхий газар, татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчдын зөвлөлөөс жил бүр уламжлал болгон их дээд сургуулиудын дунд зохион байгуулдаг “Татварын хуулийг хэн сайн мэдэх вэ?” тэмцээнд Их Засаг их сургуулийн олон улсын худалдаа эдийн засгийн 328-р бүлгийн оюутан Отгоншагай, нягтлан бодох бүртгэлийн 335-р бүлгийн оюутан Эрдэнэ, Нямбилэг, эрх зүйн 303-р бүлгийн оюутан Батзориг, Батсуурь нарын бүрэлдэхүүнтэй “Хөх тэнгэр” баг тэргүүн байр эзэлж, хоёр дахь удаагаа аваргалав. Тус тэмцээний 2-р байрыг Улаанбаатар эрдэм оюу сургууль, 3-р байрыг Мандах бүртгэл дээд сургууль, 4-р байрыг Монгол улсын их сургуулийн багууд эзэлсэн байна.
  • Их Засаг их сургуулийн Чингис Тур аялал жуулчлалын сургууль “Тарвага хамгаалах хөдөлгөөн” нэртэй төрийн бус байгууллагыг байгуулав. Тус сургуулийн Монгол орон аялал жуулчлалын тэнхимийн зөвлөх профессор доктор П.Нармандах, уг тэнхимийн эрхлэгч магистр багш Г.Энхболд нарын санаачлагаар байгуулагдсан үүсгэл санаачлагын энэ хөдөлгөөн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Жаргалтхаан, Мөрөн зэрэг хэд хэдэн сумдад тарвага үржүүлэх бүс нутаг бий болгож энэ бүс нутагт байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт тавьж байна.
  • Хувийн хэвшлийн их дээд сургуулиудын программчлалын улсын анхдугаар олимпиадыг Их Засаг их сургууль амжилттай зохион байгуулав. Тус олимпиадыг Мобиком корпораци ивээн тэтгэж, Их Засаг их сургуулийн Математик, мэдээллийн технологийн сургууль зохион байгуулсан юм. Оюутан залуусын сэтгэлгээний чадвахи, мэдлэг, мэргэжлийн томоохон шалгуур болсон программчлалын улсын анхдугаар олимпидад хувийн хэвшлийн их, дээд сургуулиудын 11 багийн 33 оюутан хурд хүч, авхаалж, самбаа, мэдлэг оюунаа сорин өрсөлдсөнөөс Их засаг их сургуулийн Математик, мэдээллийн технологийн сургуулийн 1-р баг түрүүлж “Старс” дээд сургууль, Улаанбааар дээд сургуулийн багууд удааллаа.
  • Монголын оюутны холбооноос нийт их дээд сургуулиудын дунд зохион байгуулдаг “Эврика” оюутны эрдэм шинжилгээний хуралд Их Засаг их сургуулийн Эдийн засаг нягтлан бодох бүртгэлийн сургуулийн 338-р бүлгийн оюутан Ц.Мөнхтуяа 2-р байр эзэллээ. Мөн “Татварын хуулийг хэн сайн мэдэх вэ” улсын олимпиадад Их Засаг их сургуулийн оюутны баг тэргүүн байр эзэллээ.
  • Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас зохион байгуулсан Эдийн засаг бизнесийн үндэсний чуулга уулзалтанд Их Засаг их сургуулийн Эдийн засаг нягтлан бодох бүртгэлийн сургуулийн багш Б.Нарангэрэл, Д.Элбэгзаяа нар амжилттай оролцлоо.
  • ИЗИС-ийн захиргаа, Их Засаг Лицей сургуулийн Хүмүүнлэгийн ухааны тэнхимээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Миний мэдэх Чингис хаан” олон улсын уралдааныг долоо дахь жилдээ зохион байгуулав. Энэ уралдаанд хот хөдөөгийн 50 гаруй сургуулийн сурагчдаас гадна хөрш зэргэлдээ Өвөрмонголын өөртөө засах орон, Оросын холбооны Буриад улсын Эрхүү мужийн сурагчид идэвхитэй оролцлоо. Уралдаанд нийтдээ 770 гаруй бүтээл ирж хоёр насны ангиллаар гар урлал, “Мянганы шилдэг удирдагч” сэдэвт эссэ бичлэг гэсэн төрлөөр шалгаруулалт хийлээ. Уралдааны эссэ бичлэгийн төрөлд 1-р байрыг Их засаг Лицей сургуулийн 10а ангийн сурагч С.Марал-Эрдэнэ, 2-р байрыг Говь-Сүмбэр аймгийн Шивээговь сумын 3-р сургуулийн 11а ангийн сурагч Н.Гансүх, 3-р байрыг нийслэлийн “Эрдмийн ундраа” цогцолборын 11б ангийн сурагч Б.Хулан нар тус тус эзлэв. Гар урлалын төрөлд Их Засаг Лицей сургуулийн 9б ангийн сурагч Ч.Чамин-Эрдэнэ уран хайчилбар бүтээлээр, Их Засаг Лицей сургуулийн 9б ангийн сурагч Г.Цэвээндорж мөн уран хайчилбар бүтээлээр, нийслэлийн 20-р сургуулийн 8а ангийн сурагч Б.Батчимэг гар зургийн бүтээлээр эхний 3 байр эзэллээ.

5 сарын 26

  • Их Засаг их сургуулийн 11 дэх удаагийн төгсөгчдөд энгэрийн тэмдэг диплом гардуулах ёслол болов. Энэ жил тус сургуулийг 1300-аад залуус баклаврын дипломтой төгслөө.

5 сарын 28

  • UB паласын концертын их танхимд тус сургуулийн төгсөгч нийслэлийн шилдэг залуу, шилдэг лектор, эрх зүйч Н.Учрал энэ жил ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр анги төгсөж байгаа охид хөвгүүдэд зориулж “Бэрхшээл бүхэнд гарц бий” сэдэвт сургамж ухааралын лекцээ уншлаа.

6 сар

  • Их Засаг их сургуулийн 1-р цогцолборын номын санг электронжуулж дууслаа.Оюутан сурагчдын сурах бололцоо нөхцлийг хангах оюуны томоохон хөрөнгө оруулалт болсон энэ ажлыг инженер Батбилэг, Хандсүрэн, мэдээлэл технологийн сургуулийн оюутан Гантулга, Наранцэцэг, Ганчимэг, Ням-Эрдэнэ, Төгсжаргал, Мөнгөнтулга нар амжилттай хийж гүйцэтгэв.
  • Их засаг их сургууль, Өвөрмонголын багшийн их сургуулийн хамтын ажиллагааны тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд тус сургуулийн багш Г.Ууганболор Өвөрмонголын багшийн их сургуулийн докторантурт, залуу багш П.Баяр, А.Алтанхундага нар мөн сургуулийн магистрантурт сургуулийнхаа тэтгэлэгээр суралцах боллоо. Мөн тус сургуулийн гадаад харилцааны албаны дарга багш Д.Номингэрэл БНХАУ-д мэргэжил дээшлүүлж байна.
  • Нэрт монголч эрдэмтэн Даши Батуевич Улымжиевийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болов. Монгол судлалын чиглэлээр сүүлийн 2 жилд хийсэн дорвитой бүтээлүүдийг нийтийн хүртээл болгон сурталчилж эрдэмтэд судлаачдын санал, дүгнэлт туршлагыг солилцуулах сайхан боломжийг олгож өгдөг энэ олон улсын эрдэм шинжилгээний хуралд Буриадын эрдэмтэн Абаева Юлия, Чимедоржиева Гүнсмаа, Өвөрмонголын эрдэмтэн Жин Фэнг нарын зэрэг гадаадын 10 гаруй эрдэмтэн, Монголын 20-иад эрдэмтэн оролцсон юм.

6 сарын 22

  • Их Засаг их сургуулийн “Хүннү-Хөдөө арал” рашаан сувилал үйл ажиллагааныхаа нээлтийг хийв.

7 сар

  • БНХАУ, ӨМӨЗО-ны нэрт эрдэмтэн Алтан-Оргил Их Засаг их сургуульд айлчилж, монгол “Ганжуур, Данжуур”-ыг монголд тэр тусмаа ИЗИС-д залах сонирхолтой байгаагаа илэрхийв.
  • Дэлхийн урлаг соёлын академийн ерөнхийлөгч, дэлхийн яруу найрагчдын их хурлын ерөнхий нарийн бичгийн дарга доктор Маурис Ён ИЗИС-д айлчлав. Түүнийг Их Засаг их сургуулийн ректор, доктор, профессор Н.Ням-Осор, тус сургуулийн проректор, доктор, профессор Ж..Цэцэгмаа нар хүлээн авч уулзаад, түүнд Их Засаг их сургуулийн хүндэт доктор цол олгож хүндэтгэл үзүүллээ.

8 сар

  • Тус сургуулийн харъяа Тэрэлж-Бумбын тур жуулчны баазад Словак улсын Ерөнхийлөгч, Данийн хунтайж, Шинэ Зеландын амбан захирагч зэрэг олон орны төр засгийн тэргүүн, дэлхийн хэмжээний нэр хүндтэй зочид морилон саатлаа. Тэд малчин айлаар зочилж, бэсрэг наадам үзэж, Монголын түүх соёлын сонирхолтой хэсэгтэй танилцсан юм.

8 сарын 20

  • Их Засаг их сургууль, Оросын холбооны улсын Эрхүүгийн их сургуулийн хамтын ажиллагааны гэрээний дагуу тус хоёр сургуулийн Хууль зүйн сургуулиудын багш оюутны хамтарсан зуны сургалтыг Хэрлэнгийн Хөдөө аралд зохион байгуулав. “Хүн наймаалах гэмт хэрэг” сэдвээр хийсэн мэргэжлийн сургалтанд профессор Д.Данзандорж, Хууль зүйн сургуулийн захирал Г.Туяа, магистр багш Г.Наранбаатар нар болон Уралын хуулийн академийн доктор профессор Незнамова Зинайда Александровна, Эрхүүгийн их сургуулийн Эрүүгийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч профессор Роман Кравцов, мөн сургуулийн гадаад харилцааны газрын дарга Нина Буланова нар шавь нарынхаа хамт оролцлоо.

9 сарын 1

  • Их Засаг их сургууль 1 цогцолбортоо Хууль зүйн сургууль, матетматик Мэдээллийн технологийн сургууль, Чингис Тур аялал жуулчлалын сургууль, Эрдмийн сургууль, Их засаг Лицей сургууль, Их засаг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, II цогцолбортоо Чингис-Соосэ олон улсын харилцааны сургууль, Эдийн засаг нягтлан бодох бүртгэлийн сургууль, Жэсан-Чингис хаан сургууль, Хятад хэл-соёлын сургууль гэсэн 2 цогцолбор, бүрэлдэхүүний 10 сургуультайгаар 2008-2009 оны хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ.

9 сар

  • Их засаг их сургуулийн оюутны парламентийн шинэ гишүүд тангараг өргөлөө. Энэ жилийн оюутны парламентийн ээлжит сонгуульд Эрдмийн сургуулийн оюутан Б.Алтанхуяг, Хууль зүйн сургуулийн оюутан Ц.Мөнх-Эрдэнэ, Чингис Тур аялал жуулчлалын сургуулийн оюутан Ө.Сарнай, Мэдээллийн технологийн сургуулий оюутан Х.Ган-Эрдэнэ, Чингис-Соосэ олон улсын харилцааны сургуулийн оюутан П.Буянтогтох, Эдийн засаг нягтлан бодох бүртгэлийн сургуулийн оюутан Г.Бат-Эрдэнэ нарын зэрэг хамт олныхоо итгэл найдварыг хүлээсэн шилдэг оюутнууд ялалт байгуулж сонгогдсон юм.
  • Оюутны парламентийн гишүүд анхны чуулганаа хийж, Их засаг их сургуулийн оюутны парламентийн даргаар Хууль зүйн сургуулийн эрх зүйн 301 дүгээр бүлгийн оюутан Д.Насанжаргалыг, парламентийн дэд даргаар Чингис-Соосэ олон улсын харилцааны сургуулийн япон хэл-орон судлалын 337 дугаар бүлгийн оюутан Б.Нямбаярыг санал нэгтэй сонгож баталлаа.
  • Их Засаг их сургуульд ажиллах шинэ залуу багш нар, энэ хичээлийн жилээс тус сургуульд элсэн суралцаж байгаа шинэ оюутнууд тангараг өргөв.
  • Их Засаг их сургуулийн удирдах зөвлөлийн дарга хошууч генерал, доктор, профессор Д.Базарсад Оросын Холбооны Тува улсад суух ерөнхий консулаар, Их засаг их сургуулийн эрдмийн зөвлөлийн гишүүн, Чингис-Соосэ олон улсын харилцааны сургуулийн зөвлөх профессор онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ю.Сандаг Монгол улсаас Хөх хотод суух ерөнхий консулын зөвлөхөөр ажиллах томилолт авлаа. Оросын холбооны Улаан-Үд хотын ерөнхий консул, Их хурлын гишүүн асан Г.Төртогтох тус сургуулийн эрдмийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан юм.
  • ИЗИС, эдийн засаг нягтлан бодох бүртгэлийн сургуулийн багш, оюутны гол сурах бичиг, гарын авлага болох “Эдийн засгийн онол” гэдэг гучаад хэвлэлийн хуудас номыг хэвлэн сургалтад ашиглав. Номыг НСИА-ийн билгүүн номч академич Ч.Баатар орчуулж Г.Дамба нягтлан хэвлэлд бэлтгэжээ.
  • Их Засаг их сургуулийн ректор Монгол улсын гавьяат багш, шинжлэх ухааны доктор профессор Н.Ням-Осор Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхимийн дээд шагнал “Хийморь” одонгоор шагнууллаа. МҮХАҮТ-ын энэхүү эрхэм хүндтэй шагналыг МҮХАҮТ-ын дарга Монгол улсын гавъяат эдийн засагч С.Дэмбэрэл гардуулав.

9 сарын 25

  • Монгол улсын БСШУЯ, БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яам хамтарч БНХАУ-ын засгийн газрын шугамаар манай орны бүх шатны сургууль боловсролын байгууллагуудад ажиллаж байгаа хятад багш нарын семинар сургалтыг Тэрэлж Бумбан тур жуулчны баазад зохион байгуулав.

9 сар

  • Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Хүнс хөдөө аж ахуйн яам Монголын оюутны холбоо, 25 дугаар суваг телевиз, Армоне студи хамтран зохион байгуулсан “Атрын III аян” оюутны реалити шоунд Чингис-Тур аялал жуулчлалын сургуулийн 217-р бүлгийн оюутан Алгирмаа, 216-р бүлгийн оюутан Энхбаяр 217-р бүлгийн оюутан Энхмөнх, 316-р бүлгийн оюутан Ганцэцэг нар шалгаран оролцов.

10 сар

  • 1-р цогцолборын яруу найргийн “Мэлмий” клуб нээлтээ хийв. Тус клуб нь цогцолборынхоо харъяа бүрэлдэхүүний сургуулиудаас гишүүнчлэлээ бүрдүүлж яруу найрагт дур сонирхолтой оюутнуудын авъяас чадварыг хөгжүүлэх дугуйлангийн хэлбэрээр тогтмол хичээллэнэ.
  • Чингис-Тур аялал жуулчлалын сургууль, Аялал жуулчлал-Монгол орон судлалын тэнхим, оюутны “Луужин” клуб Дэлхийн аялал жуулчлалын өдөрт зориулсан нээлттэй мэдээллийн 7 хоногийн ажил зохиов. Энэ ажлын хүрээнд танин мэдэхүйн Центавр “АХА” тэмцээнийг нэг хоёрдугаар курсийн оюутнуудын дунд зохион байгуулав. Мөн гуравдугаар курсийн оюутнууд “Наран травель” компанийн ерөнхий менежер Баттулга, Солонгосын Гоупжигийн их сургуулийн докторант С.Бат-Эрдэнэ нар “Аялал жуулчлалыг амжилттай зохион байгуулах нь”, “Монгол орны аялал жуулчлалын өнөөгийн байдал” сэдвээр лекц уншиж оюутнуудын сонирхсон асуултанд дэлгэрэнгүй хариулт өгч харилцан ярилцав. Өдөрлөгийн үеэр өвөл зуны улирлын аялал жуулчлалыг зохион байгуулахад шаардагдах техник, төхөөрөмж, материал хэрэгслийн үзэсгэлэн гаргаж сурталчиллаа.

10 сарын 20

  • “Оюутны намар-2008” урлагийн их наадмын төгсгөлийн шатанд бүрэлдэхүүний 8 сургууль тус бүр нэгдсэн концертоо тоглож “Шилдгийн шилдэг тоглолттой сургууль”-иар Л.Оюун захиралтай, Ж.Бадамханд декантай Эдийн засаг нягтлан бодох бүртгэлийн сургууль шалгарав. Мөн Хууль зүйн сургууль, Чингис Тур аялал жуулчлалын сургууль Чингис-Соосэ олон улсын харилцааны сургууль “Шилдэг тоглолттой сургууль”-иар шалгарч Эрдмийн сургууль, Их Засаг Лицей сургууль, Мэдээллийн технологийн сургууль, Жэсан-Чингис хаан сургууль тусгай байрын шагнал хүртэж урлагийн 16 номинацид шилдгүүдийг тодруулав.

10 сар

  • Монгол, Оросын найрамдлын сарын ажлын хүрээнд Оросын холбооны Буриад улсын санаачлагаар олон улсын Буриад хэлний өдрийг Монгол улсад тэмдэглэж өнгөрүүлсэнтэй холбогдуулан энэ арга хэмжээнд оролцсон Оросын холбооны Буриад улсын Боловсрол шинжлэх ухааны дэд сайд А.В.Дамдинов, Оросын холбооны Буриад улсын их сургуулийн ректор доктор, профессор С.В.Калмыков нар болон албаны бусад хүмүүс Их Засаг их сургуульд зочиллоо.
  • ИЗИС-ийн менежмент эрхэлсэн нэгдүгээр проректор Жамбалын Цэцэгмаа “Монгол оронд Жамсрангийн Цэвээний өрнүүлсэн эрдэм шинжилгээ, соён гэгээрүүлэлт, нийгэм-улс төрийн үйл ажиллагаа /1911-1931 он/” гэсэн 10 шахам хэвлэлийн хуудас эрдэм шинжилгээ судалгааны томоохон бүтээлийг бичиж хэвлүүлэв.

11 сар

  • “Их Засаг” мэдээлэл, эрдэм шинжилгээ судалгааны сэтгүүл хэвлэгдэн гарлаа. Монгол улсын гавъяат багш доктор профессор Н.Ням-Осор, доктор профессор Т.Намжил, олон улсын сэтгүүлч доктор профессор Б.Дашзэвэг, доктор дэд профессор Д.Төмөрчөдөр, дэд профессор Л.Нямаа, Их Британий Лимкоквин Академийн магистрант Н.Учрал, ОХУ-ын доктор, профессор Б.В.Базаров, Их Засаг их сургуулийн оюутан Г.Аззаяа, Т.Ням-Осор, П.Наранчимэг, Б.Баттуул нарын зэрэг 38 эрдэмтэн судлаач багш оюутнуудын эрдэм судалгааны бүтээл, зөвлөгөө мэдээлэл, шинэ номын танилцуулга энэ сэтгүүлд нийтлэгдэв.
  • ИЗИС-д электрон спортын анхдугаар тэмцээнийг зохион байгуулав. Тус сургуулийн хэмжээнд анхных гэж хэлж болох Е-Sport цувралын DOTA ALLSTARS тэмцээнийг тус сургуулийн Мэдээллийн технологийн сургуулийн Англи хэлний багш С.Баярхүүгийн удирддаг “Бие биенээсээ суралцъя” клуб амжилттай зохион байгууллаа.

11 сарын 19

  • УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн ХЗДХ-ийн сайд асан Д.Одбаяр, БСШУ-ны сайд асан Н.Болормаа, Байгаль орчин-Аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн дарга Т.Гантулга, Монголын скаутын холбоог үндэслэн байгуулагч бизнесмен Есөнмөнх нар Их Засаг их сургуульд зочиллоо.

11 сар

  • Их засаг их сургуулийн 15 жилийн ой угтсан “Оюутны намар-2008 урлаг спортын их наадмын хүрээнд волейболын аварга шалгаруулах тэмцээн спортын төв ордонд болов. Волейболын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтонд тус сургуулийн бүрэлдэхүүний 8 сургуулиас шалгарсан эрэгтэй, эмэгтэй баг тамирчид өрсөлдсөнөөс нэгдүгээр байранд Хууль зүйн сургуулийн Г.Энхсайхан ахлагчтай эрэгтэй баг, Эдийн засаг нягтлан болох бүртгэлийн сургуулийн Д.Алтансувд ахлагчтай эмэгтэй баг шалгарч Чингис Соосэ Олон улсын харилцааны сургуулийн Г.Сүхбат ахлагчтай эрэгтэй баг, Чингис Соосэ ОУХ-ын сургуулийн Ц.Мөнхбаяр ахлагчтай эмэгтэй баг хоёрдугаар эзэллээ. Мэдээллийн технологийн сургуулийн Я.Бат-Орших ахлагчтай эрэгтэй баг, Хууль зүйн сургуулийн Д.Оюунбилэг ахлагчтай эмэгтэй баг тамирчид 3-р байр эзэлж, тэмцээний шилдэг довтлогчоор Чингис Соосэ ОУХ-ны сургуулийн 228-р бүлгийн оюутан Г.Сүхбат, Хууль зүйн сургуулийн 103-р бүлгийн оюутан Ж.Ариунзаяа, шилдэг холбогчоор Мэдээллийн технологийн сургуулийн 222-р бүлгийн оюутан Ч.Батбилэг, Чингис Соосэ ОУХ-ны сургуулийн 135-р бүлгийн оюутан Х.Мөнхжаргал, шилдэг тэгш тоглогчоор Хууль зүйн сургуулийн 301-р бүлгийн оюутан Э.Наранбаяр, Эдийн засаг нягтлан бодох бүртгэлийн сургуулийн 248-р бүлгийн оюутан Д.Алтансувд нар шалгарсан байна.
  • Ректор, яруу найрагч, доктор профессор Н.Ням-Осор “Сэтгэлийн наран Онон минь” нэртэй яруу найргийн шинэ номоо хэвлүүлэв. 30 гаруй хэвлэлийн хуудас яруу найргийн энэхүү том ботид түүний “Тоонот нютаг, зон олнойм тухай шүлгүүд”, “Түүхэн шүлгүүд”, “Үзэл бодлын шүлгүүд”, “Эх байгалийн тухай шүлгүүд”, “Хань ижил үр хүүхдүүддээ зориулсан шүлгүүд”, “Дууны шүлгүүд” гэж бүлэглэсэн 230 гаруй шилмэл бүтээл нь багтсан байна. Энэхүү томоохон бүтээлийг зохиолч сэтгүүлч Г.Дамба нягталж, “Адмон” хэвлэлийн үйлдвэрт чанарын өндөр түвшинд хэвлэжээ.
  • Олон улсын “Би Ай Ди” байгууллагын дэлхийн конгрессийн чуулганаар 2008 оны алтан категорийн “Олон улсын чанарын баталгаажуулалтын хаан титэм” шагналын болзолыг ИЗИС 100 хувь хангаж алтан титэм хүртлээ. Уг шагналыг 11 сарын 24-нд Лондон хотноо тус сургуулийн удирдах зөвлөлийн дэд дарга Н.Учрал, холбооны ерөнхийлөгч Жосе И.Призтогоос гардан авлаа. Шагналыг цом, чанарын гэрчилгээ, чанарын менежментэд нийцсэн тухай батламж дагалджээ.

12 сар

  • Бүжгийн спортын “Гуа-Үжин” клубээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бүжгийн спортын 2-р тэмцээнд Чингис-Соосэ олон улсын харилцааны сургуулийн олон улсын харилцааны ажилтны 424-р бүлгийн оюутан Н.Одгэрэлийн ахлаж бэлтгэсэн “Цагаан бүжиг” хамтлагийнхан тэргүүн байр эзлэв. Мөн Эрдэнэт хотноо зохиогдсон “Эрдэнэтийн бал-2008” “Венийн вальс” улсын уралдааны оюутан залуучуудын ангилалд “Цагаан бүжиг” хамтлаг гуравдугаар байр эзэлж “Шилдэг эрч хүчтэй хамтлаг”-аар шалгарлаа. Энэ хамтлагийн ахлагч Чингис-Соосэ олон улсын харилцааны сургуулийн 424-р бүлгийн оюутан Н.Одгэрэл уг наадмын “Шилдэг оюутан залуу” цомын эзэн болсон юм.
  • Их Засаг их сургууль Монголын биеийн тамир спортын улсын хорооны “Биеийн тамир спортыг дээдлэгч хамт олон” өргөмжлөл хүртэв.
  • Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Монголын биеийн тамир спортын улсын хорооны дарга гавъяат дасгалжуулагч Ч.Наранбаатар, Ардын багш, гавъяат дасгалжуулагч Насантогтох, Монгол улсын хөдөлмөрийн баатар дархан аварга Ж.Мөнхбат, Биеийн тамир спортын улсын хорооны ахмадын хорооны дарга Монгол улсын гавъяат тамирчин Даржаа монгол улсын хөдөлмөрийн баатар, олимпын аварга Бадар-Ууган, Монгол улсын гавьяат тамирчин олимпын мөнгөн медальт Сэрдамба, гавъяат тамирчин олимпын хүрэл медальт Баярсайхан нарын Монголын биеийн тамир спортын алдартнууд, спортын шинжлэх ухааны судлаач эрдэмтэд ИЗИС-д зочилж оюутнуудтай уулзалт хийв. Монголын биеийн тамир спортын улсын хороо Чингис хааны нэрэмжит Их Засаг их сургуулийг “Биеийн тамир спортыг дээдлэгч хамт олон”-оор өргөмжилсөн өргөмжлөлийг Биеийн тамир спортын улсын хорооны дарга Ч.Наранбаатар Их Засаг их сургуулийн ректор Н.Ням-Осорт гардуулав.

12 сар

  • Монгол улсын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын улсын хорооны дарга Монгол улсын гавъяат дасгалжуулагч Ч.Наранбаатарт Их Засаг их сургуулийн “Хүндэт профессор” цол олголоо.

12 сарын 26

  • Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим “Боловсролын салбарт бодитой хөрөнгө оруулалт хийж, улс орны хөгжлийн бүтээн байгуулалтын эздийг бэлтгэх, Боловсрол-Бизнесийн хоорондын харилцаа холбоог бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Чингис хааны нэрэмжит Их Засаг их сургуулийг 2008 оны Боловсролын салбарын шилдэг байгууллагаар шалгаруулж “Хүрэл меркури” цом, хүндэт өргөмжлөл олголоо.

12 сарын 29

  • Их засаг их сургуулийн Чингис-Тур аялал жуулчлалын сургуулийн 4-р курсийн оюутан Х.Удвалцэцэг Монголын залуучуудын холбоо, “Залуу удирдагч” сангаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Алма матер” ёслолоос 2008 оны шилдгийн шилдэг оюутнаар өргөмжлөгдлөө.

 12 сар

  • Их Засаг их сургуулийн багш, оюутан, ажилтан ажилчдын шинэ жилийн нэгдсэн баяр цэнгүүнийг “Масс” диско клубт тэмдэглэж 2008 оны онцлох 10 үйл явдлыг нэрлэв.
  1. Их Засаг их сургууль 2008 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр Английн Лондон хотноо олон улсын Би Ай Ди байгууллагын 20 дахь удаагийн алтан категорийн “Олон улсын чанарын баталгаажуулалтын хаан титэм” шагналаар шагнууллаа. Уг шагналын цом, чанарын гэрчилгээ, чанарын менежментэд нийцсэн тухай батламжийг Их Засаг их сургуулийн Удирдах зөвлөлийн дэд дарга Н.Учрал гардан авлаа. “Олон улсын чанарын баталгаажуулалтын хаан титэм” шагналаар дэлхийн 74 орны компани, аж ахуйн нэгж байгууллагууд шагнагджээ. Тус байгууллагын алтан категорийн “Олон улсын чанарын баталгаажуулалтын хаан титэм” шагнал нь тухайн байгууллагын ололт амжилт, удирдлага, чанар, санаачилга, шинэ технологи, хэрэглэгчдэд үйлчлэх үйлчилгээ, нийгмийн дундах нэр хүнд зэргээрээ хүлээн зөвшөөрөгдсөн компани, байгууллагуудад олгогддог. Энэ шагналыг олгохдоо Парис, Лондон, Женев, Франкфурт, Мадрид, Москва, Нью Иорк хотуудад арван сарын хугацаатай хэлэлцүүлэг явуулж “Би Ай Ди” байгууллагын Дэлхийн Конгрессийн хуралдаанаар тухайн компани байгууллагуудын саналыг хурааж, сонгон шалгаруулдаг байна.
  2. Их Засаг их сургууль “Оюутны намар” урлаг, спортын их наадмын хүрээнд волейбол, сагсан бөмбөг, үндэсний бөхийн аварга шалгаруулах тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг. Энэ нь олон шилдэг тамирчид өсч өндийхийн уг сурвалж болсоор иржээ. Одоо Их Засаг их сургуульд олон улсын хэмжээний мастер,спортын мастер, дэд мастер цолтой 50 гаруй оюутан суралцаж байна. Мөн спортын зэрэгтэй 500-аад тамирчин сурч байна. Их Засаг их сургуулийн тамирчин залуус олон улсын болон улс, аймаг, хот, дүүргийн чанартай уралдаан тэмцээнүүдэд ямагт өндөр амжилт үзүүлж, сургуулийнхаа төдийгүй улс эх орныхоо нэр алдрыг цуурайтуулсаар ирсэн юм. Тийм ч учраас Их Засаг их сургуулийг Монголын биеийн тамир спортын улсын хороо “Биеийн тамир спортыг дээдлэгч хамт олон”-оор өргөмжиллөө.
  3. Их Засаг их сургууль 1 цогцолбортоо 20 гаруй багшийн байрыг 300 оюутны тохилог дотуур байрны хамт барьж, II цогцолборын дэргэд спортын танхим барьж байгуулсан нь Их Засагчуудын 2008 оны бүтээн байгуулалтын нэгэн тод хуудас болон үлдэж байна.
  4. Оюутны спортын улсын аварга шалгаруулах волейболын тэмцээнд тус сургуулийн эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн тамирчид анх удаа оролцон эрэгтэй баг мөнгө, эмэгтэй баг алтан медаль хүртэж, цомын эзнээр шалгарлаа.
  5. ИЗИС-д 1999 оноос хэрэгжүүлж эхэлсэн бакалаврын сургалтын оюутан солилцооны Хөтөлбөрийн сургалт, 2005 оноос хойш явуулж буй Хятад хэл-орон судлалын мэргэжлийн сургалтыг нэгтгэсэн ИЗИС-ийн отгон бүрэлдэхүүний сургууль болох Хятад хэл, соёлын сургуулийг байгууллаа. Энэ сургуульд Хятадын засгийн газрын томилолтоор ирсэн 15 мэргэжилтэн багш ажиллаж, 400 гаруй оюутан суралцаж байна.
  6. Монголын залуучуудын холбоо, Залуу лидер сангаас жил бүр зохион байгууллдаг “Алма Матер-2008” ёслолын ажиллагаанаас Чингис Тур аялал жуулчлалын сургуулийн 414-р бүлгийн оюутан Х.Удвалцэцэг Монгол Улсын “Шилдэгийн шилдэг оюутан”-аар шалгарлаа. Мөн энэ онд Эврика оюутны эрдэм шинжилгээний хуралд Эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн сургуулийн 438 бүлгийн оюутан У.Мөнхтуяа дэд байр, Дэлхийн боксын аварга шалгаруулах тэмцээнээс Хууль зүйн сургуулийн 304 бүлгийн оюутан, спортын мастер Б.Түвшинбат хүрэл медаль, Чингис-Соосэ олон улсын харилцааны сургуулийн 132-р бүлгийн оюутан Э.Анхбаяр, Б.Сайнжаргал нар олон улсын аэробикийн тэмцээний тэргүүн байр, Санхүүгийн зохицуулах хорооноос зохион байгуулсан эрдэм шинжилгээний бага хуралд Чингис- Соосэ олон улсын харилцааны сургуулийн 430 дугаар бүлгийн оюутан О.Амгаланбаатар тэргүүн байр, Сангийн яам, Татварын мэргэжсэн нягтлан бодогчдийн зөвлөлөөс хамтран явуулсан “Татварын хуулийг хэн сайн мэдэх вэ” тэмцээнд Хууль зүйн сургуулийн 403 дугаар бүлгийн оюутан Г.Батзориг ахлагчтай баг хошой алтан медаль, Хувийн хэвшлийн их, дээд сургуулийн оюутнуудын дунд явагдсан программчлалын олимпидад Мэдээллийн технологийн сургуулийн 417 дугаар бүлгийн оюутан Энхсайхан ахлагчтай баг тэргүүн байр, Их Засаг их сургуулийн Н.Одгэрэл ахлагчтай “Цагаан бүжиг” хамтлаг цэнгээт бүжгийн улсын уралдаанд тэргүүн байр эзэлсэн амжилтуудаа нэрлэж байна.
  7. Их Засаг их сургуулийн хөгжил дэвшлийн түүхийг харуулсан сургуулийн музейг 2008 онд манай хамт олон бүтээн байгуулав. Уг музей нь сургуулийн түүхэн замналын болон палеонтологийн гэсэн хоёр хэсэг бүхий үзвэрийн танхимтай музей бөгөөд Монгол улсын боловсролын байгууллагуудад үлгэр дууриал болохуйц сайхан музей болсон юм.
  8. Өнгөрч буй 2008 онд Их Засаг их сургуулийн төгсөгчдийн зурагт альбом, ёслолын хувцасыг бий болгож, нийт төгсөгчид ромбо, диплом гардан авах ёслолын ажиллагаандаа өмсөж, ёслол төгөлдөр ромбо, дипломоо гардан авч хэвшлээ.
  9. Их Засаг их сургуулийн дуу бичлэгийн “Их Засаг” студийг байгуулж, нэвтрүүлэг, дуу, клип, бичлэг хийх зэрэг ажлуудыг эхлүүлж, сургуулийн амьдралд гарч буй аливаа үйл явдлыг видео бичлэгт хадгалан үлдэх боломжтой боллоо. Мөн “Бидний хайртай сургууль” дууг флаш хамтлагаар дуулуулан, клип хийлгэн орон даяар хүргэсэн нь залуу үеийнхний сонсох дуртай дуунуудын нэгэн болж чадсан юм.
  10. Их Засаг их сургууль Монгол Улсад аялал жуулчлалыг хөгжүүлэхэд болон өөрийн суралцагчдыг үйлдвэрлэлийн дадлага хийлгэх ажлын байраар хангах бааз суурь, боломжийг нэмэгдүүлэхэд анхаарч өнгөрч буй 2008 онд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг Аварга тосонгийн нуурын дэргэд олон улсын стандартад нийцсэн орчин үеийн “Хүннү Хөдөө арал” аялал жуулчлал, амралт сувилалын цогцолборыг шинэчлэн байгууллаа. Мөн 11 дүгээр хороололд гадаадын зочид төлөөлөгчид, гадаад, дотоодын аялагч жуулчлагч, амрагчдыг хүлээн авахад зориулсан “Алтаргана” зочид буудлыг байгуулсан амжилтаар шинэ оноо угтлаа.
2009 он

1-р сар

  • Баянзүрх дүүргийн тэргүүний сургуулиар шалгарав.
  • Нийт оюутнуудын дунд зарласан “Эхийн хайр” сэдэвт шүлгийн уралдааны дүн гарч Хууль зүйн сургуулийн 409-р бүлгийн оюутан Б.Ариун-Эрдэнэ “Мянган бурхны илчтэй миний хайртай ижий” шүлгээрээ тэргүүн байр эзлэв. Хоёрдугаар байрт эдийн засаг нягтлан бодох бүртгэлийн сургуулийн 345-р бүлгийн оюутан Г.Ганзориг “Ээждээ” шүлгээрээ, гуравдугаар байрт Эрдэм сургуулийн түүх аялал жуулчлалын 314-р бүлгийн оюутан Нарантуяа “Эх хүнд” шүлгээрээ шалгарлаа. Уралдааны тусгай байрын шагналыг Хууль зүйн сургуулийн 207-р бүлгийн оюутан Б.Анхбилэг “Эхийн хайр”, мөн сургуулийн 101-р бүлгийн оюутан Н.Хулан “Жаргалын сүүдэртэй ээж”, Чингис-Соосэ олон улсын харилцааны сургуулийн 422-р бүлгийн оюутан Б.Анхтуяа “Эхийн хайр” шүлгээрээ хүртэв.

1 сарын 19, 20

  • “Олон улсын чанарын хаан титэм” шагналыг хүлээн авах хамт олны хүндэтгэлийн цуглааныг I, II цогцолборт зохион байгуулав.
  • Хууль зүйн сургуулийн 304-р бүлгийн оюутан, олон улсын хэмжээний мастер Бямбын Түвшинбат 2009 оны боксын улсын аварга шалгаруулах тэмцээний 64 кг-ийн жинд өрсөлдөж аваргын алтан медаль хүртлээ.

1 сарын 31

  • Монголын багш нарын баярт зориулсан Их засаг их сургуулийн багш ажилчдын ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг Улсын Драмын Эрдмийн театрт зохион байгуулав. БСШУЯ-ны Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэгээр, Төр захиргааны эрх зүйн тэнхмийн багш Ж.Туяа, Лицей сургуулийн сургалтын менежер Т.Оюунчимэг, Лицей сургуулийн бага ангийн багш Б.Туяа нарыг, БСШУЯ-ны “Жуух бичиг”-ээр Лицей сургуулийн Англи хэлний багш Т.Амар, Төр захиргааны эрх зүйн тэнхмийн эрхлэгч Ю.Майцэнгэл нарыг, Нийслэлийн боловсролын газрын “Ахлах багш” цол тэмдгээр ЭЗНББ-ийн сургуулийн багш С.Лхагважав, Мэдээллийн технологийн тэнхмийн эрхлэгч Б.Болормаа, Түүх Монгол судлалын тэнхмийн багш С.Баттулга, Ц.Чулуунцэцэг нарыг, Монголын залуучуудын холбооны “Залуу Үеийг халамжлан хҮмҮҮжҮҮлэгЧ” медалиар Эдийн засаг нягтлан бодох бүртгэлийн сургуулийн багш Д.Төмөрчөдөр, Монголын залуучуудын холбооны “ХӨдӨлмӨрийн алдар” медалиар-Чингис-Соосэ олон улсын харилцааны сургуулийн багш Н.Мөнгөннахиа, Эдийн засаг нягтлан бодох бүртгэлийн сургуулийн багш Т.Ганхүү, Хууль зүйн сургуулийн багш Г.Эрдэнэбилэг, СБЗГ-ын мэргэжилтэн Ц.Алтангэрэл нарыг, Нийслэлийн хүүхэд залуучуудын хөгжлийн газрын “Шилдэг залуу” алтан медалиар Жэсан-Чингис хаан сургуулийн Солонгос хэлний багш Э.Хулан, Чингис-Соосэ олон улсын харилцааны сургуулийн багш Д.Төр-Амгалан, Санхүү бүртгэл эдийн засгийн албаны дарга Т.Шагдаржав, Монголын ахмад багш нарын холбооны “Багшийн гавъЯа” одонгоор Хууль зүйн сургуулийн багш Д.Данзандорж, Хууль зүйн сургуулийн багш Ц.Бүдханд нарыг шагналаа.
  • Монголын багш нарын баярыг угтсан уралдаанд Шилдэг Арга зүйч багшаар Мэдээллийн технологийн сургуулийн багш Н.Ган-Эрдэнэ,Лицей сургуулийн Математикийн багш Н.Хишигсүрэн Шилдэг Лектор багшаар Чингис-Тур аялал жуулчлалын сургуулийн Орон судлал-Аялал жуулчлалын тэнхмийн эрхлэгч Г.Энхболд, Эдийн засаг нягтлан бодох бүртгэлийн сургуулийн багш Д.Заяамөнх нар шалгарав. Мөн Шилдэг бүтээлээр Их засаг их сургуулийн I проректор, Оросын холбооны Буриад улсын гавъяат багш, шинжлэх ухааны доктор, профессор Ж.Цэцэгмаагийн “Гадаад орнуудын төр эрх зүйн түүх” ном, Эрдмийн сургуулийн Иргэний аюулгүй байдал-Бие хамгаалах эрх зүйн тэнхмийн эрхлэгч Б.Дашдаваагийн “Хамгаалалтын онол арга зүй” ном, Шилдэг тохижилттой сургуулиар Л.Сүхбаатар захиралтай 2-р цогцолборын Б.Насан захиралтай Чингис-Соосэ олон улсын харилцааны сургууль, Шилдэг кабинетаар багш Д.Дуламсүрэн, Н.Ган-Эрдэнэ нарын хариуцсан Мэдээллийн технологийн сургуулийн Физик электроникийн кабинет, багш Г.Энхболдын хариуцсан Чингис-Тур аялал жуулчлалын сургуулийн Аялал жуулчлалын сургалт мэдээллийн төв, багш Г.Ганбадрах, Я.Батханд нарын Хууль зүйн сургуулийн хариуцсан цагдаагийн эрх зүйн кабиент, багш Н.Учралын хариуцсан Эрдэм сургуулийн Үндсэн хуулийн эрх зүйн кабинет, багш Г.Наранбаатарын хариуцсан Хууль зүйн сургуулийн Клиник сургалтын төв шалгарлаа.

3 сарын 14

  • Монгол улсын төрийн соёрхолт Нямбуугийн Нямдоржийн нэрэмжит “Яруу найраг-Миний сэтгэлийн жигүүр” оюутан, сурагчдын яруу найргийн наадам боллоо. Яруу найргийн наадамд 52 залуу яруу найрагч шүлгээ уншиж уралдсанаас энэ жилийн яруу найргийн шилдгийн шилдэг яруу найрагчаар Хууль зүйн сургуулийн 310-р бүлгийн оюутан Б.Манлайбаяр, Шилдэг яруу найрагчаар Хууль зүйн сургуулийн 409-р бүлгийн оюутан Б.Ариун-Эрдэнэ, Хууль зүйн сургуулийн 306-р бүлгийн оюутан Ц.Чойжамц, Чингис-Соосэ Олон улсын харилцааны сургуулийн 330-р бүлгийн оюутан А.Ууганчимэг, Эдийн засаг нягтлан бодох бүртгэлийн сургуулийн 433-р бүлгийн оюутан Ш.Цэрэнпил, Авьяаслаг яруу найрагчаар Хууль зүйн сургуулийн 109-р бүлгийн оюутан О.Цэндээ, Чингис-Соосэ ОУХ-ны сургуулийн 131-р бүлгийн оюутан Р.Элбэг-Очир, Эрдмийн сургуулийн 213-р бүлгийн оюутан Ц.Ганзориг, Эдийн засаг нягтлан бодох бүртгэлийн сургуулийн 142-р бүлгийн оюутан Д.Хүрэлбаатар нар шалгарлаа.

3 сарын 21

  • Нэрт эрдэмтэн Жамсрангийн Цэвээний нэрэмжит “Монголын нэрт соён гэгээрүүлэгчид” оюутны эрдэм шинжилгээний хурал болов. Энэхүү эрдэм шинжилгээний хуралд 30 оюутан илтгэл тавьж оролцсоноос Эдийн Засаг нягтлан бодох бүртгэлийн сургуулийн 334–р бүлгийн оюутан Ө.Түвшинтөгс “Рашпунцаг Монголын нэрт соён гэгээрүүлэгчдийн нэг мөн” илтгэлээрээ, мөн сургуулийн 433–р бүлгийн оюутан Ш.Цэрэнпил “VIII Богд Жибзундамба хутагтын улс төрийн үйл ажиллагаа ба хос ёсны бодлого” илтгэлээрээ, Хууль зүйн сургуулийн 109–р бүлгийн оюутан Ж.Янжинсүрэн “Хорчи бол Аргусун хуурч мөн” илтгэлээрээ, мөн сургуулийн 405–р бүлгийн оюутан Д.Алтансүх “Чингис хааны олон улсын эрх зүйд оруулсан хувь нэмэр” илтгэлээрээ, мөн Хууль зүйн сургуулийн 101–р бүлгийн оюутан Д.Сүрэнхор, мөн сургуулийн 205–р бүлгийн оюутан Л.Нямдорж, Чингис-Тур АЖ-ын сургуулийн 414–р бүлгийн оюутан Ц.Лхагважав, Хууль зүйн сургуулийн 405–р бүлгийн оюутан Б.Батжаргал, мөн сургуулийн 103–р бүлгийн оюутан Ж.Цэндпүрэв, мөн сургуулийн 106–р бүлгийн оюутан Б.Мөнхтуяа нар шилдэг илтгэгчээр шалгарлаа.

3 сар

  • Японы Комазавагийн охидын их сургуулийн профессор Тамаки Эномото, Пумио Эномото нар Их Засаг их сургуульд зочилж тус сургуулийн удирдлагуудтай уулзаж ярилцлаа. Тэд хамтран ажиллах гэрээндээ тодотгол хийж ирэх хичээлийн жилд Их Засаг их сургуулиас Комазавагийн их сургуульд суралцах оюутнуудыг сонгон шалгаруулах, мөн судлаач багш нарыг харилцан солилцох, жил бүр нэг багшийг Комазавагийн охидын их сургуулийн зардлаар сургах зэрэг олон асуудлыг тохиролцов.
  • Их Засаг их сургуулийн мэдээллийн технологийн сургууль Мэдээллийн технологийн тэнхим, хувийн их дээд сургуулийн оюутнуудын програмчлалын улсын оломпиадыг амжилттай зохион байгуулав. Програмчлалын олимпиадад USI мэргэжлийн сургуулийн 2 баг, ИЗИС-ийн Мэдээллийн технологийн сургуулийн 2 баг, Алтай дээд сургуулийн 2 баг, Хангай дээд сургууль, Aptech мэргэжлийн сургууль, Цахим дээд сургууль, Мэдээлэл зүйн гүнзгийрүүлсэн сургалттай 24-р сургуулийн багууд оролцсоноос USI мэргэжлийн сургуулийн баг 1-р байр эзлэж, Aptech мэргэжлийн сургуулийн баг, Мэдээлэл зүйн гүнзгийрүүлсэн сургалттай 24-р сургуулийн баг, ИЗИС-ийн Мэдээллийн технологийн сургуулийн баг удаах байруудыг эзэллээ.
  • Их Засаг их сургуулийн II цогцолборт Биеийн тамирын шинэ заал ашиглалтанд оров. Ийнхүү Их Засаг их сургууль стандартын дагуу төхөөрөмжлөгдсөн спортын 2 төвтэй боллоо. II цогцолборын шинэ спорт зааланд хамгийн түрүүнд Чингис-Соосэ олон улсын харилцааны сургууль сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан юм.

3 сарын 30

  • Их Засаг их сургуулийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн спортын төв ордонд болж өндөрлөлөө. Энэ тэмцээнд Их Засаг их сургуулийн бүрэлдэхүүний 8 сургуулийн 16 баг, 200 шахам тамирчин оюутан сурагчид хурд хүч, ур чадвараа сорин өрсөлдсөнөөс Б.Насан захиралтай, Н.Ганхуяг декантай Чингис-Соосэ олон улсын харилцааны сургуулийн Э.Энхтайван ахлагчтай эрэгтэй баг, Л.Шүрэнчимэг захиралтай, А.Хуланбаатар декантай Чингис-Тур аялал жуулчлалын сургуулийн О.Отгонжаргал ахлагчтай эмэгтэй баг түрүүлэв.  Тэмцээний хоёрдугаар байрт П.Чинбат захиралтай, В.Эрдэнэцэцэг декантай Эрдмийн сургуулийн Д.Тамир ахлагчтай эрэгтэй баг, Г.Туяа захиралтай, Д.Одгэрэл декантай Хууль зүйн сургуулийн Г.Ганцэцэг ахлагчтай эмэгтэй баг, гуравдугаар байрт Д.Дуламсүрэн захиралтай, М.Тунгалаг декантай Мэдээллийн технологийн сургуулийн Я.Бат-Орших ахлагчтай эрэгтэй баг, мөн сургуулийн Б.Энхмаа ахлагчтай эмэгтэй баг шалгарлаа. Мөн Лицей сургуулийн Б.Хаш-Эрдэнэ ахлагчтай баг уг тэмцээний Өсөх ирээдүйтэй багаар тодорсон юм.
  • Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний Шилдэг тэгш тоглогчоор Чингис-Соосэ олон улсын харилцааны сургуулийн 330-р бүлгийн оюутан Э.Энхтайван, Чингис-Тур аялал жуулчлалын сургуулийн 414-р бүлгийн оюутан О.Отгонжаргал нар, Шилдэг төвийн тоглогчоор Мэдээллийн Технологийн сургуулийн 416-р бүлгийн оюутан Я.Бат-Орших, Чингис-Тур аялал жуулчлалын сургуулийн 413-р бүлгийн оюутан Б.Нарангэрэл нар, Шилдэг хамгаалагчаар Чингис-Тур аялал жуулчлалын сургуулийн 217-р бүлгийн оюутан Х.Азбаяр, Хууль зүйн сургуулийн 302-р бүлгийн оюутан Э.Ганчимэг нар, Шилдэг холбогчоор Их Засаг Лицей сургуулийн 11д ангийн сурагч М.Түвшинбагана, Жэсан-Чингис хаан сургуулийн 3а бүлгийн оюутан Х.Болор-Эрдэнэ нар, Шилдэг довтлогчоор Эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн сургуулийн 242-р бүлгийн оюутан Г.Нямбаяр, Эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн сургуулийн 432-р бүлгийн оюутан Ө.Оюунчимэг нар шалгарлаа.

3 сарын 30

  • Хууль зүйн сургуулийн 304-р бүлгийн оюутан, Боксын спортын олон улсын хэмжээний мастер, Ази тивийн аваргын мөнгөн медальт Бямбын Түвшинбат Монголын оюутны спортын их наадмын боксын спортын 64 кг-ийн жингийн аварга болж Алтан медаль хүртлээ.

4 сар

  • Тус сургуулийн Монгол орон судлал-Аялал жуулчлалын тэнхимийн эрхлэгч Г.Энхболд, Чингис Тур аялал жуулчлалын сургуулийн декан А.Хуланбаатар, тус сургуулийн оюутан хариуцсан багш Н.Базардэрэг нар өөрийн сургуулийн 80 оюутны хамт Зуунмод-Манзушир-Цэцээгүний оргил гэсэн маршрутаар явган аялал хийж Цэцээгүний оргилд Их засаг их сургуулийнхаа тугийг мандуулав.

4 сарын 10

  • “Их Засаг-Орчин үе” эрдэм шинжилгээний хурлыг Түүх-Нийгмийн ухаан-Олон улсын харилцаа, Хууль-эрх зүй, Эдийн засаг-Мэдээлэл зүй гэсэн 3 салбар хуралдаантайгаар хийж төгсгөлийн хуралдаан, ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг ХААН Паласын хурлын их танхимд зохион байгууллаа.  “Их Засаг-Орчин үе” олон улсын оюутны эрдэм шинжилгээний хуралд Орос, Хятад, Япон, Солонгос зэрэг гадаадын хэд хэдэн орны оюутнуудаас гадна Монгол улсын их сургууль, Боловсролын их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Отгонтэнгэр их сургууль, Сэрүүлэг, Шихихутаг, Их Монгол, Мандах бүртгэл, Нийгмийн ухааны дээд сургууль зэрэг 12 их дээд сургуулийн оюутнууд оролцов. Эрдэм шинжилгээний хурлын Хууль-Эрх зүйн салбарт Их Засаг их сургуулийн Хууль зүйн сургуулийн 206-р бүлгийн оюутан О.Цолмонтуяа I байр, мөн сургуулийн 204-р бүлгийн оюутан Б.Батцэнгэл II байр, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан Б.Гантөмөр III байр, Эдийн засаг-Мэдээлэл зүйн салбарт ИЗИС-ийн Мэдээллийн технологийн сургуулийн 324-р бүлгийн оюутан А.Тайван I байр, ИЗИС-ийн Эдийн засаг нягтлан бодох бүртгэлийн сургуулийн 433-р бүлгийн оюутан А.Халиун II байр, ИЗИС-ийн Жэсан-Чингис хаан сургуулийн 2б ангийн оюутан Б.Хонгорзул III байр, Түүх нийгмийн ухаан- Олон улсын харилцааны салбарт Монголын үндэсний дээд сургуулийн оюутан А.Батбаатар I байр, ИЗИС-ийн Чингис-Тур аялал жуулчлалын сургуулийн 217-р бүлгийн оюутан Б.Ууганцэцэг II байр, ИЗИС-ийн Эдийн засаг нягтлан бодох бүртгэлийн сургуулийн 340-р бүлгийн оюутан Ө.Түвшинтөгс III байр эзэллээ.

4 сарын 11

  • Монгол улсын арслан Ж.Хайдавын нэрэмжит Үндэсний бөхийн барилдаан Их засаг их сургуулийн I цогцолборын спорт зааланд болж өндөрлөв. Энэ жилийн барилдаанд аймаг, сумын цолтой болон олон залуу бөхчүүд зодоглож шөвгийн дөрөвт Эрдмийн сургуулийн бөх аймгийн начин Б.Лхайжав, Хууль зүйн сургуулийн бөх сумын заан Н.Золбоо, мөн сургуулийн бөх сумын заан Н.Ганбат, Эдийн засаг нягтлан бодох бүртгэлийн сургуулийн залуу бөх Ц.Идэрмөнх нар үлдэж, сумын заан Н.Золбоо түрүүлж залуу бөх Ц.Идэрмөнх үзүүрлэлээ.

4 сарын 18

  • Тус сургуулийн 12 дахь удаагийн төгсөлтийн мөнгөн хонхны баяр болов. Энэ жил Их Засаг их сургуулийг 20-иод мэргэжлээр 1200 гаруй оюутан төгсөж байгаа юм.

4 сар

  • Их Засаг их сургуулийн захиргаа, тус сургуулийн Түүх Монгол судлалын тэнхим “Мэлмийн чимэг-Монгол бичиг мину” сайхан бичигтний улсын уралдааныг 7 дахь жилдээ амжилттай зохион байгуулав. Уг уралдаанд нийт 86 оролцогч бүтээлээ ирүүлснээс Оюутны ангилалд МУИС-ийн Монгол хэл, соёлын сургуулийн Эх бичиг судлалын 3 дугаар дамжааны оюутан В.Даваасүрэн 1-р байр эзэлж, Хэл иргэншлийн дээд сургуулийн 3 дугаар дамжааны оюутан П.Нандинцэцэг, Их Засаг их сургуулийн Эдийн засаг нягтлан бодох бүртгэлийн сургуулийн 149-р бүлгийн оюутан Г.Сайнзаяа нар удааллаа. “Мэлмийн чимэг-Монгол бичиг мину” улсын уралдаанд оролцсон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас Их Засаг лицей сургуулийн 7а ангийн сурагч А.Анармаа түрүүлж, 84-р сургуулийн 9е ангийн сурагч Д.Даариймаа, 16-р сургуулийн 9а ангийн сурагч А.Энхтөр нар удааллаа. Улсын уралдаанд шалгарч эхний 3 байр эзэлсэн оюутан, сурагчид алт, мөнгө, хүрэл медаль хүртэж, мөнгөн шагналаар шагнуулав.

4 сарын 27

  • Их Засаг Лицей сургууль тус сургуулийн хүмүүнлэгийн ухааны тэнхимээс ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулсан Монгол хэлний “Тэмүүжин” олимпиадын дүн гарлаа. “Миний мэдэх Чингис хаан” олон улсын уралдаан энэ жил 8 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Уралдаанд Өвөрмонголын өөртөө засах орон, Оросын холбооны Буриад улсын сурагчид, Улаанбаатар хотын 30 гаруй сургууль, 20-иод аймгийн сурагчид 700-аад эссэ, 140 гаруй гар урлалын бүтээлээр оролцлоо. Тэдгээрийн дотроос Улан-Үдэ хотын 47-р сургууль, Баянгол дүүргийн “Сэтгэмж” цогцолбор, мөн дүүргийн 77-р сургууль, Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор, Чингэлтэй дүүргийн 17-р сургууль, Дархан-Уул аймгийн “Оюуны ирээдүй” цогцолбор, Дорнод аймгийн 8-р сургууль, Өмнөговь аймгийн 1-р сургууль зэрэг олон сургууль сурагчдаа сайн зохион байгуулж идэвхитэй оролцуулав.  Эссэ бичлэгийн төрлөөр 1-р байранд Өмнөговь аймгийн 1-р сургуулийн 11б ангийн сурагч А.Амгаланбаатар, 2-р байранд Их засаг Лицей сургуулийн 11д ангийн Э.Энх-Эрдэнэ, 3-р байранд Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Хөтөлийн 11-н жилийн сургуулийн 11в ангийн сурагч Б.Сод-Эрдэнэ нар шалгарч алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.  Гар урлалын төрлөөр 1-р байранд Их Засаг Лицей сургуулийн 10б ангийн сурагч Б.Цэвээндорж цуврал хайчилбарын бүтээлээрээ, 2-р байранд Эрэл сургуулийн 8б ангийн сурагч Г.Эрдэнэбаатар, Алтангэрэл нар уран хайчилбарын бүтээлээрээ, 3-р байранд Ертөнц сургуулийн 7а ангийн сурагч У.Номин сувсан урлалын бүтээлээрээ шалгарч Чингис хааны “Алдрын од” медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.  Оросын холбооны Буриад улсын тусгай сургуулийн сурагч Чыденов Сергей, Оросын холбооны Буриад улсын 56-р сургуулийн 7б ангийн сурагч Рызаев Эрнест, мөн Буриад улсын тусгай сургуулийн 8-р ангийн сурагч Ушакова Артема нар, мөн Буриад улсын тусгай сургуулийн сурагч Жамьяанов Аюуша, 56-р сургуулийн сурагч Афаносова Дарья, 47-р сургуулийн сурагч Барлаева Марина нар эхний 3 байрт шалгарав.  Уралдаанд идэвхитэй оролцсон 11-р ангийн 9 сурагчийг Их засаг их сургуульд элсэн суралцах урилгаар шагнаж урамшууллаа.

4 сар

  • Их Засаг их сургуулийн ректор Н.Ням-Осор, Баянхонгор аймаг дахь Хонгор коллежийн захирал Ю.Адъяа нар уулзаж Хонгор коллежийг Их Засаг их сургуулийн харъяалалд нэгтгэх талаар ярилцаж тохиров.

5 сар

  • БНСУ-ын Кёнги их сургуулийн удирдлагын төлөөлөгчид Их Засаг их сургуульд зочилж цаашид хамтран ажиллах, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээ байгуулав. Гэрээний дагуу энэ хичээлийн жилээс эхлэн Их Засаг их сургуульд 2 жил амжилттай сайн суралцсан оюутнууд дараагийн 2 жилд нь БНСУ-ын Кёнги их сургуульд эрх зүй, эдийн засаг, худалдаа эдийн засаг, бизнесийн удирдлага, аялал жуулчлалын менежмент, зочид буудал, зоогийн газрын менежмент мэргэжлүүдээр үргэлжлүүлэн суралцаад Кёнги их сургуулийн дипломтой төгсөх бололцоотой боллоо.

5 сар

  • Малайзын Лимкоквингийн их сургуулийн төлөөлөгчид Их засаг их сургуульд зочилж хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлаар хэлэлцэж тохиров.
  • МУИС-ын хуулийн сургуулиас зохион байгуулсан “Захиргааны хэргийн шүүх” –ийн мэтгэлцээнд Их Засаг их сургуулийн Хууль зүйн сургуулийн 403-р бүлгийн О.Батзориг ахлагчтай оюутан Мөнхзаяа, Батцэнгэл, Түмэнбаяр, Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй баг 1-р байр эзэллээ.Мэтгэлцээнд МУИС, ИЗИС, Шихихутаг дээд сургууль, Орхон их сургуулийн оюутнууд оролцсон юм.
  • Их Засаг их сургуулийн Хууль зүйн сургуулийн 206-р бүлгийн оюутан Отгонтөгсийн Цолмонтуяа Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан “Эрдмийн эзэд” оюутны хөгжлийн чуулганы 2008-2009 оны шилдэг оюутнаар шалгарлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Их Засаг их сургуулийн оюутан О.Цолмонтуяад өөрийн нэрэмжит шагналаа хүртээж оюутны эрдэм шинжилгээний салбарын Монгол Улсын шилдэг оюутнаар өргөмжлөв.

5 сарын 18

  • Энэ жил тус сургуулийг төгсч байгаа 1200 гаруй төгсөгчид ромбо дипломоо гардан авлаа.

5 сар

  • Жэсан-Чингис хаан сургууль Солонгос хэлний сургалттай их дээд сургууль коллежийн оюутнуудын дунд “Солонгос ханз” бичлэгийн анхдугаар уралдааныг санаачлан зохион байгууллаа. МУИС, МУБИС, ИЗИС, Отгонтэнгэр их сургууль, Сэрүүлэг дээд сургууль, Хангай дээд сургууль, Улаанбаатар дээд сургууль зэрэг 10-аад их дээд сургуулийн 40 орчим оюутан оролцсон энэ уралдаанд Жэсан Чингис хаан сургуулийн оюутан М.Өнөржаргал түрүүлэв. Мөн Жэсан-Чингис хаан сургуулийн оюутан Н.Буянтогтох, Отгонтэнгэр их сургуулийн оюутан О.Золзаяа нар 2-р байрт, Улаанбаатар дээд сургуулийн оюутан М.Отгонтунгалаг, мөн сургуулийн оюутан Ц.Золзаяа, Сэрүүлэг дээд сургуулийн оюутан А.Цолмон нар 3-р байрт шалгарч, МУИС-ийн оюутан Л.Цэрэнханд, Д.Гүнжидмаа, МУБИС-ийн оюутан Л.Цэрэнханд нар тусгай байр эзэллээ.
  • Тус сургуулийн гадаад харилцаа өргөжиж 2009-2010 оны хичээлийн жилээс урьд өмнө байнгын хамтын ажиллагаатай байсан БНХАУ-ын Хэбэйн их сургууль, ӨМБИС-ээс гадна БНСУ-ын Кёнги их сургууль, Малайз улсын Лимкоквингийн их сургууль, БНХАУ-ын Тяньжиний Аж үйлдвэрийн их сургууль, Японы Оосака Эдийн засаг, хуулийн их сургууль, АНУ-ын Калифорний их сургуультай хамтарсан оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх боллоо.

5 сарын 25

  • Энэ жил ерөнхий боловсролын сургууль төгсч байгаа хөвгүүд охидод туслах нээлттэй мэдээллийн өдөрлөгийг АСА Циркт зохион байгуулав. Энэ өдөрлөгт тус сургуулийн бүрэлдэхүүний сургуулиуд өөр өөрсдийн үйл ажиллагааны зорилго чиглэл, энэ хичээлийн жилийн элсэлт авах мэргэжлийн онцлогийг харуулсан алдрын хуудас, үзэсгэлэнг дэлгэн үзүүлсэн юм. Өдөрлөгийн үеэр Их засаг их сургуулийг төгсөгч, нийслэлийн шилдэг залуу өргөмжлөлт, шилдэг лектор, эрх зүйч Н.Учрал “86400” тайз дэлгэц хосолсон энтертаймент лекцээ уншлаа.

5 сар

  • Их Засаг Лицей сургуулийн хэмжээнд 20-иод төрлийн дугуйлан хичээллэж 2008-2009 оны хичээлийн жилд клуб дугуйлан секцүүдэд хамрагдсан хүүхдүүд тайлан тоглолтоо хийлээ. Тэд урлаг, уран сайхны тоглолт, үзэсгэлэн, ном, товхимол, ханын сонин, зурагт самбар зэрэг сурталчилгааны бүхий л хэлбэрийг ашиглан юу сурч мэдсэн, юу хийж бүтээснээ тайлагнав.

5 сарын 26

  • 1999 оны намар Их Засаг Лицей сургуулийн анхны сурагчид болон 1-р ангид орж байсан хүүхдүүд өнөө жил төрөлх сургуулийнхаа 10 жилийн ойн босгон дээр, сургуулийнхаа 10 дахь төгсөгчид нь болон 11-р ангиа төгслөө. Энэ жил тус сургуулийг 80 гаруй хүүхэд төгсөв.

8 сарын 1

  • БНХАУ-ын Өвөр монголын багшийн их сургуулийн ректор ноён Ян И Жианг, ректорын ажлын албаны дарга Алтанбаатар, Олон улсын оюутан солилцооны сургуулийн намын хурлын дарга Ялалт, Өвөр монголын багшийн их сургуулийн эдийн засгийн сургуулийн захирал Үртогтох, компъютер мэдээллийн сургуулийн захирал Лю Дун Шун, хятад хэлний сургуулийн захирал Гао Лин Гуан нарын зэрэг Өвөр монголын багшийн их сургуулийн удирдлагын бүрэлдэхүүний томоохон зочид ИЗИС-д зочилж сургууль хоорондын харилцаа холбоог гүнзгийрүүлэн хөгжүүлэх, оюутан солилцооны хөтөлбөрийг өргөжүүлэх талаар ярьж тохиролцлоо.

8 сарын 1

  • БНХАУ-ын Өвөр монголын багшийн их сургуулийн ректор ноён Ян И Жианг-д Их Засаг их сургуулийн хүндэт доктор цол олгов.

9 сарын 1

  • Их засаг их сургууль, Их Засаг Лицей сургуулийн эрдмийн хамт олны 2009-2010 оны хичээлийн жилийн нээлт болов. 1, 2-р цогцолбор дахь Чингис хааны гэрэлт хөшөө бүхий хүндэтгэлийн талбайд хичээлийн шинэ жилийн нээлтэнд зориулсан баярын цуглаан болж, цуглаанд тус сургуулийн эрдмийн зөвлөлийн гишүүд, эрдэмтэн багш, сурган хүмүүжүүлэгчид, оюутан суралцагсад оролцож Их Засаг их сургуулийн 15 жилийн ой, Их Засаг Лицей сургуулийн 10 жилийн ойн жилийн хичээл сургууль ёслол төгөлдөр эхлүүллээ.

9 сарын 10, 11

  • 2009-2010 оны хичээлийн жилд Их Засаг их сургуульд элсэн суралцах болсон оюутнууд, энэ хичээлийн жилээс тус сургуульд багшлах болсон залуу багш нар тангараг өргөв. Мөн шинээр элсэн орсон оюутнуудын танилцах цэнгүүнийг Баянзүрх дүүргийн Амазон паласт зохион байгууллаа.

10 сар

  • Их Засаг их сургуулийн 15 жилийн ой, Их Засаг Лицей сургуулийн 10 жилийн ойн нэрэмжит “Оюутны намар-2009” урлагийн их наадмыг 2 үе шаттай зохион байгуулав.

11 сарын 16-22

  • Их Засаг их сургуулийн 15 жилийн ой, Их Засаг Лицей сургуулийн 10 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэв.

Түүхт 15 жилийн ойгоо тэмдэглэж байгаа энэ өдрүүдэд Чингис хааны нэрэмжит Их засаг их сургууль доорхи бүтэц бүрэлдэхүүнтэйгээр эрдэм сурлагын ажлаа явуулж байв.

  1. Хууль зүйн сургууль
  2. Чингис-Соосэ олон улсын харилцааны сургууль
  3. Эдийн засаг нягтлан бодох бүртгэлийн сургууль
  4. Чингис-Тур аялал жуулчлалын сургууль
  5. Мэдээллийн технологийн сургууль
  6. Их Засаг Лицей сургууль
  7. Жэсан-Чингис хаан сургууль
  8. Хятад хэл-Соёлын сургууль
  9. Баянхонгор аймаг дахь Хонгор сургууль
  10. Их Засаг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв
  11. Хөдөө арал аялал жуулчлалын төв
  12. Чингис хааны онгон шүтээний төв
  13. Тэрэлж-Бумбан тур жуулчны бааз зэрэг болно.
2010 он
  • Монголын боловсролыг дэлхийн брэнд болгож Монгол хүнээ ертөнцийн дэвжээнд гаргах алсын харааг өвөрлөсөн Монголын Рояаль академи байгуулагдаж Их Британы төрийн удирдлагын институтын салбарыг байгуулж, Төрийн болон бизнесийн удирдлага мэргэжлээр, мөн аялал жуулчлал, зочид буудал, зоогийн газрын мэргэжлээр олон улсын СТН хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхлэв. Тус академи АНУ-ын Калифорны олон улсын худалдаа эдийн засгийн их сургуультай оюутан солилцооны 2+2 хөтөлбөр хэрэгжүүлж Англи хэлтэй сэтгүүлчийн ангийг нээн хичээллүүлэх боллоо.
  • Их Засаг их сургууль Ази, Номхон далайн орнуудын Боловсролын магадлан итгэмжлэлийн чанарын сүлжээний гишүүнээр сонгогдож олон улс дахь нэр хүндээ дахин бататгалаа. Ази, Номхон далайн бүсийн чанарын сүлжээний ээлжит хурал 2011 оны 1-р сарын 19-нд Сингапурт болох бөгөөд энэ хуралд тус сургууль гишүүний хувьд төлөөлөлөгчдөө оролцуулахаар болов.
  • ИЗИС-ийн дэргэд сургуулийн өмнөх шатны боловсролын “Их засаг-Тэмүүжин” цэцэрлэг байгуулагдаж, 200 гаруй хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн байрыг барьж ашиглалтанд оруулан Их Засаг их сургууль бүх шатны боловсролын үйлчилгээ үзүүлдэг анхны сургууль боллоо.
  • Их Засаг их сургуульд “Супер студент” тэтгэлэгт хөтөлбөр амжилттай хэрэгжиж сурлага, хүмүүжил, нийгмийн идэвхээрээ хамт олондоо үлгэр дуурайлал болсон 50 шахам оюутан сурагчид Монголын Рояаль академийн “Супер студент” сургалтанд хамрагдаад байна.
  • Их Засаг их сургуулийн багш, оюутан бүр блог нээж хоорондоо нээлттэй харилцдаг болсон нь тус сургуулийг дэлхийн боловсролын чиг хандлагад ойртуулан хамгийн нээлттэй E – их сургууль байх эрхэм зорилгод нийцсэн томоохон дэвшил боллоо.
  • Их Засаг их сургуулийн Чингис-Тур аялал жуулчлалын сургуулийн 417-р бүлгийн оюутан Батсайханы Ууганцэцэг Монголын залуучуудын холбоо, “Залуу удирдагч” сангаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Алма матер” ёслолоос 2010 оны Монголын шилдэг оюутнаар шалгарлаа.
  • Их засаг их сургууль, Осако, Киотогийн их сургуулийн хамтын ажиллагааны тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Чингис-Соосэ олон улсын харилцааны сургуулийн ЯХОС-ийн 437-р бүлгийн оюутан Э.Баянжаргал, Б.Отгонбилэг нар Осакогийн Эдийн засаг хуулийн их сургуульд, 336-р бүлгийн оюутан Б.Солонго, К.Асалжан нар Китогийн их сургуульд тус тус суралцахаар явав.
  • Их засаг их сургуулийг 2010 онд эрх зүйч мэргэжлээр төгссөн, эдүгээ төрөлх сургуулийнхаа магистрантурт үргэлжлүүлэн суралцаж байгаа боксын спортын Олон улсын хэмжээний мастер Б.Түвшинбат Улаанбаатар хотноо болсон дэлхийн оюутны боксын аварга шалгаруулах тэмцээнд алтан медаль хүртэж оюутны “Дэлхийн аварга” болов.
  • Хууль зүйн сургуулийн 205-р бүлгийн Өлзийбатын Төрбаяр 2010 оны Кикбоксийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль, мэргэжлийн Кикбоксийн Азийн аварга боллоо.
  • Их Засаг Лицей сургуулийн 10г ангийн сурагч Т.Чинзориг БНХАУ-ын Хөх хотод болсон “Азийн наадам”-аас “Ширээний теннис”-ний төрөлд мөнгөн медаль хүртлээ.
2011 он
  • Их Засаг их сургууль Монголын Улсын Боловсрол Соёл шинжлэх ухааны сайдын тушаалаар Их засаг олон улсын их сургууль болж, хөгжил дэвшлийн шинэ шатыг эхлүүллээ.
  • Монголын Рояал академийг Боловсрол Соёл шинжлэх ухааны сайдын тушаалаар Рояаль олон улсын дээд сургууль болгон өргөтгөж, бакаалаврын болон бизнесийн удирдлагын магистрын сургалт эрхлэх зөвшөөрөл олголоо.
  • Хүннү группын хөрөнгө оруулалтаар Рояал HD телевиз байгуулагдан үйл ажиллагаагаа эхлүүлэв.
  • Их Засаг олон улсын их сургуулийн II цогцолбор дотоод тохижилтоо сайжруулж, сургалтын нэн таатай орчныг бүрдүүлсээр байна.
  • I, II цогцолборт оюутны үйлчилгээний төвүүд байгуулагдан оюутан оюутандаа үйлчлэх, зөвлөгөө өгөх ажлыг өрнүүлж эхлэв.
  • Харъяа, бүрэлдэхүүний сургууль бүр дээр оюутны мониторонгийн албууд байгуулагдаж, сургууль, оюутны үйл ажиллагаанд мониторонгийн дүн шинжилгээ хийгдэх эхлэл тавигдлаа.
  • Эчнээ магистрын сургалтын салбарыг Дархан хотод байгуулж хичээл сургалтын үйл ажиллагааг нь эхлүүлэв.
  • Их Засаг олон улсын их сургууль, Рояал академи, Рояал HD телевиз хамтран Их Засаг олон улсын их сургуулийн оюутнуудын дунд “Супер студент” реалити ШОУ, цэнгээнт нэвтрүүлгийг зохион байгуулж Рояал HD телевиз болон бусад телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр өргөн олон нийтэд сурталчилдаг боллоо.
  • Монголын үндэсний олон нийтийн телевизээс зохион байгуулсан “Монголын нууц товчоонд нэвтэрхүй” үндэсний хэмжээний уралдаант нэвтрүүлэгт ЭЗНББС-ийн 243-р бүлгийн оюутан Эрдэнэбатын Далай тэргүүн байр эзлэж 10 сая төгрөгийн шагнал гардан авлаа.
  • Их Засаг олон улсын их сургуулийн гадаад харилцаа өргөжин оюутнуудаа сурч байр хугацаанд нь 6 сар, 1 жилийн хугацаагаар гадаадын улс орнуудад суралцуулах оюутан солилцооны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж Жэсан-Чингис хаан сургуулийн 9 оюутан БНСУ-ын Кангвоны Үндэсний их сургуульд суралцах болсны зэрэгцээ Чингис-Соосэ олон улсын харилцааны сургуулийн олон оюутнууд Япон улсад 6 сар, 1 жилийн хугацаатай суралцаж байна. 
2012 он
  • Их Засаг олон улсын их сургууль БШУЯ-ны аттестатчилалд орж амжилттай дүн үзүүлэв.
  • ХЗС-ийн эрх зүйн хөтөлбөр магадлан итгэмжлэгдлээ.
  • Монгол улсын засгийн газрын урамшууллын тэтгэлэгт тус сургуулийн 794 оюутан хамрагдав.
  • ИЗОУИС, Рояал ТВ хамтран зохион байгуулсан “Супер студент” реалити ШОУ зохион байгуулагдаж шалгарсан 10 оюутныг гадаадын их дээд сургуулиудад 100 хувийн тэтгэлэгтэй суралцуулав.
  • Их Засаг олон улсын их сургууль Монголын оюутны холбооны “ Оюутан ээлтэй сургууль”-иар 3 дахь удаагаа шалгарлаа.
  • Мянганы сорилтын сангийн “Эрчим хүч хүрээлэн буй орчин- Цэвэр агаар” төслийн хүрээнд тус сангийн 420 сая төгрөгийн хөрөнгөөр Их засаг олон улсын их сургуулийн АЖБУС, ХЗС, 3-р дотуур байрын уурын зуухыг шинэчлэн байгуулж ашиглалтанд оруулав.
  • Багш, ажилтан, ажилчдын 126 айлын орон сууцыг барих зураг төслийг батлуулан ажлаа эхлэхэд бэлэн болгов.
  • 2012-2013 оныг оюутны жил болгон зарлаж, бүлэг аравтыг шинэ зохион байгуулалтанд оруулж, “Оюутан манлайлал” төвийг байгуулав.
  • 2012-2013 оны хичээлийн жилд тив дэлхийн болон, олон улсын хэмжээний уралдаан тэмцээнд амжилт гаргаж сургуулийнхаа нэр алдрыг мандуулсан оюутнууд. 
  1. Ази тивийн аварга шалгаруулах хүндийн өргөлтийн тэмцээний 69 кг-ийн жинд Эдийн засаг нягтлан бодох бүртгэлийн сургуулийн 149-р бүлгийн оюутан Б.Энхтамир аваргын алтан медаль хүртсэн.
  2. Кикбоксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Хууль зүйн сургуулийн 226-р бүлгийн оюутан О.Лхасүрэн хүрэл медаль хүртсэн,
  3. Кикбоксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс ЧСОУХС-ийн 331-р бүлгийн оюутан Б.Бат-Эрдэнэ мөнгөн медаль хүртсэн. 
2013 он
  • ИЗОУИС Дэлхийн чанарын баталгаажуулалтын дээд шагнал “Алтан од” цом гардан авч олон улсын нэр хүндээ баталгаажуулж ИЗОУИС-ийн бакалавр магистрын диплом QC 100 чанарын батламжаар баталгаажлаа.
  • Сургалтын орчин, сургалтын шатлалыг цогц байдлаар шийдсэн Кампус хэлбэрийн хөгжлийн хандлагыг үйл ажиллагааныхаа чиг шугам болгож орчноо төгс бүрдүүлж чадлаа.
  • 9 давхар хичээлийн шинэ байр барьж ашиглалтанд оруулав.
  • Их Засаг олон улсын их сургуулийн төв номын санг байгуулав.
  • ИЗОУИС Рояал олон улсын дээд сургууль, Рояаль HD телевизийн брэнд болсон “Супер студент” реалити ШОУ-г 2 дахь жилдээ зохион байгуулж гранпри шагналтнаа АНУ-д 100 хувийн тэтгэлэгтэйгээр, бусад шилдэг оролцогчдоо Япон, БНСУ-ийн их дээд сургуулиудад хөнгөлөлттэй нөхцлөөр суралцуулахаар явууллаа.
  • Оюутны дотуур байрны хангамжийг нэмэгдүүлж Жэсан-Чингис хаан сургуулийн хичээлийн хуучин байрыг дотуур байр болгон өөрчилж оюутнуудаа хүлээж авлаа.
  • Жэсан-Чингис хаан сургуулийг Хятад хэл соёлын сургуультай нэгтгэн Жэсан-Чингис хаан Гадаад хэл соёлын сургууль болгон зохион байгууллаа.
  • Оюуны болон урлаг, спортын уралдаан тэмцээнд оролцсон оюутнууд алт, мөнгө, хүрэл медалийн буухиаг үргэлжлүүлж сургуулиа алдаршууллаа. Тус сургуулийн Эдийн засаг нягтлан бодох бүртгэлийн сургуулийн оюутан Б.Энхтамир хүндийн өргөлтийн Азийн цомын аварга шалгаруулах тэмцээний 4 төрөлд оролцож 3 медаль хүртсэн, Хууль зүйн сургуулийн оюутан Н.Энхдөл Таеквондогийн Ази тивийн дэд аварга болсон, Хууль зүйн сургуулийн оюутан Э.Азбаяр Англи хэлний улсын олимпиадын аварга болсон зэрэг олон амжилтын эзэд болцгоолоо.
  • Дүрслэх урлаг Дизайн технологийн сургуулийн оюутан О.Тайван, Д.Мөнх-Эрдэнэ, Г.Ган-Эрдэнэ, Р.Цэвээнравдан нар “Хаврын гоёл” наадмын гранпри шагнал хүртэв.
  • Театр урлагийн сургуулийн оюутнууд Д.Оюунсүрэнгийн “Бүжиглэж буй гүнжүүд” хүүхдийн жүжиг, С.Жаргалсайханы “Тэмүүжин” жүжгийг найруулан бүтээж үзэгчдийн хүртээл болгосон зэрэг олон арван бахдам сайхан үйлсийг бүтээлээ. 
2014 он