1

Захиргаа, хүний нөөцийн газрын бүтэц, зохион байгуулалт

Sxem

Тус сургуулийн сургалтын үйл ажиллагаа нутаг дэвсгэрийн хувьд Улаанбаатар хотын баруун, зүүн хэсэгт 2 цогцолборт хуваагдан явагддаг бөгөөд I цогцолбор нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, II цогцолбор Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 5 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг. Мөн орон нутагт буюу Баянхонгор, Дархан-Уул аймагт тус тус өөрийн харъяа, бүрэлдэхүүний сургуулиудаараа дамжуулан сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж байна.

Их Засаг олон улсын их сургууль нь дараах бүрэлдэхүүний сургуулиудтай.

  • Хууль зүйн сургууль
  • Эрдмийн сургууль
  • Монгол, Японы хамтарсан Чингис Соосэ олон улсын харилцааны сургууль
  • Рояаль олон улсын дээд сургууль
  • Аялал жуулчлалын бизнесийн удирдлагын сургууль
  • Эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн сургууль
  • Монгол, Солонгосын хамтарсан Жэсан Чингис хаан сургууль
  • Компьютер менежментийн сургууль
  • Хятад хэл, соёлын сургууль
  • Тайз дэлгэц урлагийн сургууль
  • Дүрслэх урлаг, дизайн технологийн сургууль
  • Баянхонгор аймаг дахь салбар сургууль
  • Эрдмийн сургуулийн Дархан хот дахь салбар
  • Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв
  • Их Засаг лицей сургууль ажиллаж байна.
  • Их Засаг-Тэмүүжин цэцэрлэг

Нийт сургуулийн хэмжээнд 120 гектар талбай бүхий эзэмшил газарт Их Засаг олон улсын их сургууль нь сургалт, үйлдвэрлэл, аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэн явуулдаг.

Сургуулийн хэмжээнд:

  • Сургалтын стандартыг хангасан хичээлийн 10 байр;
  • 1000 гаруй оюутны багтаамжтай 4 оюутны байр;
  • 80000 гаруй номын фонд бүхий 500 гаруй  суудалтай 6 номын сан;
  • Интернетийн сүлжээнд холбогдсон компьютерийн 6 лаборатори;
  • Гадаад багш, оюутны байр;
  • Оюутны дадлагын бааз, сургалт-үйлдвэрлэлийн цогцолбор;
  • “Тэрэлж-Бумбан Тур”, “Чингисийн Хөдөө Арал” жуулчны бааз;
  • Чингис хааны онгон шүтээний төв;
  • Сургуулийн музей;
  • 1000-2000 хүнд зэрэг үйлчлэх 2 соёлын төв;
  • Спортын 2 цогцолбор;
  • Эмнэлэг, гоо сайхны салбар тус тус үйл ажиллагаагаа явуулдаг.

Багшлах баг бүрэлдэхүүн

Их Засаг олон улсын их сургуулийн нийт багш нарын 90 гаруй хувь нь эрдмийн цол зэрэгтэй. Тус сургуульд БНХАУ, ОХУ, БНСУ, Япон улсын мэргэжилтэн багш нар ажиллаж байгаа бөгөөд нийт багш нарын 15 хувийг олон улсын багш, судлаачид эзэлж байна. Үүнээс гадна тус сургуульд гадаадын болон дотоодын нэр хүнд бүхий их, дээд сургуулиудын зочин–профессор багш нар лекц, семинарын хичээлийг удирдан явуулдаг.

Мөн тус сургуулийн дэргэд Монгол Улсын нэр хүнд бүхий эрдэмтэн, судлаач, доктор профессор, салбар бүрийн манлайлагчдаас бүрдсэн Удирдах Зөвлөл, Эрдмийн Зөвлөл ажиллаж, сургуулийн бодлого төлөвлөлт, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд байнгын дэмжлэг, туслалцаа үзүүлж байдаг.