СҮЛД ДУУ

Үгийг Н.Ням-Осор  Аяыг Д.Сэр-Од 
Улс монголоо тэтгэсэн

Их ухаан мину-Их засаг
Ураг удмаа дээдэлсэн
Их ёсон мину-Их засаг
Эцэг дээдсээ хүндэлсэн
Элбэрэл хайр мину-Их засаг
Ээж ааваа шүтсэн
Их  хүндлэл  мину- Их засаг

Их засаг бидний гэр орон
Их засаг бидний эх орон

Төр түмнээ эрхэмлэсэн
Хүмүүжил мину – Их засаг
Түмэн үедээ дуурссан
Өвөг дээдэс мину – Их засаг
Мөнх тэнгэрээ дээдэлсэн
Их шүтээн мину – Их засаг
Мөнх галаа бадраасан
Эрхэм заншил мину – Их засаг

Их засаг бидний гэр орон
Их засаг бидний эх орон

Чингис хаанаас өвлөсөн
Эрдмийн түлхүүр мину – Их засаг
Чимэг болгон хайрласан
Их сургууль мину – Их засаг
Эх орноо ивээсэн
Эрдэм ухаан мину – Их засаг
Эдүгээ цагийг эзэлсэн
Их сургууль мину – Их засаг

Их засаг бидний гэр орон
Их засаг бидний эх орон

ХАН ХЭНТИЙН ХҮҮ

Эзэн Чингисийн нутагтаа өсөж өндийсөн хувьтай би
Их төрийн голомтоос ургаж төлжсөн нутгийн хүү
Ургаж мандах хөгжлийн буухиа болох хүсэлтэй
Угтах ирээдүй өөд хамтдаа зүтгэх бодолтой

Хан Хэнтийн хүү би

Хан Хэнтий, Хан Хэнтий
Хамаг Монголын голомт мину зээ

Чингис хааныхаа хиймориос ундарга авсан заяатай би
Чин зоригт дээдсийн шийрийг хатаах нутгийн хүү
Тэнгэр заяатай нутагтаа тэнцэж босох итгэлтэй
Унаган заяатай нутгаасаа урагшлан хөгжих сэтгэлтэй

Хан Хэнтийн хүү би

Хан Хэнтий, Хан Хэнтий
Хамаг Монголын голомт мину зээ

Хэрлэн, Ононгийн уснаас амсаж өссөн азтай би
Бурхан Халдун хайрханаа хүндлэж дээдлэсэн нутгийн хүү
Хаан Чингисийн нутгаа хайрлан хүндлэх учиртай
Хайртай аавынхаа нутагт хүчээн өгөх зоригтой

Хан Хэнтийн хүү би

Хан Хэнтий, Хан Хэнтий
Хамаг Монголын голомт мину зээ