nyamosor

Чингис хааны нэрэмжит Их Засаг олон улсын их сургуулийн ректор, Монгол Улсын гавъяат багш, доктор, (Sc.D), профессор Намсрайн Ням-Осор 

Ректорын мэндчилгээ

Их Засаг олон улсын их сургуулийн эрдэмтэн багш, оюутан, суралцагч, төгсөгчид тэдний эцэг эх, ах дүү төрөл төрөгсөд болон нийт Монгол түмэндээ энэ өдрийн халуун дотно мэндчилгээг өргөн дэвшүүлье.
Их Засагчууд бид 2014 онд төрөлх сургуулийнхаа 20 жилийн ойг ёслон тэмдэглэж  20 жилийн хугацаанд хийж бүтээсэн ажил үйлсээ нэгтгэн дүгнэж цаашдын хөгжлийн зорилтуудаа тодорхойллоо.
Их Засаг олон улсын их сургууль  Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын магадлан итгэмжлэх консулын магадлан итгэмжлэлд орж олон улсад магадлан итгэмжлэгдлээ. Ийнхүү олон улсад магадлан итгэмжлэгдсэнээр төгсөгч оюутнуудын маань дипломын үнэ цэнэ олон улсын түвшинд үнэлэгдэх боллоо. Багш ажиллагсадын маань ажлын байрны үнэлэмж дээшилж Их Засаг олон улсын их сургуулийн хөтөлбөрүүдийг дэлхийн олон орны их дээд сургуулиуд хүлээн зөвшөөрөх боллоо.
2014 онд Их Засаг олон улсын их сургуулийн оюутан суралцагчид сурлага хөдөлмөр, урлаг спортын бахдам амжилтууд гаргаж эрдэмтэн багш нарын маань эрдэм мэдлэг батжиж, ажилтан ажиллагсадын маань хөдөлмөр бүтээл ундарсан өөдрөг амжилтын он жил байлаа.
2015 он, Усан хонь жилд сургуулийнхаа 20 жилийн түүхэнд олсон ололт амжилтыг улам бататгаж дэлхийн боловсролын стандарт, чанарын баталгаажуулалтыг хангаж, ирмүүн цогтой хөдөлмөрөөрөө улам бүр өсөн хөгжиж өөдлөн дэвжих болно.
Монгол түмэндээ, мөн Их Засагчууддаа хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.