ОЮУТАН ТЕАТР

Гэртээ харьж явсан залуу цовоо цолгиун нэгэн бүсгүйтэй замдаа танилцаж хадлангийн бригад дээр хамтдаа ирснээр тэдний хувь заяа огт өөр өөр тийш эргэнэ. Гэхдээ амьдралд хэзээ ч тохиолдож болох гэнэтийн үйл явдлуудын өмнө залуус бэлэн байх болов уу?

ҮЗВЭРИЙН ЦАГИЙН ХУВААР

11 сарын 07 нд:  16.20мин,    18.20 мин,
11 сарын 07-10 хүртэл: 16.20мин,    18.20 мин,

Үнэ: 3000 төгрөг

Ганаа Солонго хоёр гэр бүл болоод 10 жил болсон ч тэр хоёрт нэг зүйл дутуу байна. Тэр бол хүүхэд. Хоёр хос хүүхэдгүйгээс болоод айл гэрт байх ёстой аз жаргалгүй байгаа мэт санагдана. Нэг өдөр Ганаа томилолтоор хөдөө явахдаа гар утсаа үлдээж явснаас болж Солонго маш хэцүү сонголт хийхэд хүрнэ. Солонгоогийн найз бүсгүй болох Одко Солонгоог дагуулж үзмэрчид очсоноор бүх зүйл эхэлнэ. Солонго хүүхэдтэй болох хугацаа 33 нас хүрэхээс өмнө буюу дөрөвхөн хоног үлдсэнийг сонссон мэдээ байлаа. Ингээд Солонго нөхрийнхөө араас явах уу, найз Одкогийнхоо зөвлөснөөр хэн нэгэн залуугаас хүүхэдтэй болох уу гэсэн хоёр сонголт үлдэнэ.

ҮЗВЭРИЙН ЦАГИЙН ХУВААР

3 сарын 17-18 нд:  14.00   16.00   18.00
 3 сарын 21-25 хүртэл:  14.00   16.00   18.00

Үнэ: 3000 төгрөг

Өсвөр насны хүүхдүүд, гэр бүл, эцэг эх, сургууль, багш нарын харилцаа, тэдний амьдралд тохиолддог үерхэл нөхөрлөлийн сонирхолтой адал явдалыг үзүүлнэ.

Киноны нээлт 03 сарын 07 өдрийн 14:00 цагаас болно. Уг өдөр киноны найруулагч болон жүжигчид нь хүрэлцэн ирэх тул та бүхэн өргөнөөр оролцоно уу

ҮЗВЭРИЙН ЦАГИЙН ХУВААР

3 сарын 07-нд:  14.00   16.00   18.00
 3 сарын 09-11 сарын 04 хүртэл:  14.00   16.00   18.00

Үнэ: 3000 төгрөг

Гудамжны архичин эр унтаад сэрэхэд компаний захирал тэрбумтан болсон байна. Энэ бол зүүд биш харин ТВ-н реалити шоу байлаа.

ҮЗВЭРИЙН ЦАГИЙН ХУВААР

2 сарын 26-нд:  14.00   16.00   18.00
2 сарын 29-3 сарын 04 хүртэл:  14.00   16.00   18.00

Үнэ: 3000 төгрөг

Сара хүсэл мөрөөдлөө шалбаагтай хутгуулсан нэгэн… Гэвч тэр бууж өгөхийг хүсээгүй юм. Банкгог хотод киноны үйл явдал өрнөх бөгөөд Сара эхэндээ дэндүү аз жаргалтай байлаа.Түүний нөхөр Аксент хүмүүнлэгийн байгууллагад ажилладаг Эрлийз хүн бөгөөд байгууллагынхаа шугамаар Монголоос олон эмэгтэйчүүдийг урьж тусламж үзүүлдэг ажээ.Гэвч энэ тусламж ч тэр, Сарагын аз жаргал ч тэр удаан үргэлжилсэнгүй….Тэдний нийгэмлэг дэлхийн хамгийн нөлөө бүхий тэрбумтнуудад үйлчилдэг бөгөөд маш хариуцлагатай бас их мөнгөний ажил…Эхний удаа нөхөртөө чин сэтгэлээсээ хайртай Монгол бүсгүй энэ талаар огт сэжиг аваагүй байна.Монголоос захиалгын дагуу ирэх ёстой байсан эмэгтэйн онгоц хойшилсноос болж Аксент хүнд байдалд орно.Энэ ажил бүтэлгүйтвэл тэр амиа ч алдах эрсдэлтэй.Учир нь энэ даалгаврын цаана нэгэн тэрбумтан үхэх гээд хэвтэж байгаа…. Гэвч харамсалтай нь энэ үед түүний нэгэн адил балчирхан Монгол охин тэдэн дээр ирж үйл явдал сонирхолтойгоор үргэлжлэх болно …

Төмөр нар кино нь насанд хүрээгүйчүүдийн хорих ангид хоригдож буй эрх нь зөрчигдсөн хүүхдүүдийн талаар өгүүлэх бөгөөд тэд чухам юунаас болж ягаад гэмт хэрэгт болбогдсон, тэд торны цаана хүнд цаг хугацаанд хэрхэн даван туулж, өөртэйгөө тэмцэж өөрийгөө ялж, амьдралын үнэ цэнэ чухам юунд оршдогийг онц сонирхолтойгоор уг кино харуулах юм.

Багаасаа үерхэж дассан 4 найзын нөхөрлөл шоу цэнгээн инээд хөөртэй үргэлжилсээр … Нэг л өдөр тэд Хүслэн гэх дотнын найзыгаа хүндээр өвдөж хэдхэн хоногийн настай болсныг мэдэх ба найзынхаа төлөө багадаа хүсэж мөрөөдөж байсан тэр хүсэл мөрөөдлүүдээ хамтдаа хийхээр шийднэ.Гэвч тэдэнд мөнгөний асуудал гарч ирсэн бөгөөд түүнийг Төгөлдөр гэх найз нь бусдадаа хэлэлгүйгээр зохицуулна. Үүнээс болж хүндхэн асуудал үүснэ.

Жаргал нэр нь Жагри(Өскө) болтлоо өөрчлөгсөн архичин найзтай Сэржим Сэрээ(Сөрөлт) залуугийн амьдралд санамсаргүй нэгэн бүсгүй орж ирнэ. Дурласан бүсгүйгээ өглөө орой болгон тосож авахын тулд Сэржим Сэрээ архинаас гарч таксиний жолооч болоход Метал Ганбаа(Баттулга) тус болно. Таксиний жолооч Сэржим Сэрээ дурлалт бүсгүйнхээ сэтгэлийг хэрхэн татах бол …

  • Маш нууц МУСК 2015.12.07-13 хооронд 16,18 цагуудаас гарна.

Энэхүү киног 1960-1970 оны хооронд Дархан хотын бүтээн байгуулалтад оролцож байсан Барилгын цэргийн…-р ангид болсон явдлаас сэдэвлэн уран сайхны кино болгон хийсэн юм.
Уг кинонд хүний эрхээс илүү тушаал шийдвэрийг дээдэлснээс болж үзэл бодлын зөрчил, эх үрсийн хагацал мөн хэцүү бэрхшээлтэй үед эрчүүдийн үерхэл нөхөрлөл улам батжиж байгаа зэргийг үзүүлнэ.
Хугацаат цэргийн албаа дуусгаж /3 жил/ гэр гэрийн зүг явах гэж байгаа цэргүүдэд дээд газрын тушаалаар дахин нэг жил хугацааг сунгаснаар киноны үйл явдал эхэлнэ.
Өөрийн хувийн хүсэл зорилгоо биелүүлэхийн тулд жагсаалын дарга Цоодол эрх мэдлээ хэтрүүлж тухайн үеийн цэргийн дэг гэгчийг дархалснаас хороог бүхэлд нь оны ялгаагаар хагаралд хүргэнэ. Ийнхүү халагдах хугацаагаа сунгуулсан 4 дахь оныхон болон ЖА-гийн дэглэлтийг эсэргүүцсэн шинэ цэргүүд эцэстээ төрд тэрслэгчид болж улмаар хүний тооноос хасагдах хэмжээнд хүрч байгааг онц сонирхолтойгоор уран сайхны аргаар тусган харуулсан болно.