ИЗОУИС-ИЙН АНАГААХ УХААНЫ СУРГУУЛИЙН

БАКАЛАВРЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ

2016-2017 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД

ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

  1. Тус сургуулийн бакалаврын сургалтын хөтөлбөрт 2016 онд оюутан элсүүлэхэд БСШУ-ны сайдын 2013 оны А/79 дүгээр тушаалаар батлагдсан “Оюутан элсүүлэх журам”, 2014 оны А/78 дугаар тушаалаар батлагдсанДээд боловсролын сургалтын байгууллагад мөрдөх бакалаврын мэргэжлийн чиглэл (хөтөлбөр), индекс болон энэхүү журмыг баримтлана.
  2. ИЗОУИС-ийн АУС-ийн бакалаврын сургалтанд Улаанбаатар хот болон хөдөө орон нутгаас элсүүлэх оюутны хяналтын тоог боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
  3. Бакалаврын сургалтын хөтөлбөрт оюутан элсүүлэхтэй холбогдон үүсэх бүхий л харилцааг энэхүү журмаар зохицуулна.
  4. ИЗОУИС-ийн АУС-ийн бакалаврын сургалтын хөтөлбөрт элсэхээр хүсэлт гаргасан иргэнийг “Бүртгүүлэгч“, зохих болзол хангаж элсэлтийн хяналтын тоонд багтсан бүртгүүлэгчийг “Элсэгч“, элсэлтийн үйл ажиллагааг нэгдсэн байдлаар зохион байгуулахаар томилогдсон ажлын хэсгийг “Элсэлтийн комисс” гэнэ.
  5. Оюутан элсүүлэх үйл ажиллагаа нь 3 үе шаттай явагдана.
    1. ИЗОУИС-ийн АУС-ийн бакалаврын хөтөлбөрт элсэхийг хүсэгчдийг бүртгэх
    2. Элсэхийг хүсэгчдийг шалгаруулах, мэргэжил сонгуулах
    3. Элсэгчдийг бүртгэх
  6. Тус сургуулийн элсэлттэй холбоотой нэмэлт мэдээллийг дараах цахим хуудаснуудаас авч болно.
    1. ИЗОУИС-ийн АУС-ийн цахим хуудас-ikhzasag.edu.mn
    2. Элсэлтийн бүртгэлийн цахим хуудас-edu.mn

ХОЁР. БҮРТГҮҮЛЭГЧДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА

  1. Бүртгүүлэгч бүртгүүлэхээс өмнө энэхүү журамтай танилцах үүрэгтэй.
  2. Бүртгүүлэгч нь бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой Элсэлтийн Ерөнхий Шалгалт (цаашид ЭЕШ гэх)-ыг өгч, элсэхийг хүссэн салбарын босго оноог хангасан байна.
  3. Тус сургуульд 2016 онд бакалаврын сургалтанд оюутан элсүүлэх мэргэжлийн чиглэл өгвөл зохих ЭЕШ, бүртгэлийн босго оноог хавсралтад заав.
  4. Бүртгүүлэгч ЭЕШ-ын оноог ахиулах зорилгоор ЭЕШ өгсөн тохиолдолд сонгосон 1 батламжийг баримтлан бүртгүүлнэ.
  5. Бүртгүүлэгч ИЗОУИС-ийн АУС-д бүртгүүлэхээс өмнө ЭЕШ-тай холбоотой болон бусад бичиг баримтын зөрчилгүй байх шаардлагатай.
  6. Бүртгүүлэгч элсэлттэй холбоотой материалыг хуурамчаар бүрдүүлсэнтэй холбогдон гарах хариуцлагыг хуулийн өмнө бүрэн хариуцна.

ГУРАВ.ЭЛСЭХИЙГ ХҮСЭГЧДИЙГ БҮРТГЭХ

  1. ЭЕШ-ын бүртгэлийн босгыг хангасан бүртгүүлэгч ikhzasag.edu.mnцахим

бүртгэлийн системээр бүртгүүлнэ. (бүртгүүлэх зааварчилгаатай цахим хуудаснаас урьдчилан танилцана уу.)

  1. Бүртгэл 2016 оны 6 дугаар сарын 20-нийөдрийн 09.00 цагаас 2016 оны 7 дугаар сарын 9-ны өдрийг дуустал явагдана.
  2. Элсэхийг хүсэгчдийн бүртгүүлэх салбарын тоонд хязгаар тавихгүй.
  3. Элсэхийг хүсэгчид бүртгэлийн хураамжийг элсэлтийн бүртгэлийн хуудсаар дамжуулан ИЗОУИС-ийн АУС-ийн дансанд цахим хэлбэрээр төлнө. Бүртгэлийн хураамж нэгж салбар тус бүрт 5000 төгрөг байна.
  4. Бүртгүүлэгч бүртгүүлэхийг хүссэн мэргэжлийг бүртгэлийн цахим системд сонгосон үед төлбөл зохих бүртгэлийн хураамжийн нийт хэмжээ гарах бөгөөд уг мэдээлэлтэй танилцаад төлбөрийг цахим хэлбэрээр хийнэ.

ДӨРӨВ. ЭЛСЭХИЙГ ХҮСЭГЧДИЙГ ШАЛГАРУУЛАХ, МЭРГЭЖИЛ СОНГУУЛАХ

  1. Бүртгэл хийх хугацаа дууссаны дараа бүртгүүлэгчийг ЭЕШ-ийн суурь онооны дарааллаар жагсаана.
  2. Оноо тэнцсэн тохиолдолд дагалдах оноогоор эрэмбэлэх ба дахин оноо тэнцсэн тохиолдолд боловсролын гэрчилгээний дундаж дүнг харгалзана.
  3. Элсэлтийн дүнг 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдөр ИЗОУИС-ийн АУС-ийн www.edu.mn, www.ikhzasag.edu.mnцахим хуудас болон хичээлийн төв 1-р байрны мэдээллийн самбар дээр байрлуулна.
  4. 2016 оны 7 дугаар сарын 9-ний өдөр хичээлийн төв байранд БСШУЯ-ны хяналтын тоог баримтлан элсэгчийн онооны дарааллаар хавсралтанд заагдсан хөтөлбөрүүдээс сонгуулж ИЗОУИС-ийн АУС-д “Суралцах эрхийн бичиг” олгоно.
  5. Тухайн жагсаалтанд багтсан элсэхийг хүсэгч дурьдсан хугацаанд хуваарь сонгоогүй бол бүртгүүлсэн утасны дугаараар мэдэгдэж анхааруулга өгсөнөөр жагсаалтын дараагийн хүнээр хуваарь сонгуулна.

Хуваарь сонголт хийж ИЗОУИС-ийн АУС-д суралцах эрхийн бичиг авсан элсэгчид дахин өөр хөтөлбөрт мэргэжил сонгохыг зөвшөөрөхгүй.

  1. Алслагдсан хөдөө орон нутгаас элсэгч нь хуваарь сонголт хийх үед УБ хотод суугаа итгэмжлэгдсэн төлөөний хүнээр дамжуулан Суралцах эрхийн бичиг авахыг зөвшөөрнө .
  2. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хуваарь сонголтонд ИЗОУИС-ийн АУС-н элсэлтийн комисс хариуцлага хүлээхгүй.
  3. Элсэгч “Суралцах эрхийн бичиг”-ээ авахаар ирэхдээ дараах материалыг бүрдуүлнэ Үүнд:
    1. ЭЕШ-ын батламж /эх хувь/
    2. Цахим үнэмлэх /эх хувь/
    3. Сүүлийн 6 сарын хугацаанд авхуулсан 3×4 хэмжээтэй зураг/2%/
    4. Итгэмжлэгдсэн төлөөний хүний иргэний үнэмлэх /эх хувь/

ТАВ. ЭЛСЭГЧДИЙГ БҮРТГЭХ

  1. “Суралцах эрхийн бичиг” авсан элсэгч нь 2016 оны 8 дугаар сарын 20-наас 29-ны өдрүүдэд ИЗОУИС АУС-ийн Сургалтын албанд бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ доорх материалыг бүрдүүлсэн байна.
  • Суралцах эрхийн бичиг
  • Цахим үнэмлэхний хуулбар
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, диплом /эх хувь/
  • Сурагчийн хувийн хэрэг /эх хувь/
  • 3*4 хэмжээтэй чээж зураг /5хувь/
  • Харьяа оршин суугаа газрын эрүүл мэндийн төвд Эрүүл мэндийн үзлэгт орсон хуудас

ЗУРГАА. ЭЛСЭЛТИЙН КОМИССЫН ЭРХ, ҮҮРЭГ

  1. Оюутан элсүүлэхтэй холбоотой аливаа маргааныг “Боловсролын тухай хууль”, “Дээд боловсролын тухай хууль”, БСШУ-ны Сайдын баталсан “Оюутан элсүүлэх журам”, бусад холбогдох хууль, дүрэм журам болон энэхүү журмыг баримтлан элсэлтийн комисс ажлын 3 хоногт багтаан эцэслэн шийдвэрлэнэ.

ИЗОУИС-ИЙН АНАГААХ УХААНЫ СУРГУУЛЬ

 БАКАЛАВРЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ МЭРГЭЖЛИЙН

ЧИГЛЭЛҮҮД, ТҮҮНД ХАРГАЛЗАХ БОСГО ОНОО

2015-2016 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛ

Д/дБакалаврын сургалтын хөтөлбөрийн чиглэл, мэргэжил Суралцах хугацаа ЭЕШ, Босго оноо
/Суурь/ /Дагалдах/
1Ерөнхий мэргэжлийн анагаах ухаан /Хүний их эмч/ 6Хими 400Биологи 400
2Нүүр ам судлал /Нүүр амны их эмч/ 5Хими 400Биологи 400
3Уламжлалт анагаах ухаан
/Уламжлалт анагаахын их эмч/
6Хими 400Биологи 400
4Сувилахуй /Сувилахуйн арга зүйч/ 4Хими 400Биологи 400
5Эм зүй
/Эм зүйч/
5Хими 400Нийгэм 400