Оюутан суралцагчдад үзүүлэх хөнгөлөлтүүд

  • “Супер студент” реалити шоунд шалгарсан 10 оюутныг жил бүр гадаадын их дээд сургуулиудад сургуулийн зардлаар 100 хувийн тэтгэлгээр суралцуулна.
  • Нэг хичээлийн жилд нэг гэр бүлээс тус сургуульд:
  • 2 оюутан сурвал эхний хүүхдийн сургалтын төлбөрийг 5 хувь,
  • 3 оюутан сурвал эхний хүүхдийн сургалтын төлбөрөөс 10 хувь, хоёр дахь хүүхдийн сургалтын төлбөрөөс 5 хувь тус тус хөнгөлнө.
  • Нэг айлын 4 -өөс дээш хүүхэд тус сургуульд сурч байсан болон сурч байгаа бол одоо сурч байгаа нэг оюутны  нэг хичээлийн жилийн сургалтын төлбөрөөс 20 хөнгөлнө.
  • Тус сургуульд ихэр хүүхэд суралцаж байгаа бол нэг хүүхдийнх нь сургалтын төлбөрийг 15 хувь хөнгөлнө.
  • Оюутан суралцаж байх хугацаандаа тив, дэлхий, олон улсын хэмжээний уралдаан тэмцээнд 1-р байр эзэлвэл 15 хувь, 2-р байр эзэлвэл 10 хувь, 3-р байр эзэлвэл 5 хувийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдэлнэ.
  • Ерөнхий шалгалтанд 800 оноо авсан элсэгчдийг нэгдүгээр курсын сургалтын төлбөрөөс бүрэн чөлөөлнө.
  • Ерөнхий шалгалтанд 700-аас дээш оноо авсан элсэгчдийг нэгдүгээр курсын сургалтын төлбөрөөс 20 хувь хөнгөлнө.
  • Ерөнхий шалгалтанд 650-аас дээш оноо авсан элсэгчдийг нэгдүгээр курсын сургалтын төлбөрөөс 10 хувь хөнгөлнө.
  • Их засаг Лицей сургуулийн төгсөгчид тус их сургуульд элсэн орвол эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрөөс 15 хувь хөнгөлнө.
  • Гурван хичээлийн жилд А дүнтэй суралцвал Чингис хааны нэрэмжит тэтгэлэг олгоно. /Тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөрөөс 20 хувь хөнгөлнө/
  • 2,5-с дээш голч дүнтэй, амьдралын бололцоо доогуур, сурлагын амжилт нь байнга ахиж байгаа оюутныг харъяа бүрэлдэхүүний сургуулийн захирлын тодорхойлолтыг үндэслэн сонгон шалгаруулж сургалтын төлбөрийн 10-15 хувь хүртэл хувийн хөнгөлөлт эдлүүлнэ.

ТӨР ЗАСГААС ОЮУТНУУДАД ҮЗҮҮЛЖ БУЙ ХӨНГӨЛТҮҮД

  • Голч дүн 3,0-3,5 бол Монгол улсын засгийн газрын Үндэсний тэтгэлэт, 3,6-3,7 бол 50 хувийн урамшууллын тэтгэлэгт, 3,8-аас дээш бол 75 хувийн урамшууллын тэтгэлэгт хамрагдана.
  • Бүтэн өнчин суралцагч, хөгжлийн бэрхшээлтэй эсхүл эцэг эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй суралцагч, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан өрхийн гишүүнтэй суралцагчдын сургалтын төлбөрийг төрөөс бүрэн хариуцна.
  • Төрөөс элсэлтийн ерөнхий шалгалтанд  600 болон түүнээс дээш оноо авсан элсэгч, 2,8 болон түүнээс дээш голч дүнтэй суралцагчдад сургалтын төлбөрийн зээл олгоно.
  • Их Засаг МСҮТ-д суралцаж буй сурагч нэг бүрт  сар бүр 70,000 төгрөгийн урамшууллын тэтгэлэг олгоно. ЕБС-ийн 9-р анги төгсөөд МСҮТ-д суралцаад 12-р ангиа 5 сарын өмнө төгсөх боломжтой. 11, 12-р анги төгсөөд МСҮТ-д суралцан төгсвөл тухайн кредит цагийг харгалзан Их дээд сургуульд элсэн суралцах давуу эрхтэй.

Жич:
Нэг оюутан дээрх хөнгөлөлтүүдийг давхардуулан эдлэхгүй
11-р сарын 1-ний дотор төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд хөнгөлөлтөнд хамрагдана.
Хөнгөлөлт эдлэх материалыг 12-р сарын 1-ний дотор хүлээн авч тушаал гаргана, хугацаа хоцорсон материалыг авахгүй.