Хоёр дахь шатны сургалт

2000 оны 11 сард ИЗИС-ийн дэргэд Эчнээ болон магистрийн сургалт эрхэлсэн /хоёр дахь шатны/ салбарыг нээснээр Эрдмийн сургуулийн эхлэл тавигдсан юм. Энэ хугацаанд Эрдмийн сургуульд Эрх зүйч мэргэжлээр орой, эчнээ, магистр, докторын, Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр орой, эчнээ, магистрын, Аялал жуулчлалын удирдлага мэргэжлээр магистрын, Түүхийн мэргэжлээр докторын сургалтыг тус тус эрхлэн 2013-2014 оны хичээлийн жилд 14 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Үүний дүнд Эрдмийн сургууль нь ИЗОУИС-ийн сургалт, эрдэм шинжилгээний ажлын тодорхой хэсгийг хариуцан гүйцэтгэдэг бүрэлдэхүүний сургууль болон өргөжин тэлсэн юм.

2013-2014 оны байдлаар Эрх зүйч мэргэжлээр 500, НББ-ийн мэргэжлээр 60 гаруй суралцагсад магистрын зэргийг хамгаалаад байна. 2011 оноос тус сургуулийн салбарыг Дархан уул аймагт нээж, Эрх зүйч мэргэжлээр эчнээ болон магистрын сургалт, 2013 оноос Орхон уул аймагт мөн Эрх зүйч мэргэжлээр магистрын сургалт явуулж байна.

Тус сургуульд 2013-2014 оны хичээлийн жилд Улаанбаатар хотод Эрх зүйн эчнээ ангид 340, Магистрантурт 317, Докторантурт 12 үүнээс 2 нь Казакстан улсын иргэн, Нягтлан бодох бүртгэлийн Эчнээд 8, Магистрантурт 23, Түүхийн докторантурт 3, бүгд 698 суралцагсад, магистрант, докторант суралцаж байна.

Эрдмийн сургуулийн захирлаар Хууль Зүйн Ухааны докторант Б.Болортогос, Сургалтын албаны даргаар доктор, дэд профессор Ц.Батмөнх ажиллаж байна.

Тус сургууль нь 2013-2014 оны хичээлийн жилд дараахь чиглэлээр сургалтын үйл ажиллагаа явуулж байна.