ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН ӨДРИЙН ХӨТӨЛБӨРТ 2017 ОНД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

Нэг. Ерөнхий үндэслэл

1.1. Энэхүү журмыг Боловсрол шинжлэх ухааны сайдын 2013 оны 03 сарын 18-ны өдрийн А/79 тоот тушаалаар баталсан “Оюутан элсүүлэх журам”-нд нийцүүлэн боловсруулав.

1.2. ИЗОУИС-д оюутан элсүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, түүнтэй холбоотой бусад харилцааг энэ журмаар зохицуулна.

1.3. Аймаг, орон нутгаас оюутан элсүүлэх үйл ажиллагааг аймаг, орон нутагт томилогдсон элсэлтийн комисс зохион байгуулна.

1.4. Улаанбаатар хот дах элсэлтийн үйл ажиллагааг оюутан элсүүлэх журмын дагуу ИЗОУИС-ийн улаанбаатар хотоос элсэлт авах хотын комисс зохион байгуулна.

1.5. ИЗОУИС нь нүүдлийн соёл иргэншлийн тулгуур төвийн хувьд хөдөө орон нутгаас оюутан түлхүү элсүүлэх бодлогыг баримтална.

1.6. Төрийн захиргааны байгууллагын захиалга, зах зээлийн эрэлт, хэрэгцээ, сургуулийн материаллаг бааз, багшлах бүрэлдэхүүний хангамж зэргийг харгалзан удирдах зөвлөлөөс тогтоосон хяналтын тоонд багтаан оюутан элсүүлнэ.

1.7. Энэхүү журам болон элсэлтийн үйл ажиллагаатай холбоотой нэмэлт мэдээллийг

www.ikhzasag@ ikhzasag@.edu.mn, www.ikhzasag.edu.mn  портал сайт болон

www.facebook.com/ikhzasag/ ,гэсэн фэйсбүүк хаягаар  авч болно.

Хоёр. Оюутан элсүүлэх хөтөлбөр мэргэжлийн чиглэл

2.1 Боловсролын үнэлгээний төвөөс зохион байгуулсан элсэлтийн 1 ерөнхий шалгалтын оноог үндэслэн оюутан элсүүлнэ.

2.2 Гадаадын болон гадаад суралцах иргэд ИЗОУИС-д элсүүлэхэд монгол улсын бүрэн дунд боловсролын гэрчилгээтэй дүйцэх бичиг баримтыг үндэслэнэ.

2.3 Дараах хөтөлбөр, мэргэжлүүд дээр оюутан элсүүлэх бөгөөд хөтөлбөр, мэргэжлийн чиглэл тус бүрд харгалзан хичээлүүдийн аль нэгээр элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) өгсөн байна.

Гурав. Элсэлтийн бүртгэл, мэргэжил, сонголт

3.1 Элсэлтийн бүртгэл, мэргэжил сонголтыг Улаанбаатар хотод 2017 оны 07-р сарын 01-ний өдрөөс 07 дугаар сарын 09-ны өдрүүдэд явуулна.

Бүртгэл, мэргэжил сонголтыг www.ikhzasag.edu.mn хаягаар болон ИЗОУИС-ийн хичээлийн төв байранд дээрх өдрүүдэд явагдана.

3.2 Хөдөө орон нутгаас элсэхийг хүсэгчдийн хувьд энэхүү журмын 2.2 дэх хэсэгт заасан элсэлтийн ерөнхий шалгалт босго оноог хангасан төгсөгчдийг бүртгэнэ.

3.3 Элсэхийг хүсэгчид бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна.

Үүнд:

  • ИЗОУИС-д элсэхийг хүсэгчдийн бүртгэлийн хуудас
  • Ерөнхий шалгалтын хуудас
  • Боловсролын үнэмлэх, гэрчилгээ, диплом
  • Суралцагчийн хувийн хэрэг
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Журмын 4.1-4.4 дахь заалтуудад хамаарах болзлыг хангасан бол зохих баримт бичгийн баталгаажуулсан хуулбар
  • Бүртгэлийн хураамж 5000 төгрөг,

– Дөрөв. Элсэлтийн хөнгөлөлттэй нөхцөл

4.1 Олон улсын болон улсын олимпиадад эхний 1-10 дугаар байр, бүс, аймгийн

хэмжээний олимпиад, уралдаанд эхний 1-10 дугаар байранд шалгарсан сурагчдыг олимпиадад оролцсон чиглэлийн дагуу Элсэлтийн ерөнхий шалгалтыг үндэслэн  шууд элсүүлэн суралцуулна.

4.2 Гүнзгийрүүлсэн сургалттай ангиудаас ерөнхий шалгалтын оноо 450-ээс дээш

оноо авсан сурагчид өөрийн хөтөлбөр, мэргэжлээр элсэх боломжтой.

4.3 Урлаг, спортын гоц авъяастай, олон улс, улсын хэмжээний уралдаан

тэмцээнд эхний  байранд шалгарагсдыг ерөнхий шалгалтын чиглэл, улсын хэмжээний ЭЕШ-ын босго оноо (400)-г харгалзан сонирхсон мэргэжлээр шууд элсүүлэн суралцуулна.

4.4 Хөдөө орон нутаг дахь салбарын мэргэжилтний хангамж, эрэлт, хэрэгцээ, үе

дамжсан мэргэжил өвлөх сонирхол зэргийг үндэслэн хөнгөлөлттэй нөхцөлөөр /Элсэлтийн ерөнхий шалгалтыг үндэслэн/  оюутан элсүүлнэ. Үүнд элсэхийг хүсэгчийн хувийн өргөдөл, орон нутгийн засаг захиргааны тодорхойлолт, дэмжлэг зэргийг үндэслэл болгоно.

4.5 Ерөнхий шалгалтанд 800 оноо авсан элсэгчдийг нэгдүгээр курсын    сургалтын төлбөрөөс бүрэн чөлөөлнө.

4.6 Ерөнхий шалгалтанд 700-аас дээш оноо авсан элсэгчдийг нэгдүгээр курсын сургалтын төлбөрөөс 50 хувь хөнгөлнө.

4.7 Ерөнхий шалгалтанд 600-аас дээш оноо авсан элсэгчдийг нэгдүгээр курсын сургалтын төлбөрөөс 20 хувь хөнгөлнө.

4.8 Нэг хичээлийн жилд нэг гэр бүлээс тус сургуульд 2 оюутан сурвал нийт сургалтын төлбөрийн 10 хувь, 3 оюутан сурвал нийт сургалтын төлбөрөөс 15 хувийн хөнгөлөлт үзүүлнэ.

4.9 Тус сургуульд элссэн ихэр хүүхдүүдийн нэгдүгээр курсын сургалтын төлбөрийг 15 хувь хөнгөлнө.

4.10 Их Засаг Лицей сургуулийн төгсөгчид тус сургуульд элсэн орвол
эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрөөс 15 хувь хөнгөлнө.

4.11 Их Засаг МСҮТ-н төгсөгчид тус сургуульд элсэн орвол эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрөөс 15 хувь хөнгөлнө.

4.12 Баруун 5 аймгаас элсэгчдийг эхний хичээлийн жилд оюутны дотуур байранд үнэ төлбөргүй суулгана.

4.13 Хагас өнчин амьдралын боломжгүй элсэгчдийн I курсын төлбөрөөс 10 % хөнгөлнө.

4.14  БНСУ-ын Чонбук анагаах ухааны их сургуультай хамтарсан 2+2 хөтөлбөр: БНСУ-ын Чонбук Анагаах ухааны их сургуультай хамтран сувилагч, нийтийн эрүүл мэнд, нүүр ам судлал, эм зүй, уламжлалт анагаах ухаан, ОУЭЗ, Бие хамгаалахын  оюутнуудыг Их Засаг ОУИС-д 2 жил, БНСУ-ын Чонбук их  сургуульд 2жил суралцуулж БНСУ-ын Чонбук их сургуулийн дипломтой төгсгөх гэрээ  байгуулан  ажиллаж байна.

4.15.    500 оюутны тэтгэлэг: УИХ-ын гишүүн Н.Учрал 3 жилд СХД-ийн Ерөнхий боловсролын сургууль төгссөн    500 сурагчийг ИЗОУИС-ийн II цогцолборын сургуулиудад суралцуулах хөтөлбөр боловсруулан ажиллаж байна.

     4.16 Супер студент хөтөлбөр: Их Засаг ОУИС-ийн харъя, салбар сургуулиудын оюутнууд 5 дахь жилдээ “Супер
студент” тэтгэлэгт төслийг зохион байгуулж 50 гаруй оюутныг АНУ, Япон, БНСУ-   ын  их дээд сургуулиудад 100 хувийн тэтгэлэгтэй  суралцуулж байна.

4.17.    Оюутан хосын хөнгөлөлт: Их Засаг ОУИС-д сурч байхдаа гэр бүл болсон тус сургуулийн оюутан хосуудад 1 жилийн хугацаанд “Оюутан хос”-ын 10 хувийн хөнгөлөлт эдлүүлнэ.

4.18. Чингис Хааны нэрэмжит тэтгэлэг: ИЗОУИС-ийн оюутан 6 улирал дараалан А дүнтэй суралцвал Чингис хааны нэрэмжит тэтгэлэг олгож тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөрөөс 20 хувь хөнгөлөлт эдлүүлнэ. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт  300 гаруй оюутан хамрагдаад байна.

     4.19. Суралцах хугацаандаа гадаадад цалинтай ажиллуулах хөтөлбөр хэрэгжүүлнэ Их Засаг ОУИС-д суралцаж байх хугацаандаа ҮИТС-ийн аялал жуулчлалын салбар,  ЧСОУХС-ийн гадаад харилцааны ангийн оюутнууд  Япон улсын Юкай Резорт компанитай хамтарч 1 жилийн хугацаатай цалинтай ажил хөдөлмөр эрхлүүлнэ.

4.20. Зуны сургалт: Их Засаг Хууль зүйн сургуулиас Эрхүүгийн их сургуулийн Хууль зүйн сургуултай хамтран 1 жил Тэрэлж Бумбан Тур жуулчны баазад, 2 дахь жил нь Эрхүү мужийн Байгаль нуурын эрэгт  зуны сургалт зохион байгуулдаг.

Тав. Бусад

5.1 Олон улсын хамтарсан хөтөлбөрүүдэд суралцах элсэгч нь элсэлтийн журамд заасны дагуу өөрийн сонирхсон мэргэжлийн ангид суралцахын зэрэгцээ Гадаад хэлний төвөөс зохион байгуулах гадаад хэлний сургалтад хамрагдана.

5.2 Гадаад хэлний нэмэлт сургалтад хамрагдсан оюутан зохих болзлыг хангасан тохиолдолд хамтын ажиллагаатай гадаадын их, дээд сургуульд хос хөтөлбөрөөр элсэн суралцуулна.

5.3 Бакалаврын зэргийн боловсролтой иргэн дараагийн дээд боловсрол эзэмших хүсэлтэй бол өмнө нь төгссөн сургуулийн дээд боловсролын дипломыг нь үндэслэн элсүүлнэ.

5.4 ИЗОУИС-д суралцах эрхийн бичиг авч сургалтын төлбөрийн зохих хувийг төлсөн элсэгчийг 2017 оны 08 дугаар сарын 20-оос 28-ны өдрүүдэд Их засаг Олон улсын их сургуулийн төв байранд бүртгэнэ.

5.5 Суралцах эрхийн бичиг авсан боловч заасан хугацаанд ирж бүртгүүлээгүй элсэгчийг элсэн суралцахаас татгалзсан гэж үзэн элсэх эрхийг хүчингүйд тооцно.

 

 

Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 4-р хороо Б.Доржийн гудамж Их засаг Олон улсын их сургууль

E –mail: www.ikhzasag@ ikhzasag@.edu.mn, www.ikhzasag.edu.mn

www.facebook.com/ikhzasag/ ,www.facebook.com/ikh.zasag.edu

Утас: 70157768, 88880103, 99118576, 88115634

Факс: 70155736

Их засаг Олон улсын их сургууль
2017 он