ТҮГЭЭМЭЛ АСУУЛТУУД

АСУУЛТ ХАРИУЛТ
        1. Танай сургуульд элсэн суралцахын тулд ямар бэлтгэл хийх вэ?

Хариулт: ЕБС төгсөж элсэлтийн ерөнхий шалгалт өгч сонирхсон мэргэжлээрээ сонгосон хичээлд 400 аас дээш оноо авсан байх шаардлагатай

        1. Эдийн засгийн чиглэлээр элсэх оюутан ямар хичээлээр шалгалт өгсөн байх вэ?

Хариулт: математик, гадаад хэл, нийгмийн тухай мэдлэг хичээлээр элсэлтийн ерөнхий   шалгалт өгсөн байна.

        1. Оюутны байр хаана байрладаг вэ?

Хариулт: 2 Цогцолбортоо 500 оюутны  дотуур байр байдаг. Сургуулиасаа автобусны буудал зайд байрладаг, ямар мэргэжлийн чиглэлээр суралцахаас хамаарна.

        1. Тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн хамрагдах вэ?

Хариулт: Сургууль хэрэгжүүлдэг хөтөлбөрүүд байдаг манай сургууль олон улсын солилцооны төвтэй хамтарсан хөнгөлөлттэй хөтөлбөрөөр АНУ-д 3 сарын хугацаанд аялуулах, ажиллах боломж олгодог.

        1. Сургалтын төлбөрөө хувааж төлж болох уу?

Хариулт: Сургалтын төлбөрийг заавал бүрэн төлөхийг шаарддаггүй. Хөнгөлөлтийн олон хэлбэртэй байдаг мөн тусгай гэрээ байгуулаад цувуулан төлж болно

        1. Магистрын сургалтанд хамрагдахад юуг харгалздаг вэ?

Хариулт: Бакалаврын мэргэжлийн дипломны голч оноо, суралцсан чиглэлээс хамаарна.      Өөрийн сургууль төгсөгчдөдөө төлбөрийн хөнгөлөлт үзүүлдэг

        1. Номын санд суух боломжгүй хүнд ном өгдөг үү?

Хариулт: Оюутандаа гэрээр ном олгодог үйлчилгээ үзүүлдэг

        1. Сургуульд элсэн орохын тулд ямар материал бүрдүүлэх вэ?

Хариулт: ЕБС төгссөн хувийн хэрэг, гэрчилгээ, ЭЕШ-ын батламж, 2% цээж зураг зэрэг материалуудаа авч ирнэ.

        1. Эрх зүйн мэргэжлээр сурах бол ямар хичээлээр шалгалт өгсөн байх шаардлагатай вэ?

Хариулт: Нийгмийн тухай мэдлэг,гадаад хэл, монгол хэлний шалгалт өгсөн байх шаардлагатай.

        1. Номын сангийн линк:  

Хариулт: энд дар

        1. Хичээллэх хугацаа яаж үргэлжилдэг вэ?

Хариулт: Нэг хичээлийн жил 32 долоо хоногтой. Хоёр улирлаар хичээллэнэ.

        1. Сургалтын албаны програмд хэрхэн нэвтрэх вэ?

         Хариулт: Оюутан болсоныхоо дараа өөрийнхөө мэдээллийг өгч бүртгүүлэээд тусгай кодоор нэвтэрнэ.

        1. Банкнаас яаж зээл авах вэ?

Хариулт: Банкнууд өөсдөө зээл олгох журам байдаг. Бүрдүүлэх  материалыг тухайн шаардлагын дагуу авч өөрийнхөө хүсэлтийн дагуу бүрдүүлж өгнө.

        1. Спортын авьяастай хүүхэд элсэн орвол төлбөрийн хөнгөлөлт байгаа юу?

Хариулт: Гаргасан амжилтаасаа хамааран хөнгөлөлт үзүүлдэг

        1. Хувь хүнийг хөгжүүлэх хөтөлбөр байдаг уу?

Хариулт: оюутнуудаа бүх талаар хөгжүүлэх цогц боловсрол олгох хөтөлбөр хэрэгжүүлдэг 7 чадамжаар хөгжүүлдэг хөтөлбөртэй.

        1. Олон улсын магадлан итгэлэл буюу ВАС гэж юу вэ?

Хариулт : ИЗОУИС нь  Их британы олон улсын магадлан итгэмлэх зөвлөлөөр олон улсад магадлан итгэмжлэгдсэн төв азийн анхны сургууль болсон. Гадаадын их дээд сургуульд төгсөгч маань үргэлжлүүлэн суралцахад хүлээн зөвшөөрөгдөх болсон гэсэн үг

        1. Танай сургуультай танилцах интернэт хаягуудпаа өгөөч?
        1. Хол аймгаас суралцах оюутанд хэрхэн ханддаг вэ?

Хариулт: Баруун долоон аймгаас суралцах оюутны байранд амьдрах төлбөрийг 100% хөнгөлдөг

        1. ЕШ-д өндөр оноо авсан оюутанд төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх үү?

Хариулт: 800 оноотой бол 100%, 700-799 оноо авсан оюутанд 50%, 600-699 оноо авсан бол 20% -ийн хөнгөлөлт үзүүлнэ

        1. Танай сургууль оюутанд суралцангаа ажил хий боломж олгодог уу?

ХАРИУЛТ: Манай сургууль кампус цагийн ажлын захиалгын жагсаалт гаргаж ажил хийх сонирхолтой оюутнуудыг бүртгэн авч ажил жуучилдаг.

        1. Сургуулиас хол амьдардаг оюутнаас Автобусаар хөнгөлөлттэй зорчих карт захиалга авдаг уу?

Хариулт: Нийтийн тээврийн компанууд хичээл эхлэхээс өмнө захиалга авах зар тараах үед карт захиалах оюутнуудын бүртгэлийг зарлан хийж тухайн байгуулагад хандаж жуучилдаг