ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН МЭРГЭЖЛИЙН ТАНИЛЦУУЛГА

ИХ ЗАСАГ ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙН БЭЛТГЭХ МЭРГЭЖИЛ

ЭРХ ЗҮЙЧ

Эрх зүйч мэргэжлээр суралцан төгсөгч нь  мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах онол практикийн мэдлэг, чадвар, мэргэжлийн ёс зүй хандлага үнэт чанарыг эзэмшүүлэхийн зэрэгцээ хөрвөх чадвартай, орчин үеийн нийгмийн хэрэгцээ, ажлын байранд тавигдах мэдлэг, ур чадварыг хангасан эрх зүйч мэргэжилтэн болж төгсөнө.

Эрх зүйч мэргэжлээр төгсөгчдөд дараах ур чадваруудыг эзэмшүүлнэ.

Нийгмийн үзэгдэл, харилцаа, үйл явцыг нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны суурь онол, арга зүйгээр задлан шинжилж, тайлбарлах чадвартай байх

          • Байгаль нийгэм, хүний хоорондын харилцааг зохицуулдаг ёс зүй, эрх зүйн хэм хэмжээг мэддэг, энэ мэдлэгээ амьдрал, үйл ажиллагаандаа харгалзах чадвартай байх
          •  Англи хэлийг харилцааны болон мэргэжлийн үйл ажиллагаанаас хэрэглэх ашиглах чадвартай байх
          • Цогц боловсрол олгох сургалтын хөтөлбөрийн хүрээнд үндэсний түүх соёлын өвийг ойлгох, хүндэтгэх үзэл төлөвшсөн, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг байх
          • Бие даан болон багаар ажиллах чадвартай, илтгэх, баримт бичиг боловсруулах, найруулан бичих ур чадвар эзэмшсэн, бусдын бодлыг хүндэтгэн зөвшилцөж, өөртөө болон бусдын өмнө хариуцлага хүлээх чадвартай байх
          • Мэдээллийн технологийг ашиглах, суралцах чадвартай байх
          • Аливаа асуудлын шалтгаан нөхцөлийг тодруулах, дүн шинжилгээ хийх, баримтыг үнэлэх, аналитик чадвартай байх  зэрэг болно.

ИХ ЗАСАГ АНАГААХ УХААНЫ СУРГУУЛИЙН БЭЛТГЭХ МЭРГЭЖИЛ

 

Хүний их эмч

Анагаах ухааны бакалаврын боловсрол эзэмшин их сургууль төгсөж Хүний их эмч нь өвчтөн, үйлчлүүлэгч төвтэй анагаах ухааны болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг өндөр мэдлэг, эмнэлзүйн ур чадвартай, мэргэжлийн ёс зүй, хандлага төлөвшсөн мэргэжилдээ жинхэнэ мэргэшсэн цогц чадамжтай байна. Хүний их эмч нь эзэмшсэн мэргэжлээрээ мэдээллийг цуглуулж тайлбарлах, эмнэлзүйн шийдвэр гаргахад санал өгөх, оношилгоо, эмчилгээний тодорхой үйлдлүүдийг хийж гүйцэтгэх чадвартай байна.

Монгол анагаах ухааны их эмч

Монголын Уламжлалт Анагаах Ухааны эмч нь Анагаах ухааны өндөр мэдрэг оношилгооны багажаар нотолсон өвчнийг Монгол анагаах ухааны үндсэн суурь зарчимтай уялдуулан эмчлэх цогц чадамж эзэмшсэн, Уламжлалаа хадгалсан, уян хатан, хөрвөх чадвартай, орчин үеийн нийгмийн хэрэгцээ, ажлын байранд тавигдах мэдлэг, ур чадварыг хангасан эмч мэргэжилтэн болж төгсөнө.

Шүдний их эмч

Нүүр ам судлалын мэргэжлийн бакалаврын зэргийн боловсрол эзэмшсэн нүүр амны их эмч нь нүүр амны түгээмэл тохиолдох өвчин эмгэгүүд, согог, гажгуудын оношилгоо, эмчилгээ ба урьдчилан сэргийлэх төрөлжсөн нарийн мэргэжлийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэх ур чадвар бүхий бэлтгэлтэй, эмнэлзүйн харилцааны болон гардан хийх ур чадвартай, эмчийн ёс суртахуунаар төлөвшсөн мэргэжилтэн болно.

Сувилахуй

Сувилагч нь ссувилахуйн суурь мэдлэг, сувилахуйн үйл ажиллагааны гардан ажилбаруудыг эзэмшсэн, хүн амын эрүүл мэндэд нөлөөлж буй байгаль, нийгэм, ахуйн орчны хүчин зүйлүүдийг үнэлж чаддаг мэргэжилтэн болж төгсөнө.

 

Эрүүл мэндийн нийгмийн ажилтан

Эрүүл мэндийн нийгмийн ажилтны бакалаврын боловсрол эзэмшсэн мэргэжилтэн нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бүх төвшинд үйлчлүүлэгч хүн амын нийгэм-сэтгэл зүйн асуудал, хэрэгцээг үнэлэх, тэдний нөөц боломжийг илрүүлэх, хөгжүүлэх, урьдчилан сэргийлэх, нөхөн сэргэээх, хамгаалах зорилгоор нийгмийн ажлын мэргэжлийн үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай мэдлэг, чадвар эзэмшсэн байна.

ИХ ЗАСАГ ҮНДЭСНИЙ ИНЖЕНЕР ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛИЙН БЭЛТГЭХ МЭРГЭЖИЛ

Аялал жуулчлалын менежмент

           Энэхүү мэргэжлийг эзэмшин аялал жуулчлалын бизнесийг удирдан хөтлөх бэлтгэлтэй, англи хэлний өндөр мэдлэгтэй , аяллын тооцоо бодолт хийдэг ба хянадаг, бүх төрлийн мэдээллийн систем дээр ажилладаг, үйлчилгээний бүх хүрээ /жуулчны бааз, зочид буудал, банк үзвэр үйлчилгээ, тээврийн үйлчилгээний / бизнес менежментийн өргөн мэдлэгтэй болгоно.  Ингэснээр аялал жуулчлалаар мэргэшсэн бизнесийн удирдлагын бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн нь ашгийн болон ашгийн бус байгууллагад аялал жуулчлалын төлөвлөлт, зохион байгуулалт, маркетингийн удирдлагын асуудлыг хариуцан ажиллаж, мэргэжлийн дагуу судалгаа, шинжилгээний ажил эрхэлнэ.

Гадаад хэл, аялал жуулчлалын менежмент

           Мэргэжилтнийг аялал жуулчлалын менежер-гадаад хэлний орчуулагчийн мэргэжлийн дагуу бакалавр зэрэгтэйгээр Аялал жуулчлалын төрийн болон төрийн бус байгууллагуудад аялал жуулчлалыг төлөвлөн, удирдан зохион байгуулах, мэргэжлийн төвшинд Англи, Япон, Солонгос хэлээр харилцах чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэнэ. Монгол орны байгаль, нийгэм, эдийн засаг, нүүдлийн соёл иргэншлийн онцлогт тохируулан аяллын бүтээгдэхүүнийг боловсруулах, жуулчдад өөрийн орны талаар үнэн зөв мэдээллийг Англи болон түгээмэл аль нэг хэлээр хүргэх, аялал жуулчлалын бизнесийг явуулахад шаардагдах маркетинг, менежмент, урамшуулалт, хөшүүргийг практикт хэрэглэх, олон улсын зах зээл дээр өрсөлдөн ажиллах өргөн хүрээтэй мэдлэг чадварыг эзэмшинэ.

Зочид буудал, зоогийн газрын менежмент

           Энэхүү мэргэжлийг эзэмшин аялал жуулчлалын салбар дахь үйлчилгээний бизнесийг удирдан хөтлөх бэлтгэлтэй, Англи хэлний өндөр мэдлэгтэй ,  үйлчилгээний ажилтан ёс зүй мэргэжлийн ур чадварыг эзэмшсэн, олон улсын нэр хүнд бүхий зочлох үйлчилгээ, захиалгын тооцоо бодолт хийдэг ба хянадаг, бүх төрлийн мэдээллийн систем дээр ажилладаг, үйлчилгээний үндсэн хүрээ болох байршуулах болон хоол үйлдвэрлэлийн салбарт ажиллах чадвартай, бизнес менежментийн өргөн мэдлэгтэй болгоно. Ингэснээр аялал жуулчлалаар мэргэшсэн бизнесийн удирдлагын бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн нь байршуулах болон хоол үйлдвэрлэлийн салбарт бүх шатны менежерийн зохион байгуулалт, маркетингийн удирдлагын асуудлыг хариуцан ажиллаж, мэргэжлийн дагуу судалгаа, шинжилгээний ажил эрхэлнэ.

Компьютер програм хангамж

           Мэдээллийн технологийн мэдээ мэдээлэл, аж ахуйн нэгж байгууллагын Мэдээллийн технологийн үйл ажиллагааг Програм хангамж болон мэдээллийн технологийн олон улсын стандарт, Монгол улсын хууль тогтоомжид нийцүүлэн бүртгэх, тайлан мэдээ бэлтгэх, хяналт тавих, удирдан зохион байгуулах чадвартай, мэргэжлээрээ дотоод, гадаадын хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөн ажиллах чадвар, дадал бүхий мэдлэг эзэмшүүлэх явдал юм6

Компьютер техник хангамж

           Сургалтын явцын хүрээнд компьютер ийн техник хангамж, электроник, компьютер ийн сүлжээ, микропроцессор, микроконтреллёр, компьютер ийн архитектур дизайны мэргэшлийн тооцоолол, арга, аргачлалыг эзэмшүүлэхээс гадна онолын болон практик мэдлэгийг хослуулан таниулах,  мэргэжлээрээ дотоод, гадаадын хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөн ажиллах чадвар, дадал бүхий мэдлэг эзэмшүүлэх явдал юм.

Компьютер график дизайн

Дээрх хичээлүүдийг судалснаар тухайн оюутанд шинжлэх ухааны суурь мэдлэгүүдийг олгохоос гадна онол арга зүйн судлагдахууныг бүрэн эзэмшсэн нийтэч үзэл бодол бүхий, график дизайны бүх төрөл чиглэлийн дагуу уран бүтээл хийж, хөрвөн ажиллах чадвартай, онолын өндөр мэдлэгтэй практик ур чадвар бүхий мэргэжилтэн болгох.

Иргэний ба үйлдвэрлэлийн барилгын инженер

          Барилгын буурь, суурь, материал, барилгын процесс ба барилгын ажлын технологи, бүтээцийн тооцооны онол, үйлдвэрийн менежмент чиглэлээр мэдлэг дадал олж барилгын үйлдвэрлэл удирдах, зураг төсөл боловсруулах ур чадварыг эзэмшин төгсөнө.Тус мэргэжлээр төгсөгч нь барилгын үйлдвэрлэлийн салбарт талбайн даамал, мастер, инженер, барилгын захиалагч, зураг төслийн салбарт зураг төслийн  инженерээр ажиллана. Магистрын зэрэгтэй төгсөгч нь барилгын үйлдвэрлэлийг төлөвлөх, удирдан зохион байгуулах, зураг төслийн байгууллагад төслийн ахлах инженер, эрдэм шинжилгээ, хяналтын байгууллагын ажилтан, судлаач инженер, эрдэм шинжилгээний ажилтан, их дээд сургуульд багш, судлаачаар ажиллана.

Цахилгааны инженер

          Цахилгааны инженер нь цахилгаан эрчим хүч түгээдэг станц, системийн талаар зөвлөгөө өгөх, үйлдвэр, барилга, объектын цахилгааны нөхцөлийг загварчлах, жижиг хөдөлгөөнт цахилгаан тоног төхөөрөмжүүд, том оврын машин механизмын цахилгааны угсралт хийх, зураг төсөл боловсруулах, дамжуулах, төрөл бүрийн хүчин чадалтай цахилгаан үүсгэгчүүд, мотор, радар болон удирдлагын холбооны системийн үйл ажиллагааг шалгах, сайжруулах, хянах, засвар үйлчилгээний талаар зөвлөгөө өгөх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэнэ

Авто зам барилгын инженер

Барилгын инженерийн суурь мэдлэг, авто замын далан, хучилтын материал, замын хөдөлгөөний онол, замын байгууламжийн төсөл тооцоо, замын үйлдвэрлэлийн болон талбайн технологи, засвар шинэчлэлт, ажлын зохион байгуулалт чиглэлээр үндсэн мэдлэг, дадал олж аван, замын барилга үйлдвэрлэл удирдах, зураг төсөл боловсруулах, төсөв зохиох ур чадвар эзэмшин төгсөнө. Төгсөгч нь Авто замын салбарт авто замын барилгын инженерээр ажиллах буюу материалын инженер, талбайн инженер, хэмжилтийн инженер, зураг төсөл боловсруулдаг төслийн инженер, хяналтын инженер, ашиглалтын инженер, хиймэл байгууламжийн инженер, төс өвчин, эрдэм шинжилгээний ажилтан зэрэг ажил үүрэг гүйцэтгэх боломжтой.

Дулаан сангийн инженер

Сантехникийн инженер нь сантехникийн ажлыг мэргэшлийн өндөр төвшинд удирдан зохион байгуулж, инженер, техникийн ажилтнуудын үйл ажиллагааны харилцан уялдааг хангах замаар төлөвлөсөн зорилтыг биелүүлэх, байгууллагын /бизнесийн/ стратегийн зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд удирдлагаас гаргасан тушаал шийдвэр, үүрэг даалгаврыг бусад ажиллагсдад танилцуулж, хэрэгжилтэд нь хяналт тавих ажлыг хийж гүйцэтгэнэ. Үүнээс гадна ажилчдын хөдөлмөрийн гэрээ, сантехникийн багаж, бүтээгдэхүүн нийлүүлэлт болон бусад үйл ажиллагаатай холбогдсон асуудал, санал санаачилгыг зохих шатны удирдлагад танилцуулж шийдвэрлүүлэх, сантехникийн угсралтын ажилд хөрөнгө оруулалт, их ба урсгал засварын ажлын   тухайн жилийн төлөвлөгөө, график боловсруулж, баталгаажуулах зэрэг үүргийг хүлээнэ.

Үйлдвэр, хотын дулаан хангамж

“Үйлдвэр, хотын дулаан хангамж” мэргэжлийн инженер нь дулааны эрчим хүчний төхөөрөмжийн ашиглалт, угсралт, засвар, туршилт, тохируулга хийх, дулааны төхөөрөмжийн  ажиллагааны оновчтой горим тогтоох хот, суурин газрын дулаан хангамжийн систем буюу үйлдвэрийн дулаан хангамж, технологийн төхөөрөмжүүдийн үр ашгийг тооцох дадал чадвартай төгсөнө.

ЧИНГИС СООСЭ ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ СУРГУУЛИЙН БЭЛТГЭХ МЭРГЭЖИЛ

ОЛОН УЛСЫН ХУДАЛДАА ГААЛИЙН МЕНЕЖМЕНТ МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ

Олон улсын худалдааны бодлого гэрээ  хэлцэл хөдөлмөрийн хуваарьт улс орнуудын оролцооны төвшинг нарийвчлан судалж олон талт худалдааны бодлогоор дамжуулан гадаад дотоодын зах зээлийн стратеги төлөвлөлт, эдийн засгийн чиг хандлагыг тодорхойлоход оршино.

ГАДААД ХАРИЛЦААНЫ АЖИЛТАН МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ

Олон улсын харилцаанд баримтлах бодлого, гэрээ  хэлцэлд улс орнуудын оролцооны төвшинг нарийвчлан судалж, хоёр болон олон талт харилцааны асуудлаар гадаад дотоодын зах зээлийн стратеги, чиг хандлагыг тодорхойлоход оршино.

ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙ МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ

Дэлхийн эрх зүйн тогтолцоо, тэдгээрийн үүсэл хөгжил, ангилал шалгуур, эрх зүйн гарал, төрөл болон цаашдын чиг хандлагыг тодорхойлох, харьцуулалт хийх чадварт суралцаж, эрх зүйн харилцаанд орчин үеийн соёл, хөгжлийн үүднээс хандах хандлагыг тодорхойлж Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, иргэдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн үйл ажиллагааг гардан зохион байгуулах, биечлэн хэрэгжүүлэхэд шаардлагадаа мэдлэг, чадвар, хандлага эзэмшсэн мэргэжилтэн байна.

АЮУЛГҮЙ БАЙДАЛ – ХУУЛЬ САХИУЛАХЫН МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ

бакалаврын сургалт нь бизнес эрхлэгч хэсэг бүлгийн үндэстэн дамнасан болон дотоодод ашиг олох хууль бус өрсөлдөөн, төр төрийн бус өмчийн байгууллага, онц чухал объект, хувь хүн тэдгээрийн хүнс хэрэглээ, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг мэргэжлийн төвшинд хамгаалах, олон улсын терроризмын илрэлтэй тэмцэх, байгалийн давтагдашгүй хүчин зүйлээс байгууллага иргэдийг хамгаалж, гэмт хэрэгтэй тэмцэн хууль сахиулах мэдлэг, чадвар дадлыг эзэмшүүлэхэд оршино.

ИХ ЗАСАГ САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН СУРГУУЛИЙН БЭЛТГЭХ МЭРГЭЖИЛ

БИЗНЕСИЙН МЕНЕЖМЕНТ

Бизнесийн удирдлагын бакалаврын боловсрол эзэмшсэн менежер нь төрийн болон бизнесийн байгууллагын удирдлагын бүхий л түвшинд төлөвлөлт, зохион байгуулалтыг хийж, ажилчдыг идэвхжүүлэн удирдан, удирдлагын хяналтаар бүрэн хангасан, мэргэжлийн мэдлэг, чадвар, менежерийн ёс зүйг дээдэлсэн, эерэг хандлага төлөвшсөн  мэргэжилтэн байна.

БАНКНЫ ЭДИЙН ЗАСАГ, НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ

Банкны үйл ажиллагааны онцлог, Монгол улсын болон гадаадын банкны салбарын тэргүүн туршлагыг өнөөгийн нөхцөлтэй уялдуулсан мэдлэг олгох, эдийн засагч нарын баримтлах арга, хэрэглүүрүүдийг бодит жишээ дээр тайлбарлан бататгах, ёс зүйн хэм хэмжээг ойлгон таних, олон улсын бүртгэлийн стандарт болон холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын хүрээнд үнэн зөв хөтлөн явуулж холбогдох тайлан, балансыг хугацаанд гаргах, èðýýä¿éä áèçíåñèéí ¿éë àæèëëàãààны санхүүгийн эх үүсвэрийг төлөвлөхөд шаардагдах мэдлэг, чадвар, хандлага эзэмшсэн мэргэжилтэн байна.

ГААЛЬ ТАТВАРЫН ЭДИЙН ЗАСАГ

Гааль болон татварын тогтолцоо, улс орны эдийн засгийн нөхцөл байдалд гаалийн болон татварын суралцагсдад байгууллагын үйл ажиллагаа, төсвийн орлогод татвар, гаалийн албан татваруудын үзүүлэх нөлөөлөл, гааль, татварын цогц систем зэргийг эдийн засгийн судалгаанд тулгуурлан хийж үйл явцыг тоон болон чанарын талаас нь судлан шийдвэр гаргахад шаардагдах мэдлэг, чадвар, хандлага эзэмшсэн мэргэжилтэн байна.

НЯГТЛАН БОДОГЧ

Нягтлан бодох бүртгэлийн зарчим данс ба дансны бүтэц бизнесийн ажил гүйлгээг бүртгэж хөтлөх өөрөөр хэлбэл нягтлан бодох бүртгэлийн цикл дараалал, ажлын хүснэгт, санхүүгийн тайлан бэлтгэх онол арга зүй, практикийн мэдлэг чадвар хандлага эзэмшсэн мэргэжил байна.

ИХ ЗАСАГ МЭРГЭЖИЛ СУРГАЛТ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВ БЭЛТГЭХ МЭРГЭЖИЛ

НАРИЙН БИЧГИЙН ДАРГААЛБАН ХЭРГИЙН АЖИТАН:

ЕБС-ийн ерөнхий эрдмийн хичээлүүд орохоос гадна. Нарийн бичгийн дарга-Албан хэргийн ажилтны мэргэжлийг бүх хичээлийг  үзнэ. Захирлын туслах хүнд байх мэдлэг болон хүнтэй харилцах болон багаар ажиллах чадвартай болно.

ХЭВЛЭЛИЙН ДИЗАЙНЧ

ЕБС-ийн ерөнхий эрдмийн хичээлүүдийг үзнэ. Мөн компьютерийн мэргэжлийн багш нар хичээл орно.Мөн хэвлэлийн компаниудад мэргэжлийн дадлага хийлгэн мэргэжлийн боловсон хүчин богон бэлдэнэ.

ЗОЧИД БУУДАЛ ЗООГИЙН ГАЗРЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТАН

ЕБС-ийн ерөнхий эрдмийн хичээлүүдийг үзнэ. Зочид буудал зоогийн газрын үйлчилгээний ажилтан хүнд байх бүх чадваруудыг мэргэжлийн багш нар заана. Дадлага хийх кабинет байгуулах дадлага хийлгэн ажиллаж байна.

ҮСЧИН

ЕБС-ийн ерөнхий эрдмийн хичээлүүдийг үзнэ. Үсчингийн мэргэжлийн багш онолын хичээл орж дадлага хийх кабинет байгуулах дадлага хийлгэн ажиллаж байна.

 

ИХ ЗАСАГ ОУИС-ИЙН ХАРЬЯА ДҮРСЛЭХ УРЛАГ ДИЗАЙН ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ

АРХИТЕКТУР

Архитектурын мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгсөгч ньоронсууцныболонолоннийтийнбарилга, суурингазрынтөлөвлөлтийн үндсэнзарчим, хэтийн төлөвийгтодорхойлох онол практикийн мэдлэгтэй, барилгын архитектур, орон зайн төлөвлөлт боловсруулах, суурин газрын төлөвлөгөө  зохиох чадвартай болж төгсөнө. Төгсөгчид барилгын зураг төслийн байгууллагад архитектор, зураг төсөл боловсруулагч, барилга угсралтын байгууллагад хяналтын архитектор, улсын байгууллагад барилга архитектур,хот байгуулалтын чиглэлээр тус тус ажил эрхлэх боломжтой.

ИНТЕРЬЕР ДИЗАЙН

Үйлдвэрлэл үйлчилгээ, захиалагч байгууллагын сонирхлын дагуу зохион бүтээлтийн

Шинэ шийдлийн хийц, хэв маяг, материал, өнгө зохицолдоог орон зайн зохиомжийн

Нэгдэлтэйгээр уран сайхны төсөл, эх-загвар макетийг гүйцэтгэх, үйлдвэрлэл

Үйлчилгээнд нэвтрүүлэх, дотоод тавилгын тохижилт, засал чимэглэлийг орчин үеийн

техник, технологийн тусламжтай гүйцэтгэх, инженерийн болон техник эдийн засгийн

тооцоо, бусад шаардагдах баримт бичиг үйлдэх тулгуур мэдлэгтэй, зураач зохион

бүтээгчийн сэтгэл зүйн чанаруудыг тус тус эзэмшинэ.

ГРАФИК ДИЗАЙН

Мэргэжлийн студи, дизайны байгууллагын компьютерийн график дизайны ажлыг хийж гүйцэтгэх, дүрслэх урлаг-компьютер, график дизайны талаар мэдлэг, чадвартай болж, орчин үеийн дижитал төхөөрөмжүүдийг ашиглан кино зураглал, рекламны найруулга зүйгхийхээс гадна үйлдвэр, албан байгууллага, мэдээлэл сурталчилгааны газарт график дизайнераар ажиллаж, бүтээгдэхүүний сав баглаа боодол, фирмийнстиль, барааны танилцуулга, лого тэмдэгт, реклам сурталчилгааны зурагт хуудасны эх загварыг зохиож, үйлдвэр үйлчилгээ, хэрэглээнд нэвтрүүлэх, зохион бүтээлтийн мэргэжилтэн болж бэлтгэгдэнэ.

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ДИЗАЙН

Ахуйн  хэрэглээний гадаад хэлбэр, өнгө үзэмж, макет загвар, түүнийг гүйцэтгэх техник технологи, үйлдвэрлэлийн автоматжуулалтыг зохих түвшинд судалсан, үйлдвэрлэл, худалдаа арилжаа, сурталчилгааны фирмийнстиль, бүтээгдэхүүний танилцуулга тэмдэгт, сав баглаа боодол, чимэглэлийн шинэ шийдлийн хийц, хэвмаяг, материал, өнгө зохицолыг зохиомжийн нэгдэлтэйгээр хэрэглээний шаардлагад нийцүүлэн зураг-төсөл, макет загварыг уран сайхнаар гүйцэтгэн үйлдвэрлэл-хэрэгцээнд нэвтрүүлэх мэдлэг чадварыг эзэмшсэн, эх загварын дагуу бүтээгдэхүүний загвар төсөл, сав баглаа боодол, зураасан зургийн автоматжуулалт, тоног  төхөөрөмж компьютерийн туслалцаатай гүйцэтгэх технологи үйл ажиллагаатай танилцсан, инженерийн болон техник эдийн засгийн хялбарчилсан тооцоо бусад шаардагдах баримт бичиг үйлдэх арга барилтай болно

УРАН ЗУРАГ

Зураг зурах технологи, зохиомж, дүрс өнгийн бэлгэдэл, орон зайн алслалын өвөрмөц

Онцлогийг тусгасан сонирхолд нийцсэн уран бүтээл, сонгодог уран зураг, чимэглэлийн ажил шинээр туурвиж нийгэм, соёл хүмүүнлэгийн хүрээнд нэвтрүүлэх мэдлэг чадвартай, урлан бүтээх сэтгэлгээнь хөгжсөн зураач, уран бүтээлч мэргэжилтэн болж бэлтгэгдэнэ.

УРАН БАРИМАЛ

Байгаль – экологи, барилга архитектур, гудамж талбайд тохирсон уран сайхны зохиомж, орон зайн шийдлийг илэрхийлсэн баримал, чимэглэлийг материал сонголтын хамт шинээр бүтээж, соёл үйлчилгээ, хот төлөвлөлтөнд нэвтрүүлэх мэдлэг чадвартай, уран бүтээх сэтгэлгээтэй уран бүтээлч мэргэжилтэн болж бэлтгэгдэнэ.

ХУВЦАС ДИЗАЙН

   Үйлдвэр, загварын  ордон, захиалгын газарт хувцасны дизайнераар ажиллаж, гоёлын, өдөр тутмын, тусгай зориулалтын, сонгодог, чөлөөт, гэх мэт төрөл бүрийн хийц загварын хувцасны зураг төсөл эх загварыг зохиох үйлдвэрлэл хэрэгцээнд нэвтрүүлэх, оёмол үйлдвэрлэлийн технологийг эзэмшсэн мэдлэг чадвартай, судалгаа туршилт зохион бүтээлтийн мэргэжилтэн болжбэлтгэгдэнэ.

ЗУРААСАН ЗУРАГ

Дэлхийн сонгодог болон үндэсний дүрслэх урлагийн онол, түүхийн болон монгол

Угсаатны зүйн гүнзгий мэдлэгтэй зураасан зургийг зурах арга ухаан, технологийг бүрэн

Эзэмшсэн зураасан зургийн төрөл зүйл, уран бүтээлд хэрэглэгдэх материал түүнийг

Ашиглах зүй тогтлын талаар өндөр мэдлэг боловсролтой, олсон мэдлэг туршлагыг уран

Бүтээлдээ тусган ажиллаж чадах арга чадварыг эзэмшсэн байна.

ТҮҮХ СОЁЛЫН СЭРГЭЭН ЗАСВАРЛАЛТ

Дэлхийн сонгодог болон үндэсний дүрслэх урлагийн онол, түүхийн болон монгол угсаатны зүйн гүнзгий мэдлэгтэй, түүх соёлын дурсгалт зүйлийн сэргээн засварлах үйл ажиллагаанд хэрэглэгдэх материал түүнийг боловсруулах соёл, ашиглах зүй тогтлын талаар өндөр мэдлэг боловсролтой, олсон мэдлэгт уршлагыг өөрийн ажилдаа тусган ажиллаж чадах арга чадварыг эзэмшсэн байна. Өнгө судлал, дүрс хэлбэр судлалын суурь онол дадлагыг эзэмшсэн, дүрслэл илэрхийллийн уран чадвар, зохиомжлон зурах сэтгэмж сайтай, өнгийн хоршил айзам хэмнэлийг тус тус эзэмшсэн байна.

ХОТ БА БҮС НУТГИЙН ТӨЛӨВЛӨЛТ

Хот ба суурин газрын төлөвлөлтийн шийдэл нь хотын болон бүсийн хөгжлийн Төлөвлөлтийг зураг төслийн үйл явцыг технологийн өндөр түвшинд судлан гүйцэтгэж орон сууцны болон худалдаа, үзвэр үйлчилгээ болон захиргаа аж ахуйн барилга байгууламжийг орон зайн зохиомжийн нэгдэлтэйгээр цогц шийдэж инженерийн болон техник эдийн засгийн тооцоо бусад шаардагдах баримт бичгийн дагуу хийхэд суралцан хот төлөвлөгч болон бүс нутгийн төлөвлөлтийн архитекторыг бүрэн хийж чадах чадвартай зохион бүтээлчийн уран сэтгэмжит чанаруудыг тус тус эзэмшинэ.

100 ХУВЬ АНГЛИ ХЭЛ ДЭЭР СУРГАЛТ ЯВУУЛДАГ РОЯАЛЬ АКАДЕМИЙН БЭЛТГЭХ МЭРГЭЖИЛ

Мэргэжлийн тодорхойлолт

ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГА

Хүний нөөцийн менежментийг мэргэжлийг эзэмшигч нь хүн хүчний нөөц, түүний хэрэгцээг төлөвлөж, үнэлэх, хүний нөөцийг шилж сонгох, шалгаруулах, үнэлгээ хийх, байгууллагын бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх, боловсронгуй болгох, хүнийг байгууллагаас хөгжүүлэх бодлого боловсруулах, сургаж хөгжүүлэх, идэвхжүүлэх, ажиллагчдын нийгмийн бүтэц, бүлгийн сэтгэл зүйн уур амьсгалыг тодорхойлж, шийдвэрийн үндэслэл боловсруулах онол, практикийн мэдлэг эзэмшинэ.

Мэргэжилтэн нь эрх зүйн өндөр соёл, ёс суртахуун, үлгэр дууриа лалтай байж аливаа хууль бус нөлөөлөлд авталгүй нийгэм, төр, аж ахуйн нэгж, хамт олон иргэний хууль ёсны ашиг сонирхлыг тууштай илэрхийлэн хамгаалах, төрийн үйлчилгээ, удирдлагын аливаа асуудлыг хууль зүйн дагуу оновчтой шийдвэрлэх, төрийн удирдлагын очин үеийн чиг хандлага, эрх зүйн өөрчлөлт шинэчлэлийг мэдэрч төрийн удирдлага, электрон засгийн газар, эрх зүйчээр мэргэшсэн, төрийн менежер хүнд тавигдах шаардлагыг хангасан байна.

БИЗНЕСИЙН УДИРДЛАГА

Бизнесийн болон үйлдвэрлэл үйлчилгээний газар, аж ахуй нэгж байгууллагад бүх шатны менежер, эрдэм шинжилгээний байгууллагад эрдэм шинжилгээний ажилтан, бизнесийн зөвлөгөө өгөх байгуулагад мэргэжлийн зөвлөх, их дээд сургуульд мэргэжлийн багшаар ажиллана.

Бизнесийн удирдлага мэргэжилтэн нь эдийн засаг, бизнесийн удирдлагын түүний дотор үйлдвэрлэлийн үйл ажиллагааг мэргэжлийн өндөр төвшинд удирдах мэдлэг чадвартай байхын зэрэгцээ мэргэжлийн өндөр мэдлэгтэй, орчин үеийн мэдээллийн технологийг ашиглан шинэ мэдлэг олж авах практикт хэрэглэх чадвартай, багаар болон бие даан ажиллах арга барилыг зохих төвшинд эзэмшсэн, үйл ажиллагааны менежерт тавигдах нийтлэг шаардлагыг бүрэн хангасан байна.

МАРКЕТИНГ

Бизнес / үйлдвэрлэл үйлчилгээний салбар/-ийн болон бизнесийн бус /төрийн болон төрийн бус/ бүхий л байгууллагад маркетингийн /бүтээгдэхүүн үйлчилгээ хариуцсан, борлуулалтын, судалгааны, сурталчилгааны/ менежер, эрдэм шинжилгээний байгууллагад эрдэм шинжилгээний ажилтан, бизнесийн зөвлөгөө өгөх байгууллагад мэргэжлийн зөвлөх, их дээд сургуульд мэргэжлийн багшаар ажиллана.

Мэргэжилтэн нийгмийн амьдралын мөн чанарыг ойлгон, задлан шинжилж, хувийн дүгнэлт хийх, гадаад дотоод зах зээл, орчны өөрчлөлт шинэчлэлтийг судалж мэдээллийг энгийн ба математик, статистикийн аргаар боловсруулан, хамгийн үр өгөөжтэй маркетингийн стратегийн хувилбарыг сонгон илрүүлж хэрэгжүүлэх арга замыг тодорхойлон, шийдвэр гаргах, байгууллагын бизнес төлөвлөгөө, маркетингийн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, өдөр тутмын маркетингийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах мэдлэг, чадвар эзэмшинэ.

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН МЕНЕЖМЕНТ

Аялал жуулчлалын менежер мэргэжлээр төгсөгчид нь аймаг, нийслэлийн аялал жуулчлалын газар, агентлаг, зочид буудал, зоогийн газар, жуулчны бааз зэрэг аялал жуулчлалын байгууллагуудад зохион байгуулагч, мэргэжилтэн, менежер, орчуулагч, хөтөч тайлбарлагчаар ажиллах боломжтой.

Аялал жуулчлалын салбарын бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх, гадаад, дотоодын аялал жуулчлалын зах зээлийн үйл явцад дүн шинжилгээ, үнэлэлт, дүгнэлт өгч чадахуйц мэдлэг чадвартай гадаад хэл, харилцааны өндөр мэдлэгтэй, аялал жуулчлалын бизнесийг эрхлэн удирдан зохион байгуулах дадал, чадварыг эзэмшсэн мэргэжилтэн байна.

Аялал жуулчлалын салбарын бүх хүрээнд тҮр оператор, агент, хөтөч тайлбарлагч, зочид буудал, зоогийн газрын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах мэдлэг чадвартай байна

НИЙТИЙН ЗАХИРГАА

Удирдлагын ажиллагаанд оролцогчдын харилцааг зохицуулж буй эрх зүйн салбар, институт, төрийн онол, төрийн алба, нийтийн захиргааны удирдлага, удирд ахуйн ухаан, маркетингийн өргөн мэдлэгтэй, мэргэжлийн англи хэлийг шаардагдах төвшинд эзэмшсэн мэргэжилтэн байна.

Төрийн байгууллагын үйл ажиллагаанд судалгаа хийх, онол арга зүйн мэдлэг эзэмшсэн, орчин үеийн менежментийн болон нийтийн захиргааны менежментийн сэтгэлгээний урсгалууд, гол төлөөлөгчдийн үзэл баримтлалыг онолын хувьд танин мэдэх, уудирдлагын зохион байгуулалтын шинжилгээ , үнэлгээ, дүн шинжилгээ, аргазүйг эзэмшсэн төсөл боловсруулах арга зүйг эзэмшсэн, судалгааны үр дүн, дүгнэлтэд тулгуурлан төсөл боловсруулах чадвар эзэмшсэн байна.

ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА

Гадаад харилцааны ажилтан нь мэргэжлийн дипломат алба, ёслолын практик үйл ажиллагаа болон орчин үеийн олон улсын харилцааны чиг хандлагыг судалж, нийгмийн олон салбарт хөрвөн ажиллах чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэхэд чиглэгдэнэ.

Гадаад харилцааны ажилтны бакалаврын зэргийн боловсролын агуулга нь төгсөгчдөд төрийн болон хувийн хэвшлийн аж ахуй, нэгж байгууллагуудад гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтран ажиллах чиглэлээр ажиллахад шаардлагатай мэдлэг, чадвар, хандлага эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.

ИХ ЗАСАГ БОЛОВСРОЛ СОЁЛ СУРГУУЛИЙН БЭЛТГЭХ МЭРГЭЖИЛ

СЭТГҮҮЛ ЗҮЙ

      Ур чадвар нь  нийтлэл, нэвтрүүлгийн агуулга ба хэлбэр, бүтэц зохиомж, бичлэгийн төрөл зүйлээр дамжигдан илэрч байдаг, улмаар  бичлэгийн аль ч төрлөөр бичих, бусдын бүтээлд задлан шинжилгээ хийж, алдаа дутагдлыг илрүүлэх, түүнийг арилгах арга замыг эрж хайх дадлага чадвар эзэмшсэн боловсон хүчин сэтгүүлч гэнэ. Ур чадварын шалгуур, нийтлэл нэвтрүүлгийн агуулга хэлбэрийн нэгдэл, бүтээл туурвих үе шат, зүй тогтол, бичлэгийн төрөл зүйлийн бүрэлдэн тогтсон онцлог, уламжлалт онцлог шинжийн талаар тодорхой мэдээллийг олон нийтэд хүргэдэг.

ЖҮЖИГЛЭХ УРЛАГ

Жүжгийн урлагийн бакалаврын боловсролын агуулга нь тайз дэлгэцийн бүтээлүүдийн дүр бүтээх, соёл урлаг, хэвлэл мэдээлэл, сурталчилгааны байгууллага, урлагийн хамтлагуудад удирдах болон гүйцэтгэх ажил эрхлэх, мэргэжлийн чиглэлээр судалгаа шинжилгээ хийх, мэдлэг чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэх бөгөөд гоо зүй соёл урлагийн өндөр мэдлэгтэй, ёс зүй, Монголын театр болон киноны урлагийг тодорхойлох, хөгжүүлэхэд өөрийн бодит хувь нэмрийг оруулах мэргэжлийн дадал чадвар эзэмшсэн уран бүтээлчийг бэлтгэхэд оршино.

ЗУРАГ АВАЛТ

Зураг авалт мэргэжлийн  бакалаврын боловсролын агуулга нь төвийн болон орон нутгийн телевиз, кино, студид зураглаачаар ажиллах, мэргэжлийн чиглэлээр судалгаа шинжилгээний ажил эрхлэх, кино урлагийн болон олон нийтийн мэдээллийн хэрэгслийн байгууллагад ажиллах олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн дадал, чадвар эзэмшсэн  зураглаачийг бэлтгэхэд чиглэгдэнэ.

БАГШ, БАГА АНГИЙН БОЛОВСРОЛЫН

Багш, бага ангийн боловсрол мэргэжлийн  бакалаврын боловсролын агуулга нь ерөнхий боловсролын дунд сургуулийн бага ангид багшлах, зохих журмын  дагуу эрдэм шинжилгээ судалгааны байгуулагд ажил эрхлэхээр бэлтгэгдэх бөгөөд бага ангийн хүүхдийг бичиг үсэгт сургах, түүнд тулгуурлан монгол хэл, математик, хүн байгаль, хүн нийгмийн анхны мэдэгдэхүүнийг эзэмшүүлэх, суралцагсдын мэдлэг, чадвар хүмүүжлийн төвшинд судалгаа хийж тодорхойлон, цаашдын хүмүүжил, сургалтын ажлын агуулга, арга барилыг боловсруулах чадварыг эзэмшинэ.

БАГШ, СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН

Сургуулийн өмнөх насны боловсролын багш мэргэжлийн төгсөгч нь хүүхдийн цэцэрлэгийн болон хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй бага насны хүүхдүүдтэй ажиллах багш бөгөөд төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдийг хувилбарт сургалтанд /ээлжийн бүлгийн, явуулын багшийн, нүүдлийн бүлгийн/ хамруулан сургах ажлын зохион байгуулагчаар ажиллаж болно. Бага насны хүүхдийн нас, сэтгэцийн хөгжлийн онцлогт тулгуурлан тэдний дүрслэн зурах, урлан бүтээх чадварыг хөгжүүлэх, дуулах, бүжиглэх, хөгжимдөх чадвар эзэмшүүлэх арга, технологийн чадварыг эзэмшсэн байна.