ИЗОУИС-ИЙН ЭРДМИЙН СУРГУУЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

2000 оны 11-р сард ИЗИС-ийн дэргэд Эчнээ болон Магистрийн сургалт эрхэлсэн /хоёр дахь шатны/ салбарыг нээснээр Эрдмийн сургуулийн эхлэл тавигдсан юм. Энэ хугацаанд Эрдмийн сургуульд Эрх зүйн мэргэжлээр орой, эчнээ, магистр, докторын, Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр орой, эчнээ, магистрын, Аялал жуулчлалын удирдлага мэргэжлээр магистрын, Түүхийн мэргэжлээр докторын сургалтыг тус тус эрхлэн 2014-2015 оны хичээлийн жилд 14 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Үүний дүнд Эрдмийн сургууль нь ИЗОУИС-ийн сургалт, эрдэм шинжилгээний ажлын тодорхой хэсгийг хариуцан гүйцэтгэдэг бүрэлдэхүүний сургууль болон өргөжиж тэлсэн юм.
2014-2015 оны байдлаар Эрх зүйн мэргэжлээр 500, НББ-ийн мэргэжлээр 60 гаруй хүн магистрын зэргийг хамгаалав. 2011 оноос тус сургуулийн салбарыг дархан уул аймагт нээж, Эрх зүйн мэргэжлээр эчнээ болон магистрын сургалт, 2013 оноос Орхон уул аймагт мөн Эрх зүйн мэргэжлээр магистрын сургалт явуулж байна. Үүний дунд Эрдмийн сургуулийн үйл ажиллагааны цар хүрээ нэмэгдсээр байна.
Тус сургуульд 2014-2015 оны хичээлийн жилд Улаанбаатар хотод Эрх зүйн эчнээд 340, Магистрантурт 317, Докторантурт 12, үүнээс 2 нь Казахстан улсын иргэн, Нягтлан бодох бүртгэлийн Эчнээд 8, Магистрантурт 23, Түүхийн докторантурт 3, бүгд 698 оюутан, магистрант, докторант суралцаж байна.
Эрдмийн сургуулийн сургалт – эрдэм шинжилгээний ажлыг ИЗОУИС-ийн Хууль зүйн сургууль, Эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн сургуулийн удирдлага, профессор, багш нар эрхлэн явуулдаг. Мөн ИЗОУИС-ийн эрдмийн зөвлөлийн гишүүд, Профессорын багийн гишүүд магистрын болон докторын судалгааны ажлыг гүйцэтгэхэд онол, арга зүйн туслалцаа үзүүлдэг юм.
Тус сургууль төгсөгчид нь улс эх орны өнцөг булан бүрд төр захиргааны болон хувийн байгууллагуудад нэр төртэй ажиллаж байна.

ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ
ЭРДЭМ СУРГУУЛЬ  /II ДАХЬ ШАТНЫ СУРГАЛТ/

2016-2017 оны хичээлийн жилд Их засаг олон улсын их сургуулийн
Төгсөлтийн дараах шатны сургалтын алба дараах мэргэжлүүдээр 2016.09.01-09.20 хүртэл элсэлт авч
байна.Үүнд

        • ЭРХ ЗҮЙН ЭЧНЭЭ -3 жил
        • БИЗНЕСИЙН УДИРДЛАГЫН ЭЧНЭЭ -3 жил
        • ЭРХ ЗҮЙН МАГИСТРАНТУР -1,5 жи
        • ТҮҮХИЙН МАГИСТРАНТУР –1,5 жил
        • ЭРХ ЗҮЙН ДОКТОРАНТУР -3 жил
        • ТҮҮХИЙН  ДОКТОРАНТУР -3 жил
        • ТҮҮХИЙН МАГИСТРАНТУР –1,5 жил
        • АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН МАГИСТРАНТУР -1,5 жил
        • БИЗНЕСИЙН УДИРДЛАГЫН МАГИСТРАНТУР -1,5 жил

Бүртгүүлэхээр ирэхдээ бүрдүүлэх материал

        1. Их Засаг Олон улсын Их сургуульд элсэгчийн анкет
        1. Монгол улсын иргэний үнэмлэх, түүний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
        1. Бакалавр, магистрын диплом, түүний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
        1. Цээж зураг 3 ш /3х4 хэмжээтэй/
        1. Элсэлтийн шалгалтын хураамж
        1. Хэвлүүлсэн эрдэм шинжилгээний бүтээл /зөвхөн доктортантур хамаарна/

Лавлах утас:     70157768, 70157774,
88006559, 89038089, 88976622, 88481055