Мэндчилгээ

Их засаг Олон улсын их сургууль үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан сургуулийн нийт эрдэмтэн багш , оюутан заслуус, үе үеийн төгсөгчид, хамтран ажилладаг байгууллагууддаа мэндчилгээ дэвшүүлж байна.

Их засаг Хууль зүйн сургууль нь магадлан итгэмжлэгдсэн эрх зүйн хөтөлбөрөөр сургалт явуулж, эрх зүйч,   аюулгүй байдлын ажилтан мэргэжлээр бакалаврын зэрэг олгож байна.

Манай хамт олон сургалтын шинэ техник технологийг нэвтрүүлэх, материаллаг баазыг бэхжүүлэх, оюутанд хүргэх үйлчилгээг зөв чанартай болгох, эрдэм судлалын үйл ажиллагааг хөхүүлэн дэмжих, мэргэжилтэн багш нараа эрдэмжүүлэн чадваржуулах, гадаад харилцааг хөгжүүлэх зорилтуудыг тавин ажиллаж, зохих ажлуудыг жилээс жилд ахиц дэвшилтэйгээр хийж гүйцэтгэсээр байгаа билээ.

Өнгөрсөн хугацаанд нийт 5000  гаруй боловсон хүчинг бэлдэн гаргаснаар дийлэнх хувь нь эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж, улс нийгмийнхээ бүтээн байгуулалтанд хувь нэмрээ оруулан хөдөлмөрлөж байна.

Бидний сургалт эрдэм шинжилгээний ажил улам бүр хүрээгээ тэлж Монголын боловсролыг дэлхийн брэнд болгоход өөрсдийн гэсэн үнэтэй хувь нэмэрийг оруулна гэдэгтээ итгэлтэй байна.

Захирал:   Г.Туяа ( Дэд профессор )

tuya1

Түүхэн товчоон

Их Засаг Олон улсын их сургуулийн Хууль зүйн сургууль нь 1994 онд Их Засаг Хууль Зүйн дээд сургууль нэртэйгээр үүсэн байгуулагдсан нь эдүгээ хууль зүйн сургуулийн үндэс суурь юм.

Тус сургууль нь 2006-2007 оны хичээлийн жилээс их сургуулийн бүрэлдэхүүний сургууль  болон зохион байгуулагдаж ажиллаж байна.

Давуу тал, онцлог

Хууль зүйн сургууль нь  элсэгчиддээ гадаад хэлийг хоёр дахь мэргэжил эзэмших хэмжээнд судалж, үндэсний түүх соёлын өргөн мэдлэгтэй, хүмүүжил ёс суртахууны зөв төлөвшилтэй, компьютерийн цогц боловсролтой, онолын мэдлэгийг практикт ашиглах болон багаар ажиллах чадвартай чадварлаг боловсон хүчин болгож төгсгөнө.

  • 2012 онд Эрх зүйн хичээлийн хөтөлбөрийн магадлан итгэмжлэлд орж  монгол улсад төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургууль юм
  • Монгол улсын хуулийн их дээд сургуулиудын дунд зохион байгуулагддаг эрүүгийн, иргэний, захиргааны хэргийн шүүхийн мэтгэлцээний аварга сургууль
  • Мөн ИЗОИСургуулийн “Оюутны намар” урлагийн их наадмын 4 удаагийнШилдэгийн шилдэг сургууль, Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний 4 удаагийн аварга, волейволын аварга шалгаруулах тэмцээний 6 удаагийн аварга, үндэсний бөхийн аварга шалгаруулах тэмцээний 7 удаагийн аварга сургууль гээд алдар үүх түүх арвинтай ИЗОУИСургуулийн Шилдэгийн шилдэг хамт олон билээ.

Хууль зүйн сургуулийг 20 жилийн хуагцаанд нийт 6000 орчим төгсөгч эрх зүйч мэргэжлээр төгсөн гарсан бөгөөд тэдгээрийн 86% нь ажлын байраар хангагдсан болон тэдгээрийн маань дийлэнх хувь нь хууль хяналтын байгууллагад хариуцлагатай албан тушаал хашиж

Оюутны үүсэл санаачлагын байгууллага

Мөн Их Засаг Хууль зүйн сургуулийн хүрээнд оюутны сайн дурын болон туслан дэмжих дараахь байгууллагууд ажиллаж байна. Үүнд:

  • Мониторингийн алба
  • Залуу судлаач клжб
  • Охил манлайлал клуб
  • Чиглүүлэгч клуб
  • Социологийн судалгааны клуб зэрэг болно

Мэргэжлийн чиглэлүүд

  • эрх зүй
  • Аюулгүй байдлын ажилтан

Багшлах бүрэлдэхүүн

Их Засаг- Олон улсын их сургуулийн Хууль зүйн сургууль нь эрүүгийн эрх зүйн тэнхим, иргэний эрх зүйн тэнхим, төр захиргааны эрх зүйн тэнхим, түүх монгол судлалын тэнхим  гэсэн үндсэн 4 тэнхимээс бүрдэн 100% үндсэн багштай, багш нарын 92% нь магистр ба түүнээс дээш зэрэгтэй байна. Манай багш нарын дунд Монгол улсын тэргүүн түшээ шүүгч профессор Д.Данзандорж, дэд профессор З.Мөнхжаргал Г.Нацагдорж Г.Наранбаатар, доктор Л.Намнасүрэн  нарын зэрэг мэдлэг туршлага амжилт бүтээлээр арвин багш нар ажиллаж  байна. 

Багш нарыг багшийн зэрэглэлээр нь авч үзвэл:

1Профессор1
2Дэд профессор3
3Ахлах багш7
4Багш21
5Дадлагажигч багш6
НИЙТ:37

Манай хамт олон

Хаяг байршил