Их Засаг олон улсын их сургуулийн Удирдах зөвлөлийн 2012 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01 тоот тогтоолын 13 дугаар хавсралтаар “Оюутны дотуур байрны дүрэм”-ийг шинэчлэн баталсан. Энэхүү дүрэм нь Их Засаг олон улсын их сургуулийн дүрэм, дотоод журамд үндэслэн оюутны дотуур байрны үйл ажиллагааг зохицуулах баримт бичиг бөгөөд дотуур байранд сууж буй оюутан бүр өдөр тутам дагаж мөрдөх үүрэгтэй. Одоо манай Их Засаг олон улсын их сургуулийн оюутны 3 дотуур байранд 600-аад оюутан амъдарч байна. Оюутны байранд чөлөөт цагийн танхим, уншлагын танхим, буфет болон халуун ус, гал тогоогоор бүрэн хангагдсан тохилог, ая тохитой амьдрах нөхцөл боломжоор бүрэн хангагдсан болно.

ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНЫ ДОТУУР БАЙРНЫ ДҮРЭМ

Энэхүү дүрэм нь Их Засаг олон улсын их сургууль (цаашид “ИЗОУИС” гэх)-ийн дүрэм, дотоод журамд үндэслэсэн оюутны дотуур байрны үйл ажиллагааг зохицуулах баримт бичиг бөгөөд дотуур байранд сууж буй оюутан бүр өдөр тутам дагаж мөрдөнө.

  1. Байранд сууж буй оюутан байрны журамд захирагдаж, байрны багш болон дарга, байрны зөвлөлийн гишүүд, гэрээт хамгаалагчид, жижүүр, үйлчлэгч нарын тавьсан зүй ёсны шаардлагыг хүлээн авч биелүүлнэ.
  2. Оюутны байр, өрөө тасалгаандаа цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй, соёлч боловсон сууна.
  3. Байрны эд зүйлсийг эвдэж сүйтгэхгүй, ариг гамтай эдэлж хэрэглэнэ.
  4. Байрны эд хогшлыг эвдэжсүйтгэсэн тохиолдолд тухайн эд зүйлийн үнийн дүнг 3 дахин нугалж төлнө. Байрны эд зүйлсийг эвдэж сүйтгэсэн буруутай этгээд тогтоогдохгүй бол байрны бүх оюутны барьцааны мөнгөнөөс төлүүлнэ.
  5. Оюутны байранд шүлс, нус, цэрээ хаях, тамхи татах зэрэг соёлгүй байдал гаргах, архидан согтуурах, мансууруулах бодис хэрэглэхийг хориглоно. Хэрэв дээрх зөрчлийг гаргавал байрнаас хөөх ба төлбөрийг буцаан олгохгүй.
  6. Дотуур байранд хоорондоо маргалдах, хэрэлдэх, зодолдох, бусдын эд зүйлсийг хулгайлах, дээрэмдэх, нэг нэгнийгээ дарамтлах гэх мэт хууль бус үйлдэл гаргавал тухайн этгээдийг сургуулиас хөөж, эрх бүхий байгууллагад хуулийн дагуу шилжүүлэн асуудлыг шийдвэрлүүлнэ.
  7. Оюутны байранд гадны хүн оруулахыг хориглоно. Хэрэв гадны хүн оруулах зайлшгүй шаардлага гарвал бичиг баримтыг нь хураан авч, дотуур байрны дарга, хамгаалагч, жижүүрийн зөвшөөрлөөр тодорхой хугацаанд нэвтрүүлж болно.
  8. Оюутны байрны нийтийн бие засах газар болон угаалгын өрөөгөөр үйлчлүүлэхдээ бохирдуулах, бөглөрөхөөс сэргийлж хог цаасыг зориулалтын бус газар хаяхгүй байх. Уг асуудлын улмаас ус алдах болон эд зүйлсийг эвдэж ашиглах боломжгүй болгосон тохиолдолд эзнийг олж тогтоон, хохиролыг нөхөн төлүүлнэ. Эзэн тогтоогдохгүй бол хохирлыг бүх оюутны барьцааны мөнгөнөөс төлүүлнэ.
  9. Шөнийн 24 цагаас хойш бусад тасгаар хэсэх, чимээ шуугиан гаргах, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулахыг хатуу хориглоно.
  10. Орой үдшийн цагт хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд өвлийн улиралд 22.00, хаврын улиралд 23.00 цагаас хойш гаднын хүн оруулах, оюутныг гадагш гаргахыг зөвшөөрөхгүй.
  11. Оюутны дотуур байрын номын сангаар үйлчлүүлэхдээ тусгай журмыг мөрдөнө.
  12. Тасаг бүр графикийн дагуу байрын жижүүр хийнэ. Тухайн өдрийн жижүүр тасаг нь 17.00-22.00 цагийн хооронд дуудлагын жижүүрийн үүргийг биелүүлэх ба хуваарьт өдрөө уг үүргээ биелүүлээгүй, хангалтгүй гүйцэтгэсэн тохиолдолд дараагийн өдөр улируулан гүйцэтгүүлнэ.