Мэндчилгээ

Их засаг олон улсын их сургууль үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан сургуулийнхаа нийт удирдлага, багш, ажилчид, оюутан суралцагсад, үе үеийн төгсөгчид, хамтран ажилладаг бүх байгууллага, хамт олонд гал халуун мэндчилгээ дэвшүүлье.

Эрдмийн сургууль нь эрх зүйч мэргэжлээр эчнээ, магистр, докторын, нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр эчнээ, магистрын,  аялал жуулчлалийн удирдлага мэргэжлээр магистрын, түүхийн чиглэлээр докторын сургалтуудыг тус тус эрхлэн явуулж байна.  Түүнчлэн Дархан, Эрдэнэт хотуудад тус сургуулийн салбарууд эрх зүйч мэргэжлээр эчнээ болон магистрын сургалтыг амжилттай зохион байгуулж байна.

Манай сургуулийг төгсөгчид хууль зүйн бүхийл салбарт амжилттай ажиллаж, улс орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтанд хувь нэмрээ оруулан ажиллаж байна.Тухайлбал, Дүүргийн I Прокурорын газрын туслах, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хэлтсийн дарга М. Буяннэмэх, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10-р шүүхийн шүүгч М. Пүрэвсүрэн, Дүүргийн I Прокурорын газрын орлогч  прокурор П.Батболд, Архангай аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн дарга Г.Төгөлдөр, Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Т.Энхмандах, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор З.Сансарзолбоо,  А.Нямсүрэн, Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалтын албаны дарга Л.Сүх-очир, Захиргааны хэргийн 5-р шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сэлэнгэ аймаг Сайхан сумын прокурор Т.Дэлгэрсайхан зэрэг шилдэг төгсөгчдийг нэрлэж болох юм.

Цаашдаа орчин үеийн дэвшилтэд технологи болох зайн сургалтыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, элсэгчдэд орон зай, цагийн хязгааргүй суралцах боломж олгохоор зорьж байна.

Захирал Х.Нэргүй

Түүхэн товчоон

2000 оны 11 сард ИЗИС-ийн дэргэд эчнээ болон магистрийн сургалт эрхэлсэн \хоёр дахь шатны\ салбарыг нээснээр Эрдмийн сургуулийн үндэс тавигдсан юм.Энэ хугацаанд Эрдмийн сургуульд эрх зүйч мэргэжлээр эчнээ, магистр,  докторын, Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр эчнээ, магистрын, Аялал жуулчлалын удирдлага мэргэжлээр магистрын, Түүхийн мэргэжлээр докторын сургалтыг тус тус эрхлэн 2014-2015 оны хичээлийн жилд 15 дахь жилдээ үйл ажиллагаагааявуулж байна.Үүний дүнд Эрдмийн сургууль нь ИЗОУИС-ийн сургалт, эрдэм шинжилгээний ажлын тодорхой хэсгийг хариуцан гүйцэтгэдэг бүрэлдэхүүний сургууль болон өргөжин тэлсэн юм.

Давуу тал, онцлог

  1. Манай магистрын сургалт нь зөвхөн бямба гаригт хичээллэдэг тул ажиллангаа суралцах алтан боломжийг олгодог.
  2. Тус сургуульд хичээл заадаг багш нарын 70-80 хувь нь доктор, профессор болон олон жил мэргэжлээрээ  ажиллаж байгаа дадлага туршлагатай, нэр хүнд бүхий хуульч, эрдэмтэд байдаг. Тухайлбал, Монгол улсын гавьяат багш, доктор, профессор Н.Ням-Осор, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Цэцэгмаа, Хууль зүйн  шинжлэх ухааны доктор, профессор Т.Сэнгэдорж, Ж.Долгорсүрэн, доктор Н.Учрал, Ч.Баатар, Т.Мөнхжаргал, Б.Бүжинлхам, Б.Гантулга, Л.Хайсандаа, Г.Баярхүү, П.Нармандах, Ц.Гэлэгжамц, Д.Төмөрчөдөр, Ц.Батмөнх, Ц.Бүжидмаа, Г.Ууганболор, Б.Дашзэвэг,  С.Дамба, Ц.Батбаяр, Б.Цацралт, Б.Ариунболд, Д.Хандсүрэн, Монгол улсын тэргүүн түшээ шүүгч, профессор Д.Данзандорж, дэд профессор З.Мөнхжаргал, Г.Туяа, Р.Булгамаа, Б.Галдаа зэрэг олон эрдэмтэдийг дурьдаж болно.
  3. Дархан, Эрдэнэт хотуудад тус сургуулийн салбарууд эрх зүйч мэргэжлээр эчнээ болон магистрын сургалтуудыг амжилттай хэрэгжүүлж байгаа нь орон нутгийн иргэдийг нутагтаа суралцах боломжийг олгодог.

Мэргэжлийн хөтөлбөрүүд

МэргэжилСуралцах хугацаа
1Эрх зүйн доктор3 жил
2Түүхийн доктор3 жил
3Эрх зүйн магистрантур1,6 жил
4Аялал жуулчлалын магистрантур1,6 жил
5Бизнесийн удирдлагын магистрантур1,6 жил
6Түүхийн магистрантур1,6 жил
7Эрх зүйн эчнээ /Их дээдийн/3 жил
8Бизнесийн удирдлагын эчнээ /Их дээдийн/3 жил

Багшлах бүрэлдэхүүн

Багшийн цол, зэрэгТоо
1Профессор32
2Дэд профессор6
3Ахлах багш27
4Багш13
5Дадлагажигч багш
6Нийт78

Эрдмийн хамт олон

Хаяг байршил