ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ НЬ НИЙТ 8 БҮРЭЛДЭХҮҮН СУРГУУЛЬТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛЖ БАЙНА...

© 2020 ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

УТАС: 70157768, 7015-7761, 7015-7765
info@ikhzasag.edu.mn
  • “Супер студент” реалити шоунд шалгарсан 10 оюутныг жил бүр гадаадын их дээд сургуулиудад сургуулийн зардлаар 100 хувийн тэтгэлгээр суралцуулна.
  • Нэг хичээлийн жилд нэг гэр бүлээс тус сургуульд:
  • 2 оюутан сурвал эхний хүүхдийн сургалтын төлбөрийг 5 хувь,
  • 3 оюутан сурвал эхний хүүхдийн сургалтын төлбөрөөс 10 хувь, хоёр дахь хүүхдийн сургалтын төлбөрөөс 5 хувь тус тус хөнгөлнө.
  • Нэг айлын 4 -өөс дээш хүүхэд тус сургуульд сурч байсан болон сурч байгаа бол одоо сурч байгаа нэг оюутны  нэг хичээлийн жилийн сургалтын төлбөрөөс 20 хөнгөлнө.
  • Тус сургуульд ихэр хүүхэд суралцаж байгаа бол нэг хүүхдийнх нь сургалтын төлбөрийг 15 хувь хөнгөлнө.
  • Оюутан суралцаж байх хугацаандаа тив, дэлхий, олон улсын хэмжээний уралдаан тэмцээнд 1-р байр эзэлвэл 15 хувь, 2-р байр эзэлвэл 10 хувь, 3-р байр эзэлвэл 5 хувийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдэлнэ.
  • Ерөнхий шалгалтанд 800 оноо авсан элсэгчдийг нэгдүгээр курсын сургалтын төлбөрөөс бүрэн чөлөөлнө.
  • Ерөнхий шалгалтанд 700-аас дээш оноо авсан элсэгчдийг нэгдүгээр курсын сургалтын төлбөрөөс 20 хувь хөнгөлнө.
  • Ерөнхий шалгалтанд 650-аас дээш оноо авсан элсэгчдийг нэгдүгээр курсын сургалтын төлбөрөөс 10 хувь хөнгөлнө.
  • Их засаг Лицей сургуулийн төгсөгчид тус их сургуульд элсэн орвол эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрөөс 15 хувь хөнгөлнө.
  • Гурван хичээлийн жилд А дүнтэй суралцвал Чингис хааны нэрэмжит тэтгэлэг олгоно. /Тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөрөөс 20 хувь хөнгөлнө/
  • 2,5-с дээш голч дүнтэй, амьдралын бололцоо доогуур, сурлагын амжилт нь байнга ахиж байгаа оюутныг харъяа бүрэлдэхүүний сургуулийн захирлын тодорхойлолтыг үндэслэн сонгон шалгаруулж сургалтын төлбөрийн 10-15 хувь хүртэл хувийн хөнгөлөлт эдлүүлнэ.

ТӨР ЗАСГААС ОЮУТНУУДАД ҮЗҮҮЛЖ БУЙ ХӨНГӨЛТҮҮД

  • Голч дүн 3,0-3,5 бол Монгол улсын засгийн газрын Үндэсний тэтгэлэт, 3,6-3,7 бол 50 хувийн урамшууллын тэтгэлэгт, 3,8-аас дээш бол 75 хувийн урамшууллын тэтгэлэгт хамрагдана.
  • Бүтэн өнчин суралцагч, хөгжлийн бэрхшээлтэй эсхүл эцэг эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй суралцагч, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан өрхийн гишүүнтэй суралцагчдын сургалтын төлбөрийг төрөөс бүрэн хариуцна.
  • Төрөөс элсэлтийн ерөнхий шалгалтанд  600 болон түүнээс дээш оноо авсан элсэгч, 2,8 болон түүнээс дээш голч дүнтэй суралцагчдад сургалтын төлбөрийн зээл олгоно.
  • Их Засаг МСҮТ-д суралцаж буй сурагч нэг бүрт  сар бүр 70,000 төгрөгийн урамшууллын тэтгэлэг олгоно. ЕБС-ийн 9-р анги төгсөөд МСҮТ-д суралцаад 12-р ангиа 5 сарын өмнө төгсөх боломжтой. 11, 12-р анги төгсөөд МСҮТ-д суралцан төгсвөл тухайн кредит цагийг харгалзан Их дээд сургуульд элсэн суралцах давуу эрхтэй.

Жич: Нэг оюутан дээрх хөнгөлөлтүүдийг давхардуулан эдлэхгүй 11-р сарын 1-ний дотор төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд хөнгөлөлтөнд хамрагдана. Хөнгөлөлт эдлэх материалыг 12-р сарын 1-ний дотор хүлээн авч тушаал гаргана, хугацаа хоцорсон материалыг авахгүй.

Их засаг олон улсын их сургуулийн дүрмийн 45 дугаар зүйлийн 45.9-д заасны дагуу 2000онд үндэслэн Оюутны гүйцэтгэх хороог байгуулан ажиллаж байна.

Оюутны гүйцэтгэх хорооны зорилго нь Их Засаг Олон Улсын Их сургуултийн ёс зүйн дүрмийг чандлан сахиж,оюутнуудын үзэл бодол санал санаачлагыг дэмжин, удирдлагуудтай холбох гүүр нь болж, оюутныг оюутнаар нь удирдах филсофийг ухаарч, их сургуулийнхаа хөгжил цэцэглэлд хувь нэмэр оруулах зорилготой байгууллага юм.

2019-2020 оны хичээлийн жилд сонгуульт гишүүнчлэлийг шинэчлэн зохион байгуулж, бүрэлдэхүүний 4 сургуулийн төлөөллийг оруулж, үндсэн 9 гишүүнтэй энэ хичээлийн жилд үйл ажиллагаагаа явуулж байна. Сургуулиас зохион байгуулж байгаа арга хэмжээ үйл ажиллагаанд зохион байгуулагчийн үүрэг гүйцэтгэдэг

Оюутны гүйцэтгэх хорооны 9 гишүүний танилцуулага 
  • Тэргүүн У. Батсуурь /Хууль зүйн сургууль 304-р бүлэг/ /
  • Нарийн бичиг Х. Цолмон /Хууль зүйн сургууль 207-р бүлэг/ /
  • Гишүүн Г. Эрдэнэсувд /Хууль зүйн сургууль 306-р бүлэг /
  • Гишүүн Г. Энхтөмөр /Хууль зүйн сургууль 302-р бүлэг/
  • Гишүүн Г. Баттүвшин /Хууль зүйн сургууль 302-р бүлэг/
  • Гишүүн А. Мөнхжаргал /Хууль зүйн сургууль 302-р бүлэг/
  • Гишүүн Л. Анударъяа /Хууль зүйн сургууль 290-р бүлэг/
  • Гишүүн Г. Пүрэвцэнд /Хууль зүйн сургууль 280-р бүлэг/
  • Гишүүн Н. Эрдэнэ-Оюут /Хууль зүйн сургууль 202-р бүлэг/

Их засаг Олон улсын их сургуулийн Удирдах зөвлөлийн 2012 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01 тоот тогтоолын 13 дугаар хавсралтаар “Оюутны дотуур байрны дүрэм”-ийг шинэчлэн баталсан. Энэхүү дүрэм нь Их Засаг олон улсын их сургуулийн дүрэм, дотоод журамд үндэслэн оюутны дотуур байрны үйл ажиллагааг зохицуулах баримт бичиг бөгөөд дотуур байранд сууж буй оюутан бүр өдөр тутам дагаж мөрдөх үүрэгтэй. Одоо манай Их Засаг олон улсын их сургуулийн оюутны 3 дотуур байранд 600-аад оюутан амъдарч байна. Оюутны байранд чөлөөт цагийн танхим, уншлагын танхим, буфет болон халуун ус, гал тогоогоор бүрэн хангагдсан тохилог, ая тохитой амьдрах нөхцөл боломжоор бүрэн хангагдсан болно.

ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНЫ ДОТУУР БАЙРНЫ ДҮРЭМ

Энэхүү дүрэм нь Их засаг Олон улсын их сургууль (цаашид “ИЗОУИС” гэх)-ийн дүрэм, дотоод журамд үндэслэсэн оюутны дотуур байрны үйл ажиллагааг зохицуулах баримт бичиг бөгөөд дотуур байранд сууж буй оюутан бүр өдөр тутам дагаж мөрдөнө.

  • Байранд сууж буй оюутан байрны журамд захирагдаж, байрны багш болон дарга, байрны зөвлөлийн гишүүд, гэрээт хамгаалагчид, жижүүр, үйлчлэгч нарын тавьсан зүй ёсны шаардлагыг хүлээн авч биелүүлнэ.
  • Оюутны байр, өрөө тасалгаандаа цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй, соёлч боловсон сууна.
  • Байрны эд зүйлсийг эвдэж сүйтгэхгүй, ариг гамтай эдэлж хэрэглэнэ.
  • Байрны эд хогшлыг эвдэжсүйтгэсэн тохиолдолд тухайн эд зүйлийн үнийн дүнг 3 дахин нугалж төлнө. Байрны эд зүйлсийг эвдэж сүйтгэсэн буруутай этгээд тогтоогдохгүй бол байрны бүх оюутны барьцааны мөнгөнөөс төлүүлнэ.
  • Оюутны байранд шүлс, нус, цэрээ хаях, тамхи татах зэрэг соёлгүй байдал гаргах, архидан согтуурах, мансууруулах бодис хэрэглэхийг хориглоно. Хэрэв дээрх зөрчлийг гаргавал байрнаас хөөх ба төлбөрийг буцаан олгохгүй.
  • Дотуур байранд хоорондоо маргалдах, хэрэлдэх, зодолдох, бусдын эд зүйлсийг хулгайлах, дээрэмдэх, нэг нэгнийгээ дарамтлах гэх мэт хууль бус үйлдэл гаргавал тухайн этгээдийг сургуулиас хөөж, эрх бүхий байгууллагад хуулийн дагуу шилжүүлэн асуудлыг шийдвэрлүүлнэ.
  • Оюутны байранд гадны хүн оруулахыг хориглоно. Хэрэв гадны хүн оруулах зайлшгүй шаардлага гарвал бичиг баримтыг нь хураан авч, дотуур байрны дарга, хамгаалагч, жижүүрийн зөвшөөрлөөр тодорхой хугацаанд нэвтрүүлж болно.
  • Оюутны байрны нийтийн бие засах газар болон угаалгын өрөөгөөр үйлчлүүлэхдээ бохирдуулах, бөглөрөхөөс сэргийлж хог цаасыг зориулалтын бус газар хаяхгүй байх. Уг асуудлын улмаас ус алдах болон эд зүйлсийг эвдэж ашиглах боломжгүй болгосон тохиолдолд эзнийг олж тогтоон, хохиролыг нөхөн төлүүлнэ. Эзэн тогтоогдохгүй бол хохирлыг бүх оюутны барьцааны мөнгөнөөс төлүүлнэ.
  • Шөнийн 24 цагаас хойш бусад тасгаар хэсэх, чимээ шуугиан гаргах, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулахыг хатуу хориглоно.
  • Орой үдшийн цагт хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд өвлийн улиралд 22.00, хаврын улиралд 23.00 цагаас хойш гаднын хүн оруулах, оюутныг гадагш гаргахыг зөвшөөрөхгүй.
  • Оюутны дотуур байрын номын сангаар үйлчлүүлэхдээ тусгай журмыг мөрдөнө.
  • Тасаг бүр графикийн дагуу байрын жижүүр хийнэ. Тухайн өдрийн жижүүр тасаг нь 17.00-22.00 цагийн хооронд дуудлагын жижүүрийн үүргийг биелүүлэх ба хуваарьт өдрөө уг үүргээ биелүүлээгүй, хангалтгүй гүйцэтгэсэн тохиолдолд дараагийн өдөр улируулан гүйцэтгүүлнэ.

Мэдээлэл одоогоор байхгүй байна

Пүрэвжав овогтой Анужин

Их Засаг-Санхүү эдийн засгийн сургуулийн Гааль татварын эдийн засагийн 350-р бүлгийн оюутан

Дэлгэрэнгүй...

Баяраа овогтой Дамиран

Их Засаг – Санхүү эдийн засгийн сургуулийн Гааль татварын эдийн засгийн 348-р бүлгийн оюутан

Дэлгэрэнгүй...

Батбаяр овогтой Намуунзул

Их засаг-Санхүү эдийн засгийн сургуулийн Гааль татварын эдийн засгийн 244-р бүлгийн оюутан

Дэлгэрэнгүй...

Бэгзжав овогтой Лхамбилэг

Их Засаг-Санхүү эдийн засгийн сургуулийн Гааль татварын эдийн засгийн 350-р бүлгийн оюутан

Дэлгэрэнгүй...

Шинжмаа овогтой Чойсүрэндорж

Их Засаг-Санхүү эдийн засгийн сургуулийн Эдийн засгийн хөтөлбөрийн 142- бүлгийн оюутан

Дэлгэрэнгүй...

Моломжамц овогтой Одгэрэл

Их Засаг Олон Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн Эрх зүйн 103 бүлгийн оюутан

Дэлгэрэнгүй...

Дэлгэр овогтой Цэрэнням

Их Засаг Олон Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн эрх зүйн 204-р бүлгийн оюутан

Дэлгэрэнгүй...

Содбилэг овогтой Уранбилэг

Их Засаг Олон Улсын Их Сургуулийн Хууль Зүйн сургуулийн Эрх зүйн 226-р бүлгийн оюутан

Дэлгэрэнгүй...
SUPER STUDENT 5

“SUPER STUDENT” төслийн гол зорилго нь оюутан залуусыг бүхий л талаар нь хөгжүүлэх, тухайлбал гадаад хэл, сэтгэн болох чадвар, бие бялдрын хөгжил, баг хамт олноор ажиллах дадлага туршлага олгох, урлаг, спортын чадварыг нэмэгдүүлэх, харилцаа, илтгэх урлаг, түүх соёлын гэх мэт олон салбарын мэдлэг чадварыг олгодгоороо онцлогтой юм.

Бичлэгнүүд үзэх холбоос:

SUPER STUDENT 6

“SUPER STUDENT” төслийн гол зорилго нь оюутан залуусыг бүхий л талаар нь хөгжүүлэх, тухайлбал гадаад хэл, сэтгэн болох чадвар, бие бялдрын хөгжил, баг хамт олноор ажиллах дадлага туршлага олгох, урлаг, спортын чадварыг нэмэгдүүлэх, харилцаа, илтгэх урлаг, түүх соёлын гэх мэт олон салбарын мэдлэг чадварыг олгодгоороо онцлогтой юм.

Бичлэгнүүд үзэх холбоос:

ОЮУТАН ПАРЛАМЕНТ

Г. Балжинням

Оюутан парламентийн дарга

Их засаг Хууль зүйн сургуулийн Эрх зүйн 303-р бүлгийн оюутан

К. Номин-Эрдэнэ

Оюутан парламентийн дэд дарга

Чингис Соосэ Олон Улсын Харилцааны Сургуулийн Эрх зүйн 337 бүлгийн оюутан

М. Намуун

Оюутан парламентийн нарийн бичиг

Их засаг Үндэсний инженер технологийн сургуулийн ГЗБ 478 бүлэг

Б. Анар

Оюутан парламентийн гишүүн

Их засаг Хууль зүйн сургуулийн 284 бүлгийн оюутан

Д. Баттунгалаг

Оюутан парламентийн гишүүн

Их засаг Санхүү эдийн засгийн сургууль ГТЭЗ 244 бүлэг

Э. Ууганбилэг

Оюутан парламентийн гишүүн

Их засаг Дүрслэх урлаг дизайн технологийн сургууль ГД 417 бүлэг

С. Нарангэрэл

Оюутан парламентийн гишүүн

Их засаг Чингис Соосэ ОУХС-ийн Олон Улсын эрх зүй 332 бүлэг

Э. Цогт

Оюутан парламентийн гишүүн

Их засаг Хууль зүйн сургууль Эрх зүйн 309 бүлэг

Г. Сод-Эрдэнэ

Оюутан парламентийн дарга

Их засаг Санхүү Эдийн засгийн сургууль БЭЗ 342 бүлэг