ИХ ЗАСАГ ОУИС-ийн 2-р цогцолборын тангарагийн баяр

            Их Засаг ОУИС-ийн  2-р цогцолборт тус сургуульд шинээр ажилд орж байгаа багш, мөн шинээр элссэн оюутнуудын тангараг өргөх ёслолын ажиллагаа болж багш оюутнуудын баяр, тэмдэглэлт нэгэн сайхан үйл явдал боллоо.

  Ёслолын хөгжим дор  Их Засагийн Их цагаан сүлдийг   танхимд залан орж ирэхэд багш оюутнууд хүндэтгэн босч угтлаа.

             Мөн 2-р цогцолборт байрлах Жэсан Чингис хаан  Гадаад Хэл Соёлын Сургууль , Чингис СООСЭ Олон Улсын Харилцааны Сургууль ,Санхүү Эдийн Засгийн Сургууль , Дүрслэх урлаг, Дизайн Технологийн Сургууль, Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн сургуулийн  тугийг тус тус  тайзнаа залж Сургуулийнхаа сүлд дууг  бүгдээрээ дууллаа

120733423_1477860945741337_7874424163760881202_o.jpg

120709209_1477861352407963_8381937809196652915_o.jpg

120726362_1477861312407967_511902232364158150_o.jpg

120711441_1477861022407996_7177583595848659487_o.jpg

120706409_1477861435741288_7610530722863741830_o.jpg

120728140_1477861129074652_8185102919468255047_o.jpg

120664435_1477861845741247_9143704956724568342_o.jpg

120672344_1477861969074568_6961809706306482782_o.jpg

120701970_1477861545741277_5884323519398318529_o.jpg

Танхим дүүрэн  залуус нэгэн зэрэг  оюутны тангарагаа   өргөж , харин их цагаан тугандаа    хүндэтгэл үзүүлсэн нь тэдэнд   бахархал төрүүлж, цаашдын амжилт бүтээлийг нь хөглөж байх шиг санагдана.

Их Засагийн оюутан гэдэг нэрийг нь тодотгох оюутны  үнэмлэхээ  эрдэмтэн багш нараасаа   гардан   авч    сургуулийнхаа  “Эрхэм зорилго” ,”Алсын хараа” болон  сургууль хамт олныхоо амжилт ололттой танилцлаа. 2-р цогцолборын   4 сургуулиас нийт 20 гаруй мэргэжилтэй  мэргэжилтэн бэлтгэн гаргадаг  энэ эрдмийн уурхайн эрдэмтэн багш нарын эгнээ  2 залуу багшаар  бүл нэмлээ.   Их засаг  ОУИС- ийн СЭЗС-ийг    Гааль татварын албаны эдийн засагч мэргэжилээр дүүргэсэн Б.Баасанбат: “ – Би энэ сургуульд сурна гэж мөрөөддөг байлаа.Харин одоо сураад ,төгсөөд эргээд сургуульдаа багшлах эрхэм хариуцлага хүлээж байгаадаа баяртай байна. Миний амьдралын хэзээ ч мартагдахгүй бас давтагдахгүй баярт мөч тохиож байна.Их Засаг Миний сургууль хэмээн бахархан хэлсэн юм.

120726734_1477861802407918_8729144658677471152_o.jpg

120715167_1477861522407946_5829947382900765492_o.jpg

120716522_1477862269074538_2186972451834082802_o.jpg

120720771_1477912385736193_4382600282721036394_o.jpg

120725637_1477862135741218_1669355073486247459_o.jpg

120726362_1477861312407967_511902232364158150_o.jpg

120726362_1477862045741227_7721267420713473011_o.jpg

120726734_1477861802407918_8729144658677471152_o.jpg

120728140_1477861129074652_8185102919468255047_o.jpg

120729129_1477861695741262_1940588607864630634_o.jpg

120731166_1477861915741240_3689902580052975328_o.jpg

120734786_1477912249069540_7866689317652811881_o.jpg

120735626_1477861205741311_7321511658043099736_o.jpg

Хятад хэлний багшаар ажилд орж үнэмлэхээ гардсан О.Түмэндарь: “- Энэ сургуулийг миний ах эгч нар төгссөн. Одоо дор дороо мэргэжлийн ажлаа хийгээд сайн сайхан явж байна. Би Тяньжин хотын БДС-ийн хятад хэлний ангийг дүүргэсэн. Төгсөөд  Их Засагт багшилна гэж товолсон байсан.  Миний хүсэлтийг хүлээн авч надад итгэл найдвар хүлээлгэж багш гэсэн эрхэм алдрыг хүртээсэн энэ сургуулийн хамт олонд баярлаад баршгүй. Би хичээх болно.Өнөөдөр миний болоод гэр бүлийн минь маш том баяр болж байна” гэлээ.

            “Тангарагийн баяр”-ыг  БСУС-ийн багш СТА, дуучин Мөнх-Од шавь нарын хамт дуулсан  “Эх орныхоо төлөө зүтгэе” хэмээх нэгэн цоглог дуугаар өндөрлөлөө.

              

120738004_1477861615741270_6627255987612187341_o.jpg

120738163_1477912352402863_5457777914923718288_o.jpg

120739857_1477861759074589_8633588926161582678_o.jpg

120770603_1477912292402869_8951347893537514576_o.jpg