ИЗОУИС нь нийт багш ажилчиддаа цалинтай чөлөө олгох шийдвэр гаргалаа

       Монгол Улс нь БНХАУ-д дэгдээд байгаа “ КОРОНАВИРУС”-ын халдварт өвчний өндөр эрсдэлтэй орны тоонд орж байгаа тул өмчийн хэлбэр харгалзахгүй бүх Их, Дээд сургууль, коллеж, МСҮТ, ЕБС, Цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, Сургалтын үйл ажиллагаа хичээлийг цахим хэлбэрээр явуулах шийдвэр гарсан.

     Засгийн газраас гаргасан уг шийдвэрийн дагуу ИЗОУИС-ийн хичээл, сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлсэн. ИЗОУИС-ийн сургалтын үйл ажиллагаа цахим хэлбэрээр явагдаж багш оюутан суралцагчид сургуулийн орчинд ирэхгүйгээр лекц  хичээл тогтмол цахимаар үргэлжилж байна.

        ИЗОУИС-ийн Захиргаанаас сургуулийнхаа нийт багш, ажилчиддаа цалинтай чөлөө олгох зохицуулалт хийсэн нь ИЗОУИС-ийн ажилтнууд шинэ төрлийн “ КОРОНАВИРУС “-ээс урдчилан сэргийлэх,  гэр бүл үр хүүхдүүддээ цаг гаргах, хараа хяналт тавихад боломж олгосон шийдвэр байлаа.

 

124.jpg