НОМИН ТЭТГЭЛЭГ” 2018-2019 Оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Үндэсний хөрөнгө оруулагч “Номин Холдинг” групп нь 15 охин компани, 5300 ажиллагсадтайгаар сард давхардсан тоогоор 1,5 сая үйлчлүүлэгчдэд үйлчилж, улсын төсөвт жилдээ 50 гаруй тэрбум төгрөг төлж, Монгол улсын хөгжил, нийгмийн сайн сайханд бодитой хувь нэмрээ оруулдаг Үндэсний шилдэг групп компаниудын нэг билээ

Номин Холдинг групп нь олон салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж, жил бүр 200-500 ажлын байр шинээр бий болгож их дээд сургуульд суралцаж буй оюутан, шинэ төгсөгчдийг үндсэн болон цагийн ажлын байраар ханган оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллаж байна.

Энэхүү үйл ажиллагааг цаашид өргөжүүлэн оюуны хөрөнгө оруулалтыг хийх  зорилгоор “Номин тэтгэлэг” 2018-2019 хөтөлбөрийг зарлалаа.

 

Дэлгэрэнгүй ЭНД ДАР