Туркийн Засгийн газрын ТЭТГЭЛЭГТ хөтөлбөр зарлагдлаа

Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газрын бакалаврын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл 2018 оны 4 дүгээр сарын 16 - 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрүүдэд явагдана.

Тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэлийг зөвхөн “www.turkiyeburslari.gov.tr” цахим хуудсаар хийх ба тус цахим хуудаснаас бүртгүүлэх заавар болон шаардагдах бичиг баримтын талаарх мэдээллийг авах боломжтой.

Гараар бичсэн болон шуудангаар илгээсэн хүсэлтийг хүчингүйд тооцно.

Түгээмэл тавигддаг асуултууд

  1. Бүртгэл хийх зөвшөөрөлтэй хувь хүн болон албан байгууллага байдаг уу?

Турк Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэлийг хийх зөвшөөрөлтэй хувь хүн болон байгууллага огтхон ч байхгүй болно. Бүртгүүлэхийг хүссэн иргэд зөвхөн “www.turkiyeburslari.gov.tr” цахим хуудаст хандах боломжтой. Бүртгэлийн системийн заавар болон сануулгыг анхааралтай уншиж танилцахыг зөвлөж байна. эх сурвалж [Энд дар](http://news.gogo.mn/r/224245