ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ НЬ НИЙТ 8 БҮРЭЛДЭХҮҮН СУРГУУЛЬТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛЖ БАЙНА...

© 2020 ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

УТАС: 70157768, 7015-7761, 7015-7765
info@ikhzasag.edu.mn



“Их Засаг”ОУИС-ийн төв номын сангийн журам

Энэхүү журмын зорилго нь сургалтын чанарыг сайжруулах, эрдэм судлалын ажлын үр өгөөжийг сургалттай нягт уялдуулан холбож, оюутны бие дааж ажиллах чадварыг нэмэгдүүлэх, номын сангийн үйл ажиллагааг зохицуулж сайжруулахад оршино. Тус сургуулийн номын сангийн журам нь ИЗОУИС- ийн дүрэм журамд үндэслэн номын сангийн үйлчилгээний дүрэмтэй уялдан хэрэгжинэ. Номын сангаар тус сургуулийн эрдэмтэн багш, ажилтан ажилчид, оюутан суралцагчид үйлчлүүлнэ. Багш, ажилтан номын санд уншигчаар бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх, 3x4 хэмжээтэй 1 хувь зураг, уншигчийн картны үнэ 2000 төгрөг төлж уншигчийн карт нээлгэнэ.


    1. ИЗОУИС-ийн оюутан, суралцагчид номын санд уншигчаар бүртгүүлэхдээ иргэний цахим үнэмлэх, 2000 төгрөг төлж нэг жилийн хугацаатай уншигчийн карт нээлгэнэ.
    2. Товч анкетыг номын санчаас авч бөглөн картаа захиална.
    3. Жил бүрийн хичээлийн жилийн эхэнд шинээр элссэн оюутнуудад электрон номын сан болон каталоги ашиглах, хайлт хийх, электрон номыг унших тухай болон номын сангийн дүрэм журмыг танилцуулна.
    4. Гэрээр өдөрт 1-3 ном авч хэрэглэж болно.
    5. Тогтмол хэвлэл, дипломын ажлыг зөвхөн уншлагын танхимд сууж ашиглах бөгөөд авч гарах, дипломын ажлыг хуулбарлахыг хориглоно.
    6. Хэрэглэсэн номоо хугацаандаа өгөөгүй хугацаа хэтрүүлвэл 1 номонд 1 хоногт 1000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авна.
    7. Гэрээр ном олгох тасгаас 1-3 тоотой ном сурах бичгийг 1 хоног, 3-аас дээш тоотой ном хэвлэлийг 2 хоногийн хугацаатай авч хэрэглэнэ.
    8. Оюутан суралцагчид хэрэглэдэг номыг багш, ажилтан ажилчид гэрээр олгохгүй зөвхөн уншлагын танхимд ашиглуулна.
    9. Ховор, ганц хувьтай номыг гэрээр олгохгүй.
    10. Номын санчид өдөр бүр уншигч хэрэглэгчдэд электрон номын сан болон каталогийг ашиглах, хайлт хийх, электрон номыг унших талаар зөвөлгөө өгнө.
    11. Уншигчдад электрон номын санд http://103.9.89.20 буюу Library.ikhzasag.edu.mn хаягаар хандана.
    12. Электрон номын сан, уншлагын танхимаар Монгол Улсын хуулиуд, е- номууд, дипломын ажлууд, е- фондын цахим номуудыг авч хэрэглэнэ.
    13. CD, DVD болон хэвлэлийн бус материалыг зөвхөн электрон номын санд сууж ашиглана. Гэрээр олгохгүй.
    14. Эрдэм шинжилгээний судалгааны материал, магистрын болон докторын дипломын ажлыг зөвхөн электрон номын санд сууж хэрэглэх бөгөөд хуулбарлах, хувилж олшруулахыг хориглоно.
    15. Номыг урж гэмтээх алдаж үрэгдүүлсэн тохиолдолд МУ-ын БСШУЯ- ны сайдын 2007 оны 11-р сарын 8- ны өдрийн 415-р тушаалын 4-р хавсралтаар батлагдсан “Алдагдсан буюу гэмтээсэн ном хэвлэлийг төлүүлэх журам- ын дагуу төлүүлнэ.”
    16. Уншигч, хэрэглэгчид өөр уншигчийн картан дээр ном авч ашиглахыг хориглоно.
    17. Хичээлийн өвлийн болон зуны амралтаар номын сангаас авсан номоо эргүүлэн өгч тооцоогоо дуусгаж, тойрох хуудас зуруулна. Ном болон бусад материалыг амралтаараа авч явсан тохиолдолд дараагийн хичээлийн жилд номын сангийн дүрмийн 5.11- ийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
    18. Номын сангийн техник хэрэгсэл, эд хөрөнгөтэй болгоомжтой харьцах, гэмтээвэл гэмтээсэн уншигч хэрэглэгчээр хохирлыг төлүүлнэ.
    19. Номын сан нь чимээгүй, цэвэр орчин учраас гадуур хувцастай орох, хоорондоо ярих, утсаар ярих, бохь зажлах, хүнсний зүйл авч орох, хогоо хамаагүй хаях зэргийг хориглоно.
    20. Номын сангийн зөвлөлийн оюутнуудын тавьсан шаардлагыг биелүүлж, соёлтой үйлчлүүлнэ.