БОЛОВСРОЛ СОЁЛ УРЛАГИЙН СУРГУУЛЬ

БИД ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРЭЛТЭД НИЙЦСЭН, ЧАДВАРЛАГ БОЛОВСОН ХҮЧИНГ БЭЛТГЭНЭ.

Захирлын мэндчилгээ

Монгол орны минь гэрэлт ирээдүй болсон авъяасалаг оюутан залуус аа! Та бүхэндээ дундаршгүй арвин, дуусашгүй баян, харьшгүй хүчтэй, шантрашгүй зоригтой, нугарашгүй тэвчээртэй, тив алгасан дэлхийг эзэгнэх тэнгэрлэг хүслийнхээ эзэн нь байж, урлагийн тэнгэрт жигүүрээ дэлгэн нисэж явахын ерөөлийг өндрөөс өндөрт өргөн дэвшүүлье.

Захирал Д. Оюунсүрэн

Түүхэн товчоо

ИХ ЗАСАГ ОУИС-ийн Боловсрол соёл урлагийн сургууль нь 2011 оноос эхлэн жүжигчин, найруулагч, зураглаач /оператор/, сэтгүүлчийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн бөгөөд 2017-2021 оны хичээлийн жилээс Сургуулийн өмнөх боловсролын багш, Бага ангийн багш, Дуу хөгжмийн багшийн ангиудыг шинээр элсүүлэн өргөтгөн зохион байгуулж сургалт хүмүүжил, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг явуулж байна.

ДАВУУ ТАЛ, онцлог

Урлаг болон боловсролын бүхий л салбарт төрийн болон хувийн хэвшлийн ААН байгууллагуудын уран бүтээлчид, менежментийн алба, нийгмийн харилцааны хэлтэс, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, телевиз, радиогийн байгууллагад ажиллах чадвартай мэргэжилтэн бэлтгэдэг.

  • Мэргэжлийн болон суурь хичээлээс гадна нэмэлт хөтөлбөрийн дагуу англи хэл, компьютерын хичээлүүдийг судалдаг.
  • Мэргэжлийн чиглэлээр зохион байгуулагдаж буй олимпиад, эрдэм шинжилгээний хуралд оролцох боломжоор ханган, санхүүгийн тусламж дэмжлэг үзүүлдэг.
  • Оюутны үүсгэн санаачласан байгууллагууд, клубуудыг дэмжиж ажилладаг. Тэдний үйл ажиллагаагаар дамжуулан оюутны бие даан ажиллах чадварыг хөгжүүлэх, танхимын сургалтаар олж авсан мэдлэгийг практикт хэрэглэх гүнзгийрүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, өөрсдийгөө хөгжүүлэх бүрэн боломжтой юм.
  • Төгсөгчдийн 80-аас дээш хувь нь ажлын байраар хангагдсан.