ИХ ЗАСАГ ЧИНГИС СООСЭ ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ СУРГУУЛЬ

Оюуны хүч-амжилтын үндэс

Захирлын мэндчилгээ

Эрхэм хүндэт эрэдэмтэн багш нар, оюутан залуус эцэг эхчүүд та бүхэнтэй цахим хуудсаараа мэндчилж байгаадаа туйлын баяртай байна.

Чингис соосэ олон улсын харилцааны сургууль нь нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн олон улсын эрх зүйч, олон улсын харилцааны ажилтан, аюулгүй байдал, хууль сахиулахын чиглэлээр 5000 гаруй мэргэжилтэн хөдөлмөрийн зах зээлд бэлтгэн нийлүүлсэн бөгөөд тэд сургуулийхаа нэр хүндийг өндөрт өргөн, салбар салбартаа үр бүтээлтэй ажиллаж байна.

Манай сургуулийн хамт олон оюутан суралцагчдын бүтээлч хандлагыг хөгжүүлэх, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх, сургалтын чанар, үр өгөөжийг дээшлүүлэх, оюутан бүрт хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх , багшлах боловсон хүчний эрдэм судалгааны ажлыг хөхүүлэн дэмжих , зөв хандлага, сэтгэлгээтэй төгсөгчдийг нийгэмд бэлтгэн гаргах зорилттой ажиллаж байна.

Бидний амжилт бүтээл жилээс жилд улам бүр нэмэгдэн,сургуулийнхаа болон эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт эргэлзэхгүй байна.

Эрдэм номын цагаан буян мөнхөд дэлгэрэх болтугай.

Хүндэтгэсэн: Захирал Л.Болортуяа

Түүхэн товчоо

Мэдлэгийг үйлдвэрлэгч, баялгийг бүтээгчдийг төрүүлэх, оюутан суралцагчдын ажил амьдралын баталгааг хангахад чиглэгдсэн сургалт, судалгаа, инновацийн бүтээлч чадамжтай, судалгааны их сургууль байх эрхэм зорилготой Их Засаг ОУИС-ийн бүрэлдэхүүн сургууль болох Чингис Соосэ олон улсын харилцааны сургууль нь 2000 онд үүсгэн байгуулагдсан 22 жилийн түүхтэй сургууль билээ.

Энэхүү түүхэн он цагийг хамтдаа бүтээлцсэн эрдэмтэн багш нар, ажилтан ажиллагсад,үе үеийн төгсөгчид, оюунлаг оюутан залуучууд, тэдний эцэг эх, гэр бүл, болонхамтран ажилладаг аж ахуй нэгж байгууллагууд, ажил олгогчид та бүхнийхээ ажиллаж хөдөлмөрлөх, сурч боловсрох их үйлсэд нь өндөрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Тус сургууль нь:

1.Олон улсын харилцаа

2.Олон улсын эрх зүй

3.Эрх зүй

4.Олон худалдаа эдийн засаг

БНСУ-ын Алс Дорнодын их сургуультай хамтарсан 2+2 хөтөлбөр

1.Онгоцны нисгэгч

2.Онгоцны инженер

3.Онгоцны үйлчлэгч

4.Тээвэр зохион байгуулалт

5.Нийгмийн халамж

6.Тусгай хэрэгцээт боловсролын багш мэргэжлээр сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж байна. Манай сургуулийн үүд хаалга та бүхний өмнө үргэлж нээлттэй байх болно.

Их Засагчууд бид нэг үндэстэй.

Их Засаг Чингис Соосэ ОУХС-ийн захирал Л.Болортуяа

ДАВУУ ТАЛ, онцлог

Үндэсний түүх соёлоо дээдэлдэг, ёс суртахууны зөв төлөвшилтэй, гадаад хэл, компьютерийн мэдлэг чадварыг эзэмшсэн, онол, практикийг хослуулан багаар ажиллах чадвартай эрх зүй, олон улсын эрх зүй, олон улсын харилцааны ажилтан, аюулгүй байдал, хууль сахиулахын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэн гаргадаг

  • Мэргэжлийн хичээлээс гадна япон, хятад, солонгос хэлийг сонгон судалдаг.
  • Оюутан залуусыг бүх талаар хөгжих боломжоор хангаж, мэргэжлийн АСТ, олимпиад, мэтгэлцээн, эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэгт оролцоход санхүүгийн тусламж дэмжлэг үзүүлдэг.
  • Оюутан суралцагчдын санал санаачилгыг дэмжин, өөрсдийнх нь байгуулсан сайн дурын байгууллага, клубуудын үйл ажиллагааг хөхүүлэн дэмжин ажилладаг. Тэдний явуулж буй үйл ажиллагаагаар дамжуулан оюутнуудын бие даан суралцах чадварыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх бүрэн боломжийг нээж өгдөг.
  • Оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж, Япон улсад цалинтай дадлага хийлгэдэг.
  • Супер студент тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж, гадаадын нэр хүндтэй их дээд сургуулиудад 100% тэтгэлэгтэйгээр суралцах боломжтой.
  • Төгсөгчдийн 70-ас дээш хувь нь ажлын байртай. Салбар салбартаа нэр хүндтэй ажиллаж байна.