“ИХ ЭРЧИМ” КЛУБ


ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ҮИТС-ийн ЦАХИЛГААН ИНЖЕНЕРИЙН “ИХ ЭРЧИМ” КЛУБ

“Их Эрчим” клуб нь Их Засаг Олон улсын их сургуулийн Үндэсний инженер технологийн сургуулийн Цахилгаан инженерийн хөтөлбөрийн үйл ажиллагаанд түшиглэн цахилгаан мэргэжлийн хичээлийн чиглэлээр оюутнууд сайн дураар мэдлэг чадвараа дээшлүүлэх үйл ажиллагаануудад оролцох зохион байгуулах, үзэл бодлоо илэрхийлэх, мэргэжлээ сурталчлахад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг клуб юм. 2019 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш Ковид цар тахлаас шалтгаалан үйл ажиллагаа тасалдсанч 2021 оны хичээлийн жилээс эхлэн үйл ажиллагаагаа эрчимжүүлэн ажиллаж эхэлсэн билээ.Одоогоор жил бүр зохион байгуулагддаг “Шинжлэх ухаан технологийн их сургууль”-аас зохион байгуулдаг “Цахилгаан техникийн үндэс” олимпиадад амжилттай оролцоод байна.

Төлөв Дахин шинэчлэгдэж зохион байгуулагдаж байна

Үүсэл, хөгжил

2020 онд ЦИ хөтөлбөрийн 3-р дамжааны оюутнууд Б.Базаррагчаа, 2-р дамжааны оюутан Б.Мөнхзул, Г.Тэмүүл нар үүсгэн байгуулсан ба 2021 оны байдлаар удирдах зөвлөлийн нийт 12 гишүүнтэйгээр дахин шинэчлэгдэн зохион байгуулагдаад байна.

Үйл ажиллагааны чиглэл

ИЗОУИС-ийн анхны цахилгааны мэргэжлийн клуб

1.   Оюутнуудын үзэл бодлоо өөртөө итгэлтэйгээр илэрхийлэх,

2.   Мэргэжлийн Англи хэлний чадвараа хамтран хөгжүүлэх,

3.   Мэргэжлийн цахилгааны схем  зураг төслийн чадвараа хөгжүүлэх

4.   Мэргэжлийн хоёрдахь хэлхээ реле хамгаалалтын мэдлэгээ хөгжүүлэх

5.   Үе тэнгийнхнийхээ хамтаар цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд үйл ажиллагааны чиглэл оршино.

Эрхэм зорилго

Хамтдаа хөгжих халуун дулаан орчинг бий болгох.

Алсын хараа

ИЗОУИС-ийн оюутнуудын өөртөө итгэх итгэл, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлж, зөв боловсон боловсролтой мэдлэгтэй чадвартай орчин үеийн цахилгааны инженерүүдийн эерэг сэтгэлгээтэй хамт олныг бэлтгэх бий болгох.

Үнэт зүйл

Бие биенээ дэмжих түшиг тулгуурт хамт олон, тасралтгүй тэлэх мэргэжлийн мэдлэг чадвар зөв боловсон хэл ярианы баялаг, танин мэдэхүй, өөртөө итгэх итгэл

Бүтэц зохион байгуулалт

Ø  Чиглүүлэгч багш

Ø  Үйл ажиллагаа хариуцсан клубийн ахлагч

Ø  Хүний нөөц хариуцсан хариуцагч

Ø  Санхүү/логистик ххариуцагч

Ø  Медиа маркетингийн ххариуцагч

Ø  Бичиг хэргийн ххариуцагч

Уулзалтын хуваарь

Долоо хоног бүр төлөвлөгөөнд тусгасан  цагт.

Нэмэлт мэдээлэл

Зөвлөх багшийн нэр: О.Батсайхан
Email: energybat322@gmail.com

ОЮУТНЫ КЛУБУУД

    Холбоосууд