Energy клуб
Монгол Улсын Үндсэн Хууль болон бусад хууль тогтоомжийг үндэслэн сайн дураараа нэгдсэн, нээлттэй гишүүнлчлэлтэйгээр ИЗОУИС-ийн АУС-ийн дэргэд “Energy” клуб \цаашид клуб гэх\ -ыг 2020 оны 10 сарын 05 өдөр үүсгэн байгуулав.
6 хүний бүрэлдэхүүнтэй.
Клубын зорилго:Бүх насныханд чиглэсэн хэрэгтэй сэдвийг хөндөж,цаг алдалгүй мэдээ мэдээллийг хүргэх,чадавхижуулахад тус клубын зорилго оршино.
Клубын зорилт:Оюутан залуусыг хөгжүүлэх,оюуны хүрээг тэлэх,чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх,багаар ажиллах зорилгод үндэслэн оюутан залуусыг хөдөлмөрийн зах зээл дээр өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд тус клубын зорилго оршино.
Алсын хараа:Залуу үеийг дэмжиж,хөгжүүлэх,цагийг зөв боловсон өнгөрүүлэх,ирээдүйд мэргэжилдээ эзэн нийгэмд өрсөлдөхүйц залуусыг бэлтгэхэд оршино.
Клубын уриа:Do it right now
Клубын ахлагч:Б.Бадамсүрэн
Клубын үндсэн гишүүд:
М.Наваан /Зохион байгуулагч/
Т.Нямгэрэл /Social media хариуцна/
Э.Цэнд /Зохион байгуулагч/
Х.Эмүжин/Эдийн засаг хариуцна/
Э.Энхзул/Нарийн бичиг/
Клубын зохион байгуулах үйл ажиллагаа:
- Гишүүдийн хувь хүний хөгжил, мэдлэг чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах
- Оюутан залуусыг чадавхижуулах сургалт,мэдээлэл солилцох
- Нийгэмд чиглэсэн үйл ажиллагаанд оролцуулах
- Чөлөөт ярилцлага-лекцэнд хамруулах
- Төрөл бүрийн уулзалт,семинар,тэмцээн уралдаан
Хамрах хүрээ:
- Их дээд сургуулийн оюутан залуус
- ЕБС-ийн сурагчид
- СӨБ-ийн хүүхдүүд
Клубын данс:5700975066 хаан банк
Клубын page хуудас:Energy
Клубын e-mail хаяг:eenergy765@gmail.com
Клуын бүтэц зохион байгуулалт,эрх үүрэг
1.Бүх гишүүдийн хурал
1.1 Бүх гишүүдийн хурал нь клубын үзэл баримтлал, зорилго, бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны хүрээ, тухайн жилийн төсөв, бизнес төлөвлөгөө, гишүүний татварын хэмжээ, үйл ажиллагааны чиглэлтэй холбоотой асуудлаар шийдвэр гаргаж чиглэл өгнө.
1.2 Бүх гишүүдийн хуралаар үйл ажиллагааны ба санхүүгийн тайланг хэлэлцэх, тэдгээртэй холбоотой аливаа маргаан, санал гомдлыг хэлэлцэж хяналтын чиг үүргээ хэрэгжүүлнэ.
1.3. Бүх гишүүдийн хурлын ирц жинхэнэ гишүүдийн 51% ирсэнээр хүчин төгөлдөрт тооцогдох бөгөөд гишүүдийн олонхийн буюу 51% саналаар шийдвэр гаргана.
1.4 Гишүүд дараа жилийн татвараа сар бүрийн 5,15,25-ны дотор багтаан төлсөн байна.
1.5 Бүх гишүүдийн хурлыг 7 хоног тутамд 1 удаа хуралдуулах бөгөөд шаардлагатай тохиолдолд ээлжит бус хурлыг зарлан хуралдуулна.
- Бүх гишүүдийн хурлаас тогтоосон бусад эрх үүрэг
2.1. Гишүүн нь сайн дурын үндсэн дээр клубт гишүүнээр элсэх болон чөлөөлөгдөх эрхтэй
2.2. Гишүүн нь клубээс зохион байгуулж буй арга хэмжээнүүдэд оролцох эрхтэй ба үйл ажиллагааны үр дүнгийн талаар клубын зүгээс мэдээлэл авах, саналаа илэрхийлэх эрхтэй.
2.3. Гишүүн нь клубын үйл ажиллагааг дэмжих, клубын эрхэм зорилго, зорилтыг хүндэтгэн олон нийтэд танилцуулах, сурталчлах үүрэгтэй.
2.4. Гишүүн нь клубыг төлөөлж олон нийтэд мэдээлэл хүргэх, сурталчлах, өөрийн мэдээллээ гишүүдтэй солилцох, судалгаа шинжилгээ хийх, нийгэмд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулах эрхтэй.
2.5. Гишүүн нь Гишүүнчлэлийн татварыг тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй.
2.6. Ахлагч нь клубын төлөвлөгөөнд туссан ажлыг гүйцэтгэхэд удирдлага зохион байгуулалтаар хангах үүрэгтэй.
2.7. Клубын жинхэнэ гишүүн нь сонгох, сонгогдох, бүх гишүүдийн хуралд саналын 1 эрхтэй байна.
2.8. Клубын үйл ажиллагааны тайлан, санхүүтэй холбоотой мэдээлэл авах
2.9. Клубын гишүүдийн дунд зарласан хуралд тогтмол оролцож, шинэлэг санаа санаачилга өрнүүлэх, олонхийн саналаар шийдвэрлэгдсэн асуудлыг хүндэтгэх
2.10. Клубын бодлого үйл ажиллагаанд нийцүүлж гаргасан бусад журам шийдвэрийг дагаж мөрдөх
Клубын санхүүжилт:
- Клубын санхүүжилт нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ.
3.1. Гишүүнчлэлийн татвар, элсэлтийн хураамж
3.2. Дэмжигч гишүүдийн хандив тусламж
3.3 Үйл ажиллагааны орлого
3.4 Бусад
3.5 Гишүүд болон албан байгууллагаас гаргасан саналыг төсөл болгон хэрэгжүүлж санхүүжиж болно.
3.6 Хандив тусламж нь мөнгөн болон мөнгөн бус хэлбэртэй байна.
Клубын дотоод журам
- Клубын гишүүн бусад гишүүдийг хүндэтгэн харьцах,бүдүүлэг үг хэллэг хэрэглэхгүй
- Цагийг баримтлах /Бусад гишүүдэд хүндрэл учруулахгүй байх/
- Аливаа асуудал шийдвэрлэхэд өөрийн бодол санааг чөлөөтэй илэрхийлэх
- Өөрт оногдсон ажлыг чин сэтгэлээсээ,үнэн зөвөөр үр дүнтэй бэлтгэх
- Клубын формыг ажлын үеэр заавал өмсөх
- Асуудал гарсан тохиолдолд клубын хурлаар шийдвэрлэх
- Клубын үйл ажиллагааг бусад гишүүдийн зөвшөөрөлгүйгээр олон нийтэд мэдээллэхгүй байх
- 7 хоног тутамын 1 дэх өдөр 7*30минутанд ИЗОУИС-ийн АУС-ийн 504 тоотод бүх гишүүд хуралдана