ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛЬ


ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛЬ

Мэндчилгээ

Их засаг их сургуулийн ууган бүрэлдэхүүн сургууль болох Их Засаг Хууль зүйн сургуулийн эрдэмтэн багш нар, оюунлаг оюутан залуучууд, үе үеийн төгсөгчид, тэдний эцэг, эх, хамтран ажилладаг болон ажил олгогч байгууллагууд, ажилтан, ажилчид та бүхэндээ хамт олныхоо нэрийн өмнөөс ажлын амжилт, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Их засаг ИС-ийн Их Засаг Хууль зүйн сургуулийн хамт олон бид Монгол Улсын хууль эрх зүйн салбарт хүний эрхийн мэдрэмжтэй, мэдлэг боловсролтой, үндэсний түүх соёл өв уламжлалаа дээдлэн хүндэтгэдэг, чадварлаг мэргэжилтэн бэлтгэх зорилготойгоор сургалтын үйл ажиллагаагаа 31 дах жилдээ төлөвлөн зохион байгуулж байна. Бид 2012, 2020 онуудад Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлөөр эрх зүйн сургалтын хөтөлбөрүүдээ амжилттай магадлууллаа Та бүхэнд ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.

Түүхэн товчоон


Их Засаг их сургуулийн Хууль Зүйн сургууль нь 1994 онд Их Засаг Хууль Зүйн дээд сургууль нэртэйгээр үүсэн байгуулагдсан нь эдүгээ Хууль Зүйн сургуулийн үндэс суурь юм.

Тус сургууль нь 2006-2007 оны хичээлийн жилээс эхлэн их сургуулийн бүрэлдэхүүний сургууль болон зохион байгуулагдаж эрх зүй, бизнесийн эрх зүй хөтөлбөрүүдээр мэргэжилтэн бэлтгэж байна. Анхны захирлаар доктор/Ph.D/ дэд профессор Г.Туяа, деканаар Н.Цэдэнбалжир, О.Батхуяг нар ажиллаж байсан бол одоо тус сургуулийн захирлаар Ц.Алтангэрэл, Сургалтын албаны даргаар А.Баасанцэрэн, Эрх тэнхимийн эрхлэгчээр ахлах багш Г.Эрдэнэбилэг, деканаар Б.Баяраа, Б.Батжаргал нар ажиллаж байна.

ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛЬ

Онцлог давуу тал


Их Засаг Хууль зүйн сургууль нь:

Суралцагчиддаа гадаад хэлийг хоёр дахь мэргэжил эзэмших хэмжээнд судалж, үндэсний түүх соёлын өргөн мэдлэгтэй, хүмүүжил ёс суртахууны зөв төлөвшилтэй, компьютерын цогц мэдлэгтэй, онолын мэдлэгийг практикт ашиглах болон багаар ажиллах чадвартай, харилцааны ёс зүйтэй чадварлаг боловсон хүчин болгож төгсгөнө.

• 2012, 2020 онд Эрх зүй хөтөлбөрийн магадлан итгэмжлэх зөвлөлөөр орж Монгол улсад төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургууль юм.

• Монгол улсын хуулийн их дээд сургуулиудын дунд зохион байгуулагддаг эрүүгийн, иргэний, захиргааны хэргийн шүүхийн мэтгэлцээний аварга сургууль.

• Мөн Их Засаг их сургуулийн “Оюутны намар” урлагийн их наадмын 12 удаагийн Шилдгийн шилдэг сургууль, Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний 7 удаагийн аварга, волейболын аварга шалгаруулах тэмцээний 10 удаагийн аварга, үндэсний бөхийн аварга шалгаруулах тэмцээний 7 удаагийн аварга сургууль гээд алдар түүх арвинтай Их Засаг их сургуулийн Шилдгийн шилдэг хамт олон билээ.

Хууль зүйн сургуулийн 1р байрны схем зураг

  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail

Хууль зүйн сургуулийн 2р байрны схем зураг

Хөтөлбөр

Хөтөлбөрийн нэрМэргэжилЭЕШ 1, 2МэргэшилХугацаа
1⚖️ БИЗНЕСИЙН ЭРХ ЗҮЙ⚖️ БИЗНЕСИЙН ЭРХ ЗҮЙЧНийгэм судлал (490), Математик (490), Англи хэл (490)4 жил/year
2⚖️ ЭРХ ЗҮЙ⚖️ ЭРХ ЗҮЙЧНийгэм судлал (490), Математик (490), Англи хэл (490)Эрх зүйч /Мэргэжлийн Англи хэлтэй/4 жил/year

Багш нар