IT клуб


ҮИТС-ийн дэргэдэх оюутнуудын “IT клуб“-ын танилцуулга

Клубын эрхэм зорилго:

Мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудын гишүүнчлэлтэй клубын эрхэм зорилго нь Мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж байгаа оюутан залуусын өрсөлдөх чадвар болон бие даан ажиллах мэдээллийн технологийн салбарт хөдөлмөр эрхлэхэд гарч байгаа бэрхшээлүүд дээр урьдчилсан байдлаар туршлагажих.

“IT клуб”-ын зорилго:

Оюутан залууст олон нийтэд Компьютерийн өргөн хэрэглээний програмын сургалтаас гадна нарийн мэргэжлийн сургалтыг зохион байгуулах шилдэг сайн мэдээллийн технологийн компаниудтай хамтран ажиллах жижиг төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх.

“IT клуб”-ын зорилт:

Оюутан залууст зориулсан тэмцээнүүдийг зохион байгуулах. Мэдээллийн технологийн чиглэлийн компаниудтай хамтран ажиллах харилцаа холбоо тогтоох, мэргэжлийн жижиг төслийг санаачлан хөгжүүлэх

“IT клуб” нь оюутан залууст зориулсан төрөл бүрийн тэмцээнүүдийг байнга явуулахаас гадна клубын нэрэмжит тэмцээнүүдийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах бөгөөд холбогдох мэдээллийг тухай бүрд нь мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийтэд хүргэх юм.

Клубын чиглүүлэгч багш:

МТ-ийн Хөтөлбөрийн Багийн багш С.ГАНХУЯГ

ОЮУТНЫ КЛУБУУД

    Холбоосууд