SPEAKER КЛУБ


ҮИТС-ийн дэргэдэх “ENGLISH SPEAKER” клубын товч танилцуулга

Оюутны бие даасан байгууллагуудыг дэмжих , англи хэл сурах идэвхийг өрнүүлэх , англиар чөлөөтэй ярих чадварыг сайжруулах, гадагшаа чиглэсэн англи хэлний уралдаан тэмцээнд бэлтгэж болон дэмжиж оролцуулах үүднээс Англиар яригчдын клубыг АЖБУС-д 2010-2011 оны хичээлийн жилд байгуулсан бөгөөд тус клуб нь 10 дахь жилдээ ҮИТС-д 12 гишүүнтэйгээр, тусгай сургалтын хөтөлбөртэйгөөрүйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Тус клубын удирдагч багшаар 2011оноос хойш Д.Шинэтулга ажиллаж байгаа ба клубын тэргүүнээр 2021-2022 оны хичээлийн жилд 414-р бүлгийн оюутан Б.Дэлгэрцэцэг, удирдах зөвлөлийн гишүүнээр 314-р бүлгийн оюутан Энхмөрөн , 122Абүлгийн оюутан Давгадорж,123А бүлгийн оюутан Б. Жавхлан нар ажиллажбайна.

Сар тутамд клубын сургалт хүмүүжлийн ажил явагдажбайсан ба удирдагч багш болон клубын удирдах зөвлөлийн гишүүдээс удаа дараагийн сургалтуудыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулж ирсэн.

ҮИТС-ийн Англиар яригчдын клубын гишүүд Гадаад хэлний хөтөлбөрийн багаас зохион явуулдаг ажиллуудад идэвхитэй дэмжлэг үзүүлэн санаачлагатай оролцож байсан. Өнгөрсөн хичээлийн жилийн 1-р улиралд зохиогдсон Англи хэлний талархалын баярынарга хэмжээг тус клубээс хамтран зохион байгуулсан. Мөн клубын гишүүд сургууль болон гадны байгууллагуудаас зохиогдож байсан олон уралдаан тэмцээндамжилттай оролцож ирсэн.

Жишээ нь 2019-2020 оны хичээлийн жилийн 2-р улиралд Их Засаг цогцолборын хэмжээндзохиогдсон англи хэлний Who is the best orator ? илтгэлийн тэмцээнд клубын гишүүд амжилттай оролцон дэд байр –мөнгөн медалийг Б.Дэлгэрцэцэг хүртсэн. Чингис Соосэ цогцолборын ГХХБ-аас явуулсан цахим олимпиадад клубынгишүүд болох Цогжавхлан, Энхмөрөн нар амжилттай оролцсон. Энэ хичээлийн жилд клубын10 гишүүдийг гадагшаа чиглэсэн төрөл бүрийн англи хэлний улсын уралдаан болон олимпиададбэлдүүлж амжилттай оролцуулахаар төлөвлөн ажиллаж байна.

ОЮУТНЫ КЛУБУУД

    Холбоосууд