Залуу Химич клуб


Залуу Химич клуб

Зорилго:

Их Засаг Олон Улсын Их Сургуулийн Анагаах Ухааны Сургуулийн нийт оюутнуудын мэргэжлийн хичээл болох Анагаахын хими хичээлийг түлхүү гүнзгийрүүлэн судлах сонирхолтой оюутнуудыг багаар ажиллуулах чадамжийг нэмэх болон хувь хүний манлайлал, удирдах чадвар, илтгэх урлагийг нэмэгдүүлж оюутнууд өөр хоорондоо мэдлэгээ солилцох зэргээр оюутнуудыг улам эрдэмжүүлж, сонгосон мэргэжилдээ итгэл үнэмшилтэй болгож, мэргэжлээрээ бахархах урмыг нэмэгдүүлж, оюутны бүтээлч ажиллагааг дэмжинэ.

Клубын уриа:“Залхуу та шоргоолжны үүрийг ажигла. Тэдний арга ухаанаас суралц”

Үйл ажиллагааны чиглэл:

  • Анагаахын хими хичээлийг гүнзгийрүүлэн судлах
  • Олимпиад болон АСТ, бусад тэмцээнд бэлтгэх
  • Эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх
  • Багаар болон хувь хүний чадамжийг сайжруулах талаар сургалт хийх
  • Бусад оюутнууддаа үлгэр дууриалал үзүүлэн, манлайлан удирдах чадвар суух

Клубын элсэх шалгуур:

  1. Анагаахын химихичээлийн семинарын дүнгүүд 80-аас дээш байх
  2. Анагаахын химихичээлийн лекц, семинарын хичээлд таслалтгүй байх
  3. Анагаахын химихичээлд дур сонирхолтой байх
  4. Өөртөө итгэлтэй, багаар болон бие даан сурах чадвартай
  5. Олимпиад, АСТ, эрдэм шинжилгээний ажил хийх сонирхолтой

Хамрах хүрээ:

ИЗОУИС-ийн АУС-ийн нийт оюутнууд

ОЮУТНЫ КЛУБУУД

    Холбоосууд