Хөнгөлөлтүүд

Их засаг олон улсын их сургуулиас оюутанд үзүүлдэг хөнгөлөлтүүд

Image
  • “Супер студент” реалити шоунд шалгарсан 10 оюутныг жил бүр гадаадын их дээд сургуулиудад 100 хувийн тэтгэлгээр суралцуулна.
  • Ерөнхий шалгалтанд 800 оноо авсан элсэгчдийг нэгдүгээр курсын сургалтын төлбөрөөс бүрэн чөлөөлнө.
  • Ерөнхий шалгалтанд 700-аас дээш оноо авсан элсэгчдийг нэгдүгээр курсын сургалтын төлбөрөөс 50 хувь хөнгөлнө.
  • Ерөнхий шалгалтанд 600-аас дээш оноо авсан элсэгчдийг нэгдүгээр курсын сургалтын төлбөрөөс 20 хувь хөнгөлнө.
  • Нэг хичээлийн жилд нэг гэр бүлээс тус сургуульд 2 оюутан сурвал нийт сургалтын төлбөрийн 10 хувь, 3 оюутан сурвал нийт сургалтын төлбөрөөс 15 хувийн хөнгөлөлт үзүүлнэ.
  • Тус сургуульд элссэн ихэр хүүхдүүдийн нэгдүгээр курсын нийт сургалтын төлбөрийг 15 хувь хөнгөлнө.
  • Оюутан суралцаж байх хугацаандаа олимп, дэлхий, олон улсын хэмжээний уралдаан тэмцээнд 1-3 байр эзэлвэл 100 хувь хүртэл хөнгөлнө.
  • Их засаг лицей сургуулийн төгсөгчид тус сургуульд элсэн орвол эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрөөс 15 хувь хөнгөлнө.
  • Их засаг МСҮТ-ийн төгсөгчид тус сургуульд элсэн орвол эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрөөс 15 хувь хөнгөлнө.
  • Таван улиралд А үнэлгээтэй суралцвал Чингис хааны нэрэмжит тэтгэлэг /тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 30 хувь/ олгоно.
  • Оюутан нь суралцаж байх хугацаандаа гэр бүл болсон тус сургуулийн оюутан хосуудын 1 жилийн нийт сургалтын төлбөрөөс 10 хувь хөнгөлнө.
  • Баруун 7 аймгаас элсэгчдийг эхний хичээлийн жилд оюутны дотуур байранд үнэ төлбөргүй суулгана.
  • Хагас өнчин /амьдралын боломжгүй/ элсэгчдийн I курсын төлбөрөөс 10 % хөнгөлнө.
  • Урлаг спортын авъяастай элсэгчдийг сонгон шалгаруулж 1-р курсын сургалтын төлбөрөөс 10% хөнгөлнө.
  • Сургалтын төлбөрөө төлөх боломжгүй оюутнуудыг ажлын байраар хангаж болно.
  • Амжилттай сурч байгаа оюутнуудад хичээлийн бус цагаар сургуульдаа ажиллах боломж олгоно.
  • Сургуулиа 3-с дээш голчтой төгссөн төгсөгчдөд 30 %-ийн хөнгөлөлттэй магистрантурт суралцах эрх олгоно.
  • Сургуулиа 2,8-с дээш голчтой төгссөн төгсөгчдөд 20%-ийн хөнгөлөлттэйгээр эчнээ ангид суралцах эрх олгоно.
  • Төгсөгчид магистрантурт 10 %-ийн хөнгөлөлттэй суралцана
Logo

© 2023 ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ИЗОУИС